| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2022/0076/Э/ |
| Дугаар | 2022/ШЦТ/78 |
| Огноо | 2022-06-30 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/78
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: .*************, ************** ******************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогтой ************************ ************овогтой **************, *********** овогтой ******************, **********овогтой ******************, ***************** овогтой ***************, ************* овогтой *************** нарт холбогдох эрүүгийн 2127000110079 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ************* аймгийн **************** суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан, засал чимэглэлч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ************* аймгийн********** *сумын ***** дүгээр баг, ************************тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ************** овогтой **************** /РД:*********************/
2. Монгол улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр *************** аймгийн ******************* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ********** аймгийн ************* сумын *********дугаар баг, ************ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ************ овогтой ***************** /РД:*****************/
3. Монгол улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ********** аймгийн *************** суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт *************** аймгийн ************** сумын ************** дүгээр баг, ****************тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ************** овогтой **************/РД:******************/
4. Монгол улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 08-ны өдөр **************** аймгийн *******************тосгонд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан, засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *************** аймгийн ************* сумын ********* дүгээр баг, *************** тоотод оршин суух, барилгын тэргүүний ажилтнаар шагнагдсан, урьд ял шийтгэлгүй,************ овогтой **************** /РД:*****************/
5. Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 01-ний өдөр *************** аймгийн ************* суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ************* аймгийн ******************* сумын ********* дүгээр баг, ***********************тоотод оршин суух хаягтай одоо*************аймгийн *********** сумын *************** багийн ******************тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй *************овогтой ****************** /РД:*/******************
6. Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ********************** хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, марк техникийн менежер мэргэжилтэй, “Хишиг арвин” ХХК-д ачааны машины жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт **************** хот ************** дүүрэг ******** дугаар хороо ******************* байрны ******************тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ********************** овогтой*****************/РД:***********************
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч * *************************нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын дунд үеэс 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд ***************** аймгийн *************сумын *************** дугаар багийн нутаг “*****************” гэх газраас ойн дагалт баялаг ашиглах 2833, 2834 дугаартай эрхийн бичиг авсан байдлаа ашиглан тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн нийт 209 кг самрыг зохих зөвшөөрөлгүй түүж, байгаль экологид 52 250 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Иргэний нэхэмжлэгч *************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй...”, “...Иргэд аж ахуйн зориулалтаар самар түүхдээ 1 удаа 25 кг хүртэл хэмжээтэй самрыг 7 хүртэл хоногийн хугацаанд түүх ёстой. Эрхийн бичгээр 25 кг хүртэл самар түүсэн иргэн тухайн жилдээ дахин самар түүх эрхийн бичиг авах ёсгүй. Хэрвээ иргэд самар түүхээр явахдаа нэгээс дээш хүнтэй явж байгаа бол хүн тус бүрээр самар түүх эрхийн бичиг авах ёстой. Эдгээр иргэдийн ахуйн зориулалтаар түүсэн гэх 259 кг самранд самар түүх эрхийн бичиг авсан бол дор хаяж 11 иргэн тус бүр самар түүх эрхийн бичиг авсан байх ёстой, тэгсэн тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй. Бат-Өлзий суманд нэг төрлийн Сибирь хуш л ургадаг. Өөр төрлийн мод ургахгүй. Модны самрыг ойн дагалт баялаг буюу ховор төрлийн ургамалд ордог...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 118-119 дүгээр хуудас/,
Гэрч ******************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би одоо **************аймгийн *************** сумын************ инженерээр ажилладаг. Иргэд ахуйн хэрэгцээнд самар түүхдээ ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичгийг хүн тус бүрээр авах ёстой. Самарын хувьд нэг иргэн нэг эрхийн бичиг аваад 25 кг хүртэл түүх ёстой. Тухайн иргэд 2 ширхэг самар түүх эрхийн бичиг авсан гэж мэдүүлсэн юм байна. Хэрэв наймуулаа 259 кг самар түүсэн бол хүн тус бүрээр самар түүх эрхийн бичиг авах ёстой юм. Хэрвээ аваагүй, авсан ч хэмжээ хэтрүүлэн түүсэн бол хууль зөрчсөн үйлдэл гэж үзнэ. Авсан эрхийн бичигт заагдсан нөхцөл байдлын дагуу түүж бэлтгэх ёстой. Үйлдвэрийн зориулалтаар бэлтгэсэн самрыг зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд сумын иргэдийн төлөөлөгчдийн тогтоолыг үндэслэж гэрээ хийж эрхийн бичиг олгож олгосон эрхийн бичигтэй хяналт тавьж ажилласан. Ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа самарт Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч нар, сумын байгаль хамгаалагч нар эрхийн бичиг олгож хяналт тавьж ажилласан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 133-134 дүгээр хуудас/,
Гэрч ******************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлсэн самрыг зөвшөөрөлгүй байгалийн дагалт баялаг ашигласан гэж үзнэ. Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчаас 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг авсан байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр экологи эдийн засгийн үнэлгээ шинэчлэгдэж хуурай самар 1 кг 176 600 төгрөг, нойтон самар 1 кг ийм үнэлгээтэй болсон. Иргэн ************* нар нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гомдол мэдээллээр бүртгэгдэж шалгагдсан учир эрхийн бичгээс илүү гарсан самарт экологи эдийн засгийн үнэлгээг гаргахдаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтад заасны дагуу Экологи эдийн засгийн үнэлгээгээр 1 кг самар нь 50 000 төгрөг х 209 кг= 10 450 000 төгрөг болж байна. Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.3 дахь заалтыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээ 10 450 000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлж 52 250 000 /тавин хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ гарч байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 131-132 дугаар хуудас/,
Гэрч ******************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би нөхрийгөө самар түүснийг мэднэ ямар хүмүүстэй явсныг нь сайн мэдэхгүй зүс мэднэ нэрийг нь сайн мэдэхгүй ямар ч байсан Баяка гэх хүн хамт явсан байх манай нөхөр ярихдаа Баяка ах гээд л яриад байдаг байсан өөр ямар хүмүүс явсаныг мэдэхгүй. Эрхийн бичгийн талаар мэдэхгүй. Би нөхрийгөө *************аймаг руу битгий яв гэсэн чинь манай нөхөр надад нөгөө хүмүүс нь хамт яваад ирье гэж байна гэж хэлээд явсан яг ямар хүмүүстэй явсан талаар нь мэдэхгүй. Манай нөхөр ************* аймаг руу самар тушаахаар явсан. Надад ******************* аймагт илүү үнэд хүрч байгаа гэнээ гэж хэлээд явсан очоод хэлэхдээ самараа хураалгачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 186 дугаар хуудас/,
Гэрч ********************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би Орхон аймаг Орхон сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны улсын хяналтын байцаагч ажилтай. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр энэ хэрэг харьяаллын дагуу надад шилжиж ирсэн бөгөөд шилжиж ирснээс хойш би 2-3 хоног шалгаад тухайн **************** гэх иргэнд 300 000 төгрөгийн торгууль оногдуулсан юм. Тэгээд хялбаршуулсан материалаа прокурорт хүргүүлтэл энэ хэргийг прокуророос хүчингүй болгосон. Тэгэхээр нь би тухайн ******************* гэх иргэнд торгуулаа төлөлгүй байж байгаарай, хэргийг хүчингүй болгочхож, хариу иртэл нь байж бай гэж хэлсэн юм. Яагаад гэвэл би хүчингүй болгосон хэргийг яадаг талаар сайн мэдэхгүй байсан юм. Тэгээд аль нэг байгууллагаас надад тодорхой шийд ирэх болов уу гэж хүлээж 1 сар болсон. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1 182 500 төгрөгийг би ********************************** нараас хураан авсан самрыг худалдан борлуулж олсон мөнгө юм. 1 182 500 төгрөгийг ******************* хэлсэн * гэх данс руу нь****************** шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 152, 157-160 дугаар хуудас/,
Орхоны хөндий байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захирагааны улсын байцаагчийн акт, шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч ********************хүсэлт,*********** аймгийн *********** сумын *********** дугаар багийн засаг даргын *************** оршин суугаа газрын тухай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хэрэг, захиргааны зөрчилд холбогдож байсан эсэх тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ******** аймгийн *********** сумын * багийн зас************аг даргын ************** талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хэрэг, захиргааны зөрчилд холбогдож байсан эсэх тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,*** *аймгийн ********* сумын ******** багийн засаг даргын * ****талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хэрэг, захиргааны зөрчилд холбогдож байсан эсэх тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ************* иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ************* иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шитгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэлийн лавлагаа, үлд хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, зээлийн мэдээллийн лавлагаа, хэрэг, захиргааны зөрчилд холбогдож байсан эсэх тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ************ иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ************нарын Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан хүсэлт, ***********************нарын хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн хүсэлтүүд, хохирол төлсөн баримтууд /1 дүгээр хх-ийн 123 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 18, 125, 28-31, 33-36, 38-41, 44-45, 47-54, 57-58, 110, 119-125 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ************************** нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын дунд үеэс 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд ************аймгийн Б************сумын ******* дугаар багийн нутаг “************” гэх газраас ойн дагалт баялаг ашиглах 2833, 2834 дугаартай эрхийн бичиг авсан байдлаа ашиглан тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн нийт 209 кг самрыг зохих зөвшөөрөлгүй түүж, байгаль экологид 52 250 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ***************************нар үйлдсэн болох нь
Иргэний нэхэмжлэгч ************ мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 118-119 дугаар хуудас/, гэрч ************************** нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 133-134, 131-132, 186, 152, 157-160 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байаагчийн акт /1 дүгээр хх-ийн 123 дугаар хуудас/, шүүгдэгч **************************** нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч ************************* нар нь бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үрийг бэлтгэж, тээвэрлэж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас **************************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон үндэслэлтэй хэдий ч шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлаагүйг шүүхээс зөвтгөн шийдвэрлэв. Энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулаагүй болно.
Шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч ***********************************нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үрийг бэлтгэж, тээвэрлэж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 52 250 000 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул хэргийн улмаас учирсан хохирлыг 10 450 000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 52 250 000 төгрөг гэж тогтоосон ба иргэний нэхэмжлэгч ***************нь 10 450 000 төгрөг нэхэмжилж, үлдэх 41 800 000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаас татгалзсан байна. Шүүгдэгч********************хохиролд 30 000 төгрөг, **************** хохиролд 30 000 төгрөг, ************** хохиролд 50 000 төгрөг, ********** хохиролд 30 000 төгрөг, **************** хохиролд 30 000 төгрөг, **************хохиролд 30 000 төгрөгийг тус тус төлж барагдуулж, үлдсэн хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн тул тэдгээрээс дээрх хохирлыг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч ******************1 711 667 төгрөг, ************** 1 711 667 төгрөг, **************** 1 691 667 төгрөг, **************** 1 711 667 төгрөг, ****** 1 711 667 төгрөг, *************** 1 711 667 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч *********************** нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 3 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий ***************** улсын дугаартай “************* маркийн тээврийн хэрэгслийг ашигласан, уг тээврийн хэрэгсэл нь ***************болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаа, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зэргээр тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч *********************** нараас ************** улсын дугаартай “***************” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3 500 000 төгрөгийг хувь тэнцүүлэн /нэг хүнд ногдох 583 334 төгрөг/ гаргуулж улсын орлого болгох /Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулах/ нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх, шүүгдэгч ************************нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй тэдгээрийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан *********************нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ****************************** нарыг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч ********************* нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч ****************************нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***************овогтой ******************, ************ овогтой *****************, *************овогтой **************, ********* овогтой ***************, *******овогтой********** ,********* овогтой **************** нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үрийг бэлтгэж, тээвэрлэж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан *********************************** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар ************************нарт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан *******************************нарт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар *************************** нарыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохиролд шүүгдэгч ***************** 1 711 667 төгрөг, ****************** 1 711 667 төгрөг, ****************1 691 667 төгрөг, ************* 1 711 667 төгрөг, *************** 1 711 667 төгрөг, ************************* 1 711 667 төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд олгосугай
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ********************* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ажигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн /нэг хүнд ногдох 583 334/ төгөргийг гаргуулж улсын орлого /Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулах/ болгосугай.
8. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************************************ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА