| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0841/э |
| Дугаар | 2022/ШЦТ/394 |
| Огноо | 2022-05-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/394
м
2022 05 03 2022/ШЦТ/394
МОНГОЛ УЛСЫН НЭ3РИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,
Улсын яллагч: Д.У /томилолтоор/,
Шүүгдэгч: Б.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.Нд холбогдох эрүүгийн 2211000000435 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Б.Н, РД:, Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой. Эдийн засагч мэргэжилтэй. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 5дугаар хороо, 52-42 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар
Б.Н нь цахим хэрэгсэл ашиглаж“Мичид Мика” гэх фейсбүүк хаягаас үр зулбуулах эм байна ... үйлчилгээ үзүүлэх ёстой, би өөрөө ууж хэрэглэсэн гэсэн чат бичиж З.Сарантуяаг хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 09- ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 1 давхрын тээш хадгалах хайрцагт 9 ширхэг эм өөр төрлийн хийж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 140.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Ж.З хуурч,2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны дэвсгэр, Өгөөж чихэр боов ХХК-ний замын эсрэг талд уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 9 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
П.М хуурч,2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Модны хоёрын ойролцоо бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Н.П хуурч, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 5 буудлын автобусны буудлын дэргэдэх худалдааны төвийн ойролцоо бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 110.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Б.О хуурч,2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Ивээл хотхоны 416-206 тоотод таксины жолоочоор хүргүүлж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 9 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 120.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
М.А хуурч,2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шөнийн захтай 49 дүгээр байрны 76 тоотод очиж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5-7 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 140.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Ж.Г хуурч,2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 1 давхрын тээш хадгалах хайрцагт 4 ширхэг өөр төрлийн эм хийж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 140.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
М.П хуурч,2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 1 давхрын тээш хадгалах хайрцагт 9 ширхэг өөр төрлийн эм хийж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 130.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Х.М хуурч,2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны дэвсгэр, Өгөөж чихэр боов ХХК-ний замын эсрэг талд уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 9 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 130.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Н.О хуурч,2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 1 давхрын тээш хадгалах хайрцагт 9 ширхэг өөр төрлийн эм хийж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 130.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
А.Д хуурч,2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 1 давхрын тээш хадгалах хайрцаганд 9 ширхэг өөр төрлийн эм хийж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 140.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
-Н.О хуурч,2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 96-64 тоотод 6 ширхэг эмийг авчирч өгч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 140.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Э.Д хуурч,2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плазагийн ойролцоо бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
М.П хуурч,2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны дэвсгэр, Өгөөж чихэр боов ХХК-ний замын эсрэг талд уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 9 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 90.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Ш.Б хуурч,2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны дэвсгэр, Өгөөж чихэр боов ХХК-ний замын эсрэг талд уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 9 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 130.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
О.Б хуурч,2021 оны 12 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Хүүхдийн 100-д байрлах Наран молл их дэлгүүрийн дэргэд уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 9 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 130.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Э.Х хуурч,2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 1 давхрын тээш хадгалах хайрцагт 12 ширхэг өөр төрлийн эм хийж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 140.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Э.С хуурч,2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Драгон төв дээр уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 130.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Ж.У хуурч,2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Пантамын хөшөөний дэргэд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 8 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 130.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Б.М хуурч,2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо,Модны хоёрын автобусны буудлын дэргэдэх Мандах бүртгэл дээд сургуулийн хажууд 6 ширхэг эмийг авчирч өгч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 130.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Б.У хуурч,2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд шуудангаар бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6 ширхэг өөр төрлийн эмийг явуулж, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 130.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Ё.У хуурч,2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 1 давхрын тээш хадгалах хайрцагт 9 ширхэг өөр төрлийн эм хийж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 120.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Э.А хуурч,2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээдийн дэргэд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 220.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Ц.Н хуурч,2021 оны 07 дугаар сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Хүүхдийн 100, Наран их дэлгүүрийн дэргэд уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
П.П хуурч,2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монтел худалдааны төвийн дэргэд уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 9 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 150.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Б.А хуурч,2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Хүүхдийн 100, Наран их дэлгүүрийн дэргэд уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 70.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Б.Сү хуурч,2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Модны хоёрын ойролцоо уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 10 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Б.Ог хуурч,2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны дэвсгэр, Өгөөж чихэр боов ХХК-ний замын эсрэг талд уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 9 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 120.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Ч.Сг хуурч,2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Төмөр замын вокзалын дэргэд уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 9 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 120.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Э.Тг хуурч,2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 1 давхрын тээш хадгалах хайрцагт 9 ширхэг өөр төрлийн эм хийж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 130.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
А.Мөнхсоёлыг хуурч,2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Модны хоёрын автобусны буудлын дэргэд уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 120.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан, Б.Болормааг хуурч,2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плазагийн дотор 6 давхарт уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 9 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 130.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Г.Хуланг хуурч,2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны дэвсгэр, Өгөөж чихэр боов ХХК-ний замын эсрэг талд уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 8 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Э.Хонгорзаяаг хуурч,2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Хүүхдийн 100-д байрлах Наран молл их дэлгүүрийн дэргэд уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7 ширхэг өөр төрлийн эм өгч, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Г.Энхтуяаг хуурч,2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 1 давхрын тээш хадгалах хайрцагт эм хийсэн гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 140.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Ш.Мөнхбатыг хуурч, 2021 оны 06 дугаар сард Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул 2 захын ойролцоо 9 ширхэг өөр төрлийн эмийг өгч, бодит байдлыг нуух замаар. төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 90.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Н.Мөнхтөрийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Төмөр замын вокзал дээрээс Зүүн хараа явах таксинд 6 ширхэг өөр төрлийн эм өгч явуулж, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
З.Нарантуяаг хуурч,2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Хүүхдийн 100, Наранмолл их дэлгүүрийн хажууд 9 ширхэг өөр төрлийн эмийг өгч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
Х.Оюунжаргалыг хуурч,2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй с дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 1 давхрын тээш хадгалах хайрцагт 9 ширхэг өөр төрлийн эм хийж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5890818945 дугаарын дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2211000000435 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: Цахим хаягаас бага насны хүүхдүүд жирэмсэн болсон бөгөөд яахаа мэдэхгүй байгаа талаар бичсэнийг уншсан. Мөн эмнэлэгт дээр очиж их энддэг талаар уншсан. Тиймээс хүүхдүүдэд “энэ эмийг уугаад болохгүй бол хүүхдээ заавал төрүүлээрэй” гэж хэлээд явуулсан. Уг үйлдлийг хийсэн нь буруу болохыг ойлгосон гэв.
Хохирогч З.С “... 2022 оны 1 дүгээр сард би гурав дахь удаагаа жирэмсэн болчхоод 2 хоёр хүүхэдтэй, дээрээс нь шинэ ажилд орсон болохоор хүүхэд төрүүлэх асуудлаа түр хойшлуулахын тулд үр зулбуулах эм хайж эхэлсэн. Тэгээд фейсбүүкийн Мичид Мика гэсэн хаягаас эм байна гэсэн байхаар нь эмийг авахаар болсон. Тэгээд эмийг тэр мессенжерийн чат бичсэний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн 1 давхрын тээш хадгалах хэсгээс чатаар ирсэн кодын дагуу нэг тээшийг онгойж эмийг аваад ууж хэрэглэсэн. Эм ямар нэгэн байдлаар үйлчилгээ үзүүлээгүй, энэ талаар чатаар нөгөө зарсан хүнээсээ асуухаар үйлчилгээ үзүүлэх ёстой, би өөрөө ууж хэрэглэсэн гэж худлаа хэлсэн. Эм нь анх гаднаа Голомт банкны рекламын цаасаар боочихсон байсан. Эм нь 3 ширхэг том, 6 ширхэг жижиг цагаан өнгийн эмүүд байсан. Эм үйлчилгээ үзүүлээгүй учраас дараа нь 3 дугаар эмнэлгийн дэргэдэх Энэрэл хувийн эмнэлэгт үр хөндөлт хийлгэсэн. Одоо биеийн байдал зүгээр байгаа. Эмийг тээшнээс авахын өмнө чатаар бичсэний дагуу Намуун гэх хүний данс руу би өөрийнхөө Хаан банкны 5064106199 дугаарын данснаас 140.000 төгрөгийг шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг/хх-ийн 2 дугаар хавтасны 81-84х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хавтасны 92-95х/,
эд зүйл хураан авсан тэмдэглэл/хх-ийн 2 дугаар хавтасны 96х/,
илтгэх хуудас /хх-ийн 2 дугаар хавтасны 97х/,
эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 2 дугаар хавтасны 107х/,
Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 50/930 дугаартай албан бичиг /хх-ийн 2 дугаар хавтасны 108-109х/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2 дугаар хавтасны 110-151х/, хохирлын тооцоо /хх-ийн 2 дугаар хавтасны 151-154х/,
Хохирогч Ж.Зн “...Би өөрөө 3 хүүхэдтэй бөгөөд жирэмсэн болчхоод эм уугаад гаргачих санаатай фейсбүүк дээр зар байхаар нь зарын дагуу нэг жоохон охинтой холбогдоод улмаар 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өгөөж Чихэр боов ХХК-ны замын эсрэг талд байхдаа үр зулбуулдаг эм гээд 9 ширхэг эмийг тэр охиноос худалдаж аваад өөрийнхөө Хаан банкны 5059063921 дугаарын данснаасаа 100.000 төгрөгийг тэр охины Хаан банкны 5890818945 дугаарын данс руу шилжүүлсэн. Эмийг уусны дараа үйлчилгээ үзүүлээгүй бөгөөд би өөрөөрөө бие өвдөж байгаад өөрөө зулбачихсан. Миний хувьд үр зулбуулдаг гэж эм зарсанд жаахан гайхаж байна. 100.000 төгрөгөө нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 4-5х/,
Хохирогч П.Мн “...Фейсбүүк дээр үр зулбуулдаг эм зарна гэсэн зарыг манай эхнэр Батцэцэгийн Гансувд харчхаад эм авахаар болсон тэгээд эхнэр бид хоёр хамтдаа 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо Модны-2 дээр очиж, нэг эмэгтэйгээс түүний хажууд байхдаа интернэт банкаар өөрийнхөө Хаан банкны 5057377431 дугаарын данснаас 100.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр охин эхнэр бид хоёр 9 ширхэг эм байсан ба гаднаа ямар нэгэн хаяг, адрес байхгүй, наадаг уутанд хийсэн байсан. Тэрний дараа эхнэр эмийг уугаад ямар ч үйлчилгээ үзүүлээгүй. Одоо эхнэр маань жирэмсэн 6 сартай болсон. Тухайн үед эм үйлчилгээ үзүүлээгүй болохоор төрөх ёстой хүүхэд төрөх гэж байгаа гэж бодож, мөн эхнэрийнхээ биеийн байдлыг их сайн байна гэж бодсон. Одоо 3 дахь хүүхэд маань төрөх гэж байна. Хуулиараа аборт хийлгэхийг больсон гэж олон эмэгтэйчүүдийн эмнэлэг хэлэхээр нь аргаа бараад эм авахаар болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 18-20х/,
Хохирогч Н.Пн “ ...Манай үеэл дүү Бөхбатын Марал-Эрдэнэ /21 настай, утасны дугаар:94929558/ 2021 оны 06 дугаар сард жирэмсэн болоод 1 сар гарамтай байсан ба улмаар үр зулбуулах шаардлагатай байна гээд өөрөө үр зулбуулах эм авахаар хайж судлаад надаас мөнгө асуухаар нь би өмнөөс нь эмийн мөнгө шилжүүлсэн. Тэгээд эмийг үеэл дүү Б.Марал-Эрдэнэ нь захиалахад түүнийг ажиллаж байсан Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 5 буудлын автобусны буудлын дэргэдэх худалдааны төв дээр нь эм зарах хүн нь өөрөө 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр авчирч өгсөн. Харин би мөнгийг нь тухайн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сум 4 дүгээр хороо 18-12 тоот гэртээ байхдаа Хаан банкныхаа 5916135182 дугаарын данснаасаа интернэт банкаар нөгөө эмийн хүний Хаан банкны данс руу 110.000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Үеэл дүү маань эмийг уугаад үйлчилгээ үзүүлээгүй гэсэн ба хэдэн ширхэг авсныг мэдэхгүй байна. Дараа нь үеэл дүү маань 2021 оны 08 дугаар сард Эх нялхаст аборт хийлгэсэн. Одоо биеийн байдал хэвийн зүгээр байгаа. Тэр эм зарсан хүний фейсбүүк энэ тэрийг мэдэхгүй байна. Миний хувьд 110.000 төгрөгөө нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 26-28х/,
Хохирогч Б.Оюунбатын “...Би фейсбүүк дээрх зарын дагуу нэг эмэгтэйгээ холбогдоод үр зулбуулах эм авахаар болоод тухайн эмийг өөрийнхөө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Ивээлийн 41б-206 тоот гэртээ 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүргүүлж авсан. Эм захиалах үедээ өөрийнхөө Хаан банкны 5031368427 дугаарын данснаасаа тэр эмэгтэйн Хаан банкны данс руу 120.000 төгрөгийг гэртээ байхдаа интернэт банкаар шилжүүлсэн. Эм ирэхдээ 3 ширхэг жижиг, 3 ширхэг том гээд 6 ширхэг цагаан өнгийн эм ирсэн ба эм гаднаа ямар бичиггүй, хаяггүй, зүгээр энгийн цаасанд хийгээд гадна талд скочоор ороосон байсан. Мөнгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ “1” бичсэн. Тухайн эмэгтэй эмийг таксины жолоочоор хүргүүлсэн ба чатаар чатлахдаа эмэгтэй хүнтэй чаталсан. Эмийг уугаад ямар ч үйлчилгээ үзүүлээгүй ба улмаар тухайн үедээ 2 сар хүрч байсан жирэмсэн байсан учраас дараа нь 3,4 дүгээр хороололд байрлах АСЭ гэх эмэгтэйчүүдийн эмнэлэгт аборт хийлгэсэн. Одоо биеийн байдал зүгээр ямар нэгэн асуудал байхгүй. Тэр эмэгтэйгээс 120.000 төгрөгөө нэхэмжилж байна. Тухайн үедээ өөрөө дөнгөж ой хүрсэн бага насны хүүхэдтэй, дээрээс нь хордлого их өгөөд бие өвдөөд байсан болохоор хагалгаа хийлгэсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 35-37х/,
Хохирогч М.Ариунзаяагийн “...Би өөрөө одоо 10 сартай хүүхэдтэй бөгөөд тухайн үед хүүхэд маань жаахан байсан болохоор дахиж ойрхон төрөхөд хүндрэлтэй учраас үр зулбуулах зорилгоор үр зулбуулах эм хайж байгаад нэрийг санахгүй байна, нэг фейсбүүкийн доор коммент хэсэгт үр зулбуулах эм зарна гэсэн байсан. Тэгээд эмийг худалдаж авахаар болоод гэр болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Шөнийн захтай 49 дүгээр байрны 76 тоотод 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлж аваад эмийн мөнгийг өөрийнхөө Хаан банкны 5005278578 дугаарын данснаасаа 140.000 төгрөгийг интернэт банкаар гэрээсээ шилжүүлсэн. Нийт гаднаа ямар нэгэн хаяггүй 5-7 ширхэг эм байсан ба эмийг уугаад үйлчилгээ үзүүлээгүй. Тэгээд ер нь хүүхдээ төрүүлэхээр шийдсэн ба одоо би 5 сар гарамтай жирэмсэн байгаа. 140.000 төгрөгөө нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 44-46х/,
Хохирогч Ж.Ганцэцэгийн “... 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 1 давхрын тээш хадгалах саванд цаасанд боож хийсэн гэх өөр төрлийн 4 ширхэг эмийг худалдан авч үл таних хүний дансанд 140.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан би өөрийн 5023649055 гэсэн Хаан банкны данснаас шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 53-55х/,
Хохирогч М.Пүрэвсүрэнгийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр фэйсбүүк дээрээс зар харж байгаад Мичид Мика гэх нэртэй фейсбүүк хаягийн коммент хэсэгт үр зулбуулах Мизопростол эм зарна гэж байхаар нь тэр хаягаар чат бичээд эм гээд нийт 5 жижиг 4 том цагаан эмийг манай нөхөр Тайванжаргалын Бямбаням чат дээр хэлсэн хаягийн дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн 1 давхрын Номин дэлгүүрийн тээш хадгалах савнаас очиж авсан. Эм авсан өдрөө би гэртээ байсан болохоор би өөрийнхөө Хаан банкны 5058161147 дугаарын данснаасаа гэр болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 4-114 тоотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн. Тэгээд нөхөр маань эмийг аваад гэрт ирэхэд эм дандаа ямар нэгэн хаяг сав адрес байхгүй, нэргүй зүгээр энгийн цаасанд боочихсон байсан. Би бүх эмийг ууж үзсэн чинь зөвхөн гэдэс гүйлгэсэн ба үйлчилгээ үзүүлээгүй. Тухайн үед би 1 сар гарамтай жирэмсэн байсан болохоор дээрээс нь 2 хүүхэдтэй болохоор ойрхон төрөх хүүхэдтэй болох төлөвлөгөөгүй байсан учраас 10 дугаар хорооллын Голомт банктай байрны 3 давхарт байрлах нэг хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт /эмнэлгийн нэрийг санахгүй байна/ эм ууснаас хойш 2-3 хоногийн дараа үр хөндөлт хийлгэсэн. Одоо биеийн байдал зүгээр ямар нэгэн асуудал байхгүй. Улсын эмнэлэгт очсон чинь эм уусан учраас болохгүй, гарах эрсдэлийг хүлээхгүй гээд үр хөндөлт хийхгүй гэсэн. Тэр охины зарсан эм нь явж явж гэдэсний эм болж таарах шиг болсон. Ер нь тэр үр зулбуулах Мизопростол эм нь цус алдах маш өндөр эрсдэлтэй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 62-64х/,
гэрч Н.Мөнгөн-Одын нарын мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 65-66х/,
-Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг түр хураан авсан тухай тэмдэглэл, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 1 дүгээр хавтасны 67-68х/,
Хохирогч Х.Мягмарсүрэнгийн “...Манай найз Гэрэлттөрийн Энхзаяа жирэмсэн болчхоод үр зулбуулах шаардлагатай гээд тэгээд хамтдаа фейсбүүк дээр зар хараад үр зулбуулах эм хайж байгаад Мичид Мика гэсэн хаягаас эм зарна байгаа гэхээр нь чатаар холбогдож байгаад Г.Энхзаяатай хамт 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тэр чатын эзэн нэг эмэгтэйтэй Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өгөөж Чихэр боов ХХК-ны замын эсрэг талд оройн 23 цагийн үед уулзаж, 9 ширхэг эмийг авсан ба эмээ авч байхдаа бэлнээр 130.000 төгрөг өгсөн. Мичид Мика гэсэн хаяг руу бичсэн чат байгаа чатын зургийг хэрэгт хавсаргаж өгөх болно. Тэгээд манай найз тэр эм үйлчилгээ үзүүлээгүй бөгөөд тэр өөрөө нэг эмнэлэг дээр очиж үр хөндөлт хийлгэсэн, одоо биеийн байдал зүгээр асуудалгүй байгаа. Мөнгийг би өгсөн болохоор би 130.000 төгрөгөө нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 76-78х/,
Хохирогч Н.Оюун-Эрдэнийн “...Би оюутан болохоор хүүхэд гаргах бодолгүй байсан учраас 1 сартай жирэмсэн болоод үр зулбуулахын тулд зар харж байтал фейсбүүкийн Мичид Мика хаягийн доод коммент хэсэгт эм зарна гэсэн байхаар нь чатаар холбогдоод эмийг авахаар болсон. Тэр бичсэн чатын дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн 1 давхрын Номин дэлгүүрийн тээш хадгалах савнаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр жижиг 6, том 3 ширхэг нийт 9 ширхэг эмийг авсан ба эмийг авч байхдаа тухайн чат дээр хэлсэн дансанд өөрийнхөө Хаан банкны 5942113586 дугаарын данснаасаа 130.000 төгрөгийг шилжүүлсэн. Эмийг аваад үйлчилгээ үзүүлээгүй учраас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт үр хөндөлт хийлгэсэн, одоо биеийн байдал хэвийн зүгээр байгаа. 130.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 85-87х/,
Хохирогч А.Даариймаагийн “... Миний найз Баатарцогтын Должинжав маань жирэмсэн болчихлоо үр зулбуулах эм авах шаардлагатай байна гээд тэгээд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр фейсбүүк үзэж байгаад улмаар Мичид Мика гэх нэртэй хаягтай хүнтэй холбогдож тэр хүний хэлснээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн 1 давхрын Номин дэлгүүрийн тээш хадгалах савнаас цаасанд боосон үр зулбуулах эм гэх зүйлийг Б.Должинжав бид хоёр очиж аваад, эмээ авахаасаа өмнө тэр охины хэлснээр би өөрийнхөө Хаан банкны 5176054493 дугаарын данснаасаа Хаан банкны 5058361259 дугаарын данстай Жаргалсайхан овогтой Амарсайхан гэх хүн лүү 130.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн. Хэдэн ширхэг эм байсныг санахгүй байна, Б.Должинжав эмийг уучхаад эм үйлчлэхгүй байна гээд дахин эм авахаар болоод нөгөө Мичид Мика гэсэн фейсбүүк хаяг руу холбогдоод мөн л нөгөө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн 1 давхрын Номин дэлгүүрийн тээш хадгалах савнаас үр зулбуулах эм гэх зүйлийг Б.Должинжав бид хоёр дахин очиж авсан, яг эмээ авахынхаа өмнө тэр охины хэлснээр өөрийнхөө Хаан банкны 5176054493 дугаарын данснаасаа Хаан банкны 5890818945 дугаарын данстай Батсайхан овогтой Намуун гэх хүн лүү 140.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэр эмүүд аль аль үйлчилгээ үзүүлээгүй. Тэгээд манай найз хүүхдээ төрүүлэхээр шийдсэн ба одоо бараг 4 сарын сүүлээр төрөх байхаа. Мөнгийг би шилжүүлсэн болохоор миний мөнгө тиймээс 140.000+130.000=270.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эмийг тээш хадгалах савнаас авах кодыг чатаар илгээж байсан. Утсаар ярьж байгаагүй. Харин аудио дуудлага хийхэд эмэгтэй хүн ярьж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 94-96х/,
Хохирогч Н.Отгонцэцэгийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр фейсбүүк дээрээс зар харж байгаад Мичид Мика гэх нэртэй фейсбүүк рүү холбогдож, улмаар тухайн үедээ төрсөн эгч Наранцогтын Ганцэцэг эгч маань жирэмсэн байсан бөгөөд 3 хүүхэдтэй учраас 4 дэх хүүхдээ төрүүлэхээ түр хойшлуулах санаатай үр зулбуулах эм авах гэж байсан. Тэгээд тэр фейсбүүкийн эзэн эмэгтэй нь манай гэр болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо 9б-64 тоотод 6 ширхэг цагаан өнгийн эмийг авчирч өгсөн ба шууд миний өөрийнхөө Хаан банкны 5991021038 дугаарын данснаасаа интернэт банкаар шилжүүлсэн. Дараа нь эмийг хөдөө эгч рүүгээ явуулчхаад байж байхад нөгөө фейсбүүкийн доод хэсэгт худлаа гэсэн коммент байхаар нь нөгөө охин луу чат бичихэд шууд намайг блок хийсэн. Тэр охины юнителийн дугаартай байсан дугаараа бас блок хийсэн байсан. Тэгээд ч манай эгч тэр эмийг уугаагүй, одоо эгч маань 6 сартай жирэмсэн төрөхөөр шийдсэн байгаа... ” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 94-96х/,
Хохирогч Э.Должинсүрэнгийн “ ...Фейсбүүк дээр үр зулбуулдаг эм зарна гэсэн зар байхаар нь зарын дагуу чат мессенжерээр холбогдоод 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плаза дээр тэр охинтой уулзаж, үр зулбуулдаг эмийг аваад тэр охины данс руу өөрийнхөө Хаан банкны 5249087245 дугаарын данснаас 100.000 төгрөгийг “1” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тухайн үед миний гэдэс нээх томроогүй 6 сартай 7 сар хүрэх гэж байсан жирэмсэн ба эм үйлчилгээ үзүүлээгүй, тэгээд 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрөөд охинтой болсон. 100.000 төгрөг одоо олдохгүй байх гэж бодсон ба тэр охиноос 100.000 төгрөгөө нэхэмжилж байна. 9 ширхэг дандаа жижиг хэмжээтэй цагаан өнгийн эм авсан. Тэр охины өөрийнхөө ээжийг эмч гэж хэлээд байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 112-114х/,
Хохирогч М.Пүрэвдоржийн “... Иргэн М.Пүрэвдорж нь 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны дэвсгэрт Өгөөж чихэр боов ХХК-ний замын эсрэг талд очиж, улмаар үр зулбуулах 9 ширхэг эм гэх зүйлийг 90.000 төгрөгөөр худалдан авч залилуулсан ... би өөрийн нэр дээр бүртгэлтэй 5019165933 данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 122-125х/,
Хохирогч Ш.Баясгалангийн “...Миний төрсөн эгч Ш.Эрдэнэчимэгийн охин Эрдэнэчимэгийн Урангуа 2021 оны 11 дүгээр сард биеийн юм ирэхгүй 2-3 хоночихлоо жирэмсэн болсон байж магадгүй, эм уугаад зулбуулмаар байна гэж хэлээд Э.Урангуа өөрөө фейсбүүкээр зар харж байгаад чатаар хэлсэн хаягаар очоод намайг эмийг авчих гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өгөөж Чихэр боов ХХК-ны замын эсрэг талд очиж, нэг охиноос нийт цагаан өнгийн харагддаг гялгар ууттай том 3 ширхэг, жижиг 6 ширхэг, нийт 9 ширхэг эмийг аваад хөдөө Өмнөговь аймгийн Цагаанхайрхан сум руу Э.Урангуад машинаар өгөөд явуулсан. Эмийг тэр охиноос авч байхад мөнгийг нь манай дүү Э.Урангуа өөрийнхөө Хаан банкныхаа 5300598739 дугаарын данснаас 130.000 төгрөгийг “М” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Би дүү Э.Урангуад 130.000 төгрөг зээлсэн учраас энэ хэрэгт хохирогчоор би тогтоогдож явах болно. Энэ талаар Э.Урангуа өөрөө бас мэдэж байгаа. Э.Урангуа 88030855 дугаарын утсаараа мессеж илгээсэн байгаа. Э.Урангуа тэр эмийг ууссаны дараа биеийн юм ирээд жирэмсэн биш байснаа мэдсэн. Биеийн юм ирэхээр нь эмийг үргэлжлүүлж уугаагүй гэсэн. Эмийг амталж үзэхэд витамин Д юм шиг байна гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 134-135х/,
Хохирогч О.Баатарын “...Миний найз охин Баянжаргалын Санжидмаа жирэмсэн болчхоод тэгээд бид хоёр хоёулаа их сургуульд сурдаг болохоор хүүхэдтэй болоход бэлэн биш байсан. Тэгээд эмнэлэг дээр очоод хүүхдээ авхуулах гэтэл эмч нь загнаад хөөгөөд гаргасан. Тэгээд бид хоёр фейсбүүкээс зар харж байгаад Мичид Мика гэсэн хаягаас үр зулбуулах эм зарна гэсэн байхаар нь чатаар холбогдож байгаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Хүүхдийн 100-д байрлах Наран молл их дэлгүүрийн дэргэд 2021 оны 12 дугаар сарын 26, 27-ны өдрийн аль нэгэнд нь нэг охинтой найз охин бид хоёр хамт очиж уулзаад үр зулбуулах эм гэсэн жижиг 6 ширхэг, том 3 ширхэг нийт 9 ширхэг эмийг 130.000 төгрөгийг бэлнээр нь өгөөд авсан. Жижиг 6 ширхэг өглөө оройдоо 3 өдөр уугаад, дараа нь нөгөө том 3 ширхэг 5, 5 минутын зайтай уугаарай гэж хэлсэн. Тэгээд эмийг уугаад юу чи болоогүй дараа нь манай найз охин 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр үр хөндөлт хийлгээд хүүхдээ авхуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 142-144х/,
Хохирогч Э.Хишиг-Өлзийгийн “...Би гурав дахь хүүхэд дээрээ жирэмсэн болчхоод хоёр дахь хүүхэд маань төрөөд дөнгөж 8 сартай байсан тэгээд төрүүлэх эсэхээ шийдэж чадахгүй байсан юм. Тэгээд фейсбүүкээс зар харж байгаад Мичид Мика гэсэн хаягтай хүнтэй харьцаж байгаад үр зулбуулах эмийг авахаар болсон. Тэгээд чат дээр бичсэний дагуу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн 1 давхрын Номин дэлгүүрийн тээш хадгалах газарт ирчхээд эхлээд 140.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5466120980 дугаарын данснаас нөгөө чатын эзний данс руу шилжүүлээд тэгээд тээш хадгалах савны кодыг чатаар ирсний дараа цаасанд боосон эмийг авсан. Эмийг авчхаад уугаагүй. Одоо би 4 сартай жирэмсэн, биеийн байдал зүгээр хэвийн байгаа. 140.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 152-154х/,
Хохирогч Э.Солонгын “...2021 оны 10 дугаар сард 1 сар гарамтай жирэмсэн байсан ба тухайн үедээ хүүхдээ төрүүлэх бодолгүй байсан учраас дам дамандаа үр зулбуулах эмийн талаар сонссон. Тэгээд фейсбүүк дээрээс хаягийг нь одоо санахгүй байна чат бичиж байгаад тухайн үедээ би өөрөө Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байсан болохоор дүү Жаргалмааг эмийг аваад Драгон төв дээрээс шууданд дайгаад явуулчих гэж хэлсэн. Дүү Жаргалмаа эмийг чат дээрх охинтой 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төв дээр уулзаж байгаад эмийг авсан ба эмийг авч байхад би өөрөө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас интернэт банкаар өөрийнхөө Хаан банкны 5007811052 дугаарын дансаар 130.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд дүү Жаргалмаа эмийг шуудангаар Арвайхээр лүү явуулаад би эмийг авчхаад ууж үзтэл витамин D эм амтагдаад байсан, ер нь амтгүй байхаар нь намайг залилсан гэдгийг мэдсэн. Тэгээд Өвөрхангай аймгийн төвийн бүсийн оношилгооны эмнэлэг дээр үр хөндөлт хийлгэсэн ба одоо биеийн байдал зүгээр хэвийн байгаа. 130.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 161-163х/,
Хохирогч Э.Уранбайгалийн “...Би оюутан бөгөөд 2021 оны 10 дугаар сард жирэмсэн болсноо мэдсэн. Тэгээд сургуулиа төгсөх хэрэгтэй байсан эхлээд эмнэлэгт үзүүлэхэд 4 долоо хоногтой байна, үр хөндөлт хийх эсэхээ өөрөө мэд гэсэн. Тэгээд эмийг судалж үзэж байсан чинь фейсбүүк дээрээс эмийг зарж байгаа хүн байна гэхээр нь тухайн эмэгтэйн фейсбүүк чатаар холбогдож байгаад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Пантамын дэргэд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр уулзаад нийт 8 ширхэг энгийн харагддаг гялгар жижиг уутанд хийсэн байсан эмийг авсан. 2 ширхэг том, нөгөө 6 ширхэг нь жижиг цагаан өнгийн эмүүд байсан ба эмийг авч байхдаа 130.000 төгрөгийг би өөрийнхөө Хаан банкны 5916053048 дугаарын данснаасаа интернэт банкаар шилжүүлсэн.
Тэгээд эмийг хэлсэн зааврын дагуу уугаад дээрээс нь сав агшаах үйлдэлтэй эм уусан боловч ямар үйлчилгээ үзүүлээгүй, зөвхөн толгой өвдөөд байсан. Тэгээд Баянзүрх захын дэргэд байсан эмэгтэйчүүдийн эмнэлэгт 5-6 хоногийн дараа очиж үзүүлэхэд сав агшсанаас болоод өсөлтгүй болсон байна гэхээр нь үр хөндөлт хийлгэсэн. Одоо биеийн байдал зүгээр байгаа. Тэгээд нөгөө фейсбүүк рүү нь бичихээр блок хийсэн байсан ба тухайн үедээ би хагалгаанд орсны дараах өдөр нь нөгөө охины банкны данс руу 1 төгрөг шилжүүлээд “хүн бай тайван орхихгүй байгаа шүү” гэсэн үгийг гүйлгээний утга дээр бичиж явуулсан.Тэр эмэгтэйгээс 130.000 төгрөгөө нэхэмжилж байна. Тэр эмэгтэй надтай бараг нас чацуу байсан ба ганцаараа ирж эмийг өгсөн. Одоо фейсбүүкийг нь санахгүй байна. Зөвхөн фейсбүүкээр харьцсан ба мөнгөө бэлнээр авна гээд байсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 170-182х/,
Хохирогч Б.Мөнххүслэнгийн “... Би 2 хүүхэдтэй бөгөөд 3 дахь хүүхдээ төрүүлэх эсэхээ шийдэж чадахгүй байж байгаад фейсбүүк дээрээс зар харж байгаад үр зулбуулах эм зарна гэсэн зарын дагуу 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо Модны-2-ын автобусны буудлын дэргэдэх Мандах бүртгэл дээд сургуулийн хажууд нэг эмэгтэйтэй уулзаад 2 ширхэг шар өнгийн, 4 ширхэг цагаан өнгийн нийт 6 ширхэг эмийг хажууд нь байхдаа би өөрийнхөө Хаан банкны 5007581047 дугаарын данснаасаа 130.000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгээд тэр эмэгтэй хэлэхдээ өөрөө жирэмсэн хэрэглэж эмчээс авчхаад болчихсон юмаа, тэгээд зарж байгаа талаараа хэлэхээр нь итгээд авсан. Тэр эмийг уугаад үйлчилгээ үзүүлээгүй бөгөөд тэгээд Эх нялхас дээр 2021 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдийн аль нэгэнд нь үр хөндөлт хийлгэсэн. Одоо биеийн байдал зүгээр байгаа. Тэр эмэгтэйгээс 130.000 төгрөгөө нэхэмжилж байна ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 179-181х/,
Хохирогч Б.Ууганбаярын “... Би 4 хүүхэдтэй бөгөөд хамгийн бага 4 дэх хүүхэд маань бие нь өвдөөд Улаанбаатар хотод 2-3 сарын хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Тэгээд дараагийн жирэмслэлтээ түр байж санаатай хамгийн амар хялбар арга нь эм ууж үр зулбуулах боломжтой талаар фейсбүүк дээр байсан. Тэгээд фейсбүүкийн зарын дагуу эмийг худалдаж авахаар болоод эмийн мөнгийг Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд байхдаа өөрийнхөө Хаан банкны 5915019870 дугаарын данснаас 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 130.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд эмийг Хөвсгөл аймаг руу шуудангаар авхуулахад эм нь гаднаа ямар нэгэн хаяггүйг, дэвтрийн цаасанд боосон 3 ширхэг шар, 3 ширхэг цагаан өнгийн нийт 6 ширхэг эм ирсэн.Тэгээд манай нөхөр эмийг харчхаад хаяггүй юм битгий уу гээд уулгаагүй ээ би одоо 6 сартай жирэмсэн. Биеийн байдал хэвийн байгаа. Тэр эмийг саванд байлгаж байгаад сүүлдээ хаясан. Нөгөө хүнээсээ 130.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 188-190х/,
Хохирогч Ё.Урандуламын “...Би өөрөө 3 дахь хүүхэд дээрээ жирэмсэн болчхоод үр зулбуулах санаатай дүү Билгүүний фейсбүүк дээрээс зар харж байгаад Мичид Мика гэсэн нэртэй фейсбүүкийн коммент хэсэгт эм зарна гэсэн зар байсан. Тэгээд эмийг худалдаж авахаар болоод дүү Билгүүнийг чат дээр бичсэн хаяг болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн 1 давхрын Номин дэлгүүр лүү явуулсан, тэгээд эмийг авахаас өмнө өөрийнхөө Хаан банкны 5622268229 дугаарын данснаасаа 120.000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо Атама дэлгүүрт байхдаа интернэт банкаар шилжүүлсэн. Тэр чат дээр Номин дэлгүүрийн тээш хадгалах савнаас эм авах заавар савны кодыг илгээсэн байсан. Нийт 9 ширхэг жижиг 6, том 3 ширхэг ирсэн ба уугаад үйлчилгээ үзүүлээгүй. Тэгээд Улсын 1-р эмнэлэг дээр 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр очиж үр хөндөлт хийлгэсэн, одоо биеийн байдал зүгээр байгаа. Ойрын хугацаанд 3 дахь хүүхдээ төрүүлэх бодолгүй байсан болоод үр хөндөлт хийлгэсэн. 120.000 төгрөгөө нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 197-199х/,
Хохирогч Э.Алдармаагийн “ ... Би 3 хүүхэдтэй бөгөөд 4 дэх хүүхэд жирэмсэн болоод өсөлтгүй болчихсон байхаар нь үр зулбуулах эм уугаад зулбуулах гээд тэгээд фейсбүүкийн зар харж байгаад зарын дагуу эм зарна гэсэн байхаар нь эмийг дүү Э.Уянгааг байгаа газраас нь очоод авчих гэж хэлсэн. Тэгээд чат дээр бичсэн хаягаар манай дүү Э.Уянга Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Багшийн дээд дээр нэг охинтой уулзаж, тэгээд 2 цаасанд боолттой 11 ширхэг эмийг аваад эмийг авч байхад би өөрөө ажилтай байсан учраас ажил болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таунд байхдаа өөрийнхөө Хаан банкны 5074137603 дугаарын данснаас 220.000 төгрөгийг интернэт банкаар тэр охины данс руу шилжүүлсэн. Эмийг уусны дараа үйлчилгээ үзүүлэхгүй, доошоогоо гарахгүй байхаар нь эхо-д үзүүлээд өсөлтгүй болсон байна гээд Улсын 1 дүгээр төрөх эмнэлэгт соруулж цэвэрлэгээ хийлгэсэн. Одоо биеийн байдал хэвийн зүгээр байгаа. Эмийг уух үед биед ямар нэгэн өөрчлөлт огт өгөөгүй. Өмнө үр зулбуулах төрлийн эм ууж байгаагүй. 220.000 төгрөгөө нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 207-208х/,
-Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 1 дүгээр хавтасны 209х/,
Хохирогч Ц.Номин-Эрдэнийн “...Би 2021 оны 07 дугаар сард 2 сартай жирэмсэн байсан ба ойрын жилүүдэд хүүхэдтэй болох төлөвлөгөөгүй байсан. Тэгээд үр зулбуулахаар шийдээд эм хайж байгаад эм авсан охиноос ам дамжаад эмийг авахаар болоод чатаар нэг фейсбүүк рүү холбогдсон. Улмаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Хүүхдийн 100 Наран их дэлгүүрийн дэргэдээс нэг охиноос 6 ширхэг эм байхаа, 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Эмийг авч байхдаа би өөрийнхөө Хаан банкны 5753903656 дугаарын данснаасаа 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “em” гэсэн утгатайгаар мөнгийг интернэт банкаар шилжүүлсэн. Эмийг авчхаад уухгүй эргэлзээд бодож байгаа нэлээн олон хоногийн дараа эмийг уугаад үзэхэд ямар нэгэн зүйл болоогүй. Тэгээд айж байгаад эхо-д үзүүлэхэд зүгээр байна гэхээр нь тээхээр шийдсэн. Одоо би өнөө маргаашгүй төрөх гэж байгаа. Биеийн байдал маань одоо зүгээр байгаа. 100.000 төгрөгөө нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 216-218х/,
Хохирогч П.Пүрэвмаагийн “...Би 2021 оны 11 дүгээр сард найз залуугаасаа 1 сар жирэмсэн болчхоод төрөхгүйгээр шийдээд үр зулбуулах эм хайсан. Тэгээд фейсбүүк дээрээс нэг хаягийн доор эм зарна гэсэн байхаар нь чатаар холбогдоод 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Монтел худалдааны төвийн дэргэд бүр орой уулзаж 6 ширхэг жижиг, 3 ширхэг том эм, нийт 9 ширхэг эмийг аваад 150.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5728137342 дугаарын данснаасаа emгэж бичиж шилжүүлсэн. Эмээ аваад зөрүүлээд мөнгөө интернэт банкаар шилжүүлсэн. Эмийг уугаад юу ч болохгүй байхаар нь төрсөн эгч Лхагвад хэлээд 10 дугаар хороололд нэг эмнэлэгт очоод өөр нэг Энэтхэг эм уугаад доошоогоо гарчихсан. Одоо биеийн байдал зүгээр байгаа. Ээж аав маань юу ч мэдээгүй байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 225-227х/,
Хохирогч Б.Ариунзаяагийн “...2021 оны 06 дугаар сард 3 сартай жирэмсэн байсан ба хүүхдээ төрүүлэх төрүүлэхгүй шийдэж чадахгүй улмаар зулбуулах санаатай эм хайсан чинь Эм найруулга гэх нэртэй фейсбүүкийн групп чат дээр эм зарна гэж байсан. Тэгээд чатаар холбогдож байгаад 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Хүүхдийн 100-ын дэргэд нэг эмэгтэй уулзаж, 3 ширхэг жижиг, 3 ширхэг том гээд 6 ширхэг эмийг аваад зөрүүлээд 70.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5692159283 дугаарын данснаасаа интернэт банкаар шилжүүлсэн. Тэр эмэгтэйгээс утасны дугаараа өгчих гэхэд өгөөгүй ба тэгээд гэртээ эмийг хартал сонин гэдэсний эм шиг байхаар нь уугаагүй. Одоо хүүхдээ төрүүлсэн охин маань 2 сартай эсэн мэнд бойжиж байна. 70.000 төгрөгөө тэр эмэгтэйгээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 235-236х/,
Хохирогч Б.Сүхбатын “...2021 оны 10 дугаар сард эхнэр Батбаатарын Золзаяа хоёр дахь дээрээ 1 сартай жирэмсэн байсан ба эхний хүүхэд 7 сартай байсан болохоор 2 дахь хүүхдээ түр байж байгаад төрөх санаатай байсан. Тэгээд Цагаан уул гэх эмнэлэг дээр очиж үзүүлэхэд төрүүлсэн дээр гээд байсан ба манай эхнэр төрөхгүй гээд улмаар үр зулбуулах эм хайсан. Тэгээд фейсбүүкээс манай эхнэр эм зарна гэж байна гээд чатын дагуу холбогдоод чат дээр хэлсэн хаягаар эхнэр бид хоёр Баянгол дүүргийн 18 дугаар хороо Модны-2 дээр нэг эмэгтэйтэй уулзаад 10 ширхэг гаднаа ямар нэгэн бичиггүй, нэргүй, зүгээр амандаа наалттай байдаг гялгар уутанд хийсэн эмийг аваад зөрүүлээд мөнгийг нь би өөрийнхөө Хаан банкны 5926049711 дугаарын данснаасаа 100.000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн. Тэр охин эмийн мөнгийг бэлэн өгчих гээд байхаар нь тухайн үед АТМ ойрхон байгаагүй болохоор интернэт банкаар шилжүүлсэн. Эмийг уугаагүй ба нөгөө эм нэг л сонин байхаар нь нөгөө үзүүлсэн Цагаан уул эмнэлэг дээрээ очиж тэр эмийг эмчээс асуухад эмч нь уурлаад загнасан, үнэхээр төрүүлэхгүй гэж байгаа бол эмчийн хяналт дор зориулалтын эмийг уух ёстой гэж хэлээд юуны ч эм юм гэж хэлээд тэр эмийг бид хоёроос хурааж авсан. Тэгээд эхнэр маань тэр Цагаан уул эмнэлгээс эм авч уугаад баахан шинжилгээ өгөөд үзүүлж харуулаад зулбалт өгсөн. Одоо биеийн байдал зүгээр ямар нэгэн асуудалгүй байгаа. 100.000 төгрөгөө тэр эмэгтэйгээс нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 243-245х/,
Хохирогч Б.Одмаагийн ”... Фейсбүүк дээр үр зулбуулдаг эм авна гэсэн зар байсан ба зарын доод хэсэгт олон комментууд бичигдсэн байхаар нь коммент хэсэгт мэдээлэл авахаар “.” буюу цэг тавьсан чинь одоо фейсбүүк хаягийг санахгүй байна нэг хаягаас үр зулбуулдаг эм авах уу гэж чат бичиж орсон. Тухайн үед би 1 сар гарамтай жирэмсэн байсан бөгөөд тухайн үедээ Нийслэлийн Хот тохижилтын газар нярав ажил ороод бараг 2 жил болоогүй, дээрээс нь одоогоор хүүхэдтэй болохоор төлөвлөөгүй байсан болохоор үр зулбуулах эм авахаар шийдсэн. Ингээд тухайн чат мессенжер холбогдож байгаад нийт 3 хоногоор уудаг гэсэн 9 ширхэг гаднаа ямар нэгэн нэр бичиггүй, зүгээр энгийн цаасанд ороосон байсан цагаан өнгийн жижигхэн эмийг тэр эмэгтэйтэй 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өгөөж Чихэр боов ХХК-ны замын эсрэг талд уулзаж, эмээ авчхаад зөрүүлээд интернэт банкаар 120.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь гэртээ ирээд нөгөө охины хэлснээр өглөө өлөн дээрээ 3 өдөр эмийг уусан чинь үйлчилгээ үзүүлээгүй улмаар Дарь-Эхийн ойролцоо байх Мон Элмэг билүү Мон нэртэй нэг хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэг дээр очоод абортод орсон. Одоо биеийн байдал зүгээр, ямар нэгэн асуудал байхгүй. Тухайн охиныг одоо харвал танина, өндөр цагаан царайтай, туранхай охин байсан. Эмийг надад өгөхдөө зүгээр цаасанд ороочихсон байхаар нь тэр охиноос Мизопростол эм мөн үү гэхэд энэ эм мөн, хил хаалттай, дээрээс хориотой эм учраас задгайгаар зардаг гэж хэлсэн. Тэр охиноос 120.000 төгрөгөө нэхэмжилж байна. 6 ширхэг жижиг, 3 ширхэг жижиг эм байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 4-6х/,
Хохирогч Ч.Солонгын “... Манай найз Ш.Марал /2001.06.01-ний өдөр төрсөн/ 2021 оны 09 дүгээр сард жирэмсэн болчихлоо гээд эм аваад хүүхдээ зулбуулмаар байна гээд эм хайж байсан. Тухайн үед Ш.Марал надтай хамт нэг байранд амьдарч байгаад өөр байр луу нүүсний дараа жирэмсэн болсон талаараа хэлсэн. Ш.Марал хэнээс ямар байдалтайгаар жирэмсэн эсэхийг би мэдэхгүй байна, миний мэдэхийн 1 сартай жирэмсэн байсан байхаа. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд эм хайж байгаад надад эм олчихлоо, та мөнгийг нь төлчих гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5023327526 дугаарын данснаасаа Хаан банкны 5890818945 дугаарын данс руу 120.000 төгрөгийг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Төмөр замын вокзалын дэргэд байхдаа эмээ авах үедээ 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр интернэт банкаар шилжүүлсэн. Эмийг надад хар хувцастай охин өгсөн. Эм дотроо 6+3 ширхэг гээд 9 ширхэг эм байсан. Ш.Марал эмийг уугаад үйлчилгээ үзүүлээгүй, сүүлд эмнэлэгт очиж авхуулсан гэсэн. Ш.Марал аль эмнэлэгт очсоныг би мэдэхгүй. Мөнгийг би шилжүүлсэн болохоор 120.000 төгрөгөө тэр охиноос нэхэмжилж байна. Би Ш.Маралтай холбоо бариагүй удаж байна, утасны дугаарыг санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 13-15х/,
Хохирогч Э.Тэгшжаргалын” 2021 оны 12 дугаар сард 3 сартай жирэмсэн байсан ба оюутан болохоор хүүхэд төрүүлэх эсэхээ шийдэж чадахгүй байсан. Тэгээд үр зулбуулах эмийн талаар сонсоод фейсбүүк дээр эм зарна гэсэн байхаар нь чатаар Мичка билүү дээ иймэрхүү нэртэй хаягаар холбогдоод бичсэн чатын дагуу 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн 1 давхрын Номин дэлгүүрийн тээш хадгалах савнаас дэвтрийн цаасанд боогоод скочдсон байсан үр зулбуулдаг гэсэн 9 ширхэг авсан. Тэгээд эмээ авахаа өмнө тээш хадгалах савны дэргэд байхдаа эмийн мөнгө 130.000 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад андуураад эхлээд 13.000 төгрөгийг шилжүүлсэн ба дараа нь нэмж 117.000 төгрөгийг би өөрийнхөө Хаан банкны 5032949273 дугаарын данснаасаа интернэт банкаар шилжүүлсэн. Эмийг ууж, хэрэглээгүй, сүүлд хогонд хаячихсан, одоо би 6 сартай жирэмсэн. Биеийн байдал хэвийн байгаа. Дандаа хэмжээ адилхан жижигхэн шар цагаан өнгийн эмүүд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 23-25х/,
Хохирогч А.Мөнхсоёлын “..Би 2021 оны 10 дугаар сард анх жирэмсэн гэдгээ мэдээд төрөх эсэхээ шийдэж чадахгүй, анхны хүүхэд болоод тэрүү жаахан айсан. Тэгээд фейсбүүкийн зар харж байгаад үр зулбуулах эм худалдаж авахаар чатаар холбогдож байгаад нэг охинтой 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо Модны-2-ын автобусны буудлын дэргэд уулзаж байгаад гялгар ууттай 6 ширхэг эмийг аваад эмийн мөнгийг тэр даруйдаа өөрийнхөө Хаан банкны 5001639507 дугаарын данснаас нөгөө охины Хаан банкны 5890818945 дугаарын данс руу 85807071bm гэсэн утгатайгаар 120.000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн үедээ тэр охин эмийн уух зааврыг чатаар явуулна гэж хэлчхээд хэлэхгүй байхаар нь эмийг уугаагүй. Одоо би 6 сартай жирэмсэн биеийн байдал хэвийн хүүхдээ төрүүлэхээр шийдсэн. Нөгөө охиноос 120.000 төгрөгөө нэхэмжилж байна ....” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 34-35х/,
Хохирогч Б.Болормаагийн “... Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би 6 сартай жирэмсэн байсан нөхөртөө уурлаад эм авч уугаад хүүхдээ гаргахгүй шүү гэж хэлээд айлгах санаатай, одоо төрчий гэж хэлээд фейсбүүк дээр үр зулбуулах эм зарна гэсэн зар байхаар нь зарын дагуу холбогдоод эмийг Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плазагийн дотор 6 давхраас нэг эмэгтэй бариад гарч ирэхээр нь энгийн цаасанд скочтой 3 ширхэг том, 6 ширхэг жижиг цагаан өнгийн 9 ширхэг эмийг аваад эргүүлээд өөрийнхөө Хаан банкны 5042377143 дугаарын данснаасаа 130.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд гэртээ ирчхээд юу бодож эм авснаа бодож байгаад эмийг уулгүй, шууд жорлонд хийгээд урсгачихсан. Одоо биеийн байдал зүгээр 8 сартай жирэмсэн, 3 дугаар сарын 30-ны өдөр төрөхөөр байгаа. 130.000 төгрөгөө нэхэмжилж байна ....” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 41-43х/,
Хохирогч Г.Хулангийн “..Би 5 дахь удаагаа жирэмсэн болсноо 2021 оны 11 дүгээр сард мэдээд эмнэлэгт очихгүйгээр үр зулбуулах эм ууж байгаад зулбуулах санаатай байсан. Тэгээд фейсбүүк дээрх зарын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өгөөж Чихэр боов ХХК-ны замын эсрэг талд очиж, нэг эмэгтэйгээс 3 цагаан өнгийн 5 шар өнгийн нийт 8 ширхэг эмийг аваад эргээд эмийн мөнгийг өөрийнхөө 6 настай охинтойгоо хамт эзэмшдэг Хаан банкны 5005635010 дугаарын данснаас интернэт банкаар 100.000 төгрөгийг тэр эмэгтэйн Намуун гэх данс руу шилжүүлсэн. Эмийг 7 цагийн үед бүгдийг ууж эхлээрэй гэсэн эмийг уух үед шар өнгийн эм нь ношпа эм шиг санагдаад байна. Эмийг уугаад огт үйлчилгээ үзүүлээгүй учраас хүүхдээ төрүүлэхээр шийдсэн, одоо 7 сартай жирэмсэн байгаа. Биеийн байдал хэвийн байгаа. Миний хамгийн бага хүүхэд 1 нас 6 сартай болсон. Надаас авсан 100.000 төгрөгийг нэхэмжилж байна ....” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 50-52х/,
Хохирогч Э.Хонгорзаяагийн “...Би 2021.06.19-ний өдөр 18 насанд хүрсэн бөгөөд түүний дараа найз залуу Ганзоригийн Батбаяр /утас:94982581/-тай бэлгийн харьцаанд ороод жирэмсэн болсон. Жирэмсэн болсноо бүр 2021 оны 08 дугаар сард мэдсэн ба тэгэхэд 2 сар хүрэх гэж байсан. Тэгээд хүүхдээ төрүүлэх= эсэхээ шийдэж чадахгүй, учир нь дөнгөж 18 настай болохоор жаахан бодсон. Улмаар 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр фейсбүүк дээрээс зар харж байгаад эм уугаад хурдан зулбах боломжтой гэхээр нь найз залуу Г.Батбаяртай ярилцаж байгаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Хүүхдийн 100-д байрлах Наран молл их дэлгүүрийн дэргэд байхдаа үр зулбуулах эм гэмээр зүйл 7 ширхэг эмийг 100.000 төгрөгийг авч, мөнгийг манай найз залуу Г.Батбаяр өөрийнхөө Хаан банкныхаа 5064584586 дугаарын данснаас 100.000 төгрөгийг тэр охины данс руу шилжүүлсэн. Тэр охин гялгар уутанд боосон эм өгөөд өөрийнхөн хайрцагтаа чамд өгч болохгүй, учир нь хүмүүс чамайг харвал аваад явчихна энэ тэр гээд сонин юм яриад байсан. Эмийг найз залуутайгаа явж байгаад авсан. Эмийг хэрэглэсэн ямар нэгэн зүйл болоогүй одоо би 8 сартай жирэмсэн, одоо би 2022 оны 03 дугаар сард төрнө. Биеийн байдал зүгээр хэвийн байгаа. Тэр охиноос 100.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 59-61х/,
Хохирогч Г.Энхтуяагийн “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр фейсбүүк зарын дагуу холбогдсон хүнээс үр зулбуулах эм худалдаж авахаар тохиролцсон ба үл таних хүн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 1 давхрын тээш хадгалах хайрцагт эм хийсэн гэж хуурч, 140.000 төгрөгөөр шилжүүлэн авч залилсан ... бүх шүүгээг онгойлгоход эм байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 68-69х/,
-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хавтасны 70х/,
Хохирогч Ш.Мөнхбатын “Эхнэр бид 2 дэрсхэн 2 хүүхэдтэй бөгөөд эхнэр маань ажилгүйн улмаас дараагийн хүүхэд төрүүлэх эсэхээ шийдэх хэрэгтэй болсон. Ингээд манай эхнэр өөрөө эм ууж зулбуулах боломжтой гэж хайж байгаад Мичид Мика гэх хаягтай фейсбүүкээр холбогдож, улмаар мөнгийг намайг шилжүүлчих гэхээр нь би тухайн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул-2 зах дээр байхдаа өөрийнхөө Хаан банкны 5990233780 дугаарын данснаас Намуун гэх хүний Хаан банкны 5890818945 дугаарын данс руу 90.000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сард мобайл банкаар шилжүүлсэн. Эхнэр маань тэр эмийг уугаад үйлчилгээ үзүүлээгүй гэсэн ба дараа нь 3 дугаар төрөхөд очиж очиж үр хөндөлт хийлгэсэн. Одоо биеийн байдал зүгээр хэвийн байгаа. Тэр эмэгтэйгээс 90.000 төгрөгөө нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 167-169х/,
Хохирогч Н.Мөнхтөрийн “ Манай эхнэр Довдонжамцийн Нэргүй нь 2021 оны 06 дугаар сард үр зулбуулах эм авна гээд эхнэр маань фейсбүүкээс зар хайгаад үр зулбуулах эм зарж байгаа хүнийг оллоо гэсэн. Тэгээд эмийг худалдаж авахаар болоод би өөрөө мөнгөгүй байсан болохоор ажлын дарга Бамнасангийн Хаан банкны 5040065861 дугаарын данснаас Намуун гэх эмэгтэйн Хаан банкны данс руу 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 100.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик дээр байхдаа интернэт банкаар шилжүүлсэн. Дараа нь би даргадаа 100.000 төгрөгийг өгсөн ба тэр эмэгтэйгээс 100.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тэр эмэгтэй Төмөр замын вокзал дээрээс Зүүн хараа явах таксинд эмийг хийгээд өгөөд явуулсан ба Зүүн хараа дээрээс манай эхнэр эмийг авчхаад огт уугаагүй. Эхнэр маань одоо төрчихсөн 1 сартай хүүхэдтэй, эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 177-178х/,
Хохирогч З.Нарантуяагийн “2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Хүүхдийн 100-д байрлах Наран молл их дэлгүүрийн дэргэд байхдаа фейсбүүк дээрх зарын дагуу 6 ширхэг үр зулбуулах эмийг худалдаж аваад эмийн мөнгөө тэр эмэгтэйн дэргэд тэрний хэлснээр 100.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5075466252 дугаар дансаар интернэт банкаар шилжүүлсэн. Улмаар тэр эмийг уугаад ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүй бөгөөд 3 дугаар Амаржих газарт дараа нь үр хөндөлт хийлгэсэн. Одоо биеийн байдал хэвийн байгаа. Тэр охиноос 100.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би өөрөө оюутан дээрээс нь нэг хүүхэдтэй болохоор түр байж байгаад дараагийн хүүхэдтэй болохоор шийдээд үр хөндөлт хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 185-187х/,
Хохирогч Х.Оюунжаргалын “... Би өөрөө оюутан бөгөөд 2021 оны 04 дүгээр сард жирэмсэн болчхоод сургуулиа төгсөөгүй болохоор хүүхдийг гаргах бодолгүй байсан. Дээрээс нь коронагийн тариа хийлгэсэн байсан хүүхдийг төрүүлж болохгүй гээд мэдээд амархан аргаар эм уугаад үр зулбуулах боломжтой гэдгийг сонссон. Тэгээд фейсбүүк дээрээс эмийн талаар хайж байхад эм байна гэхээр чатаар холбогдож байгаад эмийг авахаар болсон. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн 1 давхрын Номин дэлгүүрийн тээш хадгалах савнаас цаасанд боосон үр зулбуулах 9 ширхэг эм гэх зүйлийг аваад эм зарсан Намуун гэх эмэгтэйд Хаан банкны 5890818945 дугаарын данс руу өөрийн Хаан банкны 5139063911 дугаарын данснаас интернэт банкаар 100.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр эмэгтэйтэй би өөрөө уулзсан бөгөөд эмийг надад өгөхдөө уух зааврыг хэлсэн. Тэгээд гэртээ очоод эмийг уугаад ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүй. Дараа багшийн дээд дээр байрлах хувийн эмнэлэгт үр хөндөлт хийлгэсэн. Одоо биеийн байдал зүгээр байгаа. Тэр эмэгтэйгээс 100.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 194-196х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1494 дугаартай дүгнэлт /хх-ийн 2 дугаар хавтасны 201-204х/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 2 дугаар хавтасны 208х/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад 4.740.000 төгрөгийг залилсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Ны үйлдэл нь хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Ны хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Ны дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, 35 ширхэг эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устахаар тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2, дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Б.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 5 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж хавтаст хэрэгт хавсаргагдаж ирсэн нийт 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, 35 ширхэг эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.