Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/01485

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 11-р хороо, Хасбаатарын гудамж 43-р байрны 104 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УЗ98033002, Боржигон овогт Үүрийнцолмонгийн Болорын нэхэмжлэлтэй,

хариуцагч-Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, Хандгайтын 30-р гудамжны 290 тоотод оршин суух, эрэгтэй, РД-НА98022510, Боржигон овогт Батсүхийн Отгонтөгсөд холбогдох

хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ү.Болор, хариуцагч Б.Отгонтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.   

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Отгонтөгсөөс охин Болорын Гоомаралд тэтгэлэг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч  нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2017 оны 6 сарын 01 өдөр Б.Отгонтөгстэй танилцаж, эр эмийн харилцаатай байснаас 2017-06-10 өдөр жирэмсэн болсон. 2017 оны 06 сарын сүүлээр жирэмсэн болсон тухайгаа Б.Отгонтөгсөд хэлсэн. Хүүхдээ авхуулья, мөнгийг нь хувааж гаргая гэсэн боловч Б.Отгонтөгс мөнгө өгөөгүй. Ингээд 2018-03-16 өдөр охин Б.Гоомаралыг би төрүүлсэн. Б.Гоотмарал хариуцагчийн хүүхэд тул охинд эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү? гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2017-06-01 өдрөөс хойш 10-аад удаа эрх эмийн харилцаатай байсан. Жирэмсэн болсныг нь 06 сарын сүүлээр мэдсэн. Хүүхдийг авхуулья гэж ярьсан боловч мөнгөгүйгээс чадаагүй. Нэхэмжлэгчээс төрсөн охин Б.Гоомарал миний хүүхэд мөн. Энэ талаар маргах зүйл байхгүй. Би оюутан. Хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлнэ гэв.

 

 Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан оршин суугаа хаягийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн тодорхойлолт, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,   

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хүүхдээ тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа газрыг харьяалах шүүхэд гаргасан байх тул тус шүүх шүүхийн онцгой харьяаллаар хэргийг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар 2017 оны 06 сарын 01 өдрөөс эр эмийн харилцаатай байснаас нэхэмжлэгч жирэмсэн болсон, нэхэмжлэгчээс 2018-03-16 өдөр төрсөн охин Болорын Гоомарал нь хариуцагчийн хүүхэд мөн болохыг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байгаа байх тул түүнийг нэхэмжлэгчээс төрсөн охин Б.Гоомаралын эцгээр тогтоох үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ.

Зохигчийн дундаас төрсөн хүүхэд эхийнхээ асрамжинд байгаа байх тул хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдээ тэжээж тэтгэх үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иймд Гэр бүлийн хуульд заасан хэмжээгээр хүүхдэд хариуцагчаас тэтгэлэг гаргуулахаар тогтоов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсгийг баримтлан хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамж 31 233 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,