Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 00159

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Б.Тэргэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Р.Буянжаргал нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бор адуун овогт Раднаадоржийн Буянжаргалд  холбогдох 201214000457 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1.1.Бор адуун овгийн Раднаадоржийн Буянжаргал, Монгол Улсын иргэн,1992 оны 01 сарын 12-ны өдөр Орхон аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ах нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Хабитатын 1б-04 тоотод оршин суух, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 11 сарын 17-ны өдрийн 114А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 сарын 24-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 6 жил 3 сар 20 хоногийн ялаас өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, РД:ФА92012431.

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

2.1. Шүүгдэгч Р.Буянжаргал нь 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэр Холбооны газрын үүдэнд М.Лхагвачимэгийн нокиа маркийн гар утсыг худалдаж авна. Холбоо руу орж эгчид үзүүлнэ хуурч мэхлэн авч 350 000 төгрөгийн хохирол учруулсан.

2.2. 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гадна Р.Батбаярын зөөврийн компьютер, мобикомын модем, зөөврийн, компьютерийн цүнх зэргийг худалдаж авна, эмнэлэгт хэвтэж байгаа аавдаа үзүүлнэ гэж хуурч мэхлэх авч 620 000 төгрөгийн хохирол хохирол учруулсан.

2.3. 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэсгэр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гадна Д.Даваа-Очирын Асег маркийн зөөврийн компьютерийг худалдаж авна эмнэлэгт хэвтэж байгаа эгчдээ үзүүлнэ гэж хуурч мэхлэх авч 900 000 төгрөгийн хохирол учруулсан.

2.4. 2012 оны 09 дүгээр сарын сүүлээр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гадна Б.Тэргэлийн самсунг галакси маркийн гар утсыг худалдаж авна эмнэлэгт хэвтэж байгаа ахдаа үзүүлнэ гэж хуурч мэхлэх авч 190 000 төгрөгийн хохирол учруулсан.

2.5. 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэсгэр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гадна Баянмөнхийн Асег маркийн нөүтбүүкийг худалдаж авна ахдаа үзүүлнэ гэж хуурч мэхлэх авч 1 000 000 төгрөгийн хохирол учруулж нийт 3 060 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

2.6. Эрүүгийн 201214000457 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд цагдаагийн харуул хамгаалалтын доор эмчилгээ хийлгэж байгаад оргон зайлж шүүн таслан ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.1. Хохирогч М.Лхагвачимэгийн “2012.09.22-ны өдөр ТВ чатаар оригнал гар утас авна гэж 95550295 дугаарын утсаар зар явахаар нь залгаж зарах утас байна гэж хэлтэл холбоон дээр уулзъя гэсэн. Тэгээд 16 цаг өнгөрч байхад би холбооны гадаа нөгөө утасруугаа залгатал очиж явна гээд 18 цаг өнгөрч байхад утас авах нэг залуу ирээд миний утсыг үзээд ах эгч хоёртойгоо яриад авна эгчдээ үзүүлье гээд холбоо руу ороод 30 минут болчихсон хүлээж ядаад араас нь ороод жижүүрээс асуутал нэг залуу эгчтэйгээ уулзъя гээд дээш гүйгээд гараад байхгүй болчих юм гэж хэлсэн. Жижүүр бид хоёр дээш гарч хайсан ч олдоогүй. Харин 00-н өрөөний цонх нь онгорхой түүгээр гарсан юм шиг байсан. Нокиа 311 маркийн ягаан өнгийн мэдрэгчтэй 450 долларын үнэтэй гар утас байсан. Гар утасныхаа 350 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 20 000 төгрөг, дугаар сэргээлгэсэн 3000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-29-р хуудас/

2. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/216 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “ 2012 онд худалдаж авсан Нокиа 350 000  төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 50-56-р хуудас/

3. Хохирогч Г.Батбаярын “Би хөдөө явахдаа хүргэн дүүгээ миний нөүтбүүкийг авах хүн байвал зарчихаарай гээд хэлсэн. Тэгээд манай хүргэн найздаа сургуулиудаар зар тавьчих гэж хэлсэн байсан. Тэгсэн чатаар нөүтбүүк авна гээд 99850163 дугаарын утас явж байсныг үзээд ярьсан байсан. Тэр дугаарын утастай хүн манай дүүтэй утсаар яриад нөүтбүүкийг үзье гэхээр нь миний дугаарыг өгсөн байсан. Тэгээд би 2012-10-05-нд яриад мобиком дээр уулзахаар 17:00 цагийн үeд мобиком дээр очоод тэр залуутай уулзахад эмнэлэгт хэвтэж байгаа аавдаа үзүүлье гэхээр нь хамт очсон. Тэгсэн орж үзүүлчихээд гараад ирье гэхээр нь би нөүтбүүкээ өгөөд оруулсан. Тэгсэн тэр залуу эргэж гарч ирээгүй. Р.Буянжаргалаас нөүтбүүкээ авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-32-р хуудас/

4. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02/195 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “зөөврийн компьютер, Мобикомын модем, зөөврийн компьютерийн цүнх зэрэг 620 000  төгрөг “ гэсэн үнэлгээ. /хх-ийн 60-66-р хуудас/

5. Хохирогч Ч.Баянмөнхийн “Манай эгчийн хүүхэд Гантулга танайх нөүтбүүкээ зарах уу гэхээр нь манай эхнэр сонирхоод байвал зарсан ч яахав гэж| хэлсэн байсан. Тэгсэн 2012-10-10-нд Гантулга Буянжаргал гэж хүүхдийг манайд дагуулж ирсэн. Тэгсэн тэр Буянжаргал эмнэлэгт хэвтэж байгаа ахдаа үзүүлж, мөнгө авна гэж хэлээд асег маркийн нөүтбүүкийг Гантулгатай хамт авч яваад эмнэлэг дээр үзүүлчихээд ирье гээд алга болсон. Тэгээд манай дүү Гантулга гадаа хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь залилуулснаа мэдэж бид нарт хэлж өргөдөл гаргаж өгсөн. Би Буянжаргалаас алдсан нөүтбүүкээ авсан. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33-35-р хуудас/

6. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02/19 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Асег маркийн зөөврийн компьютер 1000000 / нэг сая / төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 70-72-р хуудас/

7. Хохирогч Д.Даваа-Очирын “2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэртээ телевизийн зар хараад сууж байтал 95348099 дугаарын утас нөүтбүүк авна гэсэн зар явахаар нь залгахад нэг залуу авсан ба би тэр залууд зарын дагуу залгаж байна, надад Асег маркийн icentab А-200 нөүтбүүк байгаа зарна гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу хэдэд зарах юм бэ гэсэн. Тэгэхээр нь би шууд 900 000 төгрөг гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу авна гээд хоёулаа Уурхайчин соёлын ордны урд уулзахаар болсон. Тэр залуу такси барьж ирээд миний Асег маркийн icentab А-200-г үзээд эгчдээ үзүүлэх хэрэгтэй байна, эгч маань эмнэлэгт дотрын тасагт хэвтэж байгаа гэж хэлcэн. Тэгээд бид хоёр эмнэлэг рүү таксидаад тэр залуу дотрын тасаг руу ороод ирье гэсэн. Би таксинд суугаад үлдсэн. Ингээд тэр залуу эмнэлэг рүү ороод нилээд удаад гарч ирэхгүй байхаар нь араас нь би өөрөө ороод хайгаад олоогүй. Манай эгч Францаас 2011 оны 03 сард явуулсан хар өнгий шинэ нөүтбүүк Р.Буянжаргалаас хохирлоо авна намайг хохиролгүй болгоод өгвөл

эмнэлэгрүү ) байна. Ахда; ярьж эмнэлз Буянжаргал ‘ утсаа өгсө- болчихсон.

Хохир

Эд зү!

Эд зү|

Ялла

хүлээн мэд нокио 311 м залгаж асу) Гантогтох 3 санаад дук. өдрийн 16 ирье гэж : Гантогтохтс арын хаалп эргэж гарч I өдөр Дэнж мэдэхгүй з Тэгсэн над; дугаарлуу үед уулза» байгаа аа| дугааар с нөүтбүүки* нь би авч Гантулга I нэгдсэн эы хаалгаар г хандан чи эмнэлэг я дугаар са маркийн г уулзхад байгаа эг дотрын т хаалгаар 350.000 нөүтбүүк* газарт 16

и гас

пп

Гэрч Р.Батжанцангийн

 

төгрөгөөр барьцаанд тавьсан.

гэж

зуун мянган

чЗсэш!РгЯ

ш*

осх-ми-

үнэмлэхииг Алтантуяа гэж ээжиинхээ иргэнии үнэмлэхнии хамт үзүүлзэс. барьцаанд тавьсан. Надад одоо тэр нөүтбүүк байхгүй Буянжаргал гэж залуугмйн ээж гэх Алтантуяа гэж эмэгтэй тооцоог нь хийгээд аваад явсан ..."гэсэн мэдүүлэг \хх-ийн 41-р хуудас\

Гэрч О.Болортуяагийн “....Би тэр Буянжаргалыг танихгүй 2012 оны 13 сарын дундуур байх нэг залуу ажил дээр нөхөр бид хоёр дээр ирээд -1 нөүтбүүкийг 200.000 төгрөгөөр авчихаач гээд гуйсан би тэр залууд хулга/'- см отш биз гэхэд тэр юу гэж дээ гээд иргэний үнэмлэхээ үзүүлээд гараад явса- буцаж орж ирээд бид хоёрт нөүтбүүкээ 200.000 төгрөгөөр зарсан Би файлууд байна маргааш ирээд аваарай гэсэн. За гээд л явсан.эргэж ирзэ тэр нөүтбүүкийг гэртээ хэрэглэж байсан юм. 2012 оны 11 сарь.н дундуус -э~ эмэгтэй ирээд манай хүүхэд хүний юм тавьсан байна авах гэсэн юм гээ” мииий 200.000 төгрөгийг өгөод нөүтбүүкээ аваад явсан...” гэсэн мэдүүлэг хуудас\

Насанд хүрээгүй гэрч Ц.Гантулгын “ Тэгсэн би одоо сайн са-зх-.у гал-е. Буянжаргалтай таарч Буянжаргал надаас зарах нөүтбүүк олоол өгөөч гз» хэгя байсан юм. Тэгэхээр нь манай эгч нөүтбүүкээ зарна гэж хэлсэн Тэгсэ- Буя- үзье гээд манай эгчийн гэрт надтай хамт орж үзчихээд Буян:-а

нөүтбүүкийг чинь эмнэлэгт хэвтэж байгаа ахдаа үзүүлмээр бай-а гэхэз

би тэр Буянжаргалыг танихгүй 2012онь

сарын 06 ны өдөр ажил дээрээ байж байхад надад ЭЕИ маркийн нөүтбүүк г}

Энэ залуу өөрийнхөө

 гомдол санал байхгүй, хэргийг хурдан шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хх-н 36-38-р хуудас/

 

8. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02/215  дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Асер маркийн icentab А-200 зөөврийн компьютер 900 000 төгрөг “ гэсэн үнэлгээ. /хх-ийн 77-80-р хуудас/

9. Насанд хүрээгүй хохирогч Б.Тэргэлийн “2012 оны 10 дугаар сарын эхээр байхдаа өдрийг нь одоо сайн санахгүй байна. Манай ангийн хүүхэд Гантулга над руу өөрийнхөө дугаараас залгаж Нэгдсэн эмнэлэг дээр хүрээд ирээч гэхээр нь яваад очтол манай найз Гантулга Буянжаргал гэх бандитай хамт байсан. Гантулга надад найз нь эгчийнхээ нөүтбүүкийг Буянжаргал гэх бандид зарах гэж байгаа гэж хэлсэн ба Буянжаргал гэх банди миний утсыг хараад наад утсаа надад зарчих, би яг ийм гар утас авах гэж байгаа юм" гэж хэлсэн. Тэгээд би гар утсаа өгсөн. Буянжаргал гэх банди миний утсыг эмнэлэгт хэвтэж байгаа ахдаа үзүүлээд ирье гээд эмнэлэг рүү орсон. Тэгээд гарч ирээгүй алга болсон. Самсунг галакси маркийн гар утас байсан 2012 оны 09 сард Улаанбаатар хотоос 200 000 төгрөгөөр худалдаж авсан. Хохирлоо бүрэн авсан тул  гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39-40-р хуудас/

10. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн С22-г дугаартай шинжээчийн дүгнэлтийн “ Самсунг брэндийн Глакси С маркийн гар утас 190 000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 87-90-р хуудас/ болон эрүүгийн хэргийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж, шүүгдэгчийг эрэн сурвалжилж баривчилсан тухай баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Буянжаргал нь “мэдүүлэг өгөхгүй, би үйлдсэн хэргээ ойлгож гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав мэтгэлцэхдээ “шүүгдэгч Р.Буянжаргал нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн бөгөөд түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан хэргүүд нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хэрэгсэхгүй болох үндэстэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Тэргэл  мэдүүлэхдээ “ нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Р.Буянжаргал нь 2012 оны 09 сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэр Холбооны газрын үүдэнд Лхагвачимэгийн нокиа 311 маркийн гар утсыг худалдаж авна, эгчдээ үзүүлнэ хуурч мэхлэн авч 350 000 төгрөгийн хохирол учруулсан, 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гадна Р.Батбаярын Dellxp 1330 маркийн зөөврийн компьютер, мобикомын модем, зөөврийн компьютерийн цүнх зэргийг худалдаж авна, эмнэлэгт хэвтэж байгаа аавдаа үзүүлнэ гэж хуурч мэхлэн авч 620 000 төгрөгийн хохирол учруулсан, 2012 оны 10 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэр БОЭТ-ийн гадна Д.Дагва-Очирын Aser маркийн icentab A-200 зөөврийн компьютерийг худалдаж авна, эмнэлэгт хэвтэж байгаа эгчдээ үзүүлнэ гэж хуурч мэхлэн авч 900 000 төгрөгийн хохирол учруулсан, 2012 оны 09 сарын сүүлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэр БОЭТ-ийн гадна Б.Тэргэлийн самсунг глакси маркийн гар утсыг худалдаж авна, эмнэлэгт хэвтэж байгаа ахдаа үзүүлнэ гэж гэж хуурч мэхлэн авч 190 000 төгрөгийн хохирол учруулсан, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэр БОЭТ-ийн гадна Баянмөнхийн Aser маркийн нотебүкийг худалдаж авна ахдаа үзүүлнэ гэж хуурч мэхлэн авч 1000 000 төгрөгийн хохирол учруулж нийт 3 060 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутай, 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд цагдаагийн харуул хамгаалалтын доор эмчилгээ хийлгэж байгаад оргон зайлж шүүн таслан ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна гэж үзлээ. Орхон аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч Р.Буянжаргал нь 5 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулсан байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэстэй байна. Уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна гэж заасан байх тул шүүгдэгч Р.Буянжаргалын ялтай байдлыг өршөөлд хамруулах боломжгүй байна. Мөн 2013 оны 01 дүгээр сарын 12-ноос 2016 оны 07 дугаар сарын 27 хүртэл хугацаанд шүүн таслах ажиллагаанаас зориуд санаатай зайлсхийсэн гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааны хувьд уг хуульд хамрагдах боломжгүй учир шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Буянжаргалд ял шийтгэл оногдуулахдаа ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Р.Буянжаргалын цагдан хоригдсон 159 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

            1. Бор адуун овгийн Раднаадоржийн Буянжаргалыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүн таслах ажиллагаанаас зориуд санаатай зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Р.Буянжаргалд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар шүүгдэгч Р.Буянжаргалыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар Р.Буянжаргалд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Р.Буянжаргалын цагдан хоригдсон 159 /нэг зуун тавин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Буянжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС