Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/730

 

 

 

 

 

 

 

 

 

     2022        05         19                                     2022/ШЦТ/730

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,  

улсын яллагч Б.Батцэцэг,

шүүгдэгч А.Ө. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш. овогт А.ийн Ө.ад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 1335 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, Ш. овогт А.ийн Ө..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ө. нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “S13” нэртэй караокед байхдаа Р.Б.тай “амгалан тайван байдал алдагдууллаа” гэх шалтгаанаар маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ө. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Р.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр би дүү болон найз, хоёр ахын хамт S13 нэртэй караокед орсон. Тэгтэл удирдлага нь дуу сануулж болохгүй байхаар нь ах гарч асуучихаад буцаж орж ирсэн. Удалгүй нэг хүн гаднаас хаалга шагайгаад гараа даллаж дуудсан. Би ахын хамт гараад уг хүн дээр очоод, ахыг буцааж оруулаад уг хүнээс яасан юм бэ ах гэж асуутал “та нар яагаад амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм бэ” гэж асуухаар нь “юу яриад байгаа юм бэ, тийм зүйл болоогүй шүү дээ” гэхэд намайг хана руу шахаад зодох гээд дайраад байсан. Удалгүй Даваажав гарч ирээд яасан талаар асуухад мөн амгалан тайван байдал алдагдууллаа гэж хэлээд уг ах хойшоо ухраад гарынхаа араар савж Даваажавыг цохисон. Гэтэл араас нь хар хувцастай сахалтай ах гарч ирээд “яагаад манай найзыг зодоод байгаа юм” гэж хэлээд бид хоёр луу дайрсан ба уг хүнд болсон зүйлийг хэлтэл ойлгохгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 12-13/,

- Гэрч Е.Заманбекийн өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах S13 нэртэй караокены үүдэнд 20 цагийн орчимд 2 найз болох Ө., Канат нарын хамт уулзсан. Тэгээд караокед ороод өрөө аваад, бид 3 суугаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд удалгүй Ө. тамхи татахаар гарсан. Тэгээд би удалгүй араас нь тамхилахаар гарсан чинь караокены коридорт Ө. нэг хүнтэй зодолдож байсан бөгөөд би очиж салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4135 тоот: “Р.Б. биед дээд, доод уруулд салстын өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хүзүү, цээж, чамархай, дээд уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.Ө. нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “S13” нэртэй караокед байхдаа Р.Б.тай “амгалан тайван байдал алдагдууллаа” гэх шалтгаанаар маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул А.Ө.ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             А.Ө. нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “S13” нэртэй караокед байхдаа Р.Б.тай “амгалан тайван байдал алдагдууллаа” гэх шалтгаанаар маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Р.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр би дүү болон найз, хоёр ахын хамт S13 нэртэй караокед орсон. Тэгтэл удирдлага нь дуу сануулж болохгүй байхаар нь ах гарч асуучихаад буцаж орж ирсэн. Удалгүй нэг хүн гаднаас хаалга шагайгаад гараа даллаж дуудсан. Би ахын хамт гараад уг хүн дээр очоод, ахыг буцааж оруулаад уг хүнээс яасан юм бэ ах гэж асуутал “та нар яагаад амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм бэ” гэж асуухаар нь “юу яриад байгаа юм бэ, тийм зүйл болоогүй шүү дээ” гэхэд намайг хана руу шахаад зодох гээд дайраад байсан. Удалгүй Даваажав гарч ирээд яасан талаар асуухад мөн амгалан тайван байдал алдагдууллаа гэж хэлээд уг ах хойшоо ухраад гарынхаа араар савж Даваажавыг цохисон. Гэтэл араас нь хар хувцастай сахалтай ах гарч ирээд “яагаад манай найзыг зодоод байгаа юм” гэж хэлээд бид хоёр луу дайрсан ба уг хүнд болсон зүйлийг хэлтэл ойлгохгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 12-13/,

- Гэрч Е.Заманбекийн өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах S13 нэртэй караокены үүдэнд 20 цагийн орчимд 2 найз болох Ө., Канат нарын хамт уулзсан. Тэгээд караокед ороод өрөө аваад, бид 3 суугаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд удалгүй Ө. тамхи татахаар гарсан. Тэгээд би удалгүй араас нь тамхилахаар гарсан чинь караокены коридорт Ө. нэг хүнтэй зодолдож байсан бөгөөд би очиж салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4135 тоот: “Р.Б. биед дээд, доод уруулд салстын өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хүзүү, цээж, чамархай, дээд уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул А.Ө.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч А.Ө.ад Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогчид учирсан хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Ө.ад ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш. овогт А.ийн Ө.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө.ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Ө.ад оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, А.Ө. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ө.ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД