Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2018/01613

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Дарь-
Эхийн дунд, 45-р гудамжны 2269 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ФД76100501, Өлзий овогт Дагвын Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 23-р хороо, Зүүн нарангийн 10-р гудамжны 229 тоотод бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Эмээлтийн задгай 32 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХП87102715, Патрыч овогт Энхтуяагийн Дөлгөөнтулгад холбогдох,

эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Э.Дөлгөөнтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг хариуцагч Э.Дөлгөөнтулгад холбогдуулан охин Э.Дүүрэнжаргалын эцгээр тогтоолгох, хүүхдэдээ тэтгэлэг гаргуулах, 4 жилийн хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2003-2012 онд БНСУ-д 9 жил ажиллаж амьдарсан. Э.Дөлгөөнтулгатай 2010-08-30 өдөр танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. 2011-08-29 өдөр охин Эрдэнэчимэгийн Дүүрэнжаргалыг төрүүлсэн. Охин маань одоо 7 настай. Би 2012-07-12 өдөр охинтойгоо Монголд буцаж ирсэн. 2013 оны 02 сард Э.Дөлгөөнтулга Монголд ирсэн. Бид хамтдаа нийт 4 жил амьдарсан. 2014 оны 4 сард Э.Дөлгөөнтулга салаад явсан. БНСУ-д байхад бидэнд 11 насны зөрүү нөлөөлж байгаагүй, сайхан л амьдарч байсан. Охин маань одоо Эрдэнэт хотод миний ээжийн асрамжинд амьдарч байна. Э.Дөлгөөнтулга нь 2014 онд салснаасаа хойш эд материал болон сэтгэл санааны тусламж үзүүлж байгаагүй. Утсаар ч ярьж байгаагүй. Би хөөцөлдөж байж 2015 онд охинтойгоо нэг уулзуулсан.Охин маань архаг хоолойны өвчтэй, 2016 онд яаралтай хагалгаанд ороход ч ирээгүй. Э.Дөлгөөнтулга амьдрал зохиосон яваа.

Иймд Э.Дөлгөөнтулгыг охины эцгээр тогтоож, түүнээс нийт 4 жилийн хугацааны хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулж, цаашид хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Охиноо би өөрийн асрамжинд авна гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Би 2007 онд БНСУ руу ажиллахаар явсан. 2010 оны 09 сард Д.Эрдэнэчимэгтэй танилцаж, 10 сараас нэг гэрт амьдарсан.Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр би хүүхдийн эцэг мөн гэж гарсан боловч би зөвшөөрөхгүй.2014 оны 03 сард Д.Эрдэнэчимэг би удган болсон, эрэгтэй хүнтэй амьдрах шаардлагагүй болсон гээд, миний 2 чемодантай хувцсыг үүдэндээ тавьсан, ээж нь намайг Эрдэнэтийн вокзалаас галт тэргэнд суулгаж өгсөн. Би цочирдсон. Улаанбаатарт ирээд би Д.Эрдэнэчимэгийн том охин Дөлгөөний дансаар 40, 50 000 төгрөг явуулдаг байсан боловч Д.Эрдэнэчимэг утсаар яриад, чи надад битгий задгай мөнгө явуул, 1 сая, түүнээс дээш мөнгө явуул гэж хэлсэн бөгөөд 3 500 000 төгрөг явуул гэсэн мессэж ирүүлсэн. Мөн миний зургийг Facebook-д тавьж дарамталдаг, чамаас юу ч хүсээгүй, охиноо л үлдээ гээд хөөгөөд явуулсан. Гэтэл одоо нэхэмжлэл гаргаад байгаад гомдолтой байна.Би 3 жилийн өмнөөс Оюунноминтой хамт амьдарч байгаа гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, оршин суугаа хаяг, ам бүлийн тодорхойлолт, хүүхэд цэцэрлэгт явдаг тухай болон хүүхдийн эрүүл мэндийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018-05-04 өдрийн 4430 тоот дүгнэлт, фото зургууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигч 2010 онд БНСУ-д танилцаж, хамтарч амьдарч байх хугацаанд 2011-08-29 өдөр охин Э.Дүүрэнжаргал төрсөн байх бөгөөд Э.Дүүрэнжаргал нь хариуцагчийн хүүхэд мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018-05-04 өдрийн 4430 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд хариуцагчийг Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу 2011-08-29 өдөр төрсөн охин Өлзий овогт Эрдэнэчимэгийн Дүүрэнжаргалын эцгээр тогтоох үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд 21.6 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр тогтоосон.

Зохигч хоорондын таарамжгүй харилцаанаас 2014 оны 04 сараас тусдаа амьдарсан байх бөгөөд нэхэмжлэгч хүүхдээ асрамжилж байгаа, цаашид хүүхдээ өөрийн асрамжиндаа байлгах хүсэлтэй байгаатай хариуцагч маргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхдээ эцэг эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжлаагүй байгаа эцгээс хүүхдээ асран бойжуулж байгаа нэхэмжлэгч уг үүргийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг хөөж явуулсан, салж амьдрах үед юу ч хүсэхгүй гэж хэлсэн шалтгаан нь хүүхдийн эцэг хүүхдээ тэжээн тэтгэх тухай хуульд заасан үүргээс чөлөөлөгдөх, хүүхдээ тэжээн тэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагчаас хүүхдэд тэтгэлэг гаргуулахаар тогтоов.

Харин тусдаа амьдарсан хугацаанаас эхлэн нийт 4 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас нөхөн гаргуулахыг хүссэн боловч тэрээр хүүхдийн тэтгэлэг хариуцагчаас нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхийг хүсээгүй явдал нь тэтгэлгийг нөхөн гаргуулах үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй юм.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн 56.1, 60.1, 63.1.5 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 101 433 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 101 433 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсгийг удирдлага болгон,

ТОГТООХ нь: