Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/869

 

 

 

 

 

 

 

 

     2022        06         10                                       2022/ШЦТ/869

 

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч Б.Соёлмаа,   

шүүгдэгч Т.З. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б. овогт Т.ын З.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2202 00151 00139 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 314 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд заасны дагуу эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 7 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,

Б. овогт Т.ын З..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.З. нь 2022 оны 02 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцийн 2 дугаар жагсаалтад дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 1.1331 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан сэтгэцэд нөлөөт бодисоос Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вест центр” зочид буудалд А.Ананд, С.Юмчин нарт хууль бусаар өгсөн,

2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаш” зочид буудлын 402 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан сэтгэцэд нөлөөт бодисоос А.Анандад хууль бусаар өгсөн гэмт хэрэгт холбогджээ.                         

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.З. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Иргэн А.Анандаас 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаш” зочид буудалд манай найз залуу зодоод байна...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6/,

- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Мөнхбатын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн: “...үүрэг гүйцэтгэх хугацаанд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаш” зочид буудалд манай нөхөр зодчихлоо гэх хэргийн газарт биечилсэн сурвалжлага хийсэн.

А.Ананд нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн орчимд тус буудлын 402 тоот өрөөнд нөхөр Дорлигжавын хамт орсон ба тус буудлын өрөөнд мансууруулах бодис хэрэглэсэн. Нөхөр Дорлигжав нь тус өрөөнд байхгүй байсан ба уг өрөөнөөс цагаан өнгийн нунтаг, хар ногоон өнгийн нунтаглаж хатаасан өвстэй төстэй зүйлс эд мөрийн баримтаар хураан авсан.” гэх мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 8-9/,

- Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаш” зочид буудалд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн: “Тухайн буудлын 402 тоотод орсон гэх хүмүүсийн буудлын хүлээн авагчийн бүртгэл аваагүй байв. Өрөөний зүүн урд талд 50*50 хэмжээтэй цагаан өнгийн никель тавцан байх ба түүн дээр нунтаг зүйлээр бохирлогдсон, дээр нь цэнхэр өнгийн нунтаг зүйлээр бохирлогдсон, дээр нь цэнхэр өнгийн уутан дотор ногоон хүрэн өнгийн ургамал мэт зүйл байсныг “1” дугаар тавьж гэрэл зургаар бэхжүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-23/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Хаш” зочид буудлын 402 тоотоос хураан авсан эд зүйлст шинжилгээ” хийсэн шинжээчийн 1300 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

Дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн “Coldacmin” гэсэн нэршилтэй, улаан өнгийн хайрцагтай эм мэт зүйл, бор өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгөтэй тамхины хайрцаг, төмөр хавтан, гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн “Сoldacmin” гэсэн нэршилтэй, улаан өнгийн хайрцагтай эм мэт зүйл, бор өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгөтэй тамхины хайрцаг, төмөр хавтан тус бүрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенци, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенциудад багтсан бодис илрэхгүй байна.

Гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна.

Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно гэсэн /хх-ийн 78-81/,

- 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр А.Ананд нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан “урьдчилсан байдлаар ТНС илэрсэн” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 82-86/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “А.Анандын биеэс авсан биологийн дээж буюу шээс”-д шинжилгээ хийсэн 1145 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

Дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн “А.Ананд УГ02261048 2022.02.07” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

Шинжилгээнд ирүүлсэн “А.Ананд УГ02261048 2022.02.07” гэж хаягласан шээснээс спиртийн агууламж илрээгүй, тетрагидроканнабинол илэрч байна.

Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно гэсэн.” /хх-ийн 88-90/,

- 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Т.З. нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-104/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Т.З.ын биеэс авсан биологийн дээж буюу шээс”-нд шинжилгээ хийсэн 1362 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

Дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн дээж шинжилгээнд тэнцэнэ.

“Т.З. УК95060633, 2022.02.22” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол илэрсэн.

Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэсэн /хх-ийн 107-109/,

- 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр С.Юмчин нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 111-112/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “С.Юмчиний биеэс авсан биологийн дээж буюу шээс”-нд шинжилгээ хийсэн 1369 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж шинжилгээнд тэнцэнэ.

“Юмчин ФЖ98050815, 2022.02.22” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн.

Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэсэн /хх-ийн 116-118/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 10-11/,

- гэрч С.Юмчингийн өгсөн: “...тухайн хэрэг учрал болсон өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 08-09-ний өдөр гэж санаж байна, би өөрийн найз Дорлигтой хамт пиво уух гэж гурван том 1.5 литрийн савлагаатай пиво аваад “Нисдэг машин”-ы хажууд байрлах “Вест центр” нэртэй буудалд өдрийн 14 цагийн орчимд орсон. Буудалд ороод пиво уугаад сууж байтал гаднаас удалгүй Нэмэхбуян, Тэргэл гэх хоёр охин орж ирсэн бөгөөд бид 4 пиво уугаад сууж байсан бөгөөд Нэмэхбуян, Дорлигийн эхнэр Анандыг тухайн буудалд дуудсан. Тэгээд Ананд ирээд тавуулаа болоод сууж байтал гаднаас 17 цагийн орчимд З. ирсэн. З.ыг Дорлиг утсаар дуудсан юм. Тэгээд бид зургаа буудлын өрөөнд пиво уугаад юм ярьж суусан бөгөөд З. тухайн үед гаднаас хатаасан ногоон өнгийн “өвс” аваад ирсэн байсан бөгөөд өвсийг нь буудлын балкон дээр надаас бусад нь бүгд татсан. Би өвснөөс татаагүй, ер нь өвс татахаа больсон. Өмнө нь өвс татсан үйлдлээсээ болоод шүүхээр “зорчих эрхийг хязгаарлах ял” авсан. Одоо гарандаа цагтайгаа явж байна. Тэгээд шөнө нэлээн орой 2 цагийн алдад Нэмэхбуян яваад араас нь З. яваад, Ананд, Тэргэл, Дорлиг бид дөрөв тухайн өдөр хоноод маргааш нь 1 цагийн орчимд буудлаас гараад шууд Сансарын “Сайн” ломбардын хажуугийн нэрийг нь санахгүй байна доошоо ордог ломбарданд очоод Анандын гар утсыг 150.000 төгрөгөөр барьцаанд тавиад хоёр том пиво аваад Баянзүрх захын баруун талд байрлах “Хаш” нэртэй буудалд өдрийн 1 цагийн орчимд орсон. Буудалд ороод пиво уусан бөгөөд Тэргэл 15 цагийн орчимд гэр лүүгээ яваад Тэргэлтэй зөрөөд Т.З. 16 цагийн орчимд “Хаш” зочид буудалд ирсэн. З.ыг Дорлиг дуудсан. З. гаднаас орж ирэхдээ өмнө “Вест центр” нэртэй буудалд байсан өвс нь дуусаагүй үлдсэн, өвстэйгөө ирсэн. Тэгээд бид нар “Хаш” буудлаас гараад дэлгүүр орж 0.5 литрийн савлагаатай “Соёрхол” нэртэй архи аваад буцаад буудал орж бид 4 архи ууж байгаад З. бид хоёр 19 цагийн орчимд буудлаас гараад гэр лүүгээ явсан. Буудал дотор Дорлиг, Ананд хоёр үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

- гэрч А.Анандын өгсөн: “”Вест центр” зочид буудалд байх үед өвсийг З. ах авчирсан. Тухайн үед З. ах, Юмчид бид гурав 00-д хэрэглэсэн, харин Доржлигжав огт хэрэглээгүй. З. ах Юмчинтэй маргалдаад гадаа гарсан ба орж ирээд өөрийнхөө цүнхийг авахдаа өвсөө аваад явсан юм шиг байна лээ. Бид гурвыг хэрэглээд атга өвс үлдсэн байсан. З. ахыг Юмчинтэй гадаа маргалдаад орж ирээд явсны дараа өвс байгаагүй, бид хэд ч өвсийг дахин хэрэглэе гэж бодоогүй, хаана байгаа талаар ч хайгаагүй. Ингээд Дорлигжав, Юмчин, Тэргэл бид 4 буудалд хоноод маргааш өглөө нь буудлаас гараад миний гар утсыг ломбарданд тавиад “Бөхийн өргөө”-ний ойролцоо байрлах “Хаш” зочид буудалд орохдоо гаднаас 1.5 литрийн пиво аваад орцгоосон. Ингээд уугаад байж байх үед Дорлигжав З. ахтай чатлаад Золоо ах буудалд ирсэн. Төд удалгүй З. ах буцаж гараад орж ирэхдээ гаднаас Coldacmin гэсэн бичигтэй ханиадны эм, халууны эм хоёр авчраад Coldacmin гэсэн капсултай эмийг саарал өнгийн хавтан дээр асгаад халууны эмээ нунтаглаад капсул руу хийгээд байсан. Тэр үед би Дорлигжавтай маргалдаад байж байсан болохоор яг юу хийгээд байгаа талаар мэдээгүй. Юмчин “гэр лүүгээ явах ажилтай болчихлоо, ханиндаа яваад буцаад хүрээд ирье” гэж хэлсэн. Тухайн үед би Золоо ахаас “тамхи байна уу” гэж асуухад ахад нь энэ л байна гэж хэлээд нэг ширхэг тамхи өгсөн. Уг тамхийг би тагт руу гарч татахад энгийн тамхинаас нэг л өөр гашуун амттай байсан.

Цагдаа нар ирээд буудлын өрөөнд үзлэг хийхэд буудлын орны хажуу талын шүүгээнээс саарал өнгийн хавтантай эмүүд, цэнхэр ууттай жаахан өвс гарч ирсэн.

Тухайн үед би өвс байсан талаар мэдэхгүй. Хамгийн анх “Вест центр” зочид буудалд байхад Золоо ах цэнхэр 10-ын ууттай өвс авчирсан, Золоо ахын өвс байгаа юм. Золоо ахын биед  нь өвс яваад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

- Гэрч Б.Дорлигжавын өгсөн: “З. ахын өвс байгаа юм. З. ах “Вест центр” зочид буудалд авчраад “Хаш” зочид буудал очихдоо үлдэгдэл өвсөө авчирсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

- Т.З.ын яллагдагчаар өгсөн: “Нисдэг машины хажуу талд Хооны гэх нэртэй зочид буудалд байна гэхээр нь тухайн өдрийн 22:00 цагийн үед уг буудал руу нь очсон, очихдоо өөрт байсан “өвс” гэх нэршилтэй зүйлийг аваад явсан. Буудлын өрөөнд нь Дорлиг, Ананд, Юмчин, Тэргэл нар байсан. Би ороод юм ярьж байгаад “өвс”-өө гаргаж ирээд Дорлиг, Юмчин бид гурав 00-ын өрөөнд орж бонго бэлдэж “өвс”-өө татаж бид хэд нэлээн хэд сорж хэрэглэсэн юм. Уг өвсийг хэрэглэхэд инээд хүрч, сэтгэл хөөрч, баясгалантай болчихдог юм. Тэгээд би орой удаагүй Хайлаастад байдаг эмээгийн гэрт очиж амарсан юм. Маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед Дорлигжав над руу залгаад “хаана байгаа юм бэ? Хүрээд ирээч, бид хэд “Хаш” зочид буудалд орсон байна.” гэхээр нь би 17 цагийн үед буудал руу очиход Тэргэл, Юмчин, Дорлиг, Ананд дөрөв суугаад пиво ууцгааж байсан. Би тухайн орой өвс авчрөөд хэрэглээд тал нь үлдсэн өвсөө авч яваад өөртөө хадгалж байгаад маргааш нь ахиад өвсөө аваад очсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 176-178/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Т.З. нь 2022 оны 02 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцийн 2 дугаар жагсаалтад дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 1.1331 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан сэтгэцэд нөлөөт бодисоос Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вест центр” зочид буудалд А.Ананд, С.Юмчин нарт хууль бусаар өгсөн,

2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаш” зочид буудлын 402 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан сэтгэцэд нөлөөт бодисоос А.Анандад хууль бусаар өгсөн болох нь:

- Иргэн А.Анандаас 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаш” зочид буудалд манай найз залуу зодоод байна...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6/,

- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Мөнхбатын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн: “...үүрэг гүйцэтгэх хугацаанд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаш” зочид буудалд манай нөхөр зодчихлоо гэх хэргийн газарт биечилсэн сурвалжлага хийсэн.

А.Ананд нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн орчимд тус буудлын 402 тоот өрөөнд нөхөр Дорлигжавын хамт орсон ба тус буудлын өрөөнд мансууруулах бодис хэрэглэсэн. Нөхөр Дорлигжав нь тус өрөөнд байхгүй байсан ба уг өрөөнөөс цагаан өнгийн нунтаг, хар ногоон өнгийн нунтаглаж хатаасан өвстэй төстэй зүйлс эд мөрийн баримтаар хураан авсан.” гэх мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 8-9/,

- Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаш” зочид буудалд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн: “Тухайн буудлын 402 тоотод орсон гэх хүмүүсийн буудлын хүлээн авагчийн бүртгэл аваагүй байв. Өрөөний зүүн урд талд 50*50 хэмжээтэй цагаан өнгийн никель тавцан байх ба түүн дээр нунтаг зүйлээр бохирлогдсон, дээр нь цэнхэр өнгийн нунтаг зүйлээр бохирлогдсон, дээр нь цэнхэр өнгийн уутан дотор ногоон хүрэн өнгийн ургамал мэт зүйл байсныг “1” дугаар тавьж гэрэл зургаар бэхжүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-23/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Хаш” зочид буудлын 402 тоотоос хураан авсан эд зүйлст шинжилгээ” хийсэн шинжээчийн 1300 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

Дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн “Coldacmin” гэсэн нэршилтэй, улаан өнгийн хайрцагтай эм мэт зүйл, бор өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгөтэй тамхины хайрцаг, төмөр хавтан, гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн “Сoldacmin” гэсэн нэршилтэй, улаан өнгийн хайрцагтай эм мэт зүйл, бор өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгөтэй тамхины хайрцаг, төмөр хавтан тус бүрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенци, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенциудад багтсан бодис илрэхгүй байна.

Гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна.

Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно гэсэн /хх-ийн 78-81/,

- 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр А.Ананд нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан “урьдчилсан байдлаар ТНС илэрсэн” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 82-86/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “А.Анандын биеэс авсан биологийн дээж буюу шээс”-д шинжилгээ хийсэн 1145 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

Дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн “А.Ананд УГ02261048 2022.02.07” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

Шинжилгээнд ирүүлсэн “А.Ананд УГ02261048 2022.02.07” гэж хаягласан шээснээс спиртийн агууламж илрээгүй, тетрагидроканнабинол илэрч байна.

Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно гэсэн.” /хх-ийн 88-90/,

- 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Т.З. нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-104/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Т.З.ын биеэс авсан биологийн дээж буюу шээс”-нд шинжилгээ хийсэн 1362 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

Дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн дээж шинжилгээнд тэнцэнэ.

“Т.З. УК95060633, 2022.02.22” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол илэрсэн.

Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэсэн /хх-ийн 107-109/,

- 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр С.Юмчин нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 111-112/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “С.Юмчиний биеэс авсан биологийн дээж буюу шээс”-нд шинжилгээ хийсэн 1369 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж шинжилгээнд тэнцэнэ.

“Юмчин ФЖ98050815, 2022.02.22” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн.

Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэсэн /хх-ийн 116-118/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 10-11/,

- гэрч С.Юмчингийн өгсөн: “...тухайн хэрэг учрал болсон өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 08-09-ний өдөр гэж санаж байна, би өөрийн найз Дорлигтой хамт пиво уух гэж гурван том 1.5 литрийн савлагаатай пиво аваад “Нисдэг машин”-ы хажууд байрлах “Вест центр” нэртэй буудалд өдрийн 14 цагийн орчимд орсон. Буудалд ороод пиво уугаад сууж байтал гаднаас удалгүй Нэмэхбуян, Тэргэл гэх хоёр охин орж ирсэн бөгөөд бид 4 пиво уугаад сууж байсан бөгөөд Нэмэхбуян, Дорлигийн эхнэр Анандыг тухайн буудалд дуудсан. Тэгээд Ананд ирээд тавуулаа болоод сууж байтал гаднаас 17 цагийн орчимд З. ирсэн. З.ыг Дорлиг утсаар дуудсан юм. Тэгээд бид зургаа буудлын өрөөнд пиво уугаад юм ярьж суусан бөгөөд З. тухайн үед гаднаас хатаасан ногоон өнгийн “өвс” аваад ирсэн байсан бөгөөд өвсийг нь буудлын балкон дээр надаас бусад нь бүгд татсан. Би өвснөөс татаагүй, ер нь өвс татахаа больсон. Өмнө нь өвс татсан үйлдлээсээ болоод шүүхээр “зорчих эрхийг хязгаарлах ял” авсан. Одоо гарандаа цагтайгаа явж байна. Тэгээд шөнө нэлээн орой 2 цагийн алдад Нэмэхбуян яваад араас нь З. яваад, Ананд, Тэргэл, Дорлиг бид дөрөв тухайн өдөр хоноод маргааш нь 1 цагийн орчимд буудлаас гараад шууд Сансарын “Сайн” ломбардын хажуугийн нэрийг нь санахгүй байна доошоо ордог ломбарданд очоод Анандын гар утсыг 150.000 төгрөгөөр барьцаанд тавиад хоёр том пиво аваад Баянзүрх захын баруун талд байрлах “Хаш” нэртэй буудалд өдрийн 1 цагийн орчимд орсон. Буудалд ороод пиво уусан бөгөөд Тэргэл 15 цагийн орчимд гэр лүүгээ яваад Тэргэлтэй зөрөөд Т.З. 16 цагийн орчимд “Хаш” зочид буудалд ирсэн. З.ыг Дорлиг дуудсан. З. гаднаас орж ирэхдээ өмнө “Вест центр” нэртэй буудалд байсан өвс нь дуусаагүй үлдсэн, өвстэйгөө ирсэн. Тэгээд бид нар “Хаш” буудлаас гараад дэлгүүр орж 0.5 литрийн савлагаатай “Соёрхол” нэртэй архи аваад буцаад буудал орж бид 4 архи ууж байгаад З. бид хоёр 19 цагийн орчимд буудлаас гараад гэр лүүгээ явсан. Буудал дотор Дорлиг, Ананд хоёр үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

- гэрч А.Анандын өгсөн: “”Вест центр” зочид буудалд байх үед өвсийг З. ах авчирсан. Тухайн үед З. ах, Юмчид бид гурав 00-д хэрэглэсэн, харин Доржлигжав огт хэрэглээгүй. З. ах Юмчинтэй маргалдаад гадаа гарсан ба орж ирээд өөрийнхөө цүнхийг авахдаа өвсөө аваад явсан юм шиг байна лээ. Бид гурвыг хэрэглээд атга өвс үлдсэн байсан. З. ахыг Юмчинтэй гадаа маргалдаад орж ирээд явсны дараа өвс байгаагүй, бид хэд ч өвсийг дахин хэрэглэе гэж бодоогүй, хаана байгаа талаар ч хайгаагүй. Ингээд Дорлигжав, Юмчин, Тэргэл бид 4 буудалд хоноод маргааш өглөө нь буудлаас гараад миний гар утсыг ломбарданд тавиад “Бөхийн өргөө”-ний ойролцоо байрлах “Хаш” зочид буудалд орохдоо гаднаас 1.5 литрийн пиво аваад орцгоосон. Ингээд уугаад байж байх үед Дорлигжав З. ахтай чатлаад Золоо ах буудалд ирсэн. Төд удалгүй З. ах буцаж гараад орж ирэхдээ гаднаас Coldacmin гэсэн бичигтэй ханиадны эм, халууны эм хоёр авчраад Coldacmin гэсэн капсултай эмийг саарал өнгийн хавтан дээр асгаад халууны эмээ нунтаглаад капсул руу хийгээд байсан. Тэр үед би Дорлигжавтай маргалдаад байж байсан болохоор яг юу хийгээд байгаа талаар мэдээгүй. Юмчин “гэр лүүгээ явах ажилтай болчихлоо, ханиндаа яваад буцаад хүрээд ирье” гэж хэлсэн. Тухайн үед би Золоо ахаас “тамхи байна уу” гэж асуухад ахад нь энэ л байна гэж хэлээд нэг ширхэг тамхи өгсөн. Уг тамхийг би тагт руу гарч татахад энгийн тамхинаас нэг л өөр гашуун амттай байсан.

Цагдаа нар ирээд буудлын өрөөнд үзлэг хийхэд буудлын орны хажуу талын шүүгээнээс саарал өнгийн хавтантай эмүүд, цэнхэр ууттай жаахан өвс гарч ирсэн.

Тухайн үед би өвс байсан талаар мэдэхгүй. Хамгийн анх “Вест центр” зочид буудалд байхад Золоо ах цэнхэр 10-ын ууттай өвс авчирсан, Золоо ахын өвс байгаа юм. Золоо ахын биед  нь өвс яваад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

- Гэрч Б.Дорлигжавын өгсөн: “З. ахын өвс байгаа юм. З. ах “Вест центр” зочид буудалд авчраад “Хаш” зочид буудал очихдоо үлдэгдэл өвсөө авчирсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

- Т.З.ын яллагдагчаар өгсөн: “Нисдэг машины хажуу талд Хооны гэх нэртэй зочид буудалд байна гэхээр нь тухайн өдрийн 22:00 цагийн үед уг буудал руу нь очсон, очихдоо өөрт байсан “өвс” гэх нэршилтэй зүйлийг аваад явсан. Буудлын өрөөнд нь Дорлиг, Ананд, Юмчин, Тэргэл нар байсан. Би ороод юм ярьж байгаад “өвс”-өө гаргаж ирээд Дорлиг, Юмчин бид гурав 00-ын өрөөнд орж бонго бэлдэж “өвс”-өө татаж бид хэд нэлээн хэд сорж хэрэглэсэн юм. Уг өвсийг хэрэглэхэд инээд хүрч, сэтгэл хөөрч, баясгалантай болчихдог юм. Тэгээд би орой удаагүй Хайлаастад байдаг эмээгийн гэрт очиж амарсан юм. Маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед Дорлигжав над руу залгаад “хаана байгаа юм бэ? Хүрээд ирээч, бид хэд “Хаш” зочид буудалд орсон байна.” гэхээр нь би 17 цагийн үед буудал руу очиход Тэргэл, Юмчин, Дорлиг, Ананд дөрөв суугаад пиво ууцгааж байсан. Би тухайн орой өвс авчрөөд хэрэглээд тал нь үлдсэн өвсөө авч яваад өөртөө хадгалж байгаад маргааш нь ахиад өвсөө аваад очсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 176-178/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Т.З.т прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Т.З.т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэснийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Т.З.ын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Т.З.т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 314 дүгээр захирамжаар Т.З.ын Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 7 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, 1 жил 3 сар 7 хоногийн хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон хугацаа буюу 1 жил 3 сар 7 хоногийг нэмж нэгтгэн Т.З.ын нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.З. нь 24 хоног цагдан хоригдсон, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “өвс” гэх нэршилтэй, 1,1331 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, “Соldacmin” гэх нэртэй, улаан өнгийн хайрцагтай эм, бор ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн тамхины хайрцаг, төмөр хавтан зэрэг зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б. овогт Т.ын З.ыг үргэлжилсэн үйлдлээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З.т 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.З.т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 314 дүгээр захирамжаар Т.З.ын Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 7 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, 1 жил 3 сар 7 хоногийн хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон хугацаа буюу 1 жил 3 сар 7 хоногийг нэмж нэгтгэн Т.З.ын нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 7 хононогийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.З.т нийт оногдуулсан 3 жил 3 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.З.ын урьд цагдан хоригдсон 24 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.З.т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа “өвс” гэх нэршилтэй, 1,1331 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, “Coldacmin” гэх нэртэй, улаан өнгийн хайрцагтай эм, бор ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн тамхины хайрцаг, төмөр хавтан зэрэг зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

           9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД