Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/543

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Б.А /өөрийгөө өмгөөлж/  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А холбогдох эрүүгийн 2203002630309 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, Б.А , 1999 оны 07 дугаар сарын 27-ны өдөр. Увс аймгий! Өндөрхангай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, "Акума" ХХК-д засварчин ажилтай, ам бүл 2, эгчийн хамт Увс аймгийй Өндөр Хангай сум 5 дугаар баг 2-17 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэ>И байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь  2022 оны 05 дугаар сарын 21-ний 23 цагийн 03 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Хайлаастын модны захын хойд талын замд Toyota Pruis3 маркийн 01-56 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, унадаг дугуйтай О.Тг мөргөж баруун сарвууны 2-р хурууны угийн шивнүүрийн ил хугарал, зүүн өвдөгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь:

шүүгдэгч Б.Аөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Аөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 05: дугаар сарын 22-ны өдөр Драгон төв орох зорилгоор гэрээсээ гараад Т.Приус |маркийн 01-56 УНВ дугаарын автомашиныг жолоодон Хайлаастын хуучин эцсээс доошоо уруудаад явж байгаад 17-ын уулзварын баруун талд модны захын харалдаа ирээд гэртэз хүнд өгөх зүйлээ мартсан гэдгээ гэнэт санаад Модны захын үү^рүү ороод зогссон. Зогсоод зорчих хэсэгрүү харахад нилээн олон машин дээрэёс уруудаж орж ирсэн бөгөөд тэднийг өнгөрүүлээд дээшээ болон доошоо машингүй болохоор нь буцаж эргэх үйлдэл хийсэн. Гэтэл зорчих хэсэг дээр бүтэн ороод дээшээ явах урсгалд орж байтал зүүн гар талаас буюу дээрээс уруудах 2 дугаар эгнээгээр унадаг дугуйтай хүн орж ирээд автомашины зүүн урд хаалга хэсэгрүү мөргөёд газарт унасан. Би машинаа Зогсоогоод буугаад иртэл дугуйтай хүн газарт уначйхсан, баруун гарын долоовор хуруунаас нь цус гарч байсан. Би өөрийнхөө утсаар цагдаа түргэн дуудсан. Дугуйтай хүн ямар нэгэн гэрэл цацруулагчгүй, хар хувцастай явж байсан учир надад харагдаагүй. Миний эргэсэн газарт үргэлжилсэн шугам байсан. Миний машины арай дээд талаар тасархай шугам байсан. Дугуйтай хүн яг хэддүгээр эгнээнд явж байсныг хараагүй, мөргөлдөхдөө бол 2 дугаар эгнЗэнд мөргөлдсөн. Тэгээд хажууд явсан хүмүүс цагдаад дуудлага өгсөн. Би өөрөө түргэнд дуудлага өгсөн. Удалгүй түргэн ирээд хүнийг үзээд гайгүй байна гээд явсан. Цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн..” гэсэн мэдүүлэг /хх-60/,

Хохирогч О.Тгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-16/ “..урдуур гэнэт цагаан өнгийн машин эргээд ороод ирсэн бөгөөд би тоормос атгасан боловч зогсож амжилгүй, автомашины зүүн урд хаалга руу мөргөөд газарт унасан. Мөргөөд унах үед машин цааш яваад зүүн хойд дугуй нь миний баруун гарын үзүүр хэсгээр дайраад гараад зогссон..” гэсэн мэдүүлэг,

Иргэний хариуцагч Х.Очзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-31/ “..Биднээс зарагдаад жил орчим болсон учир би сайн мэдэхгүй байна..гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7531 дугаартай дүгнэлтэд: /хх-49-50/ “..1.О.Тэмжүүжингийн биед баруун сарвууны 2-р хурууны угийн шивнүүрийн ил хугарал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт, 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гзрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-10/, шүүгдэгч Б.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-77/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-72/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А нь  2022 оны 05 дугаар сарын 21-ний 23 цагийн 03 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Хайлаастын модны захын хойд талын замд Toyota Pruis3 маркийн 01-56 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 -д заасан Жолооч ...чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана., мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1,3.Хэвтзэ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрзглэнэ: 1.1 - хоёр буюу гурван эгнэзгзэр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглзлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнзэг бусад эгнззнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тэзврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ;, 1.4.-Д заасан 1.1-1.3, 1.15.а-1.15.в тзмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.э гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай О.Тг мөргөж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Аөөс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Иймд шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР