Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2017/00407

 

 

 

 

 

     

 

                       Хариуцагч зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 9-р багт байрлах, ******* аймгийн Засаг даргын дэргэдэх ******* регистрийн дугаартай, ******* аймаг дахь ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 2-р баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ын д холбогдох,

байрны төлбөр төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

******* аймаг дахь ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ш. нь 2017 оны 03 сарын 24-ний өдөр ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 139 дүгээр шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлийн 1-д зааснаар 08 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсаныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гарсан. Төлөгдвөл зохих 48800 төгрөг, 2017 оны 03 сарын 23-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ын /утас: 86589355/ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь шүүхээс 8 хоногийн баривчлах шийтгэл авсан. Уг хугацааны баривчлах байрны төлбөр төгрөгийг 2017 оны 07 сард төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Ш. нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2017 оны 03 сарын 24-ний өдрөөс 2017 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл 08 хоногийн хугацаагаар баривчлагдан ******* газрын саатуулах байранд эдэлсэн болох нь зохигчийн тайлбар болон ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 139 дүгээр шийтгэвэр, 134 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Ш. нь баривчлах байрны төлбөр 48800 төгрөг, 2017 оны 03 сарын 23-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч ******* газрын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч Ш. нь баривчлах байрны төлбөр 48800 төгрөг, 2017 оны 03 сарын 23-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй баривчлах байрны төлбөр төгрөгийг хариуцагч ******* овогт ын бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ш.эс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ш. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

        ШҮҮГЧ                                    Т.БАЙГАЛМАА