| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2017/0312/И |
| Дугаар | 131 |
| Огноо | 2018-05-18 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 131
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Ш.С-г эх З.О-ны асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар оны дугаар сарын өдөр төрсөн хүү Ш.С-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон хүн амын амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Ш-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4,130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг байрны ... тоот ... мкв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч З.О-ны өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч З.О-с 11.463.397 /арван нэг сая, дөрвөн зуун жаран гурван мянга, гурван зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж хариуцагч О.Ш-т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 371433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч З.О-с Улсын тэмдэгтийн хурамжинд дутуу төлсөн 83260 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хариуцагч О.Ш-с198364 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.О-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц