| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2022/0135/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/134 |
| Огноо | 2022-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Б.
Шүүгдэгч М.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******, Б.******* нарт холбогдох 2223000000107 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой мал малладаг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар ИД*******/,
2. Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мал малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* овогт *******ы *******, регистрийн дугаар ИД/,
Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг:
Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.оос шүүгдэгч М.*******, Б.******* нарыг “Бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.*******, Б.******* нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын Цогт багийн нутаг дэвсгэрт байрлах "Цахиур толгой" гэх газар 2022 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө хохирогч Э.ыг миний ээж, аавыг хээр явган хаясан гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь цохиж түүний биед тархи доргилт, баруун 10-р хавирганы хугарал, хамрын таславчны мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чамархай хэсэгт хавдар, баруун нүдний салстад цус хуралт, баруун хацрын төвгөрт хамрын нуруун дээд уруулын гадна, доод хэсэгт, зүүн бугалганы урд дээд хэсэгт, зүүн мөрний ар хэсэгт, багана нурууны баруун хэсэгт, баруун шилбэний хэсэгт, зүүн тавхайн дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Хохирогч Э.ы “...Би энэ хавар адуугаа хариулаад Завхан аймгийн сумын Цогт багийн нутагт Цахир толгой гэх газар хаваржиж байсан юм. Тухайн хэрэг явдал болсон шөнө би Б.*******ынд хонож байсан юм гэтэл шөнийн 02 цагийн үед М.*******, Б.*******, О. нар гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд М.******* гэх залуу шууд намайг орноос татаж босгоод “чи миний ээж, аавыг өнгөрсөн жил хавар хээр явган хаясан байсан чамайг ална” гээд намайг зодож эхэлсэн. Би гэрээс гараад зугтаатал Б.******* араас хөөгөөд намайг хавирч унагаагаад миний нүүр толгойны ар дагз хэсэгт цохиж зодсон. Тэгээд би гадаа даараад ах нь хөлдөж үхлээ гээд гэрт ортол М.******* араас орж ирээд чамайг нэг мөсөн гүйцээнэ гээд хүрэн иштэй хутга аваад миний цээж хэсэг рүү тулгаж чичсэн. Б.******* цаанаас нь наадхаа нэг мөсөн гүйцээчих авгай нь олон юм ярина нэг бол Хайрханаас нисгэж алъя, нэг бол алаад хээр булчихъя гэж хэлсэн. Тэгээд М.*******ын приус маркийн тээврийн хэрэгсэлд суулгаад, хүрз аваад тухайн айлаас ойролцоогоор 2-3 км зам яваад намайг машинаас буулгаад М.******* чамайг манай аав ээжийг хээр явган явуулсны чинь хариуд чи одоо явган гүй гэж хэлсэн. Би машинаас буугаад гүйтэл М.******* машинаараа араас хөөж намайг машинаараа 2-3 удаа шүргээд буцаагаад машиндаа суулгаад манай багийн иргэн гэх айлд ирээд би бие өвдөөд байна одоо та нартай явахгүй гээд аар сумын төв рүү хүргүүлж эмнэлгийн тусламж авсан. ...М.*******, Б.******* нар нь согтуу байсан. М.******* согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон намайг хөөсөн. ...М.******* нь миний биеийн толгойн тус газарт баруун нүд, хамар, шүд хэсэгт чулуугаар болон гараараа цохиж хөлөөрөө өшиглөж зодсон. Мөн М.******* миний цээжин хэсэгт хөлөөрөө дэвсэлж, намайг нүцгэн биеэр гадаа шороон дээр чирснээс болж одоогоор миний биеийн цээжин хэсэгт хөндүүрлэн өвдөж, нуруу хэсэгт шалбарч урагдсан байна. Бас намайг машинаараа дайрах гэж хээр хөөгөөд 2-3 удаа миний биеийн араас хөл хэсэг рүү шүргэсэн. Харин Б.******* намайг хавирч унагаагаад миний нүүр хэсэгт 1, толгойны ар дагз хэсэгт 1 нийт 2 удаа цохисон. Одоогоор миний толгой эргээд, чих шуугаад биеийн бүх хэсгээр янгинаж өвдөөд байна. ...Гомдолтой байна. Эрүүл мэндийн байгууллагаар үзүүлж байж гарсан зардал, эрүүл мэндийн хохирлоо нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас/,
- Гэрч О.ын “...2022 оны 04 дүгээр сарын 26-ны орой миний мотоциклийн дугуй хагараад мотоциклоо хээр хаясан байсан тул М.*******ын машинтай бид хоёр тухайн оройн 23 цагийн алдад Б.*******ынд очиход манай багийн иргэн 3. тэднийд байсан. М.*******, Б.*******ыг хамт яваад О.ын мотоциклийн дугуйг янзлаад аваад ирье гээд бид гурав хамт явсан. Тэгээд хээр мотоциклийн дугуйгаа янзалж байх зуур М.******* машинаасаа сэнгүр нэртэй лаазтай пиво 6 ширхгийг гаргаж ирснийг бид гурав хоёр хоёроор нь уучхаад буцаад Б.*******ыг гэрт нь хүргэж өгөхөөр очиход Э. Б.*******ын гэрийн баруун талд газраар унтаж байсан. Б.******* гал түлээд би гэрийн хойморт цай уугаад сууж байтал М.******* Э.ыг орноос нь татаж босгоод чи саяхан манай аав ээж хоёрыг хээр машинаасаа буулгаж хаясан байсан гээд зодсон. Би М.*******ыг болиулах гээд хойш нь татсан боловч хүчрэгдээгүй. Тэгээд Э. гэрээс гараад зугтаасан боловч Б.******* араас гүйгээд хавсарч унагаагаад дээр нь гараараа дарсан байсан. Наанаас нь М.******* очоод Э.г дахиад цохиж зодсон би араас нь гүйж очоод М.*******ыг салгаж аваад Б.******* Э.г гэр лүү дагуулаад орсон. Удалгүй М.******* гэр лүү орсон. Би тухайн үед дотор муухайраад гадаа жаахан бөөлжчихөөд гэр лүү ортол М.******* Э.ыг ална гээд хутга тулгасан байдалтай зогсож байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дугаар хуудас/,
- Гэрч Ц.ын “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 05 цаг өнгөрч байхад М.*******, Э. хоёр манайд орж ирээд гийнд очих гэсэн юм аль замаар явах вэ? гэж зам асуухаар нь би босоод М.*******т зам зааж өгсөн. Э. манайд үлдээд чи намайг сумын төв оруулаад эмнэлэгт хүргээд өгөөч миний бие өвдөөд байна. Намайг М.******* зодчихлоо гэж хэлсэн. Би Э.ыг өөрийнхөө мотоциклоор сумын төв оруулж эмнэлэгт хүргэж өгсөн. Э. тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин сумын төв рүү явж байх замдаа М.******* намайг зодоод миний хамаг бие янгинаж өвдөөд байна гэж ярьж байсан. Бас их айсан шинжтэй харагдсан мотоцикл дээр эргэж хараад намайг хурдан яваарай гэж яаруулаад байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,
- Шүүгдэгч М.*******ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед Э.ы нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон яг хэдэн удаа цохисныг бол сайн санахгүй байна. Тухайн үед миний уур их хүрсэн байсан болохоор сайн санахгүй байна. Тухайн үед ******* нь ыг гэрээс гараад явахаар нь араас нь гүйж очоод хавирч унагаасан. Тэгэхээр нь би мөн дээр нь гарч сууж байгаад ахиад зодсон. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ахиж ийм хэрэг хийхгүй. Хохирогчид бид хоёр нийлээд 4,000,000 төгрөгийн хохирол төлсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед ыг хөл болон цээж нүцгэн гэрээс гараад гүйхээр нь араас нь гүйж очоод хавирч унаад дээр гараад суучихсан. Тэгсэн араас ******* ирээд ыг нэмээд зодчихсон. М.******* нь эхлээд гэр дотор нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохисон мөн гэрээс гарч ирээд бас нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. ...Хохирогчид 4,000,000 төгрөгийн хохирол төлсөн. Ахиж ийм зүйл хийхгүй. Гэм буруугаа хүлээж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн ахмад П.гийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0000002 дугаартай дүгнэлтээр “...Э.ы биед тархи доргилт, баруун 10-р хавирганы хугарал, хамрын таславчны муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи баруун чамархай хэсэгт хавдар, баруун нүдний салстад цус хуралт, баруун хацрын төвгөрт хамрын нуруунд дээд уруулын гадна дотор хэсэгт зуун бугалагны урд дээд хэсэгт, зүүн мөрний ар хэсэгт, багана нурууны баруун хэсэгт, баруун шилбэний хэсэгт, зүүн тавхайн дээд хэсэгт зулгаралт гэмтэл, дээд үүдан баруун зүүн 1 дүгээр шүдний уналт, баруун хацрын доод хэсэгт зулгаралт, баруун нүдний салстад баруун суганы ар хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно.
Иргэн ы биед үүссэн тархи доргилт баруун 10-р хавирганы хугарал, хамрын таславчны муруйлт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд доод зовхи, баруун чамархай хэсэгт хавдар, баруун нүдний салстад цус хуралт, баруун хацрын төвгөрт хамрын нуруунд дээд уруулын гадна, дотор хэсэгт, зүүн бугалагны урд дээд хэсэгт зүүн мөрний ар хэсэгт, багана нурууны баруун хэсэгт баруун шилбэний хэсэгт, зүүн тавхайн дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг хамаарахгүй. Харин дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт ирүүлээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.*******, М.******* нарын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” үйлдэж бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Б.*******, М.******* нарын бусдыг цохиж буй үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.*******, М.******* нар нь санаатай нэгдэж хохирогч Э.ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.*******, М.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.*******, М.******* нар нь хохирогч Э.д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,000,000 төгрөгийн хохирол төлсөн болох нь шүүгдэгч М.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан хохирогч Э.ы Хаан банкны дугаартай данс руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан байх тул хохирогч Э. гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүгдэгч Б.*******, М.******* нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүрэгтэй.
Хохирогч Э. нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлын баримтыг ирүүлээгүй бөгөөд хохирогч уг гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгч нарын төлсөн хохирлоос илүү гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үдлээх нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******, М.******* нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Б.*******, М.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүгдэгч Б.*******, М.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Б.*******, М.******* нар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар тус тус /хх-ийн 76-77-р хуудас/ тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.*******, М.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.*******, М.******* нарын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоов.
Харин шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******, М.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******, ******* ******* овогт *******ы ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.*******, М.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, М.******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, М.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч нар нь хохирогч Э.д 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, хохирогч Э. уг гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол шүүгдэгч нарын төлсөн хохирлоос илүү гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үдлээсүгэй.
6. Шүүгдэгч Б.*******, М.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******, М.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ