Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/01577

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 11-р хороо, Баруун ард Аюушийн 3-р гудамжны 60 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЗК85091203, Баяуд овогт Цэрэндагвын Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 13-р байрны 105 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УС86032452, Халиун булаг овогт Хасхүүгийн Батсуурьт холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдэд тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Энхтуяа, хариуцагч Х.Батсуурь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2008 онд Х.Батсуурьтай танилцаж, 2008-11-04 өдөр Баянгол дүүрэгт гэрлэлтээ бүртгүүлсэн. Биднийг гэр бүлээр амьдрах хугацаанд 2009-06-04 өдөр охин Батсуурийн Хулан төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2011 оны 7 сараас тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарсан үеэс охин маань миний асрамжинд байгаа. Х.Батсуурь нь өөр бусадтай хамтран амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдэдээ тэтгэлэг нэхэмжилнэ гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Миний бие Ц.Энхтуяатай 2008 оны 8 сард танилцаж, 2008-11-04 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2009 оны 06 сард охин Б.Хулан төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2011 оны 7 сараас тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарсан хугацаанд охин маань ээжийнхээ асрамжинд өсч байгаа. Би 2014оноос өөр хүнтэй хамтран амьдарч, 2014 онд охинтой болсон. Одоо ам бүл 5-уул амьдарч байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрнө. Охин Б.Хуланг ээжийнх нь асрамжинд байлгана. Хүүхдэдээ тэтгэлэг төлнө гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн эрүүл мэндийн болон суралцаж байгаа тухай тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар 2008 оноос хамтран амьдарч, Баянгол дүүрэгт 2008-11-04 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2009-06-09 өдөр охин Батсуурийн Хулан төрсөн байна.

Гэрлэгчид хоорондын зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2011 оноос тусдаа амьдарсан хугацаанаас хойш охин Б.Хулан эхийнхээ асрамжинд байсан байна.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч хариуцагч өөр бусадтай хамтын амьдралтай болсон шалтгаанаар гэрлэгчид эвлэрэх, гэр бүлээр амьдрах хүсэлгүй байгаагаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Шүүхийн шатанд ч нэхэмжлэгч хариуцагчтай гэр бүлээр хамт амьдрах боломжгүй болсон гэж үзэж байгааг хариуцагч зөвшөөрч байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Б.Хуланг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл нэхэмжлэгчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Хүүхдээ асрамжилж буй нэхэмжлэгч хүүхдэдээ эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар зохигч маргаангүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 31223 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ: