| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/01343/И |
| Дугаар | 102/ШШ2018/01210 |
| Огноо | 2018-04-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2018/01210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 2-р хороо, Рокмон бюлдинг, А зааланд байрлах, РД-2693925, Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Баянгол дүүрэг, 4-р хороо, 105-р байрны 94 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УХ88070721, Тайж овогт Бямбаагийн Мөнхзаяад холбогдох
2 770 123 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч эрсдэлийн албаны ажилтан Б.Баатархүү, хариуцагч Б.Мөнхзаяа, нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас зээлд 616 281 төгрөг, зээлийн хүүд 1 806 660 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 347 182 төгрөг, нийт 2 770 123 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Б.Мөнхзаяа нь манай байгууллагатай 2014-09-09 өдөр цалин барьцаалсан зээлийн ЗГ1201143880 тоот гэрээг байгуулж, 3 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, эхний 6 сард 3,55 хувь, дараагийн 5 сард 4,55 хувь, сүүлийн нэг сард 8,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Үндсэн зээлээс 2018-03-28 өдрийг хүртэл 2 383 719 төгрөг, үндсэн хүү 942 894 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24 188 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг төлөөгүй.
Иймд Б.Мөнхзаяагаас үндсэн зээлд 616 281 төгрөг, зээлийн хүүд 1 806 660 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 347 182 төгрөг, нийт 2 770 123 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэлээс зээлд нэхэмжилсэн 616 281 төгрөгийг төлөхийг завшаарч байна. Зээлийн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй. Би зээлийн гэрээний ззргээ 2015-06-09 өдрийг хүртэл хугацаанд биелүүлж байсан. Ажлаасаа 2015 оны 01 сард гарсан, хүүхэд төрүүлсэн учраас цалингүй байсан ч 2016-03-31 өдөр хүртэл төлөлт хийж, хамгийн сүүлд 400 000 төгрөгийг төлсөн. Би утасны дугаар болон хаягаа огт өөрчлөөгүй.Гэтэл энэ хугацаанаас хойш 2 жилийн хугацаанд нэхэмжлэгээс над руу огт яриагүй. Би зээлийн гэрээний үүрэг дууссан байх гэж бодсон. Миний үүрэг дуусаагүйг мэдсэн бол би юу гэж зээлийн хүүг 1 800 000 төгрөг болтол байлгах вэ дээ. Иймд нэхэмжлэлийн бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан цалин барьцаалсан зээлийн гэрээ, зээлийн баталгаа, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэлээс 2 000 000 төгрөгийг хариуцагч тодорхой хугацаанд төлөхөөр эвлэрсэн тухай гэрээг шүүхэд ирүүлсэн боловч уг гэрээ нь хуульд нийцээгүй байх тул шүүх эвлэрлийг батлах боломжгүй байна.
Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг 2018-03-29 өдөр шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар цалин барьцаалсан зээлийн гэрээг 2014-09-09 өдөр байгуулан, нэхэмжлэгч хариуцагчид 3 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, эхний 6 сард 3,55 хувь, дараагийн 5 сард 4,55 хувь, сүүлийн нэг сард 8,5 хувийн буюу шаталсан хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирсон байна.
Нэхэмжлэгч 3 шатлалаар, хүүг тус бүр өөрөөр тохирсон тохиролцоог зээлдэгчийг зээлээ хугацаанд нь үүргийг нь биелүүлүүлэх зорилготой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон