Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/908

 

 

 

 

 

 

 

 

   2022         06         16                                       2022/ШЦТ/908

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч Б.Эрдэнэбаяр,

хохирогч Д.Л.,

шүүгдэгч Б.Ж. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.н Ж.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1479 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Б. овогт Б.н Ж..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж. нь 2022 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” хоолны газрын гадна үл ялих зүйлийн улмаас хохирогч Д.Л.тэй маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Л. мэдүүлэхдээ: “Цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Д.Л.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 21:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Офицерт байх 72 дугаар хотхоны гадаа сааданд Ж., Булагаа, Сабит, Содгэрэл нарын хамт 0.75 литрийн Соёрхол нэртэй архи 2 шилийг ууцгаасан. Тэгээд тэндээсээ Ж. бид Улаанхуарангийн тэнд Си Ю нэртэй газар орж хоол идсэн. Булгаа, Сабит, Содгэрэл нар Генерал нэртэй бааранд орсон. Бид 2 буцаж тэр 3 дээр ирэхэд 0.75 литрийн хэмжээтэй нэрийг нь санахгүй байна архи аваад ууцгааж дууссан байсан. Тэгээд хүний нэг нэг пиво ууцгаасан. Би Ж. бид хоёрын танил Ариунболдтой тухайн бааранд таараад ярилцаад суусан. Булагаа, Сабит, Содгэрэл нар Сансарт нэг бааранд байна гээд дуудаад байсан. Тэгээд Ж. бид хоёр Ариунболдоос салаад Сансарт ирсэн. Тэр гурвын сууж байсан бааранд ороод юу ууснаа санахгүй байна. Тэгээд 03:00 цагийн орчимд баарнаасаа гараад Шөлөндөөгийн хажуунаас шууд орж ирээд миний нүүр лүү цохисон. Тэгээд бид 2 зууралдаад байж байхад Содгэрэл салгаад би такси бариад гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

- Гэрч Г.Булагаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Ж., Л. 2 зодолдоод тэр хоёрыг салгаад доошоо баарнаас гараад Шөлөндөө явах замд дахин хоорондоо муудалцаад, барьцалдаад авсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5508 тоот: “Д.Л.гийн биед хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн эгэм, цээжний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ж. нь 2022 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” хоолны газрын гадна үл ялих зүйлийн улмаас хохирогч Д.Л.тэй маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Д.Л.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 21:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Офицерт байх 72 дугаар хотхоны гадаа сааданд Ж., Булагаа, Сабит, Содгэрэл нарын хамт 0.75 литрийн Соёрхол нэртэй архи 2 шилийг ууцгаасан. Тэгээд тэндээсээ Ж. бид Улаанхуарангийн тэнд Си Ю нэртэй газар орж хоол идсэн. Булгаа, Сабит, Содгэрэл нар Генерал нэртэй бааранд орсон. Бид 2 буцаж тэр 3 дээр ирэхэд 0.75 литрийн хэмжээтэй нэрийг нь санахгүй байна архи аваад ууцгааж дууссан байсан. Тэгээд хүний нэг нэг пиво ууцгаасан. Би Ж. бид хоёрын танил Ариунболдтой тухайн бааранд таараад ярилцаад суусан. Булагаа, Сабит, Содгэрэл нар Сансарт нэг бааранд байна гээд дуудаад байсан. Тэгээд Ж. бид хоёр Ариунболдоос салаад Сансарт ирсэн. Тэр гурвын сууж байсан бааранд ороод юу ууснаа санахгүй байна. Тэгээд 03:00 цагийн орчимд баарнаасаа гараад Шөлөндөөгийн хажуунаас шууд орж ирээд миний нүүр лүү цохисон. Тэгээд бид 2 зууралдаад байж байхад Содгэрэл салгаад би такси бариад гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

- Гэрч Г.Булагаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Ж., Л. 2 зодолдоод тэр хоёрыг салгаад доошоо баарнаас гараад Шөлөндөө явах замд дахин хоорондоо муудалцаад, барьцалдаад авсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5508 тоот: “Д.Л.гийн биед хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн эгэм, цээжний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ж.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирогч Д.Л. нь баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай гэж тайлбарлаж байх тул ирээдүйд гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Ж.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Ж.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Б.н Ж.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж.т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ж.т оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ж. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

            6. Хохирогч Д.Л. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД