Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/506

 

 

 

 

 

 

2022        06          07                                   2022/ШЦТ/506      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,   

Улсын яллагч: Б.Баярчимэг,

Хохирогч: С.Э,

Шүүгдэгч: О.О /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О холбогдох эрүүгийн 2211 004020959 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

О.О, /РД: /, Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, Сонгонохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст цагдаа-жолооч ажилтай, дэд ахлагч цолтой, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 40-35 тоотод бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 1-55 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт хэргийн талаар

Шүүгдэгч О.О нь 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хохирогч С.Э хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн нүд, хамар хэсэгт гараараа 2 удаа цохиж зодон биед нь хамар ясны хугарал, зовхинд зулгаралт, цус хуралт, чихний дэлбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211 004020959 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч О.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: Миний багын найз болох А.А намайг “уулзъя” гэж дуудсан бөгөөд сүүлийн 1 жил уулзаагүй байсан учир 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед н.Гоомарал гэх хүний хамтаар виски авч очсон. Намайг очиход нэлээн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Дүү гэртээ ганцаараа учир эрт харина гэж бодон вискинээс ганц удаа уусан ба хэвтэж байтал С.Э “чи бос” гээд татаад байсан. Мөн тухайн үед М.Баянбат, А.А, С.Э 3 хоорондоо ноцолдоод зодолдоод байсан. Зодооноос хол байх гэж оролдсон боловч муудалцаад байхаар нь салгах гэж очсон. Эхэлж С.Э дэгээ төмөр барьж А.А, М.Баянбат нар луу дайрсан ба н.Болороо гэх охин очиж дэгээ төмрийг салгасан. Үүний дараа шил хагалан дайрахаар нь болиулах гэж явж байхдаа халтираад унасан. Энэ үед С.Э намайг өшиглөхөөр босож ирээд нэг удаа цохисон гэв.

            Хохирогч С.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: Миний хамар хоёр зөрүүтэй хугарсан учир хамрын мэс засалд орох шаардлагатай. Эмнэлгийн байгууллагын зүгээс уг хагалгаа 2.500.000-5.000.000 төгрөгийн үнэтэй болох талаар хэлсэн бөгөөд холбогдох баримтыг гаргаж өгөх боломжгүй талаар хэлсэн гэв.

            Хохирогч С.Эий “...найз Баянбат гэр лүүгээ харилаа гэсэн чинь Алтанбагана явуулахгүй гээд тэр хоёр маргалдсан. Тэгэхээр нь би болиоч гээд хэлсэн чинь Одончулуун гэх залуу намайг миний нүүрэн тус газар буюу зүүн нүд хамар луу 2 удаа гараараа цохисон чинь би ухаан алдчихсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа сэргэсэн чинь Одончулуун бос гээд миний гэдэс рүү хөлөөрөө 2 удаа өшиглөөд бос гээд байсан юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р ху/

            Хохирогч С.Эий дахин өгсөн “...бусдад зодуулснаас хойш одоог хүртэл хугацаанд биед учирсан гэмтлээ тогтоолгох зорилгоор интермед эмнэлэгт хамар үзүүлэхэд 55.000 төгрөг, интермед эмнэлгээс гарын сойлт авахад 21.00 төгрөг, 1 дүгээр эмнэлэгт хамар үзүүлэхэд 22.000 төгрөг, эм авахад 23.500 төгрөг, эмнэлгээр үзүүлэхэд явсан автомашины бензиний зардалд 480.000 төгрөг ингээд нийт 601.500 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 98-р ху/

             Гэрч М.Б “...Э биед нь хамраас нь цус гарсан байсан өөр ил харагдах гэмтэл шарх гэх зүйл харагдаагүй ээ. Тухайн гэмтлийг хэн Энхмөрөнд учруулсан талаар би хараагүй ээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р ху/

            Гэрч М.Б дахин өгсөн “...Одончулууныг ирэхээс өмнө бид нараас хэн нэгэн нь Э маргалдсан, муудалцсан, ноцолдсон, зодолдсон зүйл байхгүй...Одончулууныг ирэхээс өмнө Э биед зодуулсан гэхээр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40- р ху/

             Гэрч А.А дахин өгсөн “...Одончулууныг ирэхээс өмнө бид нараас хэн нэгэн нь Э маргалдсан, муудалцсан, ноцолдсон, зодолдсон зүйл байхгүй...Одончулууныг ирэхээс өмнө Э биед зодуулсан гэхээр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...’’ гэсэн мэдүүлэг/хх-ийн 38-р ху/

            Шинжээч Н.Т “...Хамар ясны хугарал гэмтэл нь дагаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-р ху/

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 3225 дугаартай “...С.Эий биед хамар ясны хугарал, зовхинд зулгаралт, цус хуралт, чихний дэлбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-р ху/

             Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 26а-2/1216 дугаартай албан бичиг /хх-ийн 51-63-р ху/

 Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 04/2071 дугаартай албан бичиг /164.000 төгрөг//хх-ийн 79-80-р ху/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.О нь 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хохирогч С.Э хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн нүд, хамар хэсэгт гараараа 2 удаа цохиж зодон биед нь хамар ясны хугарал, зовхинд зулгаралт, цус хуралт, чихний дэлбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч С.Эий “...найз Баянбат гэр лүүгээ харилаа гэсэн чинь Алтанбагана явуулахгүй гээд тэр хоёр маргалдсан. Тэгэхээр нь би болиоч гээд хэлсэн чинь Одончулуун гэх залуу намайг миний нүүрэн тус газар буюу зүүн нүд хамар луу 2 удаа гараараа цохисон чинь би ухаан алдчихсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа сэргэсэн чинь Одончулуун бос гээд миний гэдэс рүү хөлөөрөө 2 удаа өшиглөөд бос гээд байсан юм... ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р ху/, Хохирогч С.Эий дахин өгсөн “...бусдад зодуулснаас хойш одоог хүртэл хугацаанд биед учирсан гэмтлээ тогтоолгох зорилгоор интермед эмнэлэгт хамар үзүүлэхэд 55.000 төгрөг, интермед эмнэлгээс гарын сойлт авахад 21.00 төгрөг, 1 дүгээр эмнэлэгт хамар үзүүлэхэд 22.000 төгрөг, эм авахад 23.500 төгрөг, эмнэлгээр үзүүлэхэд явсан автомашины бензиний зардалд 480.000 төгрөг ингээд нийт 601.500 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 98-р ху/, Гэрч М.Б “...Э биед нь хамраас нь цус гарсан байсан өөр ил харагдах гэмтэл шарх гэх зүйл харагдаагүй ээ. Тухайн гэмтлийг хэн Энхмөрөнд учруулсан талаар би хараагүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р ху/, Гэрч М.Б дахин өгсөн “...Одончулууныг ирэхээс өмнө бид нараас хэн нэгэн нь Э маргалдсан, муудалцсан, ноцолдсон, зодолдсон зүйл байхгүй...Одончулууныг ирэхээс өмнө Э биед зодуулсан гэхээр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40- р ху/, Гэрч А.А дахин өгсөн “...Одончулууныг ирэхээс өмнө бид нараас хэн нэгэн нь Э маргалдсан, муудалцсан, ноцолдсон, зодолдсон зүйл байхгүй...Одончулууныг ирэхээс өмнө Э биед зодуулсан гэхээр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...’’ гэх мэдүүлэг/хх-ийн 38-р ху/, Шинжээч Н.Т “...Хамар ясны хугарал гэмтэл нь дагаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 3225 дугаартай “...С.Эий биед хамар ясны хугарал, зовхинд зулгаралт, цус хуралт, чихний дэлбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх дүгнэлт /хх-ийн 24-р ху/,  Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 26а-2/1216 дугаартай албан бичиг /хх-ийн 51-63-р ху/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 04/2071 дугаартай албан бичиг /164.000 төгрөг//хх-ийн 79-80-р ху/  зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Оы үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна. 

Иймд прокуророос шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч О.Оы хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.Оы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.       

Шүүгдэгч О.Оыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирогчийн зүгээс хэрэгт 601.500 төгрөгийн баримт гаргаж нэхэмжилсэн бөгөөд уг хохирлын 480.000 төгрөг бензиний зардалтай холбогдон гарсан байх тул уг зардлыг эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлэхтэй холбогдон гарсан зардалд тооцохгүй. Иймд 121.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, харин хохирогч С.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч О.Оаас эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 164.000 төгрөгийг гаргуулж Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч О.Оыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2,  дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. Бэсүд овогт О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 / нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Шүүгдэгч О.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оаас 121.500 төгрөг гаргуулан хохирогч С.Эд олгосугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 164.000 төгрөгийг шүүгдэгч О.Оаас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулсугай.

  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БА