Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/799

 

 

 

 

 

 

 

 

 

     2022        05         31                                     2022/ШЦТ/799

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,  

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч Ш.М. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Ш.ийн М.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 1587 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тэнгэр плаза” худалдааны төвд худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 4, эцэг, эх, охины хамт оршин суух, Б. овогт Ш.ийн М..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.М. нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 147 дугаар сургуульд хамт ажилладаг Ө.Ц.гийн хувцас солих өрөөнд цүнхнийхээ халаасанд хийсэн байсан монетон бөгж, ээмэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 714.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.М. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ө.Ц.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 147 дугаар сургуульд тогоочийн ажил эрхэлдэг бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 08:00 цагийн үед би ажил дээрээ байж байсан чинь надтай хамт ажилладаг М. гэдэг охин надан хандаж “та хоол хийж байхдаа ээмгээ аваач” гэж хэлэхээр нь өөрийнхөө ээмгийг аваад хувцас солих өрөөнд байсан цүнхнийхээ дотор талын цахилгаантай халаасанд хийгээд үлдээсэн юм. Тэгээд өдөржингөө хоол хийж байгаад орой ажил тараад хувцсаа солиод хамт ажилладаг М.тай автобусанд суугаад явж байгаад ээмгээ зүүх гээд цүнхэндээ хайсан чинь миний ээмэг, бөгж хоёр алга болсон байсан. Хувцас солих өрөөнд ямар нэгэн хяналтын камер байдаггүй юм. Манай сургуулийн хувцас солих өрөө ямар нэгэн цоожгүй, онгорхой байдаг юм. Миний ээмэг нь 3.6 граммтай, 595 сорьцтой, шигтгээгүй, талсттай хос ээмэг байсан бөгөөд бөгж нь мөн адил ямар нэгэн шигтгээгүй цулгуй, талсттай бөгж байсан. Би өөрийнхөө ээмэг, бөгжийг хосоор нь “Мөнгөн завьяа” дэлгүүрээс 2021 оны 08 дугаар сард 960.000 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-17/,

- Ш.М.ын яллагдагчаар өгсөн: “Би Нийслэлийн 147 дугаар сургуульд угаагч, бэлтгэгч ажил хийдэг байсан юм. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажилчдын хувцас солих өрөөнд хамт ажилладаг эгч болох Ц.гийн цүнх байхаар нь дотроос нь монетон ээмэг, бөгжийг нь аваад өөрийн хувцасныхаа халаасанд хийсэн. Тэгээд тэрийгээ тэр оройноо Сансарын тунелийн ойролцоо байдаг ломбарданд 250.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Ц. эгчид ээмэг, бөгжийг нь буцааж авч өгсөн. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ш.М. нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 147 дугаар сургуульд хамт ажилладаг Ө.Ц.гийн хувцас солих өрөөнд цүнхнийхээ халаасанд хийсэн байсан монетон бөгж, ээмэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 714.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ш.М.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Ш.М. нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 147 дугаар сургуульд хамт ажилладаг Ө.Ц.гийн хувцас солих өрөөнд цүнхнийхээ халаасанд хийсэн байсан монетон бөгж, ээмэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 714.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ө.Ц.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 147 дугаар сургуульд тогоочийн ажил эрхэлдэг бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 08:00 цагийн үед би ажил дээрээ байж байсан чинь надтай хамт ажилладаг М. гэдэг охин надан хандаж “та хоол хийж байхдаа ээмгээ аваач” гэж хэлэхээр нь өөрийнхөө ээмгийг аваад хувцас солих өрөөнд байсан цүнхнийхээ дотор талын цахилгаантай халаасанд хийгээд үлдээсэн юм. Тэгээд өдөржингөө хоол хийж байгаад орой ажил тараад хувцсаа солиод хамт ажилладаг М.тай автобусанд суугаад явж байгаад ээмгээ зүүх гээд цүнхэндээ хайсан чинь миний ээмэг, бөгж хоёр алга болсон байсан. Хувцас солих өрөөнд ямар нэгэн хяналтын камер байдаггүй юм. Манай сургуулийн хувцас солих өрөө ямар нэгэн цоожгүй, онгорхой байдаг юм. Миний ээмэг нь 3.6 граммтай, 595 сорьцтой, шигтгээгүй, талсттай хос ээмэг байсан бөгөөд бөгж нь мөн адил ямар нэгэн шигтгээгүй цулгуй, талсттай бөгж байсан. Би өөрийнхөө ээмэг, бөгжийг хосоор нь “Мөнгөн завьяа” дэлгүүрээс 2021 оны 08 дугаар сард 960.000 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-17/,

            - Ш.М.ын яллагдагчаар өгсөн: “Би Нийслэлийн 147 дугаар сургуульд угаагч, бэлтгэгч ажил хийдэг байсан юм. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажилчдын хувцас солих өрөөнд хамт ажилладаг эгч болох Ц.гийн цүнх байхаар нь дотроос нь монетон ээмэг, бөгжийг нь аваад өөрийн хувцасныхаа халаасанд хийсэн. Тэгээд тэрийгээ тэр оройноо Сансарын тунелийн ойролцоо байдаг ломбарданд 250.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Ц. эгчид ээмэг, бөгжийг нь буцааж авч өгсөн. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ш.М.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ш.М.д Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч нь эд зүйлээ буцаан авсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ш.М.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Ш.ийн М.ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М.д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.М. нь нийтэд ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.М.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД