Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эмнэлгийн чанартай албадлагын

арга хэмжээ хэрэглэх тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Ч.Мөнхтуяа, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ням нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч Б.Гэрэлчулуун

Нарийн бичгийн дарга Б.Одбаяр

Улсын яллагч Ц.Сайнхүү

Яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч М.Золзаяа

Яллагдагч Р.Энхбаатарын өмгөөлөгч Б.Болормаа

Шинжээч эмч Ш.Юмжирмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Р.Энхбаатарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 381 дүгээр зүйлийн 381.2 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тухай мөрдөн байцаагчийн тогтооолыг баталж ирүүлсэн 201607000145 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

       Яллагдагч Р.Энхбаатар: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1969 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг, Сутай хорооны 9-3 тоотод оршин суудаг, 2005 онд Эрүүгийн хуулийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДЭ69042512 регистрийн дугаартай, Жалайр овогт Раднаагийн Энхбаатар гэв.

 

Р.Энхбаатар нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутай хорооны 9-3 тоот хашааны гадна иргэн Х.Алтанхоролыг хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Хэргийг шүүхэд шилжүүлэх тогтоолд бичигдсэнээр/

       

Р.Энхбаатар нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутай хорооны 9-3 тоот хашааны гадна иргэн Х.Алтанхоролыг хутгалж улмаар түүний биед хүзүүнд шарх, хамар, духанд зулгаралт буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь яллах, өмгөөлөх

2

 

талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон Говь-Алтай аймгийн шүүх шинжилгээний албаны дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Р.Энхбаатар нь оюуны хомсдол өвчтэй, 2013 оноос хойш эмчийн хяналтад байж уг өвчний улмаас группэд байдаг бөгөөд давхар унаж татдаг өвчтэй бөгөөд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь сэтгэц эмгэг судлалын магадлагааны акт болон шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Ш.Юмжирмаагийн “...Р.Энхбаатарын хувьд ЭФ-70 буюу оюуны хомсдол гэсэн шалгуурт ордог өвчтөн байгаа. ЭФ-70 бол оюуны хомсдол өвчин бөгөөд энэ өвчинд шинж тэмдгийн уналт таталт юм уу, хавсарсан, зан төлөвийн өөрчлөлт, дэмийрэл, сэтгэцийн бие даасан хомсдлууд дагаж явдаг. Энэ хүний амбулаторын картнаас харахад 2012 оноос хойш сэтгэц мэдрэлийн эмч нарт үзүүлж байсан бичиглэл байсан. 2013 онд надад анх үзүүлээд Улаанбаатар хотруу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төврүү IQ-г нь тогтоолгохоор явуулсан бичилт байсан. 2013 онд IQ-гээ тогтоолгож ирсний дараа 2014 оноос эхэлж хөдөлмөрийн чавдар алдалтыг тогтоож өгсөн. 2015 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчид үзүүлэхэд нь зан төлөвийн гүнзгий өөрчлөлттэй байна гэсэн бичилт байсан...” гэх нэмэлт дүгнэлт, мэдүүлгээр нотлогдож байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн нэмэлт дүгнэлтээр Р.Энхбаатарын сэтгэцийн өвчин нь хойшид эдгэрэх боломжгүй, даамжирдаг болох нь тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 381 дүгээр зүйлийн 381.2 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулахаар ирүүлсэн саналыг хүлээн авч Р.Энхбаатарыг сэтгэцийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт байлгах эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүх энэ хэрэгт Р.Энхбаатар цагдан хоригдоогүй, хохирогчид төлбөрийг төлсөн зэргийг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр иштэй хутгыг устгахаар тогтов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйлийн 250.1, 385 дугаар зүйлийн 385.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Р.Энхбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан эрүүгийн 201607000145 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Р.Энхбаатарыг сэтгэцийн эмгэг судлалын ердийн тасагт байлгах, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт зааснаар Р.Энхбаатарт оношилгооны болон эмчилгээний туршилт хийхийг хориглосугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр иштэй хутгыг устгасугай.

5.Энэ хэрэгт Р.Энхбаатар цагдан хоригдоогүй, хохирогчид төлбөрийг төлсөн зэргийг дурдсугай.

6. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц Р.Энхбаатарын цахим үнэмлэхийг буцаан олгосугай.

7.Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Энхбаатарыг хууль ёсны төлөөлөгч М.Золзаяагийн хараа хяналтад байлгасугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүхийн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.САРАНТУЯА

                                         ШҮҮГЧ                       Д.НЯМ

                                         ШҮҮГЧ                       Ч.МӨНХТУЯА