| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2018/00324/И |
| Дугаар | 138/ШШ2018/00357 |
| Огноо | 2018-04-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2018/00357
201******* 04 10 13*******/ШШ201*******/003*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, ЖЮ*******310176******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, ЖЬ*******1042274 регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 201******* оны 3 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.*******, хариуцагч Ч., нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.тэй 2006 онд танилцаж хамт амьдарсан бөгөөд ******* сумын Засаг даргын тамгын газарт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бид нэг охинтой болж эцэг, эх болсон. Бидний хамт амьдарсан эхний жилүүдэд аз жаргалаар дүүрэн сайхан гэр бүл болж амьдарч байсан. Гэвч сүүлийн жилүүдэд ихээр архи ууж агсам согтуу тавих нь ихэсч миний бие махбодид гэмтэл учруулах болсон. Энэ байдлаас хамт амьдрах аргагүй болж харилцан ярилцаад салахаар шийдсэн. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин А.ийг миний асрамжинд үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ч. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2006 онд эхнэр *******тай танилцсан. 2006 оны 12 сарын 23-ны өдөр охин төрсөн. Бид 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Тиймээс гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охин ийг ээж дээр нь үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Бид дундын эд хөрөнгийн талаар хоорондоо ярьж тохирсон, маргах зүйл байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.******* нь хариуцагч Ч.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.
Ё.*******, Ч. нар нь гэрлэлтээ 2006 оны 12 сарын 0*******-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн дүгээрт бүртгүүлж, 2006 оноос 2012 он хүртэл 6 жил гаруй хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд 2006 оны 12 сарын 23-ны өдөр охин А.ийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ё.******* нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хариуцагч Ч. нь эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд оролцохдоо “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаанаа шийдвэрлүүлэхээс татгалзсан...” гэснээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2012 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрээгүй тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь 2006 оны 12 сарын 23-ны өдөр төрсөн охин А.ийг өөрийн асрамжинд авах санал гаргасныг хариуцагч Ч. хүлээн зөвшөөрч байх тул охин А.ийг эх Ё.*******гийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11*******, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******, овогт ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 12 сарын 23-ны өдөр төрсөн охин А.ийг эх Ё.*******гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч Ё.******* нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ч.ээс улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.*******д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ