| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2022/0901/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/894 |
| Огноо | 2022-06-15 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/894
2022 06 15 2022/ШЦТ/894
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,
улсын яллагч Ч.Батзориг,
шүүгдэгч Г.А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А. овогт Г.гийн А.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00881 1571 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, А. овогт Г.гийн А..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А. нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний шөнө Баянзрүх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 85б байрны 12 тоотод 2022 оны 02 дугаар сарын 11-ний шөнө “нийтийн зориулалттай орон сууцанд бусдын амгалан тайван байдал алдагдуулсан” гэх дуудлагын дагуу тухайн өдөр хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч, хохирогч Б.Д.гийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “цагдаагийн хэлтэс рүү хамт явах” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүйгээр хөл рүү нь өшиглөх, нүүр лүү нь самардах зэргээр хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Д.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ээлжийн томилгооны дагуу үүрэг гүйцэтгэж байх үед орой 23 цаг 57 минутад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 85б байрны 12 тоотод хүмүүс зодоон хийгээд, шуугиад, орилолдоод амгалан тайван байдал алдагдуулаад байна гэх дуудлага, мэдээлэл ирж, дуудлагын дагуу цагдаагийн дэд ахлагч Р.Даваахүүгийн хамт 00 цаг 06 минутанд очиход 50 орчим настай эмэгтэй, 35 орчим насны эрэгтэй нар үүдээ онгойлгосон орцондоо хэрүүл маргаан хийгээд байж байсан. Айлд ороод үүдэн хэсэгт нь зогсож нөхцөл байдлыг ажиглахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 35-50 орчим насны 4-5 хүн, мөн бага насны хүүхдүүд байсан. Би тухайн хүмүүст шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй, энэ үйлдлээ болиод Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авахуулах, тайван унтаж амарцгаачих гэхэд А. эмэгтэйн нөхөр Мягмар гэх хүн зочны өрөөнөөсөө ирэхдээ “Манай гэрээс зайл, хоёр пизда минь” гэх мэтээр дайраад байсан. Тэнд байсан хүмүүс нэлээд согтсон, хэл амаар доромжилж, шаардлага эсэргүүцээд байхаар нь хэлтсийн жижүүртэй холбогдож Улиастай 121 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нарыг нэмэлтээр дуудан, Мягмар гэх залууг хэлтэс рүү өгч явуулаад А. гэх эмэгтэй урьдын адил шаардлага эсэргүүцэж, тухайн орцонд чанга дуу чимээ гарган оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулаад, өөрийн үйлдлээ бүрэн хянаж чадахгүй байхаар нь албадан эрүүлжүүлэх тухай хэлж, гэрээс нь гаргаж лифтэнд суулгах үед миний гуя, эмзэг эрхтэн лүү 2-3 удаа өшиглөж, нүүр хэсэгт гараараа нэг удаа самардсан.” гэх мэдүүлэг /18-19/,
- Гэрч Р.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ээлжийн томилгооны дагуу үүрэг гүйцэтгэж байх үед орой 23 цаг 57 минутанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 85б байрны 12 тоотод хүмүүс зодоон хийгээд, шуугиад, орилолдоод амгалан тайван байдал алдагдуулаад байна гэх дуудлага, мэдээлэл ирж дуудлагын дагуу цагдаагийн дэд ахлагч Р.Даваахүүгийн хамт 00 цаг 06 миутанд очиход 50 орчим настай эмэгтэй, 35 орчим насны эрэгтэй нар үүдээ онгойлгосон орцондоо хэрүүл маргаан хийгээд байж байсан. А. гэх эмэгтэй нь “манай гэрээс гар, бид нар бусдын амгалан тайван байдал алдагдуулаагүй” гэх мэтээр дайраад, хаалга үүдээ хаах гээд байхаар нь цагдаагийн ахлах дэслэгч Д. хууль ёсны дагуу шаардлага тавихад тухайн эмэгтэйн нөхөр Мягмар гэх хүн зочны өрөөнөөсөө ирэхдээ “манай гэрээс зайл, хоёр пизда минь” гэх мэтээр дайраад байхаар... Улиастай 121 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нарыг нэмэлтээр дуудан Мягмар гэх залууг хэлтэс рүү өгч явуулаад А. гэх эмэгтэйд хууль ёсны шаардлага тавьж, Зөрчлийн тухай хууль тайлбарлахад огт шаардлага биелүүлэхгүй байсан. Уг эмэгтэйг гэрээс нь гаргаж лифтэнд суулгах үед ахлах дэслэгч Д.гийн гуя, эмзэг эрхтэн хэсэг рүү 2-3 удаа өшиглөж, нүүрийг нь самардсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
- Гэрч Б.Мягмарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Цогтбаатар хадам ээжийг хүргэж өгчихөөд буцаж ирээд эхнэр Ариунтунгалагийн хамт “маргааш өглөө ажилтай явъя” гээд байхаар нь манай эхнэр “байж байгаад явчих аа, явуулахгүй” гэх зэргээр үүд онгойлгочихсон ярилцаад байсан. Нэг их удаагүй байтал цагдаагийн 2 албан хаагч ирээд “амгалан тайван байдал алдагдуулаад байна гэх дуудлага ирсэн” тухай хэлээд хуулийн зүйл, заалт тайлбарлаад, шаардлага тавиад Цогтбаатар, манай эхнэр хоёртой ярилцаад, манай гэрийн үүдэнд ороод ирчихсэн зогсож байхаар нь “нялх нойтон хүүхэд мөлхдөг газар гуталтайгаа орж ирж болохгүй” гэж хэлэхэд тухайн цагдаагийн алба хаагч нь “бүх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, шаардлагатай бол эрүүлжүүлэх арга хэмжээ авна” гэж хэлэхээр нь би “би энд байгаа хүмүүсийг явуулахгүй, шаардлагатай бол би өөрөө явж эрүүлжүүлэгдэнэ.” гэж хэлсэн.” Гэх мэдүүлэг /хх-ийн 33/,
- гэрч Г.Цэрэндуламын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хөзөр тоглож байгаад Цогтбаатар нь маргааш өглөө ажилтай явлаа гэхэд нь А. нь дүүгээ явуулахгүй тоглоомоо дуусгаад явчих гээд тэр хоёр үүдээ онгойлгочихсон үүдний тэнд ярилцаад байж байтал цагдаагийн алба хаагч нар ирсэн. Цагдаагийн алба хаагчтай үл ойлголцож маргалдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,
- Гэрч Г.Цогтбаатарын өгсөн: “...би эхнэрийн хамт гэр лүүгээ харих гэтэл эгч А. явуулахгүй, тоглоомоо дуусгаад яв гэх зэргээр тэдний гэрийн үүдийг нь онгойлгочихсон орцонд нь бага зэрэг маргалдаж байхад цагдаагийн алба хаагчид ирсэн. А. эгчийг эрүүлжүүлэх байр луу авч явна гэхэд явахгүй гээд хүч хэрэглэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,
- Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт хийсэн тэмдэглэл, бичлэг /хх-ийн 9-12/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.А. нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний шөнө Баянзрүх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 85б байрны 12 тоотод 2022 оны 02 дугаар сарын 11-ний шөнө “нийтийн зориулалттай орон сууцанд бусдын амгалан тайван байдал алдагдуулсан” гэх дуудлагын дагуу тухайн өдөр хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч, хохирогч Б.Д.гийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “цагдаагийн хэлтэс рүү хамт явах” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүйгээр хөл рүү нь өшиглөх, нүүр лүү нь самардах зэргээр хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр/ шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Г.А.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.А. нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний шөнө Баянзрүх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 85б байрны 12 тоотод 2022 оны 02 дугаар сарын 11-ний шөнө “нийтийн зориулалттай орон сууцанд бусдын амгалан тайван байдал алдагдуулсан” гэх дуудлагын дагуу тухайн өдөр хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч, хохирогч Б.Д.гийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “цагдаагийн хэлтэс рүү хамт явах” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүйгээр хөл рүү нь өшиглөх, нүүр лүү нь самардах зэргээр хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн болох нь:
- Хохирогч Б.Д.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ээлжийн томилгооны дагуу үүрэг гүйцэтгэж байх үед орой 23 цаг 57 минутад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 85б байрны 12 тоотод хүмүүс зодоон хийгээд, шуугиад, орилолдоод амгалан тайван байдал алдагдуулаад байна гэх дуудлага, мэдээлэл ирж, дуудлагын дагуу цагдаагийн дэд ахлагч Р.Даваахүүгийн хамт 00 цаг 06 минутанд очиход 50 орчим настай эмэгтэй, 35 орчим насны эрэгтэй нар үүдээ онгойлгосон орцондоо хэрүүл маргаан хийгээд байж байсан. Айлд ороод үүдэн хэсэгт нь зогсож нөхцөл байдлыг ажиглахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 35-50 орчим насны 4-5 хүн, мөн бага насны хүүхдүүд байсан. Би тухайн хүмүүст шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй, энэ үйлдлээ болиод Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авахуулах, тайван унтаж амарцгаачих гэхэд А. эмэгтэйн нөхөр Мягмар гэх хүн зочны өрөөнөөсөө ирэхдээ “Манай гэрээс зайл, хоёр пизда минь” гэх мэтээр дайраад байсан. Тэнд байсан хүмүүс нэлээд согтсон, хэл амаар доромжилж, шаардлага эсэргүүцээд байхаар нь хэлтсийн жижүүртэй холбогдож Улиастай 121 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нарыг нэмэлтээр дуудан, Мягмар гэх залууг хэлтэс рүү өгч явуулаад А. гэх эмэгтэй урьдын адил шаардлага эсэргүүцэж, тухайн орцонд чанга дуу чимээ гарган оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулаад, өөрийн үйлдлээ бүрэн хянаж чадахгүй байхаар нь албадан эрүүлжүүлэх тухай хэлж, гэрээс нь гаргаж лифтэнд суулгах үед миний гуя, эмзэг эрхтэн лүү 2-3 удаа өшиглөж, нүүр хэсэгт гараараа нэг удаа самардсан.” гэх мэдүүлэг /18-19/,
- Гэрч Р.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ээлжийн томилгооны дагуу үүрэг гүйцэтгэж байх үед орой 23 цаг 57 минутанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 85б байрны 12 тоотод хүмүүс зодоон хийгээд, шуугиад, орилолдоод амгалан тайван байдал алдагдуулаад байна гэх дуудлага, мэдээлэл ирж дуудлагын дагуу цагдаагийн дэд ахлагч Р.Даваахүүгийн хамт 00 цаг 06 миутанд очиход 50 орчим настай эмэгтэй, 35 орчим насны эрэгтэй нар үүдээ онгойлгосон орцондоо хэрүүл маргаан хийгээд байж байсан. А. гэх эмэгтэй нь “манай гэрээс гар, бид нар бусдын амгалан тайван байдал алдагдуулаагүй” гэх мэтээр дайраад, хаалга үүдээ хаах гээд байхаар нь цагдаагийн ахлах дэслэгч Д. хууль ёсны дагуу шаардлага тавихад тухайн эмэгтэйн нөхөр Мягмар гэх хүн зочны өрөөнөөсөө ирэхдээ “манай гэрээс зайл, хоёр пизда минь” гэх мэтээр дайраад байхаар... Улиастай 121 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нарыг нэмэлтээр дуудан Мягмар гэх залууг хэлтэс рүү өгч явуулаад А. гэх эмэгтэйд хууль ёсны шаардлага тавьж, Зөрчлийн тухай хууль тайлбарлахад огт шаардлага биелүүлэхгүй байсан. Уг эмэгтэйг гэрээс нь гаргаж лифтэнд суулгах үед ахлах дэслэгч Д.гийн гуя, эмзэг эрхтэн хэсэг рүү 2-3 удаа өшиглөж, нүүрийг нь самардсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
- Гэрч Б.Мягмарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Цогтбаатар хадам ээжийг хүргэж өгчихөөд буцаж ирээд эхнэр Ариунтунгалагийн хамт “маргааш өглөө ажилтай явъя” гээд байхаар нь манай эхнэр “байж байгаад явчих аа, явуулахгүй” гэх зэргээр үүд онгойлгочихсон ярилцаад байсан. Нэг их удаагүй байтал цагдаагийн 2 албан хаагч ирээд “амгалан тайван байдал алдагдуулаад байна гэх дуудлага ирсэн” тухай хэлээд хуулийн зүйл, заалт тайлбарлаад, шаардлага тавиад Цогтбаатар, манай эхнэр хоёртой ярилцаад, манай гэрийн үүдэнд ороод ирчихсэн зогсож байхаар нь “нялх нойтон хүүхэд мөлхдөг газар гуталтайгаа орж ирж болохгүй” гэж хэлэхэд тухайн цагдаагийн алба хаагч нь “бүх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, шаардлагатай бол эрүүлжүүлэх арга хэмжээ авна” гэж хэлэхээр нь би “би энд байгаа хүмүүсийг явуулахгүй, шаардлагатай бол би өөрөө явж эрүүлжүүлэгдэнэ.” гэж хэлсэн.” Гэх мэдүүлэг /хх-ийн 33/,
- гэрч Г.Цэрэндуламын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хөзөр тоглож байгаад Цогтбаатар нь маргааш өглөө ажилтай явлаа гэхэд нь А. нь дүүгээ явуулахгүй тоглоомоо дуусгаад явчих гээд тэр хоёр үүдээ онгойлгочихсон үүдний тэнд ярилцаад байж байтал цагдаагийн алба хаагч нар ирсэн. Цагдаагийн алба хаагчтай үл ойлголцож маргалдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,
- Гэрч Г.Цогтбаатарын өгсөн: “...би эхнэрийн хамт гэр лүүгээ харих гэтэл эгч А. явуулахгүй, тоглоомоо дуусгаад яв гэх зэргээр тэдний гэрийн үүдийг нь онгойлгочихсон орцонд нь бага зэрэг маргалдаж байхад цагдаагийн алба хаагчид ирсэн. А. эгчийг эрүүлжүүлэх байр луу авч явна гэхэд явахгүй гээд хүч хэрэглэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,
- Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт хийсэн тэмдэглэл, бичлэг /хх-ийн 9-12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Г.А.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.А.д Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.А.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А. овогт Г.гийн А.ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А.д хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Г.А.д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.А.д тайлбарласугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД