Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/907

 

 

 

 

 

 

 

 

 

     2022        06         16                                     2022/ШЦТ/907

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Л.А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц. овогт Л.ийн А.од яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 01637 0249 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, Ц. овогт Л.ийн А..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.А. нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 032 дугаар цэргийн ангийн зүүн замд Тоёота Приус загварын ..... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Б.С.ы жолоодож явсан Тоёота Приус 23-83 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Б.Ө.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, түүний эзэмшлийн Тоёота Приус загварын ...... УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Ө.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “1 дүгээр эгнээнд явж байсан Тоёота Приус 20 маркийн 54-96 УНХ улсын дугаартай автомашины жолооч нь гэнэт 2 дугаар эгнээ рүү дарж орж ирээд мөргөлдсөн. Ослоос болж миний зүүн гарын савхан яс хугарсан. Автомашины эвдрэлийн хувьд засварын газарт автомашиныг өгөөд янзлуулахаар тохиролцсон. Сэлбэгийг нь авчихсан байгаа. Эмчилгээний зардал мөнгө миний зүгээс нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/,

- Хууль ёсны төлөөлөгч Б.С.ы өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 16-ны орой 23 цаг 30 минутын орчим би нөхөр Ө.ын нэр дээр байдаг Тоёота Приус 20 маркийн 23-83 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, жолоочийн хажуу талын урд суудал дээр нөхөр Ө., хойд талын суудал дээр 5 настай хүү Өрнөх суугаад Дарь-Эхээс ботаник руу гэр лүүгээ харих гээд Цайз 16-гийн уулзвараар хойноосоо урагшаа чиглэлтэй 2 дугаар эгнээнд 40-50 км/цагийн хурдтай явж байтал 1 дүгээр эгнээнд явж байсан автомашин зэрэгцэж орж ирснээ гэнэт 2 дугаар эгнээнд дарж орж ирээд би уг автомашины жолоочийн эсрэг талын хаалганы гол хэсэг рүү мөргөөд зогссон. Ослоос болж миний биед гэмтэл учраагүй, манай хүү Өрнөхийн биед гэмтэл учраагүй. Харин манай нөхөр Ө.ын зүүн гарын чигчий хурууны савхан яс нь хугарсан. Би түргэний автомашинаар хүү Өрнөхийн хамт гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд биеийн байдал хэвийн байсан. Ө. эмнэлэгт хэвтээгүй. Зүүн гар гэмтсэнээс болж Ө. нь 1 сар ажилдаа яваагүй. Одоогоор биеийн байдал нь гайгүй байгаа. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/,

- Иргэний нэхэмжлэгч М.Мөнх-Оргилын өгсөн: “Тоёота Приус загварын 54-96 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэрээр байдаг боловч би 2020 оны 11 дүгээр сард Соддорж гэх хүнд 6.4 сая төгрөгөөр зарсан. Өглөг, авлага дууссан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Автомашины гэмтлийг би нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 73/,

- Иргэний хариуцагч М.Мөнх-Оргилын өгсөн: “Тоёота Приус загварын 54-96 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэрээр байдаг боловч би 2020 оны 11 дүгээр сард Соддорж гэх хүнд 6.4 сая төгрөгөөр зарсан. Миний зүгээс төлбөр мөнгийг төлж барагдуулахгүй. Осол гаргасан жолооч А. нь өөрөө төлж барагдуулах байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 71/,

- Гэрч Д.Соддоржийн өгсөн: “Би Мөнх-Оргил гэх хүнээс 2021 оны 01 дүгээр сард Тоёота Приус 20 маркийн 54-96 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6.6 сая төгрөгөөр худалдаж аваад урьдчилгаа 1 сая төгрөг өгөөд үлдэгдэл мөнгөнд машин засварын ажил хийгээд өрийг барагдуулсан. 2021 оны 04 дүгээр сарын 20-дын үеэр би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад иргэн Л.А.ын автомашины араас мөргөөд осол гаргасан. А.ын автомашины хохирол нь 5 сая гаран төгрөг болохоор нь Тоёота Приус 20 маркийн 54-96 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгчихсөн юм. Мөнх-Оргилоос автомашиныг авахдаа бичиг баримтыг нь шилжүүлж чадаагүй. А.од өгчихсөн. А.ын эзэмшлийн автомашин юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 68/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “Б.Ө.ын биед зүүн алга ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 101-103/,

- 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №0463 мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 115-116/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Тээврийн прокурорын газраас Л.А. нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 032 дугаар цэргийн ангийн зүүн замд Тоёота Приус загварын 54-96 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Б.С.ы жолоодож явсан Тоёота Приус 23-83 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Б.Ө.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, түүний эзэмшлийн Тоёота Приус загварын 23-83 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Л.А.од холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Л.А. нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 032 дугаар цэргийн ангийн зүүн замд Тоёота Приус загварын 54-96 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Б.С.ы жолоодож явсан Тоёота Приус 23-83 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Б.Ө.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, түүний эзэмшлийн Тоёота Приус загварын 23-83 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.570.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Ө.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “1 дүгээр эгнээнд явж байсан Тоёота Приус 20 маркийн 54-96 УНХ улсын дугаартай автомашины жолооч нь гэнэт 2 дугаар эгнээ рүү дарж орж ирээд мөргөлдсөн. Ослоос болж миний зүүн гарын савхан яс хугарсан. Автомашины эвдрэлийн хувьд засварын газарт автомашиныг өгөөд янзлуулахаар тохиролцсон. Сэлбэгийг нь авчихсан байгаа. Эмчилгээний зардал мөнгө миний зүгээс нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/,

- Хууль ёсны төлөөлөгч Б.С.ы өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 16-ны орой 23 цаг 30 минутын орчим би нөхөр Ө.ын нэр дээр байдаг Тоёота Приус 20 маркийн 23-83 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, жолоочийн хажуу талын урд суудал дээр нөхөр Ө., хойд талын суудал дээр 5 настай хүү Өрнөх суугаад Дарь-Эхээс ботаник руу гэр лүүгээ харих гээд Цайз 16-гийн уулзвараар хойноосоо урагшаа чиглэлтэй 2 дугаар эгнээнд 40-50 км/цагийн хурдтай явж байтал 1 дүгээр эгнээнд явж байсан автомашин зэрэгцэж орж ирснээ гэнэт 2 дугаар эгнээнд дарж орж ирээд би уг автомашины жолоочийн эсрэг талын хаалганы гол хэсэг рүү мөргөөд зогссон. Ослоос болж миний биед гэмтэл учраагүй, манай хүү Өрнөхийн биед гэмтэл учраагүй. Харин манай нөхөр Ө.ын зүүн гарын чигчий хурууны савхан яс нь хугарсан. Би түргэний автомашинаар хүү Өрнөхийн хамт гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд биеийн байдал хэвийн байсан. Ө. эмнэлэгт хэвтээгүй. Зүүн гар гэмтсэнээс болж Ө. нь 1 сар ажилдаа яваагүй. Одоогоор биеийн байдал нь гайгүй байгаа. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/,

- Иргэний нэхэмжлэгч М.Мөнх-Оргилын өгсөн: “Тоёота Приус загварын 54-96 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэрээр байдаг боловч би 2020 оны 11 дүгээр сард Соддорж гэх хүнд 6.4 сая төгрөгөөр зарсан. Өглөг, авлага дууссан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Автомашины гэмтлийг би нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 73/,

- Иргэний хариуцагч М.Мөнх-Оргилын өгсөн: “Тоёота Приус загварын 54-96 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэрээр байдаг боловч би 2020 оны 11 дүгээр сард Соддорж гэх хүнд 6.4 сая төгрөгөөр зарсан. Миний зүгээс төлбөр мөнгийг төлж барагдуулахгүй. Осол гаргасан жолооч А. нь өөрөө төлж барагдуулах байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 71/,

- Гэрч Д.Соддоржийн өгсөн: “Би Мөнх-Оргил гэх хүнээс 2021 оны 01 дүгээр сард Тоёота Приус 20 маркийн 54-96 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6.6 сая төгрөгөөр худалдаж аваад урьдчилгаа 1 сая төгрөг өгөөд үлдэгдэл мөнгөнд машин засварын ажил хийгээд өрийг барагдуулсан. 2021 оны 04 дүгээр сарын 20-дын үеэр би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад иргэн Л.А.ын автомашины араас мөргөөд осол гаргасан. А.ын автомашины хохирол нь 5 сая гаран төгрөг болохоор нь Тоёота Приус 20 маркийн 54-96 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгчихсөн юм. Мөнх-Оргилоос автомашиныг авахдаа бичиг баримтыг нь шилжүүлж чадаагүй. А.од өгчихсөн. А.ын эзэмшлийн автомашин юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 68/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “Б.Ө.ын биед зүүн алга ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 101-103/,

            - 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №0463 мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 115-116/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Л.А.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Л.А.од Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Б.Ө.од хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Л.А.од ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц. овогт Л.ийн А.ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А.од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.А.од оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Л.А. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД