Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/01484

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн 9-258 тоотод оршин суух, эрэгтэй, РД-НХ76030316, Урианхан овогт Пүрэвийн Мөнхбаатарын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 20-р хороо, Дэвшил САА 3-р гудамжны 06 тоотод оршин суух,эмэгтэй, РД-ЧР67050262, Боржигон овогт Болдын Одчимэгт холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Мөнхбаатар, хариуцагч Б.Одчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Б.Одчимэгтэй 1996 онд танилцаж, 2007 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2000-09-04 өдөр хүү М.Эрдэнэхишиг төрсөн.Одоо 18 нас хүрэх гэж байна. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2014 оноос хойш тусдаа амьдарсан хугацаанд хүү ээжтэйгээ байсан. 2014 оноос би бусадтай хамтран амьдарч байгаа.Иймээс бид бид гэр бүлээр амьдрах боломжгүй учир бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү? Эд хөрөнгийн маргаан байхгүй. Би хашаа байшингийн өмчлөгчөөс хасагдана гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Миний бие П.Мөнхбаатартай 1996 онд танилцаж, 2007-01-22 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Биднийг хамт амьдрах хугацаанд 2000-09-04 өдөр хүү М.Эрдэнэхишиг төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2014 оноос хойш тусдаа амьдрах болсон. Бидний хашаа байшин 5 хүний өмчлөлд байдаг. П.Мөнхбаатар хашаа байшингийн өмчлөгчөөс хасагдана гэсэн тул эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн маргаан байхгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхэд эрүүл мэндийн болон суралцаж байгаа тухай тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар 1996 оноос хамтран амьдарч, Баянгол дүүрэгт 2007-01-22 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2000-09-04 өдөр хүү Мөнхбаатарын Эрдэнэхишиг төрсөн байна.

Гэрлэгчид хоорондын зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2014 оноос тусдаа амьдарсанаас хойш хүү М.Эрдэнэхишиг эхийнхээ асрамжинд байсан байна.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч нэхэмжлэгч өөр бусадтай хамтын амьдралтай болсон шалтгаанаар гэрлэгчид эвлэрч гэр бүлээр амьдрах хүсэлгүй байгаагаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Шүүхийн шатанд ч нэхэмжлэгч хариуцагчтай гэр бүлээр хамт амьдрах боломжгүй болсон гэж үзэж байгааг хариуцагч зөвшөөрч байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн М.Эрдэнэхишигийг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл хариуцагчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгө болох, одоо хариуцагч хүүхдүүдийн хамт оршин сууж байгаа хашаа байшин байгаа байх бөгөөд нэхэмжлэгч уг хашаа байшинг хамтран өмчлөх эрхээсээ өөрөө татгалзахаар зохигч тохирсон шалтгаанаар нэхэмжлэгч, хариуцагч нар эд хөрөнгийн талаар маргаангүй байна.

Хүүхдээ асрамжилж буй хариуцагч хүүхдэдээ эцгээс нь тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ: