| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0837/э |
| Дугаар | 2022/ШЦТ/430 |
| Огноо | 2022-05-11 |
| Зүйл хэсэг | 12.1.1., 17.2.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/430
2022 05 11 2022/ШЦТ/430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,
Улсын яллагч: С.Солонго,
Нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,
Хохирогч: А.А түүний өмгөөлөгч Г.Батбаяр
Шүүгдэгч: Э.Б түүний өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б холбогдох эрүүгийн 21110000001186 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Э.Б /РД. /, Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 6- 1-15 тоот оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ялаар, уг ялаа 2007 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр биелүүлж дууссан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 3 хоногийн баривчлах ялаар, уг ялаа 2008 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
-Бээжин хотын дунд зэргийн 2 дугаар шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1721 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд зааснаар 1000 юаниар торгож, 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн гэх,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өршөөлийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар нийт 4 жилийн хугацаагаар тогтоосон ба уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар зүйлийн 29-ний өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар нийт 7 жил хорих ялаар, уг ялаа 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 415 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10 дугаар гудамжны 782 тоот хашааны ойролцоо 58-64 УБР улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч А.Аийн 297.000 төгрөгийн үнэ бүхий lu 051 загварын, гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч,
улмаар хохирогч А.Аийн согтуурсан эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 21110000001186 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн үед хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон зүйлгүй. Утасны асуудалд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч А.А шүүхийн хэлэлцүүлэгт: 21 хорооллоос ирээд найзтайгаа уулзан дэлгүүр орж архи аван буудал руу орж уусан. Ангиараа заал авна гэж тохирсон байсан учир авсан архи согтууруулах ундааны зүйлийг богино хугацаанд ихээр уучихсан. Буудлаас гараад таксинд суухад салхинд цохиулснаас болсон уу болсон үйл явдлыг нарийн санахгүй байгаа. Таксинд суун “21 рүү явъя” гэж хэлчхээд унтчихсан байж магадгүй. Гэнэт хаана явж байгаагаа мэдэхгүй сэрсэн. Утас дуугарахад очиж байгаа талаар хэлэн тасалсан. Хотын байршлыг нарийн мэдэхгүй учир хаана байгааг асуухад мэдэхгүй байсан тул очиж байна гэж хэлсэн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болсон үйл явдлыг нарийн санахгүй байсан учир бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн байж магадгүй гэж бодож байна. Машинд болсон үйл явдал орж гараад байгаа гэв.
Хохирогч А.Аийн өгсөн “...Би Баянбүрдийн дэргэд Жаргалан төвийн зочид буудалд найз Цэвэгтэй 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цаг 40 минутад уулзаад хамтдаа Жаргалан төвийн урд талын хүнсний дэлгүүрээс Цэвэг 0.75 литрийн “кулети” гэх нэртэй билүү цэнхэр өнгөтэй архи худалдаж аваад тэр архийг хамтдаа хувааж уугаад би бараг 5 татлаа гэхэд бараг 100 грамм архи уусан. Тэгээд би зочид буудлаас 20 цаг 50 минутын үед гараад Жаргалан төвийн автобусны буудлаас урагшаа чигээрээ явж байгаад зам дагуу саарал өнгийн Приус 20 маркийн таксинд урд талын суудалд суугаад 21 дүгээр хороололд хүргэж өгөх талаар таксины жолоочид хэлсэн. Таксины жолооч амны хаалттай, 20 орчим насны дундаж 170 см өндөртэй нээх өндөр байгаагүй, бор арьстай, туранхай залуу байсан бөгөөд бараан өнгийн хувцас өмссөн байсан. Тэгээд таксинд суугаад явж байсан чинь тэр такси бензин колонк дээр машиндаа бензин хийлгэж авч байхад манай найз Өнөрхүү миний утас руу залгахаар нь би Өнөрхүүд такси бензин колонк дээр бензин хийж байна, би очиж байгаа талаараа хэлсэн. Тэрнээс хойш такси нэлээн явж байгаад Өнөрхүү над руу залгахаар нь утсаа аваад ярьсан чинь “чи яачихваа” гэхээр нь би очиж байгаа талаараа хэлэхэд “юу вэ чи эсрэг зүг рүү яваад байна ш дээ” гэтэл нөгөө таксины жолооч шууд миний утсыг булааж аваад манай найз Өнөрхүүтэй утсаар ярьж байгаад шууд утсыг унтраачихаар нь би утсаа нэхээд арай гэж аваад утсандаа пин кодоо хийгээд эргээд асааж байх хооронд таксины жолооч дахин миний утсыг булааж аваад шууд унтраасан. ...таксины жолоочид 21 явна гээгүй юм уу, хаана яваад байгаа бэ, гар утсыг минь өг гэж хэлэхэд жолооч залуу намайг дуугүй бай гэж хэлээд шууд машинаа зогсоогоод миний дээр гараад хүчээр надтай бэлгийн харьцаанд орж хүчиндсэн. Жолооч залууг би эсэргүүцэж машины хаалга онгойлгоод босоод зугтах гэтэл зугтаж чадаагүй учир нь жолооч миний дээр байсан ба намайг чи яагаад байна гээд намайг хаалга онгойлголоо гээд шууд миний хоолойг боож, багалзуурдаад 2 удаа нүүрний зүүн талын хацар луу алгадсан. Мөн миний хоёр гараас аймаар базаад хөдөлгөхгүй байсан. Таксины жолооч залууг эсэргүүцэж хөлөөрөө өшиглөсөн, цээж рүү нь гараараа цохисон миний дээд талын хувцсыг тайлаагүй, шууд миний бүсэлхийнээс доош хувцсыг шувталж хүчээр тайлаад хүчиндсэн. Миний дээр 15 минут орчим хөдөлж байгаад бэлгэвчгүйгээр бэлгийн харьцаанд орж..., ...хүчиндсэнийхээ дараа машинаас өргөж гаргаад гадаа гудамжинд хаяад явчихсан. Хэрэг болсон өдөр 58-64 УБР улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл дотор тухайн авто тээврийн хэрэгслийн жолооч бид хоёроос өөр хүн байгаагүй..”гэх мэдүүлэг/39-40, 42 дугаар хуудас/
Гэрч Г.Ө өгсөн “...21 цаг 07 минутад А над руу залгаад “Найзуудтай ууж байсан газраасаа одоо гарах гэж байна. Би нэлээн согтож байна. Хоёулхнаа 1 шил архи хуваагаад уучихсан” гэж ярьсан. ...20 орчим минутын дараа А залгаад “Би нэлээн муудчихжээ. Ингээд бараг тасарч байна. Би 21 рүү таксинд суучихлаа. Чи наанаа 5 шар дээр байж бай. Наана чинь уулзаад байр луугаа оръё гэсэн. Би 21 цаг 50 минутын үед А руу залгаад “Хаана явна” гэж асуухад “Таксинд суусан байна. Би бараг тасарчихсан байна гээд байхаар нь би
Чи наанаа байж бай, байгаа газраа надад хэлчих, би наанаас чинь яваад очъё гэхэд А “Би хаана байгаагаа мэдэхгүй байна, ямар ч байсан таксинд суучихлаа. Бараг тасрах гээд байна гэж хэлсэн. Тэгээд би утсаа салгаад “Зинли” өа Аийн хаана явааг нь харсан чинь яг нарийвчилсан дүрсийг нь хараагүй бөгөөд Гэсэр сүмийн баруун талын замын баруун талдаа замаас бага зэрэг зайтай байршилд зогссон харагдаж байсан. Тэгээд би А руу эргэж залгаад “Жолооч нь байна уу?, Би жолоочтой нь яръя” гэхэд А “Жолооч нь дэлгүүр ороод ирье гээд буусан байна гэсэн. Би тэгэхээр нь “Чи тэгвэл наад машинаасаа зүгээр буучхаач” гэхэд “Би машинаасаа бууж чадахгүй байна” гэж хэлэхээр нь би утсаа салгаад байрлалыг нь харахад нөгөө газраа байж байсан.
Тэгээд эргээд залгахад А утсаа авчхаад цаанаа “зүгээр байгаач яах гээд байгаа юм” гээд хэрэлдээд “жолооч нь намайг яах гээд байгаан бол над руу дайраад байх юм” гэж хэлээд машинаас бууж байх шиг байсан бөгөөд энэ үед цаана нь эрэгтэй хүн “би чамайг 21 рүү хүргээд өгье л гэж байна ш дээ” гээд байгаа нь сонсогдоод утас нь салгагдсан.
Би “Зэнли”-гээр ахин байршлыг харахад хорооллын замаар баруун тийш явж байгаад Билэг их дэлгүүрийн баруун уулзвараар хойшоо эргээд Үндэсний телевизийн уулзвараар зүүн эргэж Зурагтын замаар ороод Баянхошуу чиглэлд явчихаар нь би А руу 22 цаг 04 минутад дахин залгаад утсаа авахаар нь “Чи наад хүнээ таньдаг юм уу?, Хамт уусан хүн чинь юм уу гэхэд А “Танихгүй гэхээр нь “Тэгвэл наад хүн чинь чамайг Баянхошуу руу өөр газар руу авч яваад байна. Чи наад хүнээ аргалаад хаалгыг нь онгойлгоод эвтэйхэн үсэрчих гэж хэлсэн. Энэ үед А цаад хүн рүүгээ “Хаашаа яваад байгаа юм бэ” гэсэн чинь цаана нь эрэгтэй хүн “21 рүү л явж байна ш дээ” гэж хэлсэн.
Тэгэхээр нь би утсаа салгаад 22 цаг 10 минутад 102 дугаарт залгаад “манай найзыг суулгасан такси нь өөр тийшээ аваад явчихлаа хүч хэрэглээд байх шиг байна” гэж дуудлага өгсөн. Тэгээд эргээд Аийн дугаар руу залгахад эхний 2 удаад нь таслаад байхаар нь ахин залгахгүй “Зэнли” дээр харж байсан чинь далан давхрын тэнд Мянган найз гэсэн газар гэж зааж байхаар нь дахин дугаар луу залгахад салгаад дахин залгахад холбогдохгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 50-51 дүгээр хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4- 14 дүгээр хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-31 дүгээр хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10856 дугаартай “А.Аийн биед баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. А.Аийн охин хальс хуучин урагдалтай байна. Үтрээнээс авсан арчдас, наалдцаас эр бэлгийн эс илрээгүй байна. А.А нь бэлгийн замын халдварт дох, тэмбүү, заг хүйтэн, трихоминаз өвчингүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/
Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЧД1-21-875 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 297.000 /Хоёр зуун ерэн долоон мянган төгрөг/-р үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/
Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “...хоолойны баруун хэсэг эгэмний яс орчимд 1*3 см орчим улайсан байдалтай, мөн баруун хөлийн шилбэний урд хэсэгт 2*2 см хөхөрсөн байдалтай, мөн зүүн хөлийн гуяны дээд хэсэгт 1*2 см хэмжээтэй хөхөрсөн байдалтай байв...” тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 18-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10 дугаар гудамжны 782 тоот хашааны ойролцоо 58-64 УБР улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч А.Аийн 297.000 төгрөгийн үнэ бүхии lu 051 загварын, гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг, улмаар хохирогч А.Аийн согтуурсан эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч А.Аийн өгсөн “...Би Баянбүрдийн дэргэд Жаргалан төвийн зочид буудалд найз Цэвэгтэй 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цаг 40 минутад уулзаад хамтдаа Жаргалан төвийн урд талын хүнсний дэлгүүрээс Цэвэг 0.75 литрийн “кулети” гэх нэртэй билүү цэнхэр өнгөтэй архи худалдаж аваад тэр архийг хамтдаа хувааж уугаад би бараг 5 татлаа гэхэд бараг 100 грамм архи уусан. Тэгээд би зочид буудлаас 20 цаг 50 минутын үед гараад Жаргалан төвийн автобусны буудлаас урагшаа чигээрээ явж байгаад зам дагуу саарал өнгийн Приус 20 маркийн таксинд урд талын суудалд суугаад 21 дүгээр хороололд хүргэж өгөх талаар таксины жолоочид хэлсэн. Таксины жолооч амны хаалттай, 20 орчим насны дундаж 170 см өндөртэй нээх өндөр байгаагүй, бор арьстай, туранхай залуу байсан бөгөөд бараан өнгийн хувцас өмссөн байсан. Тэгээд таксинд суугаад явж байсан чинь тэр такси бензин колонк дээр машиндаа бензин хийлгэж авч байхад манай найз Өнөрхүү миний утас руу залгахаар нь би Өнөрхүүд такси бензин колонк дээр бензин хийж байна, би очиж байгаа талаараа хэлсэн. Тэрнээс хойш такси нэлээн явж байгаад Өнөрхүү над руу залгахаар нь утсаа аваад ярьсан чинь “чи яачихваа” гэхээр нь би очиж байгаа талаараа хэлэхэд “юу вэ чи эсрэг зүг рүү яваад байна ш дээ” гэтэл нөгөө таксины жолооч шууд миний утсыг булааж аваад манай найз Өнөрхүүтэй утсаар ярьж байгаад шууд утсыг унтраачихаар нь би утсаа нэхээд арай гэж аваад утсандаа пин кодоо хийгээд эргээд асааж байх хооронд таксины жолооч дахин миний утсыг булааж аваад шууд унтраасан. ...таксины жолоочид 21 явна гээгүй юм уу, хаана яваад байгаа бэ, гар утсыг минь өг гэж хэлэхэд жолооч залуу намайг дуугүй бай гэж хэлээд шууд машинаа зогсоогоод миний дээр гараад хүчээр надтай бэлгийн харьцаанд орж хүчиндсэн. Жолооч залууг би эсэргүүцэж машины хаалга онгойлгоод босоод зугтах гэтэл зугтаж чадаагүй учир нь жолооч миний дээр байсан ба намайг чи яагаад байна гээд намайг хаалга онгойлголоо гээд шууд миний хоолойг боож, багалзуурдаад 2 удаа нүүрний зүүн талын хацар луу алгадсан. Мөн миний хоёр гараас аймаар базаад хөдөлгөхгүй байсан. Таксины жолооч залууг эсэргүүцэж хөлөөрөө өшиглөсөн, цээж рүү нь гараараа цохисон миний дээд талын хувцсыг тайлаагүй, шууд миний бүсэлхийнээс доош хувцсыг шувталж хүчээр тайлаад хүчиндсэн. Миний дээр 15 минут орчим хөдөлж байгаад бэлгэвчгүйгээр бэлгийн харьцаанд орж..., ...хүчиндсэнийхээ дараа машинаас өргөж гаргаад гадаа гудамжинд хаяад явчихсан. Хэрэг болсон өдөр 58-64 УБР улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл дотор тухайн авто тээврийн хэрэгслийн жолооч бид хоёроос өөр хүн байгаагүй..”гэх мэдүүлэг/39-40, 42 дугаар хуудас/, Гэрч Г.Өнөрхүүгийн өгсөн “...21 цаг 07 минутад А над руу залгаад “Найзуудтай ууж байсан газраасаа одоо гарах гэж байна. Би нэлээн согтож байна. Хоёулхнаа 1 шил архи хуваагаад уучихсан” гэж ярьсан. ...20 орчим минутын дараа А залгаад “Би нэлээн муудчихжээ. Ингээд бараг тасарч байна. Би 21 рүү таксинд суучихлаа. Чи наанаа 5 шар дээр байж бай. Наана чинь уулзаад байр луугаа оръё гэсэн. Би 21 цаг 50 минутын үед А руу залгаад “Хаана явна” гэж асуухад “Таксинд суусан байна. Би бараг тасарчихсан байна гээд байхаар нь би чи наанаа байж бай, байгаа газраа надад хэлчих, би наанаас чинь яваад очъё гэхэд А “Би хаана байгаагаа мэдэхгүй байна, ямар ч байсан таксинд суучихлаа. Бараг тасрах гээд байна гэж хэлсэн. Тэгээд би утсаа салгаад “Зинли” апплейкшнаар Аийн хаана явааг нь харсан чинь яг нарийвчилсан дүрсийг нь хараагүй бөгөөд Гэсэр сүмийн баруун талын замын баруун талдаа замаас бага зэрэг зайтай байршилд зогссон харагдаж байсан. Тэгээд би А руу эргэж залгаад “Жолооч нь байна уу?, Би жолоочтой нь яръя” гэхэд А “Жолооч нь дэлгүүр ороод ирье гээд буусан байна гэсэн. Би тэгэхээр нь “Чи тэгвэл наад машинаасаа зүгээр буучхаач” гэхэд “Би машинаасаа бууж чадахгүй байна” гэж хэлэхээр нь би утсаа салгаад байрлалыг нь харахад нөгөө газраа байж байсан. Тэгээд эргээд залгахад А утсаа авчхаад цаанаа “зүгээр байгаач яах гээд байгаа юм” гээд хэрэлдээд “жолооч нь намайг яах гээд байгаан бол над руу дайраад байх юм” гэж хэлээд машинаас бууж байх шиг байсан бөгөөд энэ үед цаана нь эрэгтэй хүн “би чамайг 21 рүү хүргээд өгье л гэж байна ш дээ” гээд байгаа нь сонсогдоод утас нь салгагдсан. Би “Зэнли”-гээр ахин байршлыг харахад хорооллын замаар баруун тийш явж байгаад Билэг их дэлгүүрийн баруун уулзвараар хойшоо эргээд Үндэсний телевизийн уулзвараар зүүн эргэж Зурагтын замаар ороод Баянхошуу чиглэлд явчихаар нь би А руу 22 цаг 04 минутад дахин залгаад утсаа авахаар нь “Чи наад хүнээ таньдаг юм уу?, Хамт уусан хүн чинь юм уу гэхэд А “Танихгүй гэхээр нь “Тэгвэл наад хүн чинь чамайг Баянхошуу руу өөр газар руу авч яваад байна. Чи наад хүнээ аргалаад хаалгыг нь онгойлгоод эвтэйхэн үсэрчих гэж хэлсэн. Энэ үед А цаад хүн рүүгээ “Хаашаа яваад байгаа юм бэ” гэсэн чинь цаана нь эрэгтэй хүн “21 рүү л явж байна ш дээ” гэж хэлсэн.Тэгэхээр нь би утсаа салгаад 22 цаг 10 минутад 102 дугаарт залгаад “манай найзыг суулгасан такси нь өөр тийшээ аваад явчихлаа хүч хэрэглээд байх шиг байна” гэж дуудлага өгсөн. Тэгээд эргээд Аийн дугаар руу залгахад эхний 2 удаад нь таслаад байхаар нь ахин залгахгүй “Зэнли” дээр харж байсан чинь далан давхрын тэнд Мянган найз гэсэн газар гэж зааж байхаар нь дахин дугаар луу залгахад салгаад дахин залгахад холбогдохгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 50-51 дүгээр хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4- 14 дүгээр хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-31 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10856 дугаартай “А.Аийн биед баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. А.Аийн охин хальс хуучин урагдалтай байна. Үтрээнээс авсан арчдас, наалдцаас эр бэлгийн эс илрээгүй байна. А.А нь бэлгийн замын халдварт дох, тэмбүү, заг хүйтэн, трихоминаз өвчингүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЧД1-21-875 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 297.000 /Хоёр зуун ерэн долоон мянган төгрөг/-р үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/, Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “...хоолойны баруун хэсэг эгэмний яс орчимд 1*3 см орчим улайсан байдалтай, мөн баруун хөлийн шилбэний урд хэсэгт 2*2 см хөхөрсөн байдалтай, мөн зүүн хөлийн гуяны дээд хэсэгт 1*2 см хэмжээтэй хөхөрсөн байдалтай байв...” тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 18-20 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэх хэлбэрээр илэрдэг.
Өөрөөр хэлбэл, бие махбодын хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр сэтгэл санааны хувьс) айдас төрүүлэн, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх замаар, нөгөөтээгүүр, тодорхой шалтгааны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг ашиглан бусдын сүсэл зоригийг үл харгалзан хурьцал үйлдэхийг ойлгоно.
Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, хурьцал үйлдэж эхэлснээр төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд уг хэргийн зүйлчлэлийг тогтооход хохирогчийн бие махбодид гэмтэл учрах, охин хальс урагдах, цус гарах, эсхүл хохирогчийн биеэс эр бэлгийн эс илэрсэн байх үр дагаврыг заавал шаардахгүй болно
Шүүгдэгч Э.Бы үйлдэл нь хүний бэлгийн эрх чөлөө,халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар 1, 12.1 дүгээр зүйлийн1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Э.Бы хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч Э.Бы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.Б нь бусдын эд зүйлийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хохирогчийг согтуурсан эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Э.Бд ял оногдуулахад хүндрүүлэх, болон хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч А.А нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй байна.
Шүүх Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгээд нийт 3 /гурав/ жилийн хорих ялаар тогтоож, уг ялаа нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Быг хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.
Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 70 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд зүйлийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг согтуурсан эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 1 /нэг/ жилийн хорих ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгээд нийт 3 /гурав/ жилийн хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Бд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 5 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 70 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тоолсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан цагдан х