| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2018/00346/И |
| Дугаар | 138/ШШ2018/00432 |
| Огноо | 2018-05-03 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2018/00432
2018 0******* 03 138/ШШ2018/00432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт байрлах Дорнод Нийтийн аж ахуй Орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* дугаар байрны ************** тоотод оршин суух, ЖВ*******201081******* регистрийн дугаартай, ******* хөгдүүд овогт *******ийн *******т холбогдох
Орон сууцны халаалт, дулаан, халуун, хүйтэн усны төлбөр *******00*******10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 03 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Болорчимэг, хариуцагч Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Болорчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* дугаар байрны ************** тоотод Мангалжав гэдэг айл амьдарч байгаад тухайн үеийн төлбөр тооцоогоо дуусгаад ******* нь худалдаж авч байгаа гэж манай байгууллага дээр ирж хүсэлт гаргаж эзэмшигчийн нэрийг солиулсан. Одоо манай байгууллагын зүгээс 2016 оны 06 сараас 12 сар, 201******* оны 01 сараас 12 сар, 2018 оны 01, 02 саруудын цэвэр, бохир ус, халаалт, дулааны төлбөр, суурь хураамжийн төлбөр нийт *******00*******10 төгрөг болсныг хариуцагч Б.*******оос нэхэмжилж байна. Байрны төлбөрийг төлөхгүй байх юм бол манайх аданги тооцох эрхтэй байдаг хэдийч алданги тооцоогүйгээр зөвхөн тухайн саруудын төлбөрийн талаар нэхэмжлэл гаргасан байгаа гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын ******* дүгээр баг ******* дугаар байрны ************** тоотыг манайх худалдаж авахаар тохиролцон худалдаж аваад 201******* оны 4 сард байранд орсон боловч ******* сард байрнаасаа гарсан. Учир нь бороо орсон тохиолдолд байрны дээврээс их хэмжээний ус гоождог байсан. Энэ талаар мэдсэн даруйдаа Мангалжавт байр худалдаж авахаа болих талаар хэлж маргаан үүсч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гурван шатны шүүхээр бидний хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээгээр анхнаасаа Мангалжавыг доголдолтой байр өгсөн гэж үзээд намайг байраа буцааж өгөх, бидний өгсөн мөнгийг буцааж өгөхөөр шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гарчихаад байхад Мангалжавын зүгээс байрны мөнгийг одоог хүртэл төлөөгүй байгаа. Шүүхээс Мангалжавт байрыг нь буцааж өгөөд урьдчилгаа болгон өгсөн мөнгийг эргүүлэн олгохоор шийдвэрлэсэн. Тийм учраас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тухайн байр Мангалжавын эзэмшилд шилжсэн байгаа тул байрны төлбөрийг бид хариуцахгүй гэж байсан боловч 2016 онд манай дүү нар амьдарч байсан учраас дулаан, халаалтын төлбөр гарсан байна. Иймээс энэ хугацааны төлбөр 3114*******3 төгрөгийг төлнө. Харин Мангалжавт урьдчилан өгсөн мөнгөө авч чадахгүй одоог хүрч байна. Энэ байрны эзэн нь Мангалжав болсон. Мангалжав нь байр муухай болсон учир байр худалдан авахад урьдчилгаа болгож өгсөн 13 000 000 төгрөгнөөс хасч өгнө гэж ярьдаг. Энэ талаарх маргаан одоог хүртэл явж байна. Байрнаас гарсан ч гэсэн байрны мөнгийг 2016 оны 6 сар хүртэл төлбөрөө төлсөн. Үлдэгдлийг тооцоод 3114*******3 төгрөг гарсныг төлнө. Харин байрнаас гарснаас хойшхи шүүхийн шийдвэрээр Мангалжавт шилжүүлсэн энэ хугацааны суурь хураамжийг төлөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГазар нь хариуцагч Б.*******оос орон сууцны үйлчилгээний төлбөр *******00*******10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд хандан гаргажээ.
Нэхэмжлэгч тал хариуцагч Б.******* нь 2016 оны 6 сараас 12 сар, 201******* оны 1-12 сар, 2018 оны 1,2 сарын дулаан, халаалт, халуун, хүйтэн усны төлбөр болон суурь хураамж нийт *******00*******10 төгрөг төлөөгүй учир гаргуулах, энэ хугацаанд алданги тооцоогүй. Энэ айл хүнтэй байсан учир халаалт, халуун, хүйтэн ус бичигдэж байгаа, суурь хураамжийн хувьд хүнгүй үед тогтмол бичигддэг гэж
Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 6-12 сарын хугацаанд хүнтэй байсан үеийн бичигдсэн дулаан, халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 3114*******3 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, шүүхийн шийдвэрээр уг байр Мангалжавынх гэж шийдвэрлэсэн учир суурь хураамж 38*******0************** төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэж тус тус тайлбарлан талууд маргаж байна.
Хариуцагч Б.******* нь ******* сумын *******-р баг *******-р байрны ************** тоот хоёр өрөө байрыг худалдах худалдан авах гэрээ байгуулан худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлэн авсан боловч дээрх худалдан авсан байр нь байнгын дээврээс ус гоожиж доголдолтой байсан учир хариуцагч ******* нь уг байрыг худалдан авахаас татгалзсан тул тус байрны эзэн Мангалжав нь 2016 оны ******* сарын 31-ны өдөр шүүхэд хандаж дээрх маргаан үүсч улмаар гурван шатны шүүхийн шийдвэрээр байрыг байрны эзэн Мангалжавт буцааж олгож, *******ийн өгсөн урьдчилгаа 13 000 000 төгрөгийг буцаан өгөхөөр 201******* оны 4 сарын 1*******-ны өдрийн 138/ШШ201*******/00446 тоот шийдвэр хүчин төгөлдөр байна.
Иймээс хариуцагч Б.*******ийн гаргасан 2016 оны төлбөр 3114*******3 төгрөг төлөхийг зөвшөөрч, 38*******0************** төгрөг төлөхөөс татгалзаж байгааг үгүйсгэж үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Б.*******ийн гаргасан тайлбарыг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар няцааж чадаагүй байна.
Иймд хариуцагч Б.*******оос орон сууцны үйлчилгээний төлбөрт 3114*******3 төгрөгийг гаргуулан Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГазарт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 38*******0************** төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 14******* дугаар зүйлийн 14*******.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ийн *******оос 3114*******3 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГазарт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 38*******0************** төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 21362 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос *********************4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГазарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 11*******.3-д заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.*******-д зааснаар зохигчид мөн хуулийн 11*******.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА