Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 00980

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Сөүлийн гудамж, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны байранд байрлах, “ДБ” ХЗХ/РД: /-ны нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, Төмөр замын 39 байр, 98 тоотод оршин суух, Халзан овогт Лхагвасүрэнгийн Н/РД: /-д холбогдох,

 

2 586 932 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “ДБ” ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай хоршоо “ДБ” ХЗХ /РД: / нь Лхагвасүрэн овогтой Н/РД: /-тай 2015 оны 11 сарын 09-ний өдөр 271 дугаартай нотариатаар гэрчилсэн 45 тоот зээлийн болон 45, 45а тоот барьцааны гэрээнүүд байгуулан, 1.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 3 500 000 /Гурван сая таван зуун мянган/ төгрөгийг 2016 оны 11 сарын 09 өдөр хүртэл зээлүүлсэн.

Энэхүү хугацаандаа төлж чадахгүй гээд зээлийн нэмэлт 456 тоот гэрээгээр хугацаагаа 2017 оны 11 сарын 09-ны өдөр хүртэл сунгуулсан.

Гэвч Лхагвасүрэн овогтой Н /РД: /-д удаа дараа утсаар холбогдон зээлээ барагдуулахыг шаардсан боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Зээлийн гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй зээлд ногдох үндсэн хүүгийн 0,5 хувийн нэмэгдүүлсэн хүүг тооцож, 1 056 төгрөг, үндсэн зээл 2 374 663 /Хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга зургаан зуун жаран гурав/ төгрөг, түүний хүү болох 211 213 /Хоёр зуун арван нэгэн мянга хоёр зуун арван гурван/ төгрөгийн хамт нийт 2 586 932 /Хоёр сая таван зуун наян зургаан мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг хариуцагч Лхагвасүрэн овогтой Н /РД: /-аас гаргуулан өгнө үү гэж 2017 оны 11 сарын 27-ны өдөр шүүхэд өгсөн.

2017 оны 12 сарын 20-ны өдрийн 181/Ш32017/16711 тоот СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хаягандаа амьдардаггүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Бид иргэн Лхагвасүрэн овогтой Нг хаягаар нь гэрт очиход байсан бөгөөд одоо Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол төмөр замын 39 байр 98 тоотод амьдарч байна. Иймд харъяалах хорооноос нь Л.Нг амьдарч байгааг гэрчлэх тодорхойлолт авсан.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “ДБ” ХЗХ нь хариуцагч Л.Нд холбогдуулан үндсэн зээл 2 374 663/хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг, хүү 211 213/хоёр зуун арван нэгэн мянга хоёр зуун арван гурав/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 1 056/нэг мянга тавин зургаа/ төгрөгийг, бүгд 2 586 932/хоёр сая таван зуун наян зургаан мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Л.Нд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гардуулсан боловч хариуцагч Л.Н нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Л.Нд 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагч Л.Н хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Нгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр № 45 Зээлийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/, № 45 “Барьцааны гэрээ”/цаашид  “№ 45 гэрээ” гэх/, № 45а “Барьцааны гэрээ”/цаашид “№ 45а гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээ, № 45 гэрээ, № 45а гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1.1, 1.6-д зааснаар нэхэмжлэгч нь 3 500 000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийг сарын 1.2/нэг аравны хоёр/ хувийн хүүтэй, 12/арван хоёр/ сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүүг 0.5/тэг аравны тав/ хувиар тооцохоор хариуцагчид шилжүүлсэн болох нь Гэрээний хуулбар болон 417010457 төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Гэрээний хугацааг 12/арван хоёр/ сараар буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл сунгасан болох нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № 45б зээлийн нэмэлт гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т “Барьцааны гэрээг бичгээр байгуулна.”, 415 дугаар зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ, № 45 гэрээ, № 45а гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 2 374 663/хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг, хүү 211 213/хоёр зуун арван нэгэн мянга хоёр зуун арван гурав/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 1 056/нэг мянга тавин зургаа/ төгрөгийг, бүгд 2 586 932/хоёр сая таван зуун наян зургаан мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үгүйсгэх, татгалзах баримт болон хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрт 1 125 337/нэг сая нэг зуун хорин таван мянга гурван зуун гучин долоо/ төгрөгийг төлсөн байх ба Гэрээний 1-ийн 1.3, 1.6-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, түүний хүү, үндсэн хүүгийн 0.5/тэг аравны тав/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Гэрээний болон Зээл эргэн төлөх хуваарийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн нь ... гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас хадгаламж, зээлийн хоршоонд учруулсан хохирлыг иргэн хувийн өмчийн хөрөнгөөр ... бүрэн барагдуулна.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 2 374 663/3500000-1125337=2374663/ /хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг, хүү 211 213/хоёр зуун арван нэгэн мянга хоёр зуун арван гурав/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 1 056/нэг мянга тавин зургаа/ төгрөгийг, бүгд 2 586 932/хоёр сая таван зуун наян зургаан мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Гэрээний болон Зээл эргэн төлөх хуваарийн хуулбар, 417010457 төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Нгаас бүгд 2 586 932/хоёр сая таван зуун наян зургаан мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДБ” ХЗХ-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Нгаас бүгд 2 586 932/хоёр сая таван зуун наян зургаан мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДБ” ХЗХ-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “ДБ” ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56 341 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 56 341 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДБ” ХЗХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ