Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/477

 

 

 

 

 

 

2022        05          25                                   2022/ШЦТ/477      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Алтнай,   

Улсын яллагч: Ц.Хулан,

Шүүгдэгч: Э.Э түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Э.Эд холбогдох эрүүгийн 2211002800845 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Э.Э /РД: /, Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, эмээ, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо 42-16 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон гэмт хэргийн талаар

Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Хыг “урьдчилгаа мөнгө өгвөл АНУ-аас гар утас захиалж авчирч өгнө” гэж хуурч, түүнээс 2 удаагийн үйлдлээр нийт 3.427.500 /гурван сая дөрвөн зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөг залилж авсан гэмт хэрэг холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211002800845 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

             Хохирогч Б.Х мэдүүлэгт: “...2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би гар утас худалдан авахаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Тэди” гар утас худалдааны төв дээр ирээд өөрийн танил болох Э 98898886 дугаарын утас руу залгаад би гар утас авахаар “Тэди” гар утас худалдааны төв дээр ирчихсэн байна чи хаана нь ажилладаг юм бэ гэж асуухад Э надад би ажиллахаа больчихсон чи ямар утас авах гэж байгаа юм бэ гэж надаас асуухаар нь би Iphone 13 Pro Max 128GB маркийн rap утас авах гэсэн юм захиалга өгөх гэтэл оочир дараалал ихтэй байна гайгүй утас авчихмаар байна гэж хэлтэл Э надад Nm хаана байгаа юм би яваад очъё” гэж хэлээд надтай Урт цагааны ойролцоо уулзахаар тохироод бид 2 тухайн өдрөө Урт цагаан дээр уулзаад би Эд утас захиалж авах гэсэн чинь оочир дараалал ихтэй байна гайгүй утас авчихмаар байна гэж хэлэхэд Э надад “манай төрсөн эх Америк Улсад байгаа би чамд ээждээ гар утас захиад өгье утас чинь 7-21 хоногийн дотор ирнэ. урьдчилгаа 3.000.000 төгрөг өгчих утас чинь ирэхээр нь надад үлдэгдэл 990.000 төгрөгийг өгчих” гэж хэлэхээр н би Э 5057~86386 дугаарын данс руу Чингэлтэй дүүргийн... Урт цагааны ойролцоо байхдаа өөрийн Хаан банкны 5064261702 дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд хэд хоногийн дараа би Э рүү залгаад анх захиалсан байсан Iphone 13 Pro Max загварын 128 GB-н хэмжээтэйг нь биш 256 GB хэмжээтэйгээр солиод захиалъя гэж хэлэхэд Э надад зөрүү мөнгө болгоод мөнгө нэмээд өгчих гэж хэлээд 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 427.500 төгрөгийг... Э данс руу өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн өгсөн. Ингээд би мөнгөө өгснөөс хойш хугацаа хэтэрсэн бөгөөд би Энх- Эрдэнээс асуухад хил гааль хаагдсан учраас карго орж ирэхгүй байна гэж надад Э тайлбарлаж байсан бөгөөд надад карго Солонгост гацаад Америк руу буцаагдчихсан байна гэж хэлэхээр нь би надад каргоныхоо дугаарыг өгчих гэж хэлэхэд надад Каргоныхоо дугаарыг өгөхгүй байхаар нь би худлаа болсныг нь мэдээд Цагдаад хандсан...” /Хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

             Гэрч Э.Г мэдүүлэгт: “...Хаан банкны 5006985994 тоот дугаарын дансыг Амияа ББСБ нь анх ашиглалтад орох үедээ нээж байсан данс байгаа юм. Э.Э нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай ББСБ- аас авто машин худалдаж авах зорилгоор 8.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд зээл авсан хугацаанаас хойш нэг ч зээлийн төлөлт хийлгүй байж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай байгууллагын 5006985994 тоот дугаарын данс руу 444.924 төгрөгийг өөрийн эзэмшдэг 5057786386 тоот дугаарын данснаас зээлийн төлөлт гэж хийсэн...” /Хавтаст хэргийн 42 дугаар хуудас/

            Гэрч Д.С мэдүүлэгт: “...Хаан банкны 5063181011 тоот дугаарын данс нь Магна Профит энд инвест имент ББСБ-ын данс байна... Ж.Чулуунсүх гэх хүн манай байгууллагын 50631810111 тоот дугаарын дансанд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны 5057786386 дугаарын данснаас 284.000 төгрөгийг “Ж.Чулуунсүх хи72042617” гэсэн утгатайгаар хийсэн байна. Манай байгууллага анх зээл олгохдоо Чулуунсүх гэх хүний дансаар зээлээ олгодог бөгөөд эргэн төлөлтөө бол регистрийн дугаартай нь тулгаж авдаг...” /Хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

            Гэрч Ч.Ц мэдүүлэгт: “...би Этэй гэрлээд 3 жил болж байна... Ж.Чулуунсүх гэх хүн нь манай төрсөн эцэг байгаа юм...” /Хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

            “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/

            “Хаан” банкны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 29/1539 дугаартай албан бичиг, түүний хавсралт /Хавтаст хэргийн 64-67 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Хыг “урьдчилгаа мөнгө өгвөл АНУ-аас гар утас захиалж авчирч өгнө” гэж хуурч, түүнээс 2 удаагийн үйлдлээр нийт 3.427.500 /гурван сая дөрвөн зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөг залилж авсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Б.Х мэдүүлэгт: “...2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би гар утас худалдан авахаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Тэди” гар утас худалдааны төв дээр ирээд өөрийн танил болох Э 98898886 дугаарын утас руу залгаад би гар утас авахаар “Тэди” гар утас худалдааны төв дээр ирчихсэн байна чи хаана нь ажилладаг юм бэ гэж асуухад Э надад би ажиллахаа больчихсон чи ямар утас авах гэж байгаа юм бэ гэж надаас асуухаар нь би Iphone 13 Pro Max 128GB маркийн rap утас авах гэсэн юм захиалга өгөх гэтэл оочир дараалал ихтэй байна гайгүй утас авчихмаар байна гэж хэлтэл Э надад Nm хаана байгаа юм би яваад очъё” гэж хэлээд надтай Урт цагааны ойролцоо уулзахаар тохироод бид 2 тухайн өдрөө Урт цагаан дээр уулзаад би Эд утас захиалж авах гэсэн чинь оочир дараалал ихтэй байна гайгүй утас авчихмаар байна гэж хэлэхэд Э надад “манай төрсөн эх Америк Улсад байгаа би чамд ээждээ гар утас захиад өгье утас чинь 7-21 хоногийн дотор ирнэ. урьдчилгаа 3.000.000 төгрөг өгчих утас чинь ирэхээр нь надад үлдэгдэл 990.000 төгрөгийг өгчих” гэж хэлэхээр н би Э 5057~86386 дугаарын данс руу Чингэлтэй дүүргийн... Урт цагааны ойролцоо байхдаа өөрийн Хаан банкны 5064261702 дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд хэд хоногийн дараа би Э рүү залгаад анх захиалсан байсан Iphone 13 Pro Max загварын 128 GB-н хэмжээтэйг нь биш 256 GB хэмжээтэйгээр солиод захиалъя гэж хэлэхэд Э надад зөрүү мөнгө болгоод мөнгө нэмээд өгчих гэж хэлээд 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 427.500 төгрөгийг... Э данс руу өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн өгсөн. Ингээд би мөнгөө өгснөөс хойш хугацаа хэтэрсэн бөгөөд би Энх- Эрдэнээс асуухад хил гааль хаагдсан учраас карго орж ирэхгүй байна гэж надад Э тайлбарлаж байсан бөгөөд надад карго Солонгост гацаад Америк руу буцаагдчихсан байна гэж хэлэхээр нь би надад каргоныхоо дугаарыг өгчих гэж хэлэхэд надад Каргоныхоо дугаарыг өгөхгүй байхаар нь би худлаа болсныг нь мэдээд Цагдаад хандсан...” /Хавтаст хэргийн 36 дугаар хуудас/, Гэрч Э.Г мэдүүлэгт: “...Хаан банкны 5006985994 тоот дугаарын дансыг Амияа ББСБ нь анх ашиглалтад орох үедээ нээж байсан данс байгаа юм. Э.Э нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай ББСБ- аас авто машин худалдаж авах зорилгоор 8.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд зээл авсан хугацаанаас хойш нэг ч зээлийн төлөлт хийлгүй байж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай байгууллагын 5006985994 тоот дугаарын данс руу 444.924 төгрөгийг өөрийн эзэмшдэг 5057786386 тоот дугаарын данснаас зээлийн төлөлт гэж хийсэн...” /хх-ийн 42/, Гэрч Д.С мэдүүлэгт: “...Хаан банкны 5063181011 тоот дугаарын данс нь Магна Профит энд инвест имент ББСБ-ын данс байна... Ж.Чулуунсүх гэх хүн манай байгууллагын 50631810111 тоот дугаарын дансанд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны 5057786386 дугаарын данснаас 284.000 төгрөгийг “Ж.Чулуунсүх хи72042617” гэсэн утгатайгаар хийсэн байна. Манай байгууллага анх зээл олгохдоо Чулуунсүх гэх хүний дансаар зээлээ олгодог бөгөөд эргэн төлөлтөө бол регистрийн дугаартай нь тулгаж авдаг...” /хх-ийн 45/, Гэрч Ч.Ц мэдүүлэгт: “...би Этэй гэрлээд 3 жил болж байна... Ж.Чулуунсүх гэх хүн нь манай төрсөн эцэг байгаа юм...” /хх-ийн 47/, “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 29-30/, “Хаан” банкны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 29/1539 дугаартай албан бичиг, түүний хавсралт /Хавтаст хэргийн 64-67 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Э.Э үйлдэл нь хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна. 

Иймд прокуророос шүүгдэгч Э.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Э.Э хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Э дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.       

Хохирогч Б.Х гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3.427.500 төгрөгийг шүүгдэгч Э.Э нь төлсөн /хх-ийн77/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж  үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд Э.Эд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2,  дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. Э.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 / нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            5. Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүл