Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2018/01612

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 17-р хороо, 67-р байрны 119 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ТГ84072903, Хүрдийн овогт Рагчаагийн Тайвантуяагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, Сот-1 байрны 07 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УГ82112010, Жаргалан овогт Даваагийн Ганзоригт холбогдох,

8 250 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас зээл 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 750 000 төгрөг, нийт 8 250 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Р.Тайвантуяа нь Д.Ганзоригт 2017-07-18 өдөр 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр, 5 000 000 төгрөгийг зээлдүүлж, дансаар шилжүүлж өгсөн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлийнхээ хүүг л төлсөн. Үндсэн зээлээ төлөөгүй.

Иймд Д.Ганзоригоос үндсэн зээл 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 750 000 төгрөг, нийт 8 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

           ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хариуцагчид шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2018-04-04 өдөр гардуулсан бөгөөд хариуцагч 2018-04-18 өдрийн дотор нэхэмжлэлийн талаар шүүхэд тайлбар ирүүлэхээр хүлээлгэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг шүүх түүнд шуудангаар, түүний оршин сууж хаягаар, мэдэгдэх хуудсаар хүргэснийг хариуцагч өөрөө гардаж авсан байгаа боловч тэрээр хуралдаанд ирээгүй байна.

Хариуцагч хуралдаанд ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Ганзоригтой 2017-07-18 өдөр харилцан тохиролцож, 5 000 000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохирч, хариуцагчид дансаар 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн, зээлийн гэрээний 2.7-д зохигч алданги тохирч, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр байгуулсан, нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн талаар шүүхэд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 134 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 134 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.