Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Санги-Очирын Олзод |
Хэргийн индекс | 105/2022/0847/Э |
Дугаар | 2022/ШЦТ/854 |
Огноо | 2022-06-07 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Б.Батцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/854
2022 06 07 2022/ШЦТ/854
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч Б.Батцэцэг,
шүүгдэгч Г.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Р. овогт Г.ын Б.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 03882 1112 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хадам эх, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, Р. овогт Г.ын Б..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б. нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн 1 дүгээр гудамжны 39 тоотод хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч П.И.ын дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдаж авахуулахаар түр хугацаанд өгсөн “Хаан” банкны ............... дугаартай картнаас Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” их сургуулийн орчимд байрлах АТМ-нээс 800.000 төгрөгийг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч П.И.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 21:00 цаг өнгөрч байх үед найз Уранцэцэгийн гэрт нь буюу Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Цэргийн 1 дүгээр гудамжны 39 тоотод очсон. Тухайн үед Уранцэцэг, Б., Уранцэцэгийн 2 хүүхэд байсан. Уранцэцэг, Б. хоёртой гэрт нь пиво ууж суусан. Тээврийн хэрэгсэл дотор миний 5779289498 дугаартай данстай холбоотой банкны карт түрийвчтэй хамт байсан. Тээврийн хэрэгслээ асаагаад, дуудлагын жолооч дуудан хүлээж байх үед Б. миний машиныг унтраагаад, түлхүүрийг нь аваад явуулахгүй гээд өгөхгүй байсан. Би дуудлагын жолоочоо буцаагаад, Уранцэцэгийн гэрт нь Б.тай хамт ороод бүгдээрээ унтсан. Өглөө сэрэхэд Б. байгаагүй бөгөөд хэзээ Уранцэцэгийн гэрээс гарсан болохыг нь мэдэхгүй байна. Өглөө сэрэхэд миний гар утсанд Хаан банкнаас 800.000 төгрөгийн зарлага гарсан байна гэсэн мессэж ирсэн байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Б. намайг дэлгүүрээс архи авахад кодыг минь цээжилсэн байх. Б. миний банкны 0508 гэсэн кодыг манай хүүхдийн төрсөн өдөртэй адилхан юм байна гэж байсан.” гэх мэдүүлэг /14-15/,
- Г.Баттулгын яллагдагчаар өгсөн: “Тухайн үед И.ын карт надад байсан. Надад картаа кодтой нь хэлж өгөөд, архи авахуулж байсан тул би картны кодыг нь мэддэг байсан. Би гэрээс 2021 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 02:00 цагийн орчимд гэрээс нь гараад такси бариад Их засаг сургуулийн Хаан банкны АТМ-ээс 800.000 төгрөг бэлнээр гаргаж аваад гэртээ харьсан. Би хохирлыг нь барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Б. нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн 1 дүгээр гудамжны 39 тоотод хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч П.И.ын дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдаж авахуулахаар түр хугацаанд өгсөн “Хаан” банкны 5779289498 дугаартай картнаас Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” их сургуулийн орчимд байрлах АТМ-нээс 800.000 төгрөгийг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Г.Б.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Б. нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн 1 дүгээр гудамжны 39 тоотод хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч П.И.ын дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдаж авахуулахаар түр хугацаанд өгсөн “Хаан” банкны 5779289498 дугаартай картнаас Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” их сургуулийн орчимд байрлах АТМ-нээс 800.000 төгрөгийг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
- Хохирогч П.И.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 21:00 цаг өнгөрч байх үед найз Уранцэцэгийн гэрт нь буюу Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Цэргийн 1 дүгээр гудамжны 39 тоотод очсон. Тухайн үед Уранцэцэг, Б., Уранцэцэгийн 2 хүүхэд байсан. Уранцэцэг, Б. хоёртой гэрт нь пиво ууж суусан. Тээврийн хэрэгсэл дотор миний 5779289498 дугаартай данстай холбоотой банкны карт түрийвчтэй хамт байсан. Тээврийн хэрэгслээ асаагаад, дуудлагын жолооч дуудан хүлээж байх үед Б. миний машиныг унтраагаад, түлхүүрийг нь аваад явуулахгүй гээд өгөхгүй байсан. Би дуудлагын жолоочоо буцаагаад, Уранцэцэгийн гэрт нь Б.тай хамт ороод бүгдээрээ унтсан. Өглөө сэрэхэд Б. байгаагүй бөгөөд хэзээ Уранцэцэгийн гэрээс гарсан болохыг нь мэдэхгүй байна. Өглөө сэрэхэд миний гар утсанд Хаан банкнаас 800.000 төгрөгийн зарлага гарсан байна гэсэн мессэж ирсэн байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Б. намайг дэлгүүрээс архи авахад кодыг минь цээжилсэн байх. Б. миний банкны 0508 гэсэн кодыг манай хүүхдийн төрсөн өдөртэй адилхан юм байна гэж байсан.” гэх мэдүүлэг /14-15/,
- Г.Баттулгын яллагдагчаар өгсөн: “Тухайн үед И.ын карт надад байсан. Надад картаа кодтой нь хэлж өгөөд, архи авахуулж байсан тул би картны кодыг нь мэддэг байсан. Би гэрээс 2021 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 02:00 цагийн орчимд гэрээс нь гараад такси бариад Их засаг сургуулийн Хаан банкны АТМ-ээс 800.000 төгрөг бэлнээр гаргаж аваад гэртээ харьсан. Би хохирлыг нь барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Г.Баттулгыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Б.д Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогчид учирсан хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Б.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р. овогт Г.ын Баттулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б.д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД