Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/975

 

 

 

 

 

 

 

 

    2022        06         24                                        2022/ШЦТ/975

 

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,  

улсын яллагч Г.Эрдэмбаатар,   

шүүгдэгч А.Т., Б.Г., тэдгээрийн өмгөөлөгч Н.Нарантуяа,

шүүгдэгч Б.Т., түүний өмгөөлөгч Б.Пүрэвмаа,

шүүгдэгч А.Э., түүний өмгөөлөгч Б.Очбадар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б. овогт А.ын Т.д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б. овогт Б.ийн Г.т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б. овогт А.ийн Э.д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А. овогт Б.ийн Т.д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2102 00000 0360 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их Сургуулийн .... дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, Б. овогт А.ын Т..

Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний Их Сургуулийн .... дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух, Б. овогт Б.ийн Г..

Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын политехникийн коллежид суралцдаг, Б. овогт А.ийн Э..

Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их Сургуулийн .... дугаар дамжааны оюутан, А. овогт Б.ийн Т..

Холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч А.Т. нь 2021 оны 10 дугаар сарын сүүлээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай 358.2 грамм бодисыг Б.Г.аас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 дугаар байрны 108 тоот байранд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн шүүгдэгч Б.Т.тэй бүлэглэн 2021 оны 10 дугаар сард НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 342.9 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, уг бодисоос Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байрны 2с блокийн 268 тоотод 0.4880 грамм цэвэр жинтэй шаврыг бэлтгэсэн,

мөн шүүгдэгч Б.Т., А.Э. нартай бүлэглэн 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байр, 2с блок, 268 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 342.9 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

- Шүүгдэгч Б.Г. нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 90г байрны 70 тоотод 310 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

- Шүүгдэгч А.Э. нь Б.Т., А.Т. нартай бүлэглэн 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байрны 2с блок 268 тоот гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 342.9 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

- Шүүгдэгч Б.Т. нь А.Т.тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сард НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 342.9 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, уг бодисоос Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байр, 2с блок, 268 тоотод 0.4480 грамм цэвэр жинтэй шаврыг бэлтгэсэн,

мөн яллагдагч А.Т., А.Э. нартай бүлэглэн 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байр, 2с блок, 268 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 342.9 грамм цэвэр жинтэй, шавар гэх нэршилтэй 0.4880 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                         

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т. мэдүүлэхдээ: “...А.Э.гийнд пиво уугаад нэлээн халчихсан сууж байхад А.Т. өвс гаргаж ирсэн. Тэгээд бид хоёр өвс гэж ийм юм байдаг гэх зэргээр ярилцаж байгаад шавар гэдэг зүйлийн талаар ярилцсан. Тэгээд тэрийг нь хийж үзье гээд хийхээр болсон. Тэгээд хар бор өнгөтэй жижигхэн наалддаг юм гарч ирсэн. Тэрнээс бид хоёр сонирхож үзээд нэг нэг хэрэглэж үзсэн. Тэгээд тасраад уначихсан байсан. Өглөө нь миний сэрүүлэг дуугараад, өчигдөр юу болсноо ч мэдэхгүй тэр чигээрээ яваад өгсөн. Гэм буруу дээр маргахгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т. мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруу дээр маргахгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э. мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г. мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруу дээр маргахгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газар үзлэг хийсэн “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 дугаар байрны 108 тоот байранд ирэхэд А.Т. нь өөрийн өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан гэх газрыг сайн дураар зааж өгөн ...цагаан өнгийн гялгар ууттай өвс ургамал мэт зүйл, мөн дотор нь суурь хийсэн 10 төгрөгийн дэвсгэртийн хамт байсныг 1 гэсэн дугаар тавьж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 131-133/,

- А.Тулгын биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 134-135/,

- Гэрч О.Нарангаравын өгсөн: “Би уг байрны хажуу өрөөг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш түрээслэж байна. Харин Т. гэх залуу нь 2021 оны 09 дүгээр сард хажуу өрөө түрээслэж эхэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 174/,

- Гэрч Б.Г.ийн өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын эхээр дадлага хийхээр явахаасаа өмнө би тухайн өөрийн Сэлэнгэ аймгийн “чүдэнзний ар” гэх газраар түүж ирсэн өвсийг А.Т.д өгсөн. Би цагаан өнгийн тортой өвс үлдээсэн. А.Тулгын өвс татдаг талаар нь мэддэг учраас чи өөрөө мэдээд хэрэглэ гэж үлдээсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5468 тоот: “1 гэж дугаарласан ургамал мэт зүйл, AL5166511 сери дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта 9 тетрагидроканнабинол илэрч байна. 1 гэж дугаарласан ургамал мэт зүйл, AL5166511 сери дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд илэрсэн дельта 9 нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. Ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 388.8 гр, цэвэр жин нь 358.2 гр. шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 357.8 гр болов.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 185-188/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5472 тоот: “Ирүүлсэн шээс нь шинжилгээнд тэнцэж байна. А.Т. ТА00321419 2021.11.19 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 180-182/,

- Б.Г.ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 9-10/,

- Б.Г.ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-15/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5470 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн “Г-128 1 дугаартай өвс мэт зүйл” гэж хаягласан ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн “Г-128 1 дугаартай өвс мэт зүйл” гэж хаягласан ургамал мэт зүйл нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. Ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 344.7 грамм, цэвэр жин нь 310.0 грамм, дээж авч үлдсэн жин нь 309.6 грамм болов.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 54-55/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5471 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн “Б.Г. АЮ01280218 2021.11.19” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Г. АЮ01280218 2021.11.19” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 68-69/,

- 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 90г байрны 70 тоотод байх Б.Г.ийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16-19/,

- Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Скай” резиденс хотхоны 2 блок 16 дугаар давхарт 268 тоот А.Э.гийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл “...Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Скай резиденс хотхоны 2 блок, 16 дугаар давхарт 268 гэх ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 1 өрөө байр байх ба хүрэн бор өнгийн 268 тоот хаалгаар ороход оролцогч Д.Э. гал тогооны хэсэгт очин гал тогооны дээд талын шарах шүүгээний дээд талын тавилгыг онгойлгож ууттай зүйл гаргаж ирснийг онгойлгож үзэхэд улаан эрээн гялгар ууттай нунтаг өвс мэт зүйл байсныг 1 дугаар тавьж албаны цахилгаан жин дээр тавихад 107.5 грамм, Sprite гэсэн ногоон өнгийн хуванцар савтай, дотроо ногоон өнгийн нунтаг өвс мэт зүйлийг 2 дугаар тавьж, албаны цахилгаан жин дээр тавихад 135.9 грамм байсныг эд мөрийн баримтаар хураан авч тагтан дээр нэгжлэг явуулахад тагтны зүүн доод булангаас Fuze tea гэсэн бичигтэй хуванцар савтай ногоон өвс мэт зүйлийг 6 дугаар тавьж албаны цахилгаан жин дээр тавихад 171.9 грамм байна. Adidas гэсэн бичиг лого бүхий цэнхэр өнгийн үүргэвчтэй цүнх байх ба цүнхийг уудалж бөөрөнхий төмөр савтай зүйл байх тагийг онгойлгож үзэхэд таг дотор хар саарал бүхий шавар мэт зүйл байсныг 8 дугаар тавьж хуйлсан Монгол Улсын мөнгөн тэмдэгт хар тортог болж бохирлогдсоныг 9 дугаар тавьж, мөнгөлөг цагаан тугалган цаас тортог болж бохирлогдсоныг 10 дугаар тавьж тус тус эд мөрийн баримтаар хураан авч...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 225-234/,

- Б.Т.ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 235-239/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5424 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж хаягласан улаан алаг өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №2 гэж хаягласан Sprite гэсэн ногоон өнгийн тагтай хуванцар савтай өвс, ургамал мэт зүйл, №3 гэж хаягласан Fuze tea гэсэн бохирлогдсон хуванцар савтай өвс мэт зүйл №4 гэж хаягласан bonaqua бичигтэй өвс мэт зүйлээр бохирлогдсон хуванцар сав, №5 гэж хаягласан Coca cola нэртэй тортог өвс мэт зүйлээр бохирлогдсон хуванцар сав, №6 гэж хаягласан Fuze tea гэсэн бичигтэй өвс, ургамал мэт зүйл, №7 гэж хаягласан цагаан өнгийн асаагуур, №8 гэж хаягласан төмөр савтай шавар мэт зүйл, №9 гэж хаягласан хуйлсан АМ3193926 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн тэмдэгт, №10 гэж хаягласан тугалган цаас 2 хэсэг, №11 гэж дугаарласан хуйлсан AW6430046 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт, №12 гэж хаягласан улаан өнгийн цүнх тус бүрээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж хаягласан улаан алаг өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 96.1 гр, №2 гэж хаягласан хуванцар савтай ургамал, өвс мэт зүйлийн цэвэр жин 113.8 гр, №3 гэж хаягласан хуванцар савтай өвс, ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 133.0 гр, №8 гэж хаягласан төмөр шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.4880 гр байсан ба ирүүлсэн ургамал өвс мэт зүйлүүдээс 0.1 гр-г, шавар мэт зүйлээс 0.05 гр-г жинлэн авч шинжилгээнд зарцуулав.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 47-56/,

- Гэрч Т.Мишээлийн өгсөн: “Э.гийн гэрт орсон. Э.гийн гэрт Бямбаа бид хоёрыг ороход Э., Т., Энхсүлд гурав байсан. Тэгээд бид 5 пиво хувааж уугаад эхний савтайг дуусгаад 2 дахь савтайгаа хөргөгчнөөс гаргаад байж байтал Э.гийн гэрийн хаалгыг хүн тогшоод цагдаа нар орж ирээд үзлэг нэгжлэг хийсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31-32/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5423 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Б.Т. 11 сар 18 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол илэрсэн байна. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 61-63/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын  30-ны өдрийн 5421 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Тетрагидроканнабинол илэрсэн байна. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 68-70/,  

- Яллагдагч Б.Г.ийн мэдүүлэг /1-р хх-ийн 86/,

- Яллагдагч А.Тулгын мэдүүлэг /2-р хх-ийн 155-156, 176/,

- Яллагдагч Б.Т.ийн мэдүүлэг /2-р хх-ийн 131-132, 135-136/,

- Яллагдагч А.Э.гийн мэдүүлэг /2-р хх-ийн 109-111/,

- Б.Т.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 19-20/,

- А.Тулгын гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 35-36/,

- Т.Мишээлийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 36/,

- А.Батхааны гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 39-40/,

- Мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 88/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5420 тоот дүгнэлт /2-р хх-ийн 91/,

- А.Тулгын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 147/,

- А.Тулгын тодорхойлолт /1-р хх-ийн 149-150/,

- Талархлын бичиг /1-р хх-ийн 154/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1-р хх-ийн 213-214/,

- Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 227/,

- Б.Т.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 18/,

- Б.Т.ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /2-р хх-ийн 137-147/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2-р хх-ийн 161-162, 3-р хх-ийн 29-34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

- Шүүгдэгч А.Т. нь 2021 оны 10 дугаар сарын сүүлээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай 358.2 грамм бодисыг Б.Г.аас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 дугаар байрны 108 тоот байранд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн шүүгдэгч Б.Т.тэй бүлэглэн 2021 оны 10 дугаар сард НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 342.9 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, уг бодисоос Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байрны 2с блокийн 268 тоотод 0.4880 грамм цэвэр жинтэй шаврыг бэлтгэсэн,

мөн шүүгдэгч Б.Т., А.Э. нартай бүлэглэн 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байр, 2с блок, 268 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 342.9 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

- Шүүгдэгч Б.Г. нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 90г байрны 70 тоотод 310 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

- Шүүгдэгч А.Э. нь Б.Т., А.Т. нартай бүлэглэн 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байрны 2с блок 268 тоот гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 342.9 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

- Шүүгдэгч Б.Т. нь А.Т.тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сард НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 342.9 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, уг бодисоос Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байр, 2с блок, 268 тоотод 0.4480 грамм цэвэр жинтэй шаврыг бэлтгэсэн,

мөн яллагдагч А.Т., А.Э. нартай бүлэглэн 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байр, 2с блок, 268 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 342.9 грамм цэвэр жинтэй, шавар гэх нэршилтэй 0.4880 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

- Хэргийн газар үзлэг хийсэн “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 дугаар байрны 108 тоот байранд ирэхэд А.Т. нь өөрийн өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан гэх газрыг сайн дураар зааж өгөн ...цагаан өнгийн гялгар ууттай өвс ургамал мэт зүйл, мөн дотор нь суурь хийсэн 10 төгрөгийн дэвсгэртийн хамт байсныг 1 гэсэн дугаар тавьж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 131-133/,

- А.Тулгын биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 134-135/,

- Гэрч О.Нарангаравын өгсөн: “Би уг байрны хажуу өрөөг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш түрээслэж байна. Харин Т. гэх залуу нь 2021 оны 09 дүгээр сард хажуу өрөө түрээслэж эхэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 174/,

- Гэрч Б.Г.ийн өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын эхээр дадлага хийхээр явахаасаа өмнө би тухайн өөрийн Сэлэнгэ аймгийн “чүдэнзний ар” гэх газраар түүж ирсэн өвсийг А.Т.д өгсөн. Би цагаан өнгийн тортой өвс үлдээсэн. А.Тулгын өвс татдаг талаар нь мэддэг учраас чи өөрөө мэдээд хэрэглэ гэж үлдээсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5468 тоот: “1 гэж дугаарласан ургамал мэт зүйл, AL5166511 сери дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта 9 тетрагидроканнабинол илэрч байна. 1 гэж дугаарласан ургамал мэт зүйл, AL5166511 сери дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд илэрсэн дельта 9 нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. Ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 388.8 гр, цэвэр жин нь 358.2 гр. шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 357.8 гр болов.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 185-188/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5472 тоот: “Ирүүлсэн шээс нь шинжилгээнд тэнцэж байна. А.Т. ТА00321419 2021.11.19 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 180-182/,

- Б.Г.ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 9-10/,

- Б.Г.ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-15/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5470 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн “Г-128 1 дугаартай өвс мэт зүйл” гэж хаягласан ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн “Г-128 1 дугаартай өвс мэт зүйл” гэж хаягласан ургамал мэт зүйл нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. Ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 344.7 грамм, цэвэр жин нь 310.0 грамм, дээж авч үлдсэн жин нь 309.6 грамм болов.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 54-55/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5471 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн “Б.Г. АЮ01280218 2021.11.19” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Г. АЮ01280218 2021.11.19” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 68-69/,

- 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 90г байрны 70 тоотод байх Б.Г.ийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16-19/,

- Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Скай” резиденс хотхоны 2 блок 16 дугаар давхарт 268 тоот А.Э.гийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл “...Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Скай резиденс хотхоны 2 блок, 16 дугаар давхарт 268 гэх ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 1 өрөө байр байх ба хүрэн бор өнгийн 268 тоот хаалгаар ороход оролцогч Д.Э. гал тогооны хэсэгт очин гал тогооны дээд талын шарах шүүгээний дээд талын тавилгыг онгойлгож ууттай зүйл гаргаж ирснийг онгойлгож үзэхэд улаан эрээн гялгар ууттай нунтаг өвс мэт зүйл байсныг 1 дугаар тавьж албаны цахилгаан жин дээр тавихад 107.5 грамм, Sprite гэсэн ногоон өнгийн хуванцар савтай, дотроо ногоон өнгийн нунтаг өвс мэт зүйлийг 2 дугаар тавьж, албаны цахилгаан жин дээр тавихад 135.9 грамм байсныг эд мөрийн баримтаар хураан авч тагтан дээр нэгжлэг явуулахад тагтны зүүн доод булангаас Fuze tea гэсэн бичигтэй хуванцар савтай ногоон өвс мэт зүйлийг 6 дугаар тавьж албаны цахилгаан жин дээр тавихад 171.9 грамм байна. Adidas гэсэн бичиг лого бүхий цэнхэр өнгийн үүргэвчтэй цүнх байх ба цүнхийг уудалж бөөрөнхий төмөр савтай зүйл байх тагийг онгойлгож үзэхэд таг дотор хар саарал бүхий шавар мэт зүйл байсныг 8 дугаар тавьж хуйлсан Монгол Улсын мөнгөн тэмдэгт хар тортог болж бохирлогдсоныг 9 дугаар тавьж, мөнгөлөг цагаан тугалган цаас тортог болж бохирлогдсоныг 10 дугаар тавьж тус тус эд мөрийн баримтаар хураан авч...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 225-234/,

- Б.Т.ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 235-239/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5424 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж хаягласан улаан алаг өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №2 гэж хаягласан Sprite гэсэн ногоон өнгийн тагтай хуванцар савтай өвс, ургамал мэт зүйл, №3 гэж хаягласан Fuze tea гэсэн бохирлогдсон хуванцар савтай өвс мэт зүйл №4 гэж хаягласан bonaqua бичигтэй өвс мэт зүйлээр бохирлогдсон хуванцар сав, №5 гэж хаягласан Coca cola нэртэй тортог өвс мэт зүйлээр бохирлогдсон хуванцар сав, №6 гэж хаягласан Fuze tea гэсэн бичигтэй өвс, ургамал мэт зүйл, №7 гэж хаягласан цагаан өнгийн асаагуур, №8 гэж хаягласан төмөр савтай шавар мэт зүйл, №9 гэж хаягласан хуйлсан АМ3193926 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн тэмдэгт, №10 гэж хаягласан тугалган цаас 2 хэсэг, №11 гэж дугаарласан хуйлсан AW6430046 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт, №12 гэж хаягласан улаан өнгийн цүнх тус бүрээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж хаягласан улаан алаг өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 96.1 гр, №2 гэж хаягласан хуванцар савтай ургамал, өвс мэт зүйлийн цэвэр жин 113.8 гр, №3 гэж хаягласан хуванцар савтай өвс, ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 133.0 гр, №8 гэж хаягласан төмөр шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.4880 гр байсан ба ирүүлсэн ургамал өвс мэт зүйлүүдээс 0.1 гр-г, шавар мэт зүйлээс 0.05 гр-г жинлэн авч шинжилгээнд зарцуулав.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 47-56/,

- Гэрч Т.Мишээлийн өгсөн: “Э.гийн гэрт орсон. Э.гийн гэрт Бямбаа бид хоёрыг ороход Э., Т., Энхсүлд гурав байсан. Тэгээд бид 5 пиво хувааж уугаад эхний савтайг дуусгаад 2 дахь савтайгаа хөргөгчнөөс гаргаад байж байтал Э.гийн гэрийн хаалгыг хүн тогшоод цагдаа нар орж ирээд үзлэг нэгжлэг хийсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31-32/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5423 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Б.Т. 11 сар 18 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол илэрсэн байна. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 61-63/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын  30-ны өдрийн 5421 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Тетрагидроканнабинол илэрсэн байна. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 68-70/,  

- Яллагдагч Б.Г.ийн мэдүүлэг /1-р хх-ийн 86/,

- Яллагдагч А.Тулгын мэдүүлэг /2-р хх-ийн 155-156, 176/,

- Яллагдагч Б.Т.ийн мэдүүлэг /2-р хх-ийн 131-132, 135-136/,

- Яллагдагч А.Э.гийн мэдүүлэг /2-р хх-ийн 109-111/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Тулгыг үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн бусадтай бүлэглэн олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, шүүгдэгч Б.Г.ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, шүүгдэгч А.Э.г бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, шүүгдэгч Б.Т.ийг бусадтай бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Э.гийн өмгөөлөгчөөс “....нэгжлэх хийх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй буюу байлцсан гэх алба хаагч нар гарын үсэг зураагүй, ...А.Э. нь Б.Т., А.Т. нартай бүлэглээгүй буюу тухайн үед унтаж байсан ба ямар нэг байдлаар санаа зорилгоороо нэгдсэн үйл баримт байхгүй тул А.Э.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй.” гэж тайлбарлан маргасан.

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай” 568 дугаар захирамжаар “...хавтаст хэргийн 225-226 дугаар талд авагдсан орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангуулах” зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан бөгөөд мөрдөн мөрдөн байцаалтын шатанд тухайн нэгжлэг хийх ажиллагаанд оролцсон А.Баасанхүү, Б.Наранбаатар, Б.Содбилэг, Д.Нямдагва нараас гэрчээр мэдүүлэг авч, тухайн ажиллагаанд оролцсон эсэх, гарын үсэг зураагүй шалтгаан нөхцөлийг тодруулсан нь орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх хуульд заасан шаардлагыг нөхөн гүйцэтгэж хангуулсан гэж үзэх үндэслэл болж байна.

2-р хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан Э.Бямбаагийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Э. өмнө нь хэрэглэж байсан. Хаанаас, яаж авчирсан талаар мэдэхгүй байна.” гэж, 26 дугаар талд авагдсан Э.Энхсүлдийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Амгаагийн байрны тагт, тумбочка зэргээс өвч гарч ирж байсан.” гэж, Б.Т.ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт /2-р хх-ийн 19/ “...Э.гийн гэрээс хураагдсан эд зүйлс бол Т. бид хоёрын хийсэн юмны үлдэгдэл байгаа юм.” гэсэн зэргээс болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтууд, хэргийн үйл баримтуудаас үзвэл шүүгдэгч А.Э. нь Б.Т., А.Т. нартай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэв.

Прокуророос А.Т., Б.Т. нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Г.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, А.Э.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Т., Б.Т., Б.Г., А.Э. нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч А.Т., Б.Т., Б.Г. нарын хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, гэмт хэрэгт оролцсон хүн тус бүрийн оролцоо зэргийг нь тус тус харгалзан үзэж тус бүр 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн шүүгдэгч А.Э.гийн гэмт хэрэг үйлдэгдэхэд оролцсон оролцоо, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объект нь хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал байх бөгөөд хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын нийгмийн аюулын шинж чанар үлэмж ихээс гадна хэргийн үйл баримтад тулгуурлан шүүх шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзсэн тул хорих ял оногдуулсныг тэмдэглэх нь зүйтэй.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан буюу Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа АХ3087863 сери дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AL5166511 сери дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АМ3193926 сери дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AW6430046 сери дугаартай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлэхийг, мөн цагаан өнгийн зеплок ууттай бор саарал өнгийн 5.5 грамм жинтэй тоос мэт зүйл, цагаан өнгийн зеплок уутны хамт 0.9 грамм жинтэй цагаан өнгийн нунтаг, “4” гэж дугаарласан цаасанд боосон 1.2 грамм жинтэй өвс ургамлын үртэс мэт зүйл, 388.2 грамм өвс, улаан өнгийн гялгар ууттай, ногоон өнгийн ургамал мэт зүйлийг задалж, шар өнгийн гялгар уутанд хийсэн уутны хамт 109.5 грамм жинтэй, хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийг задалж, шар өнгийн гялгар уутанд хийсэн гялгар уутны хамт 64.7 грамм жинтэй, дотор хэсэг нь ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон Fuze tea гэсэн бичигтэй хуванцар сав, Sprite гэсэн бичигтэй ногоон өнгийн тагтай хуванцар савтай өвс 135.9 грамм, дотор хэсэг нь ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон Bonaqua гэсэн бичигтэй хуванцар сав, дотор хэсэг нь ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон Coca cola гэсэн бичигтэй хуванцар сав, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, хүрэн бор өнгийн шавар мэт зүйл цагаан өнгийн металлан дугуй савны хамт 14.4 грамм жинтэй, хуванцар савтай ногоон өнгийн мэт зүйл 152.6 грамм жинтэй, дотор хэсэг нь ногоон өнгийн өвс мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн цүнх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

1. Шүүгдэгч Б. овогт А.ын Тулгыг үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн бусадтай бүлэглэн олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, шүүгдэгч Б. овогт Б.ийн Г.ийг үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, шүүгдэгч Б. овогт А.ийн Э.г бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, шүүгдэгч А. овогт Б.ийн Т.ийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Т., Б.Т.  нарт тус бүр 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г.т 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э.д 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Т., Б.Т., Б.Г. нарт тус бүр оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, А.Э.д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.Т., Б.Г., А.Э., Б.Т. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа АХ3087863 сери дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AL5166511 сери дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АМ3193926 сери дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AW6430046 сери дугаартай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлэхийг,

            мөн цагаан өнгийн зеплок ууттай бор саарал өнгийн 5.5 грамм жинтэй тоос мэт зүйл, цагаан өнгийн зеплок уутны хамт 0.9 грамм жинтэй цагаан өнгийн нунтаг, “4” гэж дугаарласан цаасанд боосон 1.2 грамм жинтэй өвс ургамлын үртэс мэт зүйл, 388.2 грамм өвс, улаан өнгийн гялгар ууттай, ногоон өнгийн ургамал мэт зүйлийг задалж, шар өнгийн гялгар уутанд хийсэн уутны хамт 109.5 грамм жинтэй, хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийг задалж, шар өнгийн гялгар уутанд хийсэн гялгар уутны хамт 64.7 грамм жинтэй, дотор хэсэг нь ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон Fuze tea гэсэн бичигтэй хуванцар сав, Sprite гэсэн бичигтэй ногоон өнгийн тагтай хуванцар савтай өвс 135.9 грамм, дотор хэсэг нь ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон Bonaqua гэсэн бичигтэй хуванцар сав, дотор хэсэг нь ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон Coca cola гэсэн бичигтэй хуванцар сав, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, хүрэн бор өнгийн шавар мэт зүйл цагаан өнгийн металлан дугуй савны хамт 14.4 грамм жинтэй, хуванцар савтай ногоон өнгийн мэт зүйл 152.6 грамм жинтэй, дотор хэсэг нь ногоон өнгийн өвс мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн цүнх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД