Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2018/01201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 14-р хороо, 13А байрны 132 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УБ81111402, Боржигин овогт Аюурзанын Замбагын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 16-р хороо, 40-р байрны 24 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ТЖ79032213, Хиад боржигин овогт Чинбаатарын Ононд холбогдох,

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Замбага, хариуцагч Ч.Онон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Ч.Ононтой 2001 онд танилцаж, улмаар 2003 оны 03 сарын 11 өдөр сүхбаатар дүүргийн гэрлэлтийн бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн. Биднийг гэр бүлээр амьдрах хугацаанд 2005-04-15 өдөр охин Ононгийн Хулан төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2009 оноос хойш тусдаа амьдарсан.. Тусдаа амьдарсан цагаас эхлэн охин О.Хулан нь миний асрамжид өсч торниж байна. Би 2011 оноос өөр хүнтэй хамтран амьдарч, 2011 онд хүү Хантүшигийг төрүүлсэн. Бид цаашид гэр бүлээр хамт амьдрахгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Охин О.Хуланг би өөрийн асрамжинд авна. Хүүхдэдээ тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Миний бие А.Замбагатай 2001 онд танилцаж, 2003 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2005 онд охин О.Хулан төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа. А.Замбага нь өөр хүнтэй амьдарч, хүүхэдтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид эд хөрөнгийн маргаангүй. Охин О.Хуланг ээжийнх асрамжинд байлгахыг зөвшөөрч байна. Мөн миний бие охин О.Хулантай уулзаж, санхүүгийн байдалд тусалж байх болно гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн ттодорхойлолт, хүүхэд эрүүл бойжиж байгаа болон суралцаж байгаа тухай тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар Сүхбаатар дүүрэгт 2003-03-11 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, гэр бүлээр амьдрах хугацаанд 2005-04-15 өдөр гэрлэгчдийн хүүхэд болох охин О. Хулан төрсөн байна.

 

Зохигч зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2009 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд тусдаа амьдарсан хугацаанд охин О.Хулан эхийнхээ асрамжинд байсан байна.

 

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч тэд эвлэрч гэр бүлээр амьдрах хүсэлгүй, нэхэмжлэгч 2011 оноос өөр бусадтай хамтын амьдралтай болж, хүүхэд төрүүлсэн, шүүхээс өмнө эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байх ба нэхэмжлэгч хариуцагчтай гэр бүлээр хамт амьдрах боломжгүй болсон гэж үзэж байгааг хариуцагч зөвшөөрч байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

 

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн О.Хуланг 18 насанд хүртэл нэхэмжлэгч асрамжиндаа байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл нь эхийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдүүдэд эцгээс нь тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,

 

 

 

 

 

 

 

өдөр

Дугаар 102/ШШ2018/01201

 

Улаанбаатар хот