Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/491

 

 

 

 

 

 

 

  2022        06          02                                   2022/ШЦТ/491      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: Б.Дөлгөөн,

Шүүгдэгч С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бт холбогдох  эрүүгийн 2211000001094 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

С.Б (РД:), Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо согоот 20-1309 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 14-өөс 15-ны өдрийг шилжих шөнө 3 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Р.Аыг зодож түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духанд шарх, дух зүүн чамархай, дагзны хуйханд зулгаралт, баруун, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн бугалгад цус хуралт, хамрын нуруу, зулайд зөөлөн эдийн няцрал учруулан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211000001094 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч Р.А “...2022 оны 4 дүгээр сарын 14-өөс 15-ны өдрийг шилжих шөнө багын найз Д хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байдаг караокед пиво ууж сууж байгаад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 90-1309 тоотод байх гэртээ шөнийн 3 цагийн үед ороод хамтран амьдрагч Бтай ярилцах гээд хөнжлийг нь сөхөөд хувцаснаас нь зулгаатал Б босож ирээд “Чи муу янхан миний куртикийг урлаа” гээд миний эрүү хэсэг үү хөлөөрөө өшиглөөд, доошоо тонгойтол хамар луу хөлөөрөө өшиглөсөн ба тэгээд би сандарсандаа манайд байдаг цагаан өнгийн миксерийг Б луу шидсэн чинь Б тус миксерээр намайг үсдэж байгаад толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Би Б луу “Чи битгий архи уулдаа, амьдарлаа бодмоор байна” гэж хэлээд хөнжлийг нь сөхөөд татсан чинь маргаан үүсчихсэн. Б миний эрүү болон хамар хэсэгт өшиглөсөн, бас миксерээр толгой хэсэгт 3-аас 4 удаа цохисон. Яг аль хэсэгт цохисон талаар нь би сайн мэдэхгүй байна. Өмнө нь намайг байнга зодож дарамталдаг байсан. Цагдаагийн байгууллагад хандаж байсан удаагүй..” гэх мэдүүлэг (хх-ийн 10х-12х),

            Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №5809 дугаартай: “...Р.А биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духанд шарх, дух зүүн чамархай, дагзны хуйханд зулгаралт, баруун, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн бугалгад цус хуралт, хамрын нуруу, зулайд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн» чадвар алдалтад нөлөөлөхгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Р.А биед үүссэн тархи доргилт, духны шарх гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, дух, зүүн чамархай, дагзны хуйханд зулгаралт, баруун, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн бугалгад цус хуралт, хамрын нуруу, зулайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.(хх-ийн 20х-21х) нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 14-өөс 15-ны өдрийг шилжих шөнө 3 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Р.Аыг зодож түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духанд шарх, дух зүүн чамархай, дагзны хуйханд зулгаралт, баруун, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн бугалгад цус хуралт, хамрын нуруу, зулайд зөөлөн эдийн няцрал учруулан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Р.А “...2022 оны 4 дүгээр сарын 14-өөс 15-ны өдрийг шилжих шөнө багын найз Д хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байдаг караокед пиво ууж сууж байгаад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 90-1309 тоотод байх гэртээ шөнийн 3 цагийн үед ороод хамтран амьдрагч Бтай ярилцах гээд хөнжлийг нь сөхөөд хувцаснаас нь зулгаатал Б босож ирээд “Чи муу янхан миний куртикийг урлаа” гээд миний эрүү хэсэг үү хөлөөрөө өшиглөөд, доошоо тонгойтол хамар луу хөлөөрөө өшиглөсөн ба тэгээд би сандарсандаа манайд байдаг цагаан өнгийн миксерийг Б луу шидсэн чинь Б тус миксерээр намайг үсдэж байгаад толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Би Б луу “Чи битгий архи уулдаа, амьдарлаа бодмоор байна” гэж хэлээд хөнжлийг нь сөхөөд татсан чинь маргаан үүсчихсэн. Б миний эрүү болон хамар хэсэгт өшиглөсөн, бас миксерээр толгой хэсэгт 3-аас 4 удаа цохисон. Яг аль хэсэгт цохисон талаар нь би сайн мэдэхгүй байна. Өмнө нь намайг байнга зодож дарамталдаг байсан. Цагдаагийн байгууллагад хандаж байсан удаагүй..” гэх мэдүүлэг (хх-ийн 10х-12х), Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №5809 дугаартай: “...Р.А биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духанд шарх, дух зүүн чамархай, дагзны хуйханд зулгаралт, баруун, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн бугалгад цус хуралт, хамрын нуруу, зулайд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн» чадвар алдалтад нөлөөлөхгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Р.А биед үүссэн тархи доргилт, духны шарх гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, дух, зүүн чамархай, дагзны хуйханд зулгаралт, баруун, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн бугалгад цус хуралт, хамрын нуруу, зулайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.(хх-ийн 20х-21х) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч С.Бын үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч С.Бын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Хохирогч Р.А нь /хх-ийн 56/ гомдол саналгүй болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж  үзлээ.

Иймд С.Бт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж, хохирогч Р.А нь /хх-ийн 56/ гомдол санал байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой  эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 48.000 төгрөгийг шүүгдэгч С.Б нь төлсөн байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтгүй, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 48.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ