Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/141

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

Улсын яллагч Б.Батцоож

Шүүгдэгч Ж.*******, С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч Төнхөн овгийн *******ийн *******, овгийн *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2236000000141 дугаартай, 178/2022/0132/Э индекстэй хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн. 2002 оны 11 дугээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5,  эцэг,  эх, 2 дуугийн хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Төнхөн овгийн *******ийн *******, регистрийн дугаар: ПИ*******;

2. Монгол Улсын иргэн, 2002 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгуй, ам бүл-5, т, эх, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* дүгээр /*******/ багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овгийн *******ын *******, регистрийн дугаар: ПЖ

 

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч С.*******, Ж. ******* нар нь 2022 оны 5 дугаар сарын *******-нөөс 05-нд шилжих шөнө бүлэглэн Ховд аймгийн Дарви сумын багийн нутаг дэвсгэрт байх иргэн С.ын гэрийн гадна байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн "5G Gold" маркийн цагаан өнгийн мотоциклийг завших зорилгогүйгээр эзэмшигч С.ын зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 12-14 дугээр хуудас/

- Хохирогч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2022 оны 5 дугаар сарын *******-ний өдөр....гэртээ ирээд мотоциклоо тавьчихаад 23 цагийн орчим гэрээсээ гараад дэд станц руу ороод мэдээ өгөхөд миний мотоцикль байсан, маргааш өглөө 05 цаг 30 минутанд манай эхнэр гараад чиний цагаан мотоцикл байхгүй болчихож гэж хэлэхээр нь гарч хараад ойр хавиар хайгаад олоогуй...би мотоциклийнхоо түлхүүрийг кундапторт нь улдээсэн байсан... ....мотоциклийг минь олж 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр надад хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 17,19х/,

- Мотоцикльд үнэлгээ тогтоосон шинжээчийн дугнэлт /хх-ийн 33-36х/,

Яллагдагчаар С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон зүйл ангийг хулээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 43х/

Яллагдагчаар Ж.*******ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-ийн 50х/,

Шүүгдэгч Ж.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60,76,77х/,

Шүүгдэгч С.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64,65х/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 68-70х/,

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.ын мотоцикль хүлээж авсан тухай баримт /хх-ийн 79х/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Ж.*******, С.******* нар нь хохирогч С.ын  "5G Gold" маркийн улсын дугааргүй мотоциклийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

2022 оны 5 дугаар сарын *******-нөөс 05-нд шилжих шөнө  шүүгдэгч Ж.*******, С.******* нар нь бүлэглэн Ховд аймгийн Дарви сумын багийн нутаг дэвсгэрт байх иргэн С.ын гэрийн гадна байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн "5G Gold" маркийн цагаан өнгийн мотоциклийг завших зорилгогүйгээр эзэмшигч С.ын зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч С.ын мэдүүлэг,мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.    

Иймд шүүгдэгч Ж.*******, С.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

 Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч С.од 2.000.000 төгрөгийн хохирол учирсан нь “Вендо” хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр тогттогдсон. Хохирогч С. нь мотоциклио бүрэн хүлээн авсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

                        Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.*******, С.******* нарыг шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ж.*******, С.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хувийн байдлыг нь авч үзвэл:

Шүүгдэгч Ж.*******, С.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 56,57-р хуудас/ -аар тогтоогдож байна.

Хэрэгт шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавалагаа болон гэрч Д.Цэнд-Алтай, С.Анхцэцэг нарын мэдүүлгүүд авагдсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ж.*******, С.******* нарыг бусдын мотоциклийг завших зорилгогүйгээр эзэмшигч С.ын зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 600000 төгрөгийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нар  нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах гэх дүгнэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******, С.******* нар нь өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй. Улсын яллагчийн санал болгосон 600000 төгрөгний торгуулийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү  гэх саналыг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Ж.*******, С.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс: Ж.*******, С.******* нарыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчдийн санал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.*******, С.******* нарт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.*******, С.******* нарт тайлбарлаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн 2236000000141 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2, 36.2, 36.6-36.8, 36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Төнхөн овгийн *******ийн *******, овгийн *******ын ******* нарыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Төнхөн овгийн *******ийн *******, овгийн *******ын ******* нарыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.*******, С.******* нарт оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.*******, С.******* нарт мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн 2236000000141 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.*******, С.******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ж.*******, С.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС