Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/01125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 16-р хороо, Согоотын 62-р гудамжны 829 А тоотод оршин суух, эрэгтэй, РД-УУ84080637, Хуурч овогт Оюунчимэгийн Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 5-р хороо, Тэмүүлэл хотхон, 105-р байрны 31 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ВЮ77022803, Эрхэт овогт Пүрэвийн Ундаръяад холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Хүрэлбаатар, хариуцагч П.Ундаръяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2006 онд П.Ундаръяатай гэрлэлтээ Чингэлтэй дүүрэгт бүртгүүлсэн. Бидний дундаас төрсөн хүүхэд байхгүй. Эхнэр 2001 онд төрсөн нэг хүүхэдтэй байсан бөгөөд охин Х.Энхзул одоо 17 настай, би өөрөөрөө овоглосон. Би өөр хүнтэй гэр бүл болж, хүүхэдтэй болмоор байгаа тул 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд 2016 онд гэрлэлтээ цуцлуулахаар эвлэрүүлэн зуучлалд хүсэлт гаргаж, ажиллагаа дуусгавар болсон. Одоо бид тусдаа амьдарч байгаа, цаашид гэр бүлээр хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй.Охин Х.Энхзул ээжийнхээ асрамжинд байна гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Миний бие 2006 онд О.Хүрэлбаатартай гэрлэлтээ бүртгүүлж, 9 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд 3 удаа жирэмсэн болсон боловч хүүхэд тээж төрүүлж чадаагүй. 2014 онд хамгийн сүүлд хагалгаанд ороод дахин жирэмслэх боломжгүй болсон. Би хүүхэдтэй учир нэхэмжлэгчийг өөр хүнтэй сууж хүүхэдтэй болог гээд 2015 оноос тусдаа амьдрах болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар,иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар Чингэлтэй дүүрэгт 2006-01-06 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд гэрлэхээс өмнө хариуцагч П.Ундаръяагас төрсөн, дагавар охин Энхзулыг нэхэмжлэгч өөрөөрөө овоглосон байна.

Гэр бүлээр амьдрах хугацаанд хариуцагч хүүхэд төрүүлэх боломжгүй болсноос 2015 оноос гэрлэгчид тусдаа амьдарсан байх бөгөөд тусдаа амьдарсан хугацаанд охин Х.Энхзул эхийнхээ асрамжинд амьдарч иржээ.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч тэд эвлэрэх, гэр бүлээр амьдрах хүсэлгүй, хэн аль нь тусдаа амьдралтай болсон шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байх ба нэхэмжлэгч хариуцагчтай гэр бүлээр хамт амьдрах шаардлагагүй болсон гэж үзэж байгааг хариуцагч зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Х.Энхзулыг 18 насанд хүртэл хариуцагч өөрийн асрамжиндаа байлгахаар зохигч санал нэгтэй байна.Иймд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох Х.Энхзулыг эхийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгийн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй, хариуцагч хүүхдэдээ тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,