Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1027

 

 

 

 

 

 

 

 

   2022         07         01                                       2022/ШЦТ/1027

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,  

улсын яллагч М.Оюунбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сэрдамба,

шүүгдэгч Б.Б., түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д. овогт Б.гийн Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00962 0806 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, “Алтайн хүдэр” ХХК-д сантехникийн инженер ажил эрхэлдэг гэх, ам бүл 2, ээжийн хамт оршин суух, Д. овогт Б.гийн Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б. нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” гэх нэртэй зочид буудлын 05 тоот өрөөнд найз С.Б.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “найзыгаа зодуулах гэж байхад нуугдаж, зугтаалаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж, архины шил толгой руу нь шидэн онож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сэрдамба мэдүүлэхдээ: “Баримтаар 2.173.296 төгрөг нэхэмжилж байгаа ба цаашид гарах эмчилгээний зардлыг мөн нэхэмжилж байна.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч С.Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Нэг ухаан ороход би эмнэлэгт баахан зүйл залгуулчихсан хэвтэж байсан. Миний бие эмчилгээний баримтаа цуглуулсан байсан гэж аав хэлсэн боловч машин дотроосоо алдчихсан гэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

- Гэрч Ч.Даваажавын өгсөн: “Орой 23 цагийн орчимд зочид буудалд Нандиа, Б., Б. гурав өвчүүний мах, хиам, огурцы, 0.75 литрийн савлагаатай “Хараа” гэх нэртэй нэг шил архитай орж ирсэн. Ингээд бүгдээрээ архиа уугаад сууж байтал Б. орон дээр сууж байгаад Б.өд хандаж “чи хогийн пизда, хүн зодуулах гэж байхад гэрийн араар нуугдсан биз дээ” гээд ширээн дээр байсан 0.75 савлагаатай “Хараа” нэртэй хоосон архины шилийг баруун гараараа аваад буйдан дээр сууж байсан Б. рүү шидэхэд Б.ийн толгойн баруун урд талын хэсэгт онож, шил нь ойгоод хананд цохигдож хагарсан. Б. нь Б.өөс 3 метр хавьцаа зайтай сууж байсан. Тухайн үед Б. баруун гараараа духны баруун талаа бариад сууж байсан. Түүнээс хойш 03 цаг болтол хоорондоо юм ярьж, дуу сонсож дуулж байгаад хэвтсэн. Би 30 орчим минут хэвтэж байхад Б. бие засахаар 00 орсон ба би түүний араас 15-20 орчим минутын дараа бие засахаар 00 ороход Б. бие засах өрөөний шалан дээр доошоо хараад хурхираад унтаж байсан. Зодоон цохион болоогүй. Б. Б.ийн толгой руу архины шил шидсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

- Гэрч Х.Хашцэрэнгийн өгсөн: “Б. бид хоёр сандал дээр юм яриад сууж байсан чинь Б.ийн баруун зулай хэсэгт архины шил ирээд оносон ба архины шил нь хагараад бут үсрээд унасан. Би эхэндээ хэн шидсэн гэдгийг нь мэдээгүй. Сүүлд Б. нь архины шил аваад Б.ийн толгой руу шидсэн гэдгийг мэдсэн. Тэгээд хэсэг байж байгаад унтахаар хэвтсэн. Орон дээр хэвтэж байхад 15 минутын дараа Б. босоод 00 орчихоод ирье гээд босоод чимээгүй болчихсон. Тэгээд Даваажав бид хоёр очсон чинь Б. 00 өрөөнд доошоо харчихсан газар хэвтэж байсан. Тухайн үед Б., Б. хоёр маргалдаад байсан, өөр хүн маргалдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

- Гэрч Н.Лхагва-Очирын өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 08 цагийн орчимд архи аваад өрөө рүү нь орсон чинь хаалганы хажууд газарт Баянаа гэх залуу доошоо харчихсан хэвтэж байсан. Хэвтэж байсан хэсэгтээ шээчихсэн байсан. Баянаа гэх залуугийн биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Даваа гэх залуу босож ирээд эргүүлсэн чинь хурхираад сэрэхгүй байсан. Намайг өрөөнд нь ороход Баянаа, Баясаа хоёр хоорондоо маргалдаад байсан. Миний ойлгосноор бол Баянаа гэх залуу нь Баясаагаа орхиод явчихсан юм шиг байсан. Тэрнээс болж маргаан үүсээд байсан. Баясаа Баянаагийн шанаа хэсэг рүү хоёр алгадсан. Тэр хоёроос өөр хүн бол маргалдаж муудаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,

- Гэрч Д.Цэрэннадмидын өгсөн: “Бид нар буудлын өрөөнд байж байтал Б. ширээн дээр байсан архины шилийг барьж аваад Б. рүү шидэхээр нь больцгоо гээд тэнд байсан хүмүүс болиулах гээд Б. сууж байсан орон дээр буруу хараад хэвтээд өгсөн. Энэ үед Б.ын шидсэн архины шил газар унасан бөгөөд Б. толгойгоо бариад доошоо тонгойгоод сууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,

- Шинжээч О.Нансалмаагийн өгсөн: “Дээрх гэмтэл нь толгойн тус газар архины шилээр цохих, шидэх үед үүсэх боломжтой. Гавал тархины гэмтлийн үед цусан хурааны хэмжээ, тархи дарагдлаас хамаараад харилцан адилгүй хугацаанд шинж тэмдэг нь илэрдэг.” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2871 тоот: “С.Б.ийн биед дух, зүүн чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун хажуугийн ховдол, субарахнойдаль зайд цус харвалт, баруун зовхи, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 101-102/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б. нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” гэх нэртэй зочид буудлын 05 тоот өрөөнд найз С.Б.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “найзыгаа зодуулах гэж байхад нуугдаж, зугтаалаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж, архины шил толгой руу нь шидэн онож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч С.Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Нэг ухаан ороход би эмнэлэгт баахан зүйл залгуулчихсан хэвтэж байсан. Миний бие эмчилгээний баримтаа цуглуулсан байсан гэж аав хэлсэн боловч машин дотроосоо алдчихсан гэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

- Гэрч Ч.Даваажавын өгсөн: “Орой 23 цагийн орчимд зочид буудалд Нандиа, Б., Б. гурав өвчүүний мах, хиам, огурцы, 0.75 литрийн савлагаатай “Хараа” гэх нэртэй нэг шил архитай орж ирсэн. Ингээд бүгдээрээ архиа уугаад сууж байтал Б. орон дээр сууж байгаад Б.өд хандаж “чи хогийн пизда, хүн зодуулах гэж байхад гэрийн араар нуугдсан биз дээ” гээд ширээн дээр байсан 0.75 савлагаатай “Хараа” нэртэй хоосон архины шилийг баруун гараараа аваад буйдан дээр сууж байсан Б. рүү шидэхэд Б.ийн толгойн баруун урд талын хэсэгт онож, шил нь ойгоод хананд цохигдож хагарсан. Б. нь Б.өөс 3 метр хавьцаа зайтай сууж байсан. Тухайн үед Б. баруун гараараа духны баруун талаа бариад сууж байсан. Түүнээс хойш 03 цаг болтол хоорондоо юм ярьж, дуу сонсож дуулж байгаад хэвтсэн. Би 30 орчим минут хэвтэж байхад Б. бие засахаар 00 орсон ба би түүний араас 15-20 орчим минутын дараа бие засахаар 00 ороход Б. бие засах өрөөний шалан дээр доошоо хараад хурхираад унтаж байсан. Зодоон цохион болоогүй. Б. Б.ийн толгой руу архины шил шидсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

- Гэрч Х.Хашцэрэнгийн өгсөн: “Б. бид хоёр сандал дээр юм яриад сууж байсан чинь Б.ийн баруун зулай хэсэгт архины шил ирээд оносон ба архины шил нь хагараад бут үсрээд унасан. Би эхэндээ хэн шидсэн гэдгийг нь мэдээгүй. Сүүлд Б. нь архины шил аваад Б.ийн толгой руу шидсэн гэдгийг мэдсэн. Тэгээд хэсэг байж байгаад унтахаар хэвтсэн. Орон дээр хэвтэж байхад 15 минутын дараа Б. босоод 00 орчихоод ирье гээд босоод чимээгүй болчихсон. Тэгээд Даваажав бид хоёр очсон чинь Б. 00 өрөөнд доошоо харчихсан газар хэвтэж байсан. Тухайн үед Б., Б. хоёр маргалдаад байсан, өөр хүн маргалдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

- Гэрч Н.Лхагва-Очирын өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 08 цагийн орчимд архи аваад өрөө рүү нь орсон чинь хаалганы хажууд газарт Баянаа гэх залуу доошоо харчихсан хэвтэж байсан. Хэвтэж байсан хэсэгтээ шээчихсэн байсан. Баянаа гэх залуугийн биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Даваа гэх залуу босож ирээд эргүүлсэн чинь хурхираад сэрэхгүй байсан. Намайг өрөөнд нь ороход Баянаа, Баясаа хоёр хоорондоо маргалдаад байсан. Миний ойлгосноор бол Баянаа гэх залуу нь Баясаагаа орхиод явчихсан юм шиг байсан. Тэрнээс болж маргаан үүсээд байсан. Баясаа Баянаагийн шанаа хэсэг рүү хоёр алгадсан. Тэр хоёроос өөр хүн бол маргалдаж муудаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,

- Гэрч Д.Цэрэннадмидын өгсөн: “Бид нар буудлын өрөөнд байж байтал Б. ширээн дээр байсан архины шилийг барьж аваад Б. рүү шидэхээр нь больцгоо гээд тэнд байсан хүмүүс болиулах гээд Б. сууж байсан орон дээр буруу хараад хэвтээд өгсөн. Энэ үед Б.ын шидсэн архины шил газар унасан бөгөөд Б. толгойгоо бариад доошоо тонгойгоод сууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,

- Шинжээч О.Нансалмаагийн өгсөн: “Дээрх гэмтэл нь толгойн тус газар архины шилээр цохих, шидэх үед үүсэх боломжтой. Гавал тархины гэмтлийн үед цусан хурааны хэмжээ, тархи дарагдлаас хамаараад харилцан адилгүй хугацаанд шинж тэмдэг нь илэрдэг.” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2871 тоот: “С.Б.ийн биед дух, зүүн чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун хажуугийн ховдол, субарахнойдаль зайд цус харвалт, баруун зовхи, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 101-102/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг охирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас баримтаар 2.173.296 төгрөгийн хохирол нэхэмжилж, шүүгдэгч нь хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын 3 хоног завсарлуулж, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 1.500.000 төгрөг төлж, үлдэх 673.296 төгрөгийг төлөөгүй байх тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа санаатай гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, баримтаар нэхэмжилсэн хохирлыг хэсэгчлэн төлсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д. овогт Б.гийн Б.ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б.д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Б.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Б.аас 673.296 төгрөгийг гаргуулан хохирогч Дэндэв овогт Сэрдамбын Б. /УШ91082338/-д олгосугай.

            6. Хохирогч С.Б., түүний хууль ёсны төлөөлөгч Д.Сэрдамба нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

   8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД