| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2018/00377/И |
| Дугаар | 00807 |
| Огноо | 2018-04-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 00807
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, 29-р байр, 11 тоотод оршин суух, Хангал бугат овогт Бямбадоржийн Г/РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Соёлын төв өргөө, Г корпуст байрлах, “АХЦ” ОНӨААТҮГ/РД:/-д холбогдох
19 104 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтуяа, өмгөөлөгч О.Майцэцэг, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бямбадорж овогтой Г миний бие “АХЦ” ОНӨААТҮГ-тай 2014 оны 05-р сарын 15-ны өдөр авто зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулсан юм. Гэрээний 5.1 дэх заалтанд автомашины зогсоол ашиглалтанд орох хугацааг 2014 оны 10-р сарын 01-ний өдөр дуусгаж хүлээлгэн өгөхөөр түсгасан байна. Гэрээ байгуулмагц 4 зогсоолын үнэнд нийт 16 000 000/арван зургаан сая/ төгрөг төлөхийг шаардсаны дагуу төлбөрийг хийсэн болно. АХЦ нь өөрийн санаачилгаар зогсоолоо ашиглалтанд оруулаагүй байхдаа 2016 оны 2-р сарын 01-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон боловч одоо хүртэл үйл ажиллагаа явуулах нөхцлөөр хангаагүй бөгөөд эзгүй хээр газар 3x6 хэмжээтэй 18 м.кв газрыг түс бүрийг нь 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгөөр худалдсан нь 3 жил гаруй хүгацааны туршид бэлэн мөнгө түгжиж, өөр зүйлд зарцуулан эргэлдүүлж, ашиг олох бололцоог хааж, иргэн намайг хохироолоо.
Иймд АХЦ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул иргэний хуулийн 232, 343, 355 дугаар зүйлийн холбогдох заалтын дагүу дараах зүйлийг гаргүулан өгөхийг хүсч нэхэмжлэл гаргав.
АХЦтой хийсэн гэрээний 8.1-д зааснаар заасан хугацаанд ашиглалтанд оруулаагуй бол хоног тутамд үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцно гэсний дагуу нэг хоногийн алдангид 16 000 төг нийт алданги тооцох хугацааг 3 жил 3 cap 9 хоног буюу нийт 1194 хоногийн /2017оны 8 сарын 24-нд АХЦ албан ёсоор ашиглалтанд орлоо гэж Авто тээврийн үндэсний төв, АХЦоос олон нийтэд мэдээлэх хүртэлх хоногоор алданги тооцов/ нийт 19 104 000 төгрөгийг гаргуулан өгнө үү.” гэв.
Хариуцагч “АХЦ” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч иргэн Б.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр АХЦ ОНӨААТҮГ-т холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3 жил 3 cap 9 хоногийн алданги 19 104 000 төгрөгийг нэхэмжилжээ. Үйлдвэрийн газар уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.
Учир нь Үйлдвэрийн газар гэрээний дагуу зогсоол барьж хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн. Бид зогсоолыг барьж хүлээлгэж өгч үүргээ бүрэн биелүүлсэн болно. Түүнчлэн цогцолбор 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр албан ёсны нээлтэй хийсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч 2017 оны 08-р сарын 24-ийг хүртлэх алданги нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч “АХЦ” ОНӨААТҮГ-ын өмгөөлөгч О.Майцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд байгуулагдсан авто зогсоол бариулах гэрээний 5.1 дэх хэсэгт гэрээний 3.1-т заасан авто машины зогсоол барьж ашиглалтад оруулан 2014 оны 10 сарын 1-ний өдөр захиалагч нь хүлээлгэн өгнө гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ гэрээний ажлын хүрээг юугаар тодорхойлж байна вэ гэхээр авто зогсоолыг бариад ашиглалтад оруулах үүргийг гүйцэтгэгч хүлээхээр тохиролцсон байгаа. Энэхүү гэрээний ашиглалтад ороогүй хугацаа нь гүйцэтгэгчээс үл хамаарах тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн гэдгийг хариуцагчийн зүгээс тайлбараа гаргаж байна. Энэ юугаар нотлогддог вэ гэхээр энэ ажил нь Нийслэлийн засаг даргын тамгын газраас тендер зарлагдаж хийсэн ажил. Тухайн байгууллагуудаас шалтгаалан үнэлгээний хороог байгуулаагүй нилээд хугацаа алдсан. Манай байгууллагын зүгээс энэ ажлыг эрчимжүүлж өгөөч гэж шаардсаны дагуу 2014 оны 7 сарын 30-ны өдөр анх үнэлгээний хороо байгуулагдсан. Ингээд үнэлгээний хороо байгуулаад тендерийн ажил удааширч явсаар 2014 оны 9 сарын 1-ний өдөр гүйцэтгэгч байгууллагуудтай гэрээ байгуулаад, гүйцэтгэгч байгууллагуудаас ирсэн албан бичиг ирсэн, хүсэлтүүдийг хавсаргасан. Үүнд: Ажил гүйцэтгэснээс хойш ямар ямар хүндрэл үүссэн цаг агаарын нөхцөл, төрийн байгууллагуудын хориг шийдвэрээс болоод ажил зогссон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаануудыг тодорхой дурьдсан байдаг. Гэрээнд ямар нэгэн байдлаар өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэсэн зүйл байхгүй. Тухайн авто зогсоолын үйл ажиллагааг албан ёсоор нээлт хийгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан ажлыг хийснээр ажил хийж гүйцэтгэсэнд тооцно гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан барилгын улсын комисст хүлээлгэн өгсөн. 2015 оны 10 сарын 1-ний өдрийн акт байгаа. Уг актад тухайн ажлыг 2015 оны 6 сарын 10-ны өдөр гэхэд бүрэн гүйцэтгэж дууссан байна гэж байгаа. 6 сарын 10-с хойш улсын комисс ажиллах гэж нилээдгүй хугацааг авсан. Улсын комисс ажиллаж өгөөч гэсэн хүсэлтийг манай зүгээс явуулж байсан. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны улмаас ажил хүлээлгэж өгөх хугацаа хэтэрсэн учраас гэрээний 5-р зүйлд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байсан учраас гэрээний хариуцлага буюу алданги төлөх үүрэггүй, үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч “АХЦ” ОНӨААТҮГ-т холбогдуулан алдангид 19 104 000/арван есөн сая нэг зуун дөрвөн мянга/ төгрөгийг тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “АХЦ” ОНӨААТҮГ нь ашиглалтад ороогүй хугацаа нь гүйцэтгэгчээс үл хамаарах тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр № 1А/1405-04 “Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ” байгуулсан болох нь тус гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Тус гэрээний 3-ын 3.1, 3.1.1, 5-ын 5.1-т зааснаар хариуцагч нь тус бүр нь 4 000 000/дөрвөн сая/ төгрөгийн үнэ бүхий, 4/дөрөв/ ширхэг, нийт 18/арван найм/ м.кв талбайтай бага оврын автомашины зогсоолыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор барьж, ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 4/дөрөв/ ширхэг автомашины зогсоолын хөлсөд нийт 16 000 000/арван зургаан сая/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.
Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Гэрээнд заасан хугацаанд автомашины зогсоолыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөөгүй алдангид 19 104 000/арван есөн сая нэг зуун дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “... анзын гэрээг бичгээр хийнэ.” гэж заасан.
Гэрээний 8-ын 8.1-т зааснаар зохигчид алдангийг 0.1/тэг аравны нэг/ хувиар тогтоосон болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Гэрээний 4-ийн 4.1-т зааснаар нэхэмжлэгч нь 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчид ажлын хөлсөд 16 000 000/арван зургаан сая/ төгрөгийг төлсөн талаар зохигчид маргахгүй байна.
Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-т “... ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ... тусгай хугацаа тогтоож болно.” гэж заасан.
Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний 5-ын 5.1 дэх хэсэгт зохигчид 4/дөрөв/ ширхэг автомашины зогсоолыг барьж, ашиглалтад оруулах хугацааг тогтоосон болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.
Гэрээний 5-ын 5.1-т заасан 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 4/дөрөв/ ширхэг автомашины зогсоолыг барьж, ашиглалтад оруулах хугацааг хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болох нь Гэрээний болон Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2015/566 дугаар актын хуулбараар тогтоогдож байна.
Зохигчид Гэрээний 10-ын 10.1, 10.2, 10.4-т ямар нөхцөл байдлыг гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдалд тооцох тухай, энэ тухай нэхэмжлэгчид хэрхэн мэдэгдэх тухай заасан байх боловч хариуцагч нь уг нөхцөл байдал үүссэн болохыг баримтаар нотлоогүй болно.
Хариуцагчийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгааны улмаас Гэрээнд заасан хугацаа хэтэрсэн болох нь тогтоогдохгүй байна.
Гэрээнд заасан 4/дөрөв/ ширхэг автозогсоолыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан байх ба нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш автозогсоолыг хүлээн авах боломжтой байсан болох нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2015/566 дугаар актын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 4/дөрөв/ ширхэг автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай хүсэлт гаргасан болох нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн № 01/397 албан бичгийн хуулбараар нотлогдож байна.
Хариуцагчаас 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 379/гурван зуун далан ес/ хоногийн алдангийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь Гэрээний болон Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2015/566 дугаар актын хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн № 01/397 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 6 064 000/16000000х0.1%=16000, 379x16000=6064000/ /зургаан сая жаран дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 13 040 000/19104000-6064000=13040000/ /арван гурван сая дөчин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт баримтлан хариуцагч “АХЦ” ОНӨААТҮГ-с нийт 6 064 000/зургаан сая жаран дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 13 040 000/арван гурван сая дөчин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ