Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд

Улсын яллагч Б.

Шүүгдэгч С.*******,

Түүний өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох  2223000000115 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1963 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн  суманд төрсөн, настай, эмэгтэй, боловсрол, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 1, ганцаараа, Завхан аймгийн   сумын ******* баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн *******  /РД:ИЭ*******/

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.аас шүүгдэгч С.*******ыг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж завших” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч С.******* нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймаг сум төвийн урд талбай дээрээс иргэн Ч.*******гийн мартаж үлдээсэн “Samsung А-12” маркийн гар утас, BEST гэсэн бичигтэй дэвтэр, дугтуйнд хийсэн 55,000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшиж 705,000 төгрөгийн хохирол учруулж улмаар түүний өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 05-15-р хуудас/

- Хохирогч Ч.*******гийн “...2022 оны 05 сарын 31-ний өдөр хүүхдүүдийн дунд “АХА” болон гар зургийн уралдааныг төвийн урд талын талбайд 14-17 цагийн хооронд зохион явуулсан юм. Тухайн арга хэмжээний төгсгөл хэсэгт сугалаа явуулахаар төлөвлөсөн байсан. Тэгээд сугалаагаа явуулж байтал ширээний ард байсан сандал дээр тавьчихсан байсан гялгар тортой шагналын мөнгө, ажлын тэмдэглэлийн дэвтэр, миний гар утас байсан чинь алга болчихоор нь ойр хавьдаа хайгаад олдохгүй болохоор нь үйл ажиллагаа дууссаны дараа баруун бүсийн гадна талын хяналтын камерыг шүүж үзтэл хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн авч байгааг харсан юм. Тэгээд өөрийнхөө ******* гэсэн дугаар луу залгаж мессэж бичсэн боловч хариу өгөөгүй. Тэгээд 2022 оны 06 сарын 01-ний өдрийн 16 цаг 48 минутад миний утсыг ашиглаж миний фейсбүүк рүү орчихсон байхаар нь видео коллаар залгасан чинь авахгүй байхаар Моби руу залгаж дугаараа хаалгасан юм. Тэгээд холбоогүй болчихоор нь цагдаад хандаж байна.

Гар утсыг 2021 оны 09 сард оос 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн лизингээр авч байсан. Бэлэн мөнгө бол 55,000 /тавин таван мянга/ төгрөг, тэмдэглэлийн дэвтрийг бэлгэнд авч байсан гэхдээ уг дэвтэрт миний ажлын маш чухал мэдээлэл байгаа юм нэг үгээр хэлбэл үнэлж барашгүй мэдээлэл байгаа юм. Энэ хэргийн улмаас 555.000 /таван зуун тавин таван мянга/ төгрөгийн бодит хохирол учирсан байна. Би алдсан эд зүйлээ бүгдийг нь тоо ширхэгээр нь эрүүгийн мөрдөгч гэх хүнээс хүлээж авсан.

Эхлээд нээлтийн үйл ажиллагаа 14 цагаас эхэлсэн. Үүний дараагаар 1 дүгээр 10 жилийн хүүхдүүд ятга хөгжим тоглоод дараа нь Баруун бүсийн хүүхдүүдийн дунд челленж тэмцээн явуулаад шагналыг нь гардуулж үзүүлбэрийг үзүүлсэн. Дараа нь гар зургийн уралдаан явсан ба энэ үед төрийн одон медаль түрээслэгч нарт гардуулж байсан. Үүнтэй давхцаад АХА тэмцээнээ явуулж байсан. АХА тэмцээн дуусаад хамгийн сүүлийн үйл ажиллагаа болох сугалааны тэмцээн болж байсан. Би шилэн хоргоо зөөж тавиад тортой эд зүйлээ авахаа мартсан байсан. Тэгээд 3-4 минутын дараа гэнэт санаад очиж авах гэхэд байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-26-р хуудас/,

- Гэрч Г.ийн “...2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн сумын багт байдаг төвийн урд талбайд болсон арга хэмжээг манай эхнэрийн ажлынхан зохион байгуулсан юм. Би тэнд хүүхдүүдээ дагуулаад оччихсон юм үзэж байтал манай эхнэрийн тортой эд зүйлүүд алга болчихоор нь эхнэр бид хоёр хамт баруун бүсийн камер шүүж үзэхэд хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн манай эхнэрийн тортой эд зүйлийг авч явж байхыг харсан юм. төвийн урд талын талбайгаас Самсунг А-12 маркийн гар утас 1 ширхэг, бэлэн мөнгө 55,000 /тавин таван мянга/ төгрөг, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг зэрэг эд зүйлүүдээ хулгайд алдсан. Цагаан цайвар өнгийн малгай цамцтай хүүхэд тэвэрсэн хар бараан өнгийн өмдтэй богино үстэй эмэгтэй хүн авч байгаа нь бичлэгт харагдсан юм. Хяналтын камерын бичлэгт байгаа хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүнийг сэжиглэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,

- Шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүү ын хүүхдүүдийг дагуулаад сум багийн Баруун бүсийн үүдэнд хүүхдийн баяр болж байгаатай холбоотойгоор хүүхдүүдийн дунд сугалаа сугалуулж байхаар нь сугалаа аваад сугалаагаа сугалчхаад баруун бүсийн талбай дээр байх сандал дээр очиж суусан. Тэгтэл дагуулж явсан бага хүүхэд алга болчихоор нь хайгаад явж байтал хүмүүс суухад бэлдээд тавьсан сандал дээр хар бичигтэй, цагаан тортой гар утас, дугтуйнд хийсэн мөнгө, тэмдэглэлийн дэвтэр гэх мэт зүйл байхаар нь аваад цаашаа хүүхдээ хайж байгаад олоод тэгээд сугалааны тохирол хүлээж байгаад сугалааны тохирлыг дуусгаад машиндаа суугаад гэр рүүгээ явсан. Гэртээ очоод ууттай зүйлийг гаргаж үзээд буцаагаад машиндаа үлдээгээд Яруу сум руу яваад 5 хоногийн дараа гэртээ ирээд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Тэгтэл “цагдаагаас залгаж байна тантай уулзах хэрэгтэй байна“ гэхээр нь уулзахад “таныг хүний тортой эд зүйл аваад явсан байна эд зүйл нь хаана байгаа вэ” гэхэд “гар утас, мөнгө хоёр нь надад байна, дэвтэр, мөнгөний конверт нь гэрт байгаа” гээд дараа нь цагдаад бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгсөн. Миний олж авсан гэх тортой зүйл сандал дээр байхаар нь юм үзэж байсан хүн мартаад явсан байна гэж бодоод авсан. Би тухайн эд зүйлүүдийг 7 хоногийн дараа цагдаад тоо ёсоор нь хүлээлгэж өгсөн. Би тухайн гар утсыг нээж үзээгүй. Тухайн гар утсанд дуудлага өгсөн үгүйг ч мэдээгүй. Би эзэн нь гарч ирээд авах байх гэж бодоод сугалаа дуустал байсан. Тэгээд олдохгүй байхаар нь даваа гаригт буюу 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зарлуулъя гэж бодсон. ...Намайг тухайн эд зүйлийг авахад ойр хавьд ямар ч хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-52–р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах  баримтаар үнэлсэн болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д зааснаар гээгдэл эд хөрөнгийг олсон хүн тухайн эд хөрөнгийг өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж хүлээлгэн өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.6-д зааснаар олон нийтийн газраас гээгдэл хөрөнгө олсон бол тухайн байгууллагын захиргаанд хүлээлгэн өгөхөөр тус тус заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд тухайн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх нөхцлийг шаарддаг бөгөөд хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн өмчлөх эрхэд халдсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг гээгдэл эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь өгөхгүйгээр, шунахайн сэдэлтээр, өөрийн өмчийн адил хууль бусаар эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулснаар төгсдөг. 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан.

“” ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 116 дугаартай дүгнэлтээр уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 705,000 /долоон зуун таван мянга/ төгрөг болохыг тогтоосон байна. /хх-ийн 34-36-р хуудас/

Иймд шүүгдэгч С.*******ын дээрх хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.*******гийн “би алдсан эд зүйлээ бүгдийг нь тоо ширхгээр нь эрүүгийн мөрдөгч Д. гэх хүнээс хүлээж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/ болон эд зүйлийг хүлээлгэсэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 15-р хуудас/ зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 56-р хуудас/-аар тогтоогдож байна.

Иймд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалж,

түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ДОРЖБАЛ