Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/514

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга И.Алтнай,

Улсын яллагч Р.Энх-Оюун,

Шүүгдэгч Б.А /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А холбогдох эрүүгийн 2211 00000 0894 дугаартай хэргийг 2022 оны 06 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Б.А , 1976 оны 05 сарын 23-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дугаар хороо 61-09 тоотод оршин суух хаягтай,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 414 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 299 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар тус бүр шийтгэгдэж байсан,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дугаар хорооны нутагт дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогч Т.Нтай маргалдаж улмаар нүүрэн тус газарт 5-6 удаа цохиж түүний зүүн доод зовхи, зүүн алга, нуруунд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл үүсгэсэн болох нь:

 

Шүүгдэгч Б.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: Би 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ариунзул эгчийнд байж байсан бөгөөд тэднийд ирээд 2-3 хонож байсан. Би эгчийнд зурагт үзэж байгаад гарч бие засчихаад орж явтал Нямдаваа гаднаас хашааны үүдээр орж ирэхдээ нэг шил архи халаасандаа хийчихсэн байхаар нь би “Архинаасаа өгчих” гэхэд Нямдаваа согтуу “Би чамд “..архинаасаа өгөхгүй..” гээд над руу агсам тавиад байсан. Тэгээд гэр рүүгээ орооч гэхэд гэр рүгээ ороод шалны мод гаргаж ирээд миний нуруу руу 1 удаа цохисон. Тэгээд мод нь хугараад эргэж гэртээ ороод галын хайч бариад гарч ирээд намайг цохих гээд байхаар нь би баруун гараараа Нямдаваагийн нүүр рүү цохиод газар унагаасан. Тэгээр нь хамт байсан хүүд нь аавыгаа гэр рүү нь аваад ор гэж хэлээд би гэр рүүгээ ороод үүдээ түгжээд унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал Ариунзул эгч ажлаасаа ирсэн. Тэгээд гэртээ байж л байтал хоёр цагдаа ирээд намайг хувцасаа өмс хэлтэс орно гээд дагуулаад хэлтэс дээр авч ирээд эрүүлжүүлэх байранд саатуулсан. Би тухайн өдөр найзуудтай гудамжинд таараад 3-4 үүлээ 1 шил Хараа 0.75 литртэйг хувааж уусан. Нэг их согтсон зүйл байгаагүй. Цагдаа нар намайг ирж авахаас өмнө би Нямдаваатай дахин таараагүй. Манай эхнэр намайг хаяад гадаад руу яваад өгсөн болохоор би сэтгэл санаагаар унаад архи уучихдаг юм. Ер нь би 2000 оноос хойш архи ууж байгаа ба архины бүрэн хамааралтай хүнСогтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг. /хх-29/

 

Хохирогч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тухайн үед Амгаланбаатар нь манай гэрийн үүдэнд буюу нийтийн байрны коридоорт намайг цохиж гэмтээсэн ба тухайн үед гадаа гудамжинд явж байсан үл таних нэг залуу болиоч гэж хэлж байсан. Зодоон болж байхыг ойроос харсан хүн байхгүй. Гудамжинд явж байсан залууг би огт танихгүй одоо ч царай зүсийг нь санахгүй байна. Ер нь бол Амгаланбаатар бид хоёр л байсан өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-5-7/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2022 оны 3 сарын 17-ны өдрийн 4286 дугаартай дүгнэлтэд: /хх-10-11/ “..Т.Нгийн биед зүүн доод зовхи, зүүн алга, нуруунд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, шүүгдэгч Б.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-20/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-14/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Т.Н учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогчийн нүүрэн тус газарт нь 5-6 удаа цохиж түүний зүүн доод зовхи, зүүн алга, нуруунд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шатгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Шүүх хуралдаанд хохирогч Т.Н нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А  300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч Т.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХБАЯР