Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/974

 

 

 

 

 

 

 

 

 

       2022             07             29                                                               2022/ШЦТ/......

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч: Г.Лхагвасүрэн /томилолтоор/,

шүүгдэгч: Г.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.М-нд холбогдох эрүүгийн 0000000000 тоот хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт Г-ийн М /РД:000000000/,

Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ****-ний өдөр *********** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл холбооны инженер мэргэжилтэй, "Т” ХХК-нд инженер ажилтай, ам бүл 4, ах, бэр эгч, ахын хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Алтан Овоо 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух хаягтай, урьд яп шийтгэлгүй,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар сургуулийн ойролцоо иргэн А.Т-тай  хувийн харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь гараараа цохиж улмаар биед зулай, чамархай ясны хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа бүхий гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хунд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар сургуулийн ойролцоо иргэн А.Т-тай  хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь гараараа 4-5 удаа цохиж улмаар биед нь “зулай, чамархай ясны хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа” бухий гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хунд хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

               -Хохирогч А.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М болон М  нар хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ...М  миний баруун шанаа хэсэгт 2 удаа цохиж байхад дундуур нь М миний баруун шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд М  дахин миний баруун шанаа руу 3 удаа цохиход би унасан юм. М, М ыг бодвол илүү их согтолттой цохилт нь арай зөөлхөн байсан..... ....М  илүү том биетэй миний баруун шанаа хэсэг рүү дарааллаад 4,5 удаа цохиход би тонгойсоор байгаад унасан, яг биеийн аль хэсгээрээ унаснаа мэдэхгүй байна. М  миний баруун шанаа хэсэгт 2 удаа цохиж байхад дундуур нь М миний баруун шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд М  дахин миний баруун шанаа руу 3 удаа цохиход би унасан юм. М, М ыг бодвол илүү их согтолттой цохилт нь арай зөөлхөн байсан... "...баруун талын шанаа хэсэг рүү гараараа 2 удаа цохиход би зүүн талруугаа хагас тонгойход дээрээс баруун талын чихний ар хэсэг руу цохиход ухаан балартаад ер нь ухаан алдаад унасан....М ы сүүлийн 2 удаагийн цохилт чиний баруун талын чихний ард талруу цохисон, энэ цохилтод ухаан балартаад ухаан алдаж унасан.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26, 29, 31-32-р хуудас/,

               -Гэрч Л.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:... Т газар хэвтэж байсан. Т-г харахад аль шанааг нь мэдэхгүй байна. Нэг шанаанаас нь цус гарчихсан...байсан. ...Бид гурав уулзахаасаа өмнө ямар нэгэн хүмүүстэй муудалцаж маргалдсан зүйл байхгүй... ...М миний нүүр хэсэг рүү мөргөж, элэгдэхэд би хойшоо дагаараа унасан юм. Тухайн үед миний амнаас цус гарсан ба амаа арьчаад Т  руу харахад Т  унаж байсан юм... ...миний нүдний буланд Т г М  цохиод унагааж байгаа харагдсан...М , М-ээс биеийн хувьд арай том биетэй махлагдуу залуу байгаа....сарны гэрэл болон биеийн харьцааг харахад М  Т г цохиж харагдсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56, 58-59, 61-62-р хуудас/,

               -Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т  нь толгойн тус газраа гэмтэл авсан гэж хэлсэн Г-ын  уруул нь хавдсан байсан....Бид гурав сааданд 1 лааз пиво уусан, тэгээд өөр хүмүүстэй зодоон цохион хийгээгүй гурвуулаа хамт харих гээд явж байтал ийм асуудал болсон.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-13-р хуудас/,

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Г-ийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай:

               “...1.А.Т гийн биед зулай, чамархай ясны хугарал, хатуу бурхуулийн дээрх цусан хураа бухий гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

               3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 106-108-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Г.М  яллагдагчаар өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Т-ын гэрт нь М, Д  Х бид 4 нэг том 2л пиво уусан. Х пиво уугаагүй. Тэгээд бид нар сагс тоглохоор Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар бүрэн дунд сургуулийн хойд талын талбай дээр очиход М-О, У хоёр сarc тоглож байсан. Тэгээд бид нар цуг тоглож байгаад сургуулийн хойд талд байрлах хөл бөмбөгийн талбай дээр юм яриад сууж байхад Т , Г  Б гурав шийдний хажуугаар чанга чанга юм яриад гараад явахад Д  дуугүй байгаа ч гээд орилоход өөдөөс юу гээд байгаа пиздаанууд бэ гэж хэлэхэд нь М, М-О, У бид 4 очсон эхлээд М бид хоёр очиход Б сургуулийн баруун урд зүг руу зугтаад явсан. Т  Г  хоёр үлдсэн ба Г  баруун талд нь зогсох байсан Т  зуун талд нь зогсож байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор би тэр хоёрыг таниагүй, уг нь тэр хоёр манай сургуулийн доод төгсөлтийг хүүхдүүд байгаа юм. Тэгээд би шууд очоод Г-ын  зуун талын шанаа хэсэгт нь хажуу талаас нь нэг удаа цохиход газар унасан. Тэгээд би Т г яагаад та нар орилоод байгаа юм бэ гэхэд надаас зугтаад хойшоогоо алхаад сургуулийн урд ирсэн Тэгээд би ерөнхийдөө сургуулийн урд гэрэлд гараад Т г таньсан. Тэгээд би буцаад алахад М Г ыг сугадаад ирж байсан. Энэ хоёрыг хажууд М У хоёр явж байсан. Тэгээд М Т г зүүн гараараа баруун талын шанаа хэсэгт нэг удаа цохиход Т  газар унаад ухаан алдсан. Тухайн газар нь цементтэй газар байсан. Т  хойшоо чигээрээ ганцаараа унасан. Тэгтэл дахиад М Г-ын  уруул руу нь мөргөөд унагасан. Тэгтэл М яаж байгаа юм бэ ахаа гээд Т гийн уруулын хонхорхой дээр нь дараад сэрээсэн. Тэгээд бид нар учраараа гээд хойш хөл бөмбөгийн талбай руу алхаад явж байхад өөдөөс Д , Т, Х 3 ирээд юу болоод байгаа юм бэ гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиж маргаан гараагүй Т  Г  хоёртой гар бариад салаад явсан өөр болсон зуйл байхгүй...” гэж /хавтаст хэргийн 127-128-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 143-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 144-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 145-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 146-р хуудас/ гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 147-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 148-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 149-163-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 166-р хуудас/, Т Т ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 170-р хуудас/, 2019.11.18-ны өдөр төрсөн хүү М.У-ын төрсөний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 171-р хуудас/, Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 215-217-р хуудас/, зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.М нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Г-ийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай дүгнэлтээр хохирогч А.Т гийн биед эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.М нь “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч А.Т гийн толгойн тус газарт гараараа 4-5 удаа цохиж байгаа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.    

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй, зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.М ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч А.Т  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.М ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Г.М-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000  (арван сая) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Г.М нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.М-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт /Таван богд солюшнс ХХК-нд инженер ажилтай/-ийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-нд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Т овогт Г-ийн М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Г.М-нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА