| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2018/00370/И |
| Дугаар | 138/ШШ2018/00455 |
| Огноо | 2018-05-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 138/ШШ2018/00455
20*******8 05 ************** **************8/ШШ20*******8/00455
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******ын *******-*******2 тоотод оршин суух, ЛД8708*******500 регистрийн дугаартай, овогт гийн гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******0-р баг, 90-р байрын 0******* тоотод оршин суух, ЖЭ870420*******8 регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 20*******8 оны ******* сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., хариуцагч Н., нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр тэй 2008 онд танилцаж хамт амьдарсан. 2009 оны 7 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бид нэг охинтой болсон. Бидний хамт амьдарсан эхний жилүүд аз жаргалаар дүүрэн, сайхан байсан. Гэвч сүүлийн жилүүдэд ихээр хэрэлдэж, маргалдан бие биенээсээ хөндийрч байсан. Одоо Н. бид хоёр тус тусдаа амьдралтай болсон тул эргэж нийлэх боломжгүй юм. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. 2009 оны *******0 сарын 02-ны өдөр төрсөн охин Н.г эцэг Н.гийн асрамжинд үлдээнэ. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэр тай 2008 онд танилцаж хамт амьдарсан. 2009 оны 7 сарын 06-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2009 оны *******0 сарын 02-ны өдөр охин Н. төрсөн. Бид 20*******2 оноос хойш тусдаа амьдрах болсон. Биднийг салсан цагаас хойш охин маань миний асрамжинд байсан. нь одоо өөр хүнтэй гэр бүл болсон тул бид эргэн хамт амьдрах боломжгүй болсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Н.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
Д., Н. нар нь гэрлэлтээ 2009 оны 7 сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн дугаарт бүртгүүлж, 2008 оноос 20*******2 он хүртэл 4 жил хамт амьдарсан байх бөгөөд 2009 оны *******0 сарын 02-ны өдөр охин Н.г төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0297728 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, 0*******572*******5 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д. нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч “...Д. нь өөр хүнтэй гэр бүл болсон бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлтэй...” гэснээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Мөн гэрлэгчид нь тус тусдаа гэр бүлтэй болсон гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрээгүй тул эвлэрүүлэх арга хэмжээг авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь 2009 оны *******0 сарын 02-ны өдөр төрсөн охин Н.г эцэг Н.гийн асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байх тул охин Н.г эцэг Н.гийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ.
Хариуцагч Н. нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, **************2 дугаар зүйлийн **************2.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дэх хэсэгт зааснаар овогт гийн , овогт ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны *******0 сарын 02-ны өдөр төрсөн охин Н.г эцэг Н.гийн асрамжинд үлдээсүгэй.
*******. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч Н. нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Н.гээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.*******-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн **************9.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ