Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Санги-Очирын Олзод |
Хэргийн индекс | 105/2022/0784/Э |
Дугаар | 2022/ШЦТ/788 |
Огноо | 2022-05-31 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/788
2022 05 31 2022/ШЦТ/788
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч Н.Ганчимэг,
Хохирогч О.Б., түүний өмгөөлөгч О.Санчирбал,
Шүүгдэгч Г.Ж., түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ж.д холбогдох 2206 00000 1146 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Гранд Аз Тамир ХХК-нд туслах тогоочоор ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух хаягтай, урьд
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 458 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 653 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан,
3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1077 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,
4. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 590 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар . Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1077 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 хоногийн энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 13 хоногийн хорих ялаар тогтоосон, У. овогт Г.ын Ж.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Г.Ж. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед хохирогч О.Б.г үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ж.ы өгсөн: “Тухайн үед хохирогчийн ажлын газрын хүмүүс, манай эхнэр, эхнэрийн найзууд байсан. Манай өрөөнд Б. өөрөө орж ирээд намайг хэл амаар доромжилж алгадсан. Би эргүүлээд нэг алгадсан. Тэгтэл Б.гийн найзууд нь манай өрөөнд орж ирээд намайг авч гараад буланд шахаж зодсон. Б. намайг алгадаж байхад манай эхнэр байсан. Б. миний хамар руу алгадсан. Би Б.г алгадсан гэм буруугаа хүлээж байгаа” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Б.гийн өгсөн: “2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр манай ажлынхан Тэрэлж рүү салхинд гарч ирээд орой Баянзүрхийн ойролцоо манай нэг ажилчны таньдаг караоке руу орсон. Би 250 гр вино уусан. Ж. тэр газрын гадна манай ахлах тогооч Г.ыг гадаа тамхилаад зогсож байгаад ажлынхаа эмэгтэйчүүдийг тоглоод “орцгоох уу охидуудаа” гэхэд Ж. “настай авгай нарыг охин гэж дуудлаа” гээд маргаан үүсгэж Г.ын толгой руу цохисон байсан. Г.а орж ирээд “гадаа нэг тавтиргүй залуу байна, миний толгой руу цохичихлоо” гэсэн. Тэгээд намайг Ж.ы өрөө рүү ороход авгай гэж хэлүүлсэн эгч зогсож байсан. Би “чи яагаад хүнийг хэл амаар доромжилж хүний толгой руу цохидог, уусан идсэнээ шинжээч чаддаггүй, ямар сонин хүн бэ” гэж хэлсэн. Ж. хариуд нь намайг хараалын үгээр доромжилсон. Хэлж бодог уу гэдгийг мэдэхгүй байна. Би Ж.ыг түлэхсэн, Ж. намайг түлэхсэн. Би нэг алгадсан зөрүүлээд намайг алгадсан. Ж.ы эхнэр намайг салгасан. Үүдэнд манай ажлын залуу явж таараад “энэ хүн намайг алгадчихлаа” гэхэд Ж. гараад ирсэн. Ж. манай ажлын залуутай барилцаж аван. Би дундуур нь орж салгасан. Ж. намайг 2-3 удаа цохисон. Би Ж.д нэг ч гар хүрч амжаагүй байхад миний уруул сэтэрсэн. Намайг цусаа гоожуулаад зогсож байхад чи цагдаа дуудаагүй. Ж.тай хамт явж байсан найз гэсэн эмэгтэй элдэв янзаар орилж “би чамайг регистрийн дугаараар чинь олж байгаад жинхэнэ амьтан болгоно, чи харж байгаарай” гэж над руу дайрсан. Би өөрөө хүчний байгууллагад ажилладаг гэсэн. Би тийм их согтолттой байгаагүй. Би өөрөө цагдаа дуудаад “надаас их цус гарлаа, түргэн дуудаад өгөөч” гэхэд Ж., түүний эхнэр хоёр “чиний буруу, хохь чинь” гэсэн. Манай ажлынхан Ж.ыг салгасан. Би мэдүүлэг өгөх гээд цагдаагийн хэлтэс рүү явсан. Түүнээс хойш Ж. сураггүй байж байгаад 1 сарын өмнө над руу залгаад “би чамайг зодсон Ж. байна, хохирлыг чинь төлье” гэсэн. “Би 210.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан, би чамаас 5 өдрийнхөө цалинг аваад хоёулаа шүүх, цагдаа гэхгүй салъя” гэсэн. Би маш их хохирсон. 7 хоног соруулаар шөл ууж байсан. Хөхүүл байсан, хүүхэд маань хөхнөөс гарсан. Миний хөхөнд сүү орохгүй байсан. Ж. тэр нөхцөл байдлыг огт ойлгохгүй байгаа. Ж. хариуд нь “юу яриад байгаа юм бэ, чи надаас ямар их мөнгө нэхдэг юм бэ, би чамтай ойлголцохгүй юм байна” гээд утсаа салгасан. Надаас нэг удаа уучлалт гуйгаагүй. Би уруулынхаа сорвыг арилгах талаар “Сэндрэллаа” эмнэлэг дээр очиж үзүүлсэн. 10 удаа тарилга хийлгээд лазерын эмчилгээ хийнэ. Арилж ч магадгүй, яаж ч магадгүй гэсэн. Дотор талдаа хатуу зүйл байгаа. Үүнд уурагтай тариа хийнэ гэсэн. Ингээд нийт 3, 4 сая төгрөг болно гэсэн” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх. 05/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Б.гийн өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажлын газрын 10 орчим хүмүүстэйгээ Тэрэлж рүү салхинд гарчихаад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнүүн огоо баазын хажууд байдаг караокед 20 цагийн үед орсон. Бид нар тухайн караокед ороод сууж байтал 22 цагийн үед манай компанид тогооч хийдэг ах Г.а гарч тамхи татчихаад орж ирэхдээ “гадаа байхад миний толгой руу хүн цохичихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би бие засах гээд бие засах газар руу явж байтал манай угаагч Эрдэнэжаргал эгч 1 залуутай уулзаад зогсож байсан. Тухайн өрөөнд тухайн залуутай хамт 1 эмэгтэй бас байсан. Тэгэхээр нь би тэр өрөө рүү ороод нөгөө залууд “чи одоо ууж идсэнээ шингээж чадахгүй ямар хаашаа юм бэ” гэж хэлээд элдэв янзаар хараасан. Тэгэхээр нь би тухайн залууг түлхтэл миний нүүр рүү 1 удаа алгадахаар нь би тухайн залууг буцаагаад 1 удаа алгадсан. Тэгтэл бид нартай хамт явж байсан Галбадрах өрөөнд орж ирээд юу болсон бэ гэж асуухаар нь би “энэ залуу намайг алгадчихлаа” гэж хэлтэл Галбадрах нөгөө залуутай барилцаж аваад бие биенээ заамдаад коридорт гарсан. Тэгэхээр нь би Галбадрах болон тухайн үл таних залуу хоёрын голоор ороод “одоо больцгоо” гэж хэлээд 2 тийш нь салгатал тухайн үл таних залуу буцаж ирээд миний нүүр рүү 3 удаа цохисон. Тэгтэл миний уруул сэтрээд цус гарсан.” гэх мэдүүлэг /хх.11-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ж. гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Нарангарав болон түүний 2 найзын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуаранд орчимд байдаг караокед 20 цагийн үед ороод ууж суусан. Тэгээд 21 цагийн үед би эхнэртэйгээ болон найз эмэгтэйтэй нь гадаа тамхи татчихаад орж байтал үүдэнд одоо Г.а гэж яриад байгаа залуутай мөргөлдөөд бид 2 муудалцаж байгаад салсан. Тэгээд бид нар буцаж өрөөндөө ороод байцгааж байтал нөгөө Г.а гэх эрэгтэйтэй хамт явж байсан одоо зодуулсан гээд байгаа эмэгтэй манай өрөөнд орж ирээд миний нүүр рүү хэд хэдэн удаа алгадаад “Чи яагаад манай ажилчныг цохидог юм” гэж хэлсэн. Тэгтэл миний хамарнаас цус гарахаар нь би бие засах өрөө рүү очоод нүүрээ угаачихаад гараад иртэл нөгөө намайг алгадсан эмэгтэй миний өөдөөс гараад ирэхээр нь би тухайн эмэгтэйг нүүр рүү 1 удаа цохисон.
...21 цагийн үед би эхнэртэйгээ болон найз эмэгтэй нь гадаа тамхи татчихаал орж байтал үүдэнд одоо нэг залуутай мөргөлдсөн бид 2 тухайн үед муудалцаагүй гар бариад салсан. Тэгээд бид нар буцаж өрөөндөө ороод байцгааж байтал нөгөө залуугийн найз гэх эмэгтэй манай өрөөнд орж ирээд манай найз залууг мөрөллөө гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би зөрүүлээд алгадсан... ” гэх мэдүүлэг /хх.57-58/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Нарангаравын өгсөн: “...2022 оны 02 сарын 27-ны орой 22 цагийн үед Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт VIР гэсэн нэртэй караокений газарт хамтран амьдрагч Ж. болон найз Ариунтунгалаг болон түүний найз залуугийн хамт 4-лээ дуулаад сууж байсан манай найз Ариунтунгалаг найз залуугийн хамт ариун цэврийн өрөөрүү явсан хойгуур гаднаас үл таних 30 гаран насны эмэгтэй хүн орж ирээд ямар ч учир шалтгаангүйгээр миний хамтран амьдрагч Ж. цохиж аваад хэл амаар доромжпоод эхэлсэн тэгэхэд миний хамтран амьдрагч Ж. тэр эмэгтэйн нүүрлүү нь гараараа нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх. 17-18/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярцэцэгийн өгсөн: “...Баянзүрх дүүргийн 8 дугаар хроонд VIP гэсэн караоке түрээслэн ажиллуулдаг. 2022 оны 02 дугаар сарын 27-ны орой манай бүх өрөө хүнтэй байсан ба 23:00 цагийн үед 2 дугаар өрөөнд сууж байсан 1 эмэгтэй бие засах өрөөнд ороод “манай найзыг хэн цохисон” гэх зэргээр орилж байгаад 3 дугаар өрөө рүү орсон. Удалгүй тухайн эмэгтэй 3 дугаар өрөөнд сууж байсан 1 жижиг биетэй эрэгтэйтэй муудалцаад коридорт гараад ирсэн. Удалгүй 3 дугаар өрөөд сууж байсан эрэгтэй 2 дугаар өрөөнд сууж байсан эмэгтэйг нэг удаа нүүр рүү цохичихсон...” гэх мэдүүлэг, /хх. 20-21/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Г.ын өгсөн: “...тамхиа татаж дуусгаад орох гээд явж байтал өмнө нь харж байгаагүй нэг нөхөр учир шалтгаангүй шилэн хүзүү хэсэг рүү цохиод авсан. Тэгэхээр нь яаж байгаа юм, хүн амьтан андуураагүй биздээ гэж хэлээд яваад орсон. Би тэр чигтээ өрөөндөө ороод сууж байсан. Гэтэл гаднаас Энжи орж ирээд үүдэнд Б. зодуулчихсан байна гэж хэлсэн. ...Намайг цохисон залууг Б. яагаад хүн цохисон юм гэх зэрэг үг хэлснээс тухайн асуудал үүссэн байх...” гэх мэдүүлэг /хх.26/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Зуундарийн өгсөн: “...манай ерөнхий тогооч Г.а гарчихаад орж ирээд нэг нөхөр миний толгой руу цохичихлоо гэсэн тэр асуудлыг бид дэвэргэж сүйд бололгүй үргэлжлүүлэн сууцгаасан гэтэл удалгүй гаднаас Эрдэнэжаргал орж ирээд үүдэнд зодоон болоод байна гэсэн. Тэгээд би болон манай ажлынхан гарсан Б. дээр очиход цамц нь цус болчихсон нүүр рүүгээ цохиулсан байдалтай сууж байсан...” гэх мэдүүлэг /хх.29/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэжаргалын өгсөн: “...хамт явж байсан Алтанцэцэг бид хоёр тамхи татахаар гарсан бид хоёрыг гарахад хоёр охин бас тамхи татаад зогсож байсан. Тэр хоёр охинтой танилцаад юм ярилцаад зогсож байтал Г.а гарч ирээд би тэр хоёрыг орхиод түрүүлээд ороод сууж байтал араас Алтанцэцэг, Г.а хоёр орж ирээд чамтай зөрсөн шар залуу Г.ыг цохичихлоо гэхээр нь би гараад гадаа танилцсан хоёр охин дээр өрөөндөө сууж байхад нь явж ороод нөхөр нь бололтой залуу байсан тэрийг чи яагаад хүнд гар хүрч байгаа юм бэ, одоо миний дүү нар явцгаа гэсэн. Тэгээд зогсож байтал Б. миний араас орж ирсэн. Б. бас нөгөө залууд уурлаад хэрэлдсэн. Тэгээд би Б.г болиулах гээд байж байтал Б.г нөгөө залуу босч ирээд алгаараа цохиод авсан. Тэгээд Б. та цагдаа дуудаач гэхээр нь би Б.г тухайн өрөөнд үлдээгээд өөрсдийн сууж байсан өрөө рүү утсаа авахаар явсан. Гараад ирсэн чинь Б. тэр залуугийн сууж байсан өрөөний үүдэнд амнаас нь цус гарчихсан байдалтай уйлчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг /хх.32-33/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Баяртогтохын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3601 дугаартай:
“1. О.Б.гийн биед дээд уруулд шарх, цус хуралт, зүүн хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Ж.ы хохирогч О.Б.д 210,000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хх.48/
Хохирогч О.Б.гийн гаргаж өгсөн 210,600 төгрөгийн эмчилгээний баримт /хх.50-54/
Шүүгдэгч Г.Ж.ы хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.61-62,73-77/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.1-2/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.56/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ж. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг VIP гэх караокед хохирогч О.Б.г үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь дээд уруулд шарх, цус хуралт, зүүн хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04-05/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Б.гийн өгсөн: “...би тухайн залууг түлхтэл миний нүүр рүү 1 удаа алгадахаар нь би тухайн залууг буцаагаад 1 удаа алгадсан. Тэгтэл бид нартай хамт явж байсан Галбадрах өрөөнд орж ирээд юу болсон бэ гэж асуухаар нь би “энэ залуу намайг алгадчихлаа” гэж хэлтэл Галбадрах нөгөө залуутай барилцаж аваад бие биенээ заамдаад коридорт гарсан. Тэгэхээр нь би Галбадрах болон тухайн үл таних залуу хоёрын голоор ороод “одоо больцгоо” гэж хэлээд 2 тийш нь салгатал тухайн үл таних залуу буцаж ирээд миний нүүр рүү 3 удаа цохисон. Тэгтэл миний уруул сэтрээд цус гарсан.” гэх мэдүүлэг /хх.11-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ж. гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... би тухайн эмэгтэйг нүүр рүү 1 удаа цохисон.
...21 цагийн үед би эхнэртэйгээ болон найз эмэгтэй нь гадаа тамхи татчихаал орж байтал үүдэнд одоо нэг залуутай мөргөлдсөн бид 2 тухайн үед муудалцаагүй гар бариад салсан. Тэгээд бид нар буцаж өрөөндөө ороод байцгааж байтал нөгөө залуугийн найз гэх эмэгтэй манай өрөөнд орж ирээд манай найз залууг мөрөллөө гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би зөрүүлээд алгадсан... ” гэх мэдүүлэг /хх.57-58/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Нарангаравын өгсөн: “... миний хамтран амьдрагч Ж. тэр эмэгтэйн нүүрлүү нь гараараа нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх. 17-18/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярцэцэгийн өгсөн: “... 3 дугаар өрөөд сууж байсан эрэгтэй 2 дугаар өрөөнд сууж байсан эмэгтэйг нэг удаа нүүр рүү цохичихсон...” гэх мэдүүлэг, /хх. 20-21/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Г.ын өгсөн: “... гаднаас Энжи орж ирээд үүдэнд Б. зодуулчихсан байна гэж хэлсэн. ...Намайг цохисон залууг Б. яагаад хүн цохисон юм гэх зэрэг үг хэлснээс тухайн асуудал үүссэн байх...” гэх мэдүүлэг /хх.26/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Зуундарийн өгсөн: “... Б. дээр очиход цамц нь цус болчихсон нүүр рүүгээ цохиулсан байдалтай сууж байсан...” гэх мэдүүлэг /хх.29/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэжаргалын өгсөн: “...Б.г нөгөө залуу босч ирээд алгаараа цохиод авсан. Тэгээд Б. та цагдаа дуудаач гэхээр нь би Б.г тухайн өрөөнд үлдээгээд өөрсдийн сууж байсан өрөө рүү утсаа авахаар явсан. Гараад ирсэн чинь Б. тэр залуугийн сууж байсан өрөөний үүдэнд амнаас нь цус гарчихсан байдалтай уйлчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг /хх.32-33/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Баяртогтохын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3601 дугаартай:
“1. О.Б.гийн биед дээд уруулд шарх, цус хуралт, зүүн хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх.38-39/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ж.ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Г.Ж.ы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ж.ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хохирогч О.Б. эмчилгээний зардалд 210.600 төгрөгийн баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгснөөс шүүгдэгч Г.Ж. нь 210,600 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Харин хохирогч О.Б.гаас гаргаж өгсөн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагаа /хх.50/, “Дун Өргөө” ХХК-ний 1,800,000 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх.51/, “Дун Өргөө” ХХК-ний гарт олгох 579,013 төгрөг гэх цалингийн цэс /хх.54/ зэрэг баримтыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж.аас хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин болох 579,013 төгрөгийг гаргуулан хохирогч О.Б.д олгох нь зүйтэй байна.
Мөн хохирогч О.Б. нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Ж.аас жич нэхэмжлэх эрхтэй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Иймд Г.Ж.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нараас Г.Ж.д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүх Г.Ж.ы хохирогчийн зүй бус үйлдсээс шалтгаан гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ж.д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх заалтад “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасныг тус тус хөнгөрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Г.Ж.д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг түүний хувийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт Г.Ж. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У. овогт Г.ын Ж.ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж.д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Ж.д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ж.д мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ж. нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 210.600 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж.аас ажилгүй байсан хугацааны цалин болох 579,013 төгрөгийг гаргуулан хохирогч О.Б.д олгосугай.
7. Хохирогч О.Б. нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Ж.аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Ж.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД