Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/539

 

 

 

 

 

 

 

  2022        06          21                                   2022/ШЦТ/539      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: Ц.Майбаяр,

Шүүгдэгч Б.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н холбогдох  эрүүгийн 2211002710714 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Б.Н (РД: ), Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, загвар зохион бүтээгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 200-172 тоотод оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 526 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгийн торгох ялаар, уг ялыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 951 дугаар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор уг ялыг эдэлж дууссан,

мөн шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 502 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 21/814 дугаар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор уг ялыг эдэлж дууссан,

мөн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1041 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, уг ялаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 2 жил 2 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байгаа тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/8537 дугаар албан тоотоор ялыг бүрэн эдэлж дуусаагүй байна.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 11:20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар байр, 67 тоотод үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д.Бийн зүүн чамархайд хайчаар цохиж эрүүл мэндэд нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211002710714 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: Д.Б миний эртний танил эгч. Очих газаргүй болсон тул гэрт нь очиж амьдарч байсан. Д.Б эгч архи, согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг бөгөөд уухаараа их яриасаг болчихдог. Надтай юм ярих гээд оролдох үед төвөгшөөгөөд хаалга түгжчихдэг байсан юм. Эхэндээ зүгээр байсан ч сүүл рүүгээ анзаарч “чи намайг үл тоолоо”, “яриа сонссонгүй” гэх мэтээр уурлаад байдаг болсон. Би зөөлөн хоолойтой бөгөөд дуу дуулахад мөнгөө төлж амьдарч байхад “боль” гээд уурлаад байдаг байсан. Тухайн өдөр дуу дуулаад байж байсан чинь “манайхаас яв” гээд элдвээр хэлээд хөөгөөд байхаар нь зүгээр өнгөрөөх гэтэл манай охин чихээ дараад сууж байсныг хараад “ямар учраас энэ хүнд дээрэлхүүлэх ёстой юм” гэж бодоод таарсан юмаараа цохичихсон. Цохисон үйлдлийг хэтрүүлсэн ба гэм буруугаа ойлгож байгаа гэв.

            Хохирогч Д.Бийн “...2022 оны 2 дугаар сарын 9-ний өөр өөрийн түрээслэн амьдагдаг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар байрны 67 тоот гэртээ байж байтал 11 цагийн орчим надтай хамт нөгөө талын өрөөг түрээсэлдэг Нинжин гээд эмэгтэй хөгжмөө чанга тоглоод байхаар нь ороод “хөгжмөө жаахан аяархан тогло, энд хүмүүс байна” гэж хэлээд өрөө рүүгээ ортол араас орж ирээд “намайг дарамталлаа” гээд над руу “чамайг ална” гээд дайрсан. Тэгээд би тухайн үед сандраад ноцолдож байтал гэнэт миний духны зүүн хэсэг рүү цохисон. Тэгтэл миний духны хэсгээс бага зэрэг цус гарсан..., ...гартаа барьж байсан хайчаар миний толгой хэсэгт нэг удаа зоосон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8),

            Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2861 дугаартай “...Д.Бийн биед зүүн чамархайд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..’’ гэсэн дүгнэлт (хх-ийн 17-18/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 11:20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар байр, 67 тоотод үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д.Бийн зүүн чамархайд хайчаар цохиж эрүүл мэндэд нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Д.Бийн “...2022 оны 2 дугаар сарын 9-ний өөр өөрийн түрээслэн амьдагдаг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар байрны 67 тоот гэртээ байж байтал 11 цагийн орчим надтай хамт нөгөө талын өрөөг түрээсэлдэг Нинжин гээд эмэгтэй хөгжмөө чанга тоглоод байхаар нь ороод “хөгжмөө жаахан аяархан тогло, энд хүмүүс байна” гэж хэлээд өрөө рүүгээ ортол араас орж ирээд “намайг дарамталлаа” гээд над руу “чамайг ална” гээд дайрсан. Тэгээд би тухайн үед сандраад ноцолдож байтал гэнэт миний духны зүүн хэсэг рүү цохисон. Тэгтэл миний духны хэсгээс бага зэрэг цус гарсан..., ...гартаа барьж байсан хайчаар миний толгой хэсэгт нэг удаа зоосон...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-10), Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2861 дугаартай “...Д.Бийн биед зүүн чамархайд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..’’ гэх дүгнэлт (хх-ийн 17-18/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.Ний үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Нгийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Нг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Хохирогч Д.Б нь /хх-ийн 39/ гомдол саналгүй болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж  үзлээ.

Иймд Б.Нд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Б.Н нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/1041 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийтгэсэн.Уг ялаас 2 жил 2 сар 11 хоногийн ялын үлдэгдэлтэй байгаа тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ерөнхий газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4/8537 дугаар тоот хэрэгт хавсаргажээ./хх-ийн 100/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар  хөнгөн ялыг хүндэд нь нэмж  нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн байх тул шүүгдэгч Б.Н нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/1041 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийтгэсэн.Уг ялаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 2 жил 2 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 мянган төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Б нь /хх-ийн 39/ гомдол санал байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 /долоо зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1041 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 2 жил 2 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 /долоо зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

        5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ