Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/872

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        06          10                                     2022/ШЦТ/872

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч М.Оюунбат,

шүүгдэгч Д.Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х. овогт Д.ын Э.ад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 01645 1518 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух, Х. овогт Д.ын Э..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э. нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Мухартын 127-2-4 тоотод хамтран амьдрагч Ш.Э.ийг “бусадтай хардаж, хэрүүл үүсгэсэн” гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ш.Э.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Дээрх гэмтлийг миний нүүр хэсэг рүү гараараа цохих үедээ үүсгэсэн. Яг хүн харахад илт мэдэгдэхгүй ч нүдний доогуур бага зэрэг хөхөрсөн, дарахад нэлээн хөндүүр байсан. Урьд өмнө нь миний биед гэмтэл огт учраагүй байсан. Би үнэлгээгээр гарсан гар утасны хохирол, хамар ясны зураг авахуулсан 30.000 төгрөгийг нэхэмжилж байна. Урьд өмнө намайг зодож байсан гэх асуудалд гомдол саналгүй, харин энэ оны 02 дугаар сарын 21-ний өдрийн намайг зодсон гэх асуудалд гомдолтой байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

- Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 173 тоот: “Ш.Э.ийн биед хамрын хянга ясны цууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/,

- Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 50-64/,

- Аюулын зэргийн үнэлгээ “бага” гарсан тухай дүгнэлт /хх-ийн 11/,

- Д.Э.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Э. нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Мухартын 127-2-4 тоотод хамтран амьдрагч Ш.Э.ийг “бусадтай хардаж, хэрүүл үүсгэсэн” гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Д.Э.ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Д.Э. нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Мухартын 127-2-4 тоотод хамтран амьдрагч Ш.Э.ийг “бусадтай хардаж, хэрүүл үүсгэсэн” гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Ш.Э.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Дээрх гэмтлийг миний нүүр хэсэг рүү гараараа цохих үедээ үүсгэсэн. Яг хүн харахад илт мэдэгдэхгүй ч нүдний доогуур бага зэрэг хөхөрсөн, дарахад нэлээн хөндүүр байсан. Урьд өмнө нь миний биед гэмтэл огт учраагүй байсан. Би үнэлгээгээр гарсан гар утасны хохирол, хамар ясны зураг авахуулсан 30.000 төгрөгийг нэхэмжилж байна. Урьд өмнө намайг зодож байсан гэх асуудалд гомдол саналгүй, харин энэ оны 02 дугаар сарын 21-ний өдрийн намайг зодсон гэх асуудалд гомдолтой байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

- Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 173 тоот: “Ш.Э.ийн биед хамрын хянга ясны цууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/,

- Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 50-64/,

- Аюулын зэргийн үнэлгээ “бага” гарсан тухай дүгнэлт /хх-ийн 11/,

            - Д.Э.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ч.Э.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Э.ад Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Ш.Э. нь баримтаар 30.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.Э.ад ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х. овогт Д.ын Э.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э.ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Э.ад оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Д.Э. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э.ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Э.аас 30.000 төгрөгийг гаргуулан хохирогч Боржигин овогт Шинэбаярын Э. /ЖЮ01282209/-т олгосугай.

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД