| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/01028/И |
| Дугаар | 138/ШШ2018/00340 |
| Огноо | 2018-04-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 138/ШШ2018/00340
2018 04 06 18/ШШ2018/0040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг *******6А-******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг - тоотод оршин суух, ЖЯ**************02018 регистрийн дугаартай, овогт гийн д холбогдох,
Газар чөлөөлүүлэх, уг газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгийг дур мэдэн ашиглахыг зогсоолгох тухай иргэний хэргийг 201******* оны 10 сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдбаатар, хариуцагч Н., гэрч Ц.Баянхүү, Л.Түвшинбаатар, нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дорнод аймгийн ******* сумын -р баг “” ХК-ний агуулахын урд байрлах 4 ширхэг агуулах бүхий 400 мкв газрыг 2016 оны 6 сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан газрын дуудлага худалдаагаар худалдан авч 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ авсан. Тус газар дээр байрлах агуулахууд нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, миний төрсөн ах болох Болдбаатарын өмчлөлд байдаг бөгөөд хариуцагч Р. нь миний эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй бууж, 2 ширхэг ил агуулахыг малын хашаа саравч болгон ашиглаж хүний хувийн өмчид халдаж байна. Иймд миний хууль ёсоор эзэмшиж буй газрыг чөлөөлүүлж, дээр нь байрлах үл хөдлөх хөрөнгийг дур мэдэн ашиглахыг зогсоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн төрсөн дүү *******г төлөөлөн итгэмжлэлээр шүүх хуралдаанд орж байна. *******гийн нэхэмжлэлтэй холбогдон 2 маргаантай асуудал гарч ирсэн. *******гийн эзэмшлийн газар бусдын газартай давхцал байгаа эсэх, мөн уг газар дээр байрших үл хөдлөх хөрөнгө эзэнтэй эсэх асуудал яригдаж байна. *******гийн эзэмшилд байгаа газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь миний өмчлөлд байдаг. “” ХК нь 2004 онд хувьчлагдан салбарын зардлыг бууруулах, үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор оффисыг аймгийн төв рүү шилжүүлэх, газар эзэмшлийн хэмжээг багасгах, зарим обьектуудыг худалдах, харуулын орон тоог цөөрүүлэх зэрэг ажлын хүрээнд газрын тосны агуулахаас урагш байрлаж байсан аж ахуйн болон тосны 4 ширхэг склад, хуучин хангамжын контор зэргийг худалдсан тул миний бие 4 ширхэг чулуун складыг 2005 онд худалдан авсан. 2006 онд зохих баримт материалыг бүрдүүлэн аймгийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас гэрчилгээ авч жил бүр татвар төлдөг. Тухайн складны эргэн тойронд анх хашаа байдаг байсан бөгөөд бид тухайн хашааг сэргээн засварлаж, эвдэрсэн хэсгийг янзалдаг байсан. Энэ ажилд оролцож байсан ачигч, буулгагч, харуулууд байгаа. Эдгээр хүмүүсээс гэрчээр асуулгах гэж дуудсан. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад нефтийн хашаанд гэж бичсэн байсан. Хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр хашаанд гэж бичсэн байтал одоо тус склад нь хашааны гадна талд байна гэж маргадаг. Тус объект нь харуул хамгаалалттай, дотор нь тос тослогооны материал хадгалагддаг, сар бүр тооллого хийж бүртгэдэг байсан. Миний худалдан авсан дээвэргүй складны газар эзэмшигч нь ******* юм. Газрыг бид дуудлага худалдаагаар худалдаж авсан бөгөөд газар эзэмших эрхийг хуулийн дагуу авсан болно. Манай газар өөр хүний газартай давхцаагүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд Д.*******гийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлж, үл хөдлөх хөрөнгийг дур мэдэн ашиглахыг зогсоолгох, үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүсч байна гэв.
Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эхнэр бид 2 хоёулаа группэд байдаг. Бид өөрсдийн хэдэн малаа дагаж хувиараа мал аж ахуй, жимс ногоо тариалж ар гэрээ тэжээдэг. Аймгийн Засаг даргын 2016 оны “Эзэнгүй барилга байгууламж балгасыг эзэнжүүлэх аян”-ыг сонсоод засаг дарга тэй уулзсан. ******* сумын -р баг хуучин нефтийн урд байрлах 2 ширхэг хадан чулуун балгасыг цэвэрлэн засч янзлан, өөрсдөө дээвэр хаалга, цонх хийн фермийн аж ахуй эрхлэх саналтай байгаагаа хэлэхэд эхлээд орон нутгийн өмчийн газар, улсын бүртгэлийн газарт очиж хаана ямар бүртгэлтэй байгааг лавла, бид чамайг дэмжиж байна гэсэн. Энэ дагуу орон нутгийн өмчийн газар, улсын бүртгэлийн газарт хандахад “энэ чулуун балгас ямар ч байгууллагын харьяалалд байхгүй, хуучин хангамжын склад байсан” гэж хэлээд тус газар нь ямар ч эзэнгүй гэсэн тодорхойлолт хийж өгсөн. Тэгээд би 2016 оны 2-р сард хотын захирагч Мөнхтөрт өргөдөл өгөхөд газрын мэргэжилтэн Болормаад шилжүүлсэн. Миний өгсөн өргөдлийг Болормаа ямар нэгэн шалтгаангүйгээр дарсаар байгаад 201******* оны *******-р сард шийдвэрлэсэн. ******* сумын Засаг даргын 201******* оны ******* сарын 28-ны өдрийн А/ дугаар захирамжаар гэр бүлийн ******* хүний тус бүр *******00 м2 /******* сумын -р баг хуучнаар нефтийн агуулахын урд талд байрлах/ газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон. Би хүний 400 м2 газарт ороогүй. Манай газар нефтийн хашааны гадна талд, нэхэмжлэгчийн газар дотор талд байгаа. Тэдний 2 склад хашааны дотор талд, манай 2 балгас хашааны гадна талд байдаг. Хашааны гадна байгаа 2 балгас “” ХК-д ямар ч хамааралгүй, орон нутгийн өмчийн газарт ч бүртгэлгүй байна. Тухайн үед нефтийн урд хэсгээр хашаа байгаагүй, би хашаа босгож тор татсан. Миний эзэмшлийн газар дээр байдаг 2 балгасыг би ашигладаг нь үнэн. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төсөл авч цагаан идээ боловсруулж зардаг. Бид сар болгон *******0000 төгрөгийн эргэн төлөлт хийдэг. ******* анх цагдаа дагуулан ирэхэд нь би гэрчилгээнийх нь хуулбарыг үзүүлэн 400 м2 болон 220 м2 газар чинь байж байна. Эндээс хэмжилт хийгээд авч болохоор байна гэж хэлсэн. Гэтэл одоо миний өвсөө хийж байгаа чулуун барилгыг авна гээд байгааг гайхаж байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Гэрч Ц.Баянхүү шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие *******82 онд нефть хангамжийн газарт нягтлан бодогчоор ажилд орж 6 жил ажиллаж байна. Манай байгууллагын эд хөрөнгө байсан газар, чулуун байшингийн талаар маргаж байгаа гэж сонссон. Тухайн газрын баруун талд манай хуучин контор байсан. Чулуун байшингууд манайд харьяалагдаж байсан. Манай байгууллага **************4 онд шинэ контортой болж нүүсэн. Бид урд талын чулуун байшингууддаа засвар хийж байгаагүй. Гэвч чулуун байшин дотроо боошигтой тоснууд хураадаг байсан. Сүүлдээ акталсан тос, маслоо хийдэг болсон. 2005 онд манай байгууллага төв рүү нүүхдээ складаа хоосолсон. Тэр үед манай даргаар ажиллаж байсан Д.Болдбаатар нь үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авсан юм. Болдбаатар даргын газар дээр айл буусан гэж сонсоод Болдбаатар даргын сахиул юм байх гэж бодсон. Тухайн газар нь төмөр торон том хашаатай байсан гэв.
Гэрч Л.Түвшинбаатар шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Манай нефть хангамжийн газрын 4 склад байдаг бөгөөд 2 нь дээвэргүй. Чулуун байрнууд нь цементэн шалтай байдаг байсан. **************4 онд ачигчаар ажилд ороод складад акталсан тос, боошиг зөөж хийдэг байсан. Тухайн үед гадуураа торон хашаатай, бид засч сэлбэдэг байсан гэв.
Нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.д холбогдуулан газар чөлөөлүүлэх, уг газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг дур мэдэн ашиглахыг зогсоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзсан байна.
Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны ******* сарын 08-ны өдрийн А/2 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.******* нь 2016 оны 6 сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаанд оролцож ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт “” ХХК-ийн агуулахын урд талд 0.04 га /400 м2 / газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх авсан байна.
Мөн Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 201******* оны ******* сарын 28-ны өдрийн А/ дугаар захирамжаар хариуцагч Н. нь ******* сумын дугаар баг хуучнаар нефтийн агуулахын урд талд 1-1 тоот, түүний садан төрөл гэх Л. 1-2 тоот, Л. 1- тоот, Л. 1-4 тоот, Б. 2-1 тоот, Б. 2-2 тоот, Б. 2- тоот тус бүр 0.0******* га /*******00 м2/ газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх авчээ.
Монгол Улсын Иргэний хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээд шударга эзэмшигч болдог.
Нэхэмжлэгч Д.******* нь шударга эзэмшигч болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1-д зааснаар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний эзэмшлийн 400м2 газар нь Н., түүний садан төрлийн эзэмшиж буй ******* өрхийн хэрэгцээний газартай давхцаагүй бөгөөд 400 м2 газар дээр байрлах төрсөн ах Д.Болдбаатарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 2 ширхэг агуулахыг малын хашаа саравч болгож, эд хөрөнгө хураах зэргээр зөвшөөрөлгүй ашиглаж байх тул газрыг чөлөөлж, үйл ажиллагаа явуулахыг зогсоолгохыг хүсч байна...” гэж тайлбарладаг.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ “...*******гийн эзэмшлийн 400 м2 газарт би үйл ажиллагаа явуулаагүй, манай газар нефтийн хашааны гадна талд, нэхэмжлэгчийн газар нефтийн хашааны дотор талд байдаг, 2 ширхэг чулуун балгас нь хэний ч эзэмшил, ашиглалтад байдаггүй, би төсөл бичиж үйл ажиллагаа явуулж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж маргадаг.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Алтантуяагийн гаргасан 2018 оны 1 сарын 08-ны өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсрагдсан Д.*******гийн газрын талаарх мэдээлэл /зураглал/, Н.Болор-Эрдэнийн газрын талаарх мэдээлэл /зураглал/, Д.*******гийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг зэргийг шинжлэн судалвал нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Н. нарын эзэмшлийн газрууд давхцаагүй байна.
Харин хариуцагч Н. нь нэхэмжлэгч Д.*******гийн эзэмшлийн 400 м2 газар дээр түүний зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн нэхэмжлэгч Д.******* нь өөрийн эзэмшлийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг дур мэдэн ашиглахыг зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Д.*******гийн эзэмшлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь түүний өмчлөлд байдаггүй бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгчид шаардах эрхээ шилжүүлээгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч Д.*******гийн газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өөрийн эзэмшлийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг дур мэдэн ашиглахыг зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн эзэмшлийн 400 м2 газрыг чөлөөлөхийг хариуцагч Н.д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас өөрийн эзэмшлийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг дур мэдэн ашиглахыг зогсоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.эс улсын тэмдэгтийн хураамжид *******0200 төгрөг гаргуулан Д.*******д олгож, нэхэмжлэгч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид *******0200 төгрөг нөхөн гаргуулж төсвийн орлого болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.-т заасан ******* хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.******* дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар мөн хуулийн 1*******.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ