Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/852

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2022        06         07                                     я

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,  

улсын яллагч Ч.Батзориг,

шүүгдэгч Э.О. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Э.ы О.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00847 1513 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эдмон принт” хэвлэлийн үйлдвэрт ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, Б. овогт Э.ы О..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.О. нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19б байрны 01 тоотод өөрийн төрсөн эцэг Г.Э.ыг гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, агсам тавьсан гэх шалтгааны улмаас хэвтэж байхад нь цээж рүү нь нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Г.Э.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16:00 цагийн орчимд би эхнэр Должингийн хамтаар 0.5 литрийн шилтэй “Хараа” архи хувааж уусан. Тэгээд орой 20:00 цагийн орчимд манай хүү О. ажлаасаа тарж ирээд архи уулаа, ээжийг уруу татаж архи уулаа гээд загнахаар нь би чамд ямар хамаатай юм гээд өөдөөс нь согтуурхаад элдвээр хэлсэн. Тэгэхэд манай хүү уурлаад миний зүүн талын хавирга орчимд 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд амьсгал авахад хүндрэлтэй болсон бөгөөд би түргэн дуудсан. Тэгээд түргэний эмч ирж үзээд намайг Гэмтэл согог судлалын үндэсний төвд авч ирэхэд хавирга хугарсан байна гэж хэлсэн. Манай хүү урд өмнө нь намайг зодож цохиж байгаагүй. Би л согтуудаа хүүгээ элдвээр хэлснээс болж ийм байдал үүсчихлээ. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

- Гэрч Ц.Должингийн өгсөн: “Орой 19:00 цагийн орчимд манай хүү Отонбаяр ажлаа тарж ирээд аавдаа хандаж яагаад архи уугаад байгаа юм гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэгэхэд манай хүү та хүнтэй адилхан архи ууж чаддаг биш гэж хэлэхэд манай нөхөр өөдөөс нь хэрэлдээд байсан юм. Тэгэхэд манай хүү аавыгаа дуугүй унт гээд зүүн талынх нь хавирга орчимд нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд манай нөхөр амьсгал давчдаад байна гээд эмнэлэг дууд гэхээр нь би эмнэлэг рүү залгаж дуудлага өгөхөд эмч ирж үзээд ГССҮТ-д хүргэсэн. Одоо цээж нурууны тасагт хэвтэж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4495 тоот: “Г.Э.ы биед зүүн 7-9-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн хий, шингэн хуралдалт, бүсэлхийн 2, 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 21/,

- Э.О.ын яллагдагчаар өгсөн: “Би аавыг агсам тавихаа боль гэж хэлэх үед миний үгийг тоохгүй намайг хэл амаар доромжлоод, дуугүй байхгүй байхаар нь бид хоёр хоорондоо барьцалдаж аваад, улмаар газарт унаад ноцолдоод боссон бөгөөд аав дахин над руу дайраад ирэхээр нь би түүнийг тэврээд бид хоёр дахин ноцолдоод шалан дээр унахад би түрүүлж босож ирээд аавыг хэвтэж байхад цээжнийх нь зүүн талын хавирга хэсэг рүү нь нэг удаа хүчтэй өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 78/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.О. нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19б байрны 01 тоотод өөрийн төрсөн эцэг Г.Э.ыг гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, агсам тавьсан гэх шалтгааны улмаас хэвтэж байхад нь цээж рүү нь нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Э.О.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Э.О. нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19б байрны 01 тоотод өөрийн төрсөн эцэг Г.Э.ыг гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, агсам тавьсан гэх шалтгааны улмаас хэвтэж байхад нь цээж рүү нь нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Г.Э.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16:00 цагийн орчимд би эхнэр Должингийн хамтаар 0.5 литрийн шилтэй “Хараа” архи хувааж уусан. Тэгээд орой 20:00 цагийн орчимд манай хүү О. ажлаасаа тарж ирээд архи уулаа, ээжийг уруу татаж архи уулаа гээд загнахаар нь би чамд ямар хамаатай юм гээд өөдөөс нь согтуурхаад элдвээр хэлсэн. Тэгэхэд манай хүү уурлаад миний зүүн талын хавирга орчимд 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд амьсгал авахад хүндрэлтэй болсон бөгөөд би түргэн дуудсан. Тэгээд түргэний эмч ирж үзээд намайг Гэмтэл согог судлалын үндэсний төвд авч ирэхэд хавирга хугарсан байна гэж хэлсэн. Манай хүү урд өмнө нь намайг зодож цохиж байгаагүй. Би л согтуудаа хүүгээ элдвээр хэлснээс болж ийм байдал үүсчихлээ. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

- Гэрч Ц.Должингийн өгсөн: “Орой 19:00 цагийн орчимд манай хүү Отонбаяр ажлаа тарж ирээд аавдаа хандаж яагаад архи уугаад байгаа юм гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэгэхэд манай хүү та хүнтэй адилхан архи ууж чаддаг биш гэж хэлэхэд манай нөхөр өөдөөс нь хэрэлдээд байсан юм. Тэгэхэд манай хүү аавыгаа дуугүй унт гээд зүүн талынх нь хавирга орчимд нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд манай нөхөр амьсгал давчдаад байна гээд эмнэлэг дууд гэхээр нь би эмнэлэг рүү залгаж дуудлага өгөхөд эмч ирж үзээд ГССҮТ-д хүргэсэн. Одоо цээж нурууны тасагт хэвтэж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4495 тоот: “Г.Э.ы биед зүүн 7-9-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн хий, шингэн хуралдалт, бүсэлхийн 2, 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 21/,

            - Э.О.ын яллагдагчаар өгсөн: “Би аавыг агсам тавихаа боль гэж хэлэх үед миний үгийг тоохгүй намайг хэл амаар доромжлоод, дуугүй байхгүй байхаар нь бид хоёр хоорондоо барьцалдаж аваад, улмаар газарт унаад ноцолдоод боссон бөгөөд аав дахин над руу дайраад ирэхээр нь би түүнийг тэврээд бид хоёр дахин ноцолдоод шалан дээр унахад би түрүүлж босож ирээд аавыг хэвтэж байхад цээжнийх нь зүүн талын хавирга хэсэг рүү нь нэг удаа хүчтэй өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 78/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Э.О.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Э.О.т Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Г.Э. нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.О.т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Э.ы О.ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О.т 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.О.т оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Э.О. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД