Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/540

 

 

 

 

 

 

 

  2022        06          21                                   2022/ШЦТ/540      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: Ц.Майбаяр /томилолтоор/,

Шүүгдэгч: Ж.Э, Н.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.ЭН.Б нарт холбогдох  эрүүгийн 2211000001131 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Ж.Э /РД: /, Монгол улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 9066 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох, Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 420 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дугаар дахь хэсэгт зааснаар 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг ялаа 2000 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ял дуусаж суллагдсан.

 Н.Б /РД: /, Монгол улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн 4 дүгээр баг, 6-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, уг ялаа 2021 оны 5 дугаар сарыны 12-ны өдрийн 149 дугаар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор 450.000 төгрөгийг бүрэн төлж дууссан.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 9066 тоотод хохирогч Н.Б маргалдан улмаар мөрөн тус газар нь хутгаар хатгаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...зүүн мөрөнд шарх, зүүн хацарт зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 9066 тоотод хохирогч Ж.Этой маргалдан улмаар толгойн хуйханд сэрээгээр хатгаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...толгойн хуйханд шарх, зулгаралт, хамар, зүүн хацарт зулгаралт, хэвлий, бүсэлхийд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211000001131 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Ж.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв

            Хохирогч Н.Бы өгсөн “...архиа ууж байтал Э унтаад өгсөн. Босохгүй байсан болохоор нь би түүнийг сэрээх гээд ядчихсан. Тэгээд тэр босож ирээд намайг унтуулахгүй гэх шалтгаанаар надтай хэрүүл маргаан үүсгэж байсан. ...би тэр үед гадагшаа гараад явна гэж байсан. Тэгэхэд Э надад уурлаад чи харанхуй шөнө хаашаа явдаг юм бэ гэх зэргээр дахиад маргалдсан. Тэгээд нэг мэдсэн чинь хоёулаа дээр доороо ороод хэрүүл зодоон болсон. Би хоёр адилхан хоорондоо харилцан зодолдсон. Тэгээд сүүлд Содхүү ирээд бид нарыг салгаж байсан. ...Би түүнийг хэрүүл маргаан хийж зодолдож байхдаа уур хүрээд сэрээгээр хатгаж байсан. Тэр шөнө угаасаа ширээн дээр хоол унд идэж байсан болохоор хутга сэрээ байж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь намайг ширээн дээрээс хутга аваад миний зүүн талын мөрөн дээр хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

            Хохирогч Ж.Эын өгсөн “...хамаатны хүн болох Батсайхан гэгчтэй гэртээ хоёулаа 0,5 граммын Хараа нэртэй архи хувааж ууцгаасан. Тэгээд дараагаар нь жаахан юм ярьж байгаад би өөрөө унтаад өгсөн. Тэгж байтал манай хүргэн болох Батсайхан нь намайг унтаж байх хойгуур сэрээгээд баахан зодож байсан. Тэгээд намайг босоод иртэл сэрээ бариад зогсож байсан. Сэрээг нь авах гээд түүнтэй ноцолдож байсан. Тэгээд босож ирээд яаж байна гэж хэлээд жаахан юм яриад ширээнд сууж байтал Батсайхан дахиад хутга бариад босоод ирсэн. Тэрийг нь бас булаалцалдаж байсан чинь би түүнийг хутгаар эгэмний ойролцоо газарт нь хатгасан байсан. Түүний эгэм хэсгээс нэлээн их цус гарч байсан. Тэр үед манай хүүхэд гаднаас орж ирээд бид нарыг зохицуулж байсан. ...Батсайхан нь толгой руу 5-6 удаа хатгаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

            Гэрөгсөн “...манай гэрт манай аав Ж.Э нь манай хамаатны хүргэн ах Батсайхан, бас нэг Эрка гэдэг аавын хамтдаа ажилладаг ах байсан. Тэр 3 архи уусан байсан. Тэгээд би оройн 22 цагаас сагсны бэлтгэлтэй байсан тул гадагшаа гараад явсан. Тэгтэл 23 цагийн үед хүргэн ах Батсайханы эхнэр Дэлгэр гэх эмэгтэй над руу залгаад нөгөө 2 чинь согтоод агсам тавиад байх шиг байна, чи гэртээ ороод үзэж хараад хэлнэ биз дээ гэхээр нь би тэр үедээ нээх их тоогоогүй байсан. Тэгээд бэлтгэлээ хийж байснаа санаа зовоод аавтайгаа гар утас руу залгаж ярихад Батсайхан ах чинь гаднаас орж ирээд агсам тавьж намайг зодож нүдээд байна гэж хэлэхээр нь би гэртээ 24 цагийн үед ирэхэд тэд нар хоорондоо зодолдоод гэрийн энд тэндгүй цус болсон байсан. ...Батсайхан ахын бие нь муудлаа гээд эмнэлэг дуудаж үзүүлж байсан. Ахыг аваад Госпитал руу явсан. ...Манай аавын толгойн хэсэгт нь сэрээгээр хатгасан гэж байсан. Тэгээд толгойн зулай дээрээс нь цус гарч байсан мөн нүүр амнаас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн IQ- 17 дугаар хуудас/

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 04- ний өдрийн 6455 дугаартай“...Н.Бы биед зүүн мөрөнд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн мөрний шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн хацрын зулгаралт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 03- ны өдрийн 6457 дугаартай“...Ж.Эын биед толгойн хуйханд шарх, зулгаралт, хамар, зүүн хацарт зулгаралт, хэвлий, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх толгойн хуйханд шарх, зулгаралт гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Шүүгдэгч Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 9066 тоотод хохирогч Н.Б маргалдан улмаар мөрөн тус газар нь хутгаар хатгаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...зүүн мөрөнд шарх, зүүн хацарт зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 9066 тоотод хохирогч Ж.Этой маргалдан улмаар толгойн хуйханд сэрээгээр хатгаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...толгойн хуйханд шарх, зулгаралт, хамар, зүүн хацарт зулгаралт, хэвлий, бүсэлхийд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь  шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Н.Бы өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, Хохирогч Ж.Эын өгсөн  гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, Гэрч Э.С өгсөн “...манай гэрт манай аав Ж.Э нь манай хамаатны хүргэн ах Батсайхан, бас нэг Эрка гэдэг аавын хамтдаа ажилладаг ах байсан. Тэр 3 архи уусан байсан. Тэгээд би оройн 22 цагаас сагсны бэлтгэлтэй байсан тул гадагшаа гараад явсан. Тэгтэл 23 цагийн үед хүргэн ах Батсайханы эхнэр Дэлгэр гэх эмэгтэй над руу залгаад нөгөө 2 чинь согтоод агсам тавиад байх шиг байна, чи гэртээ ороод үзэж хараад хэлнэ биз дээ гэхээр нь би тэр үедээ нээх их тоогоогүй байсан. Тэгээд бэлтгэлээ хийж байснаа санаа зовоод аавтайгаа гар утас руу залгаж ярихад Батсайхан ах чинь гаднаас орж ирээд агсам тавьж намайг зодож нүдээд байна гэж хэлэхээр нь би гэртээ 24 цагийн үед ирэхэд тэд нар хоорондоо зодолдоод гэрийн энд тэндгүй цус болсон байсан. ...Батсайхан ахын бие нь муудлаа гээд эмнэлэг дуудаж үзүүлж байсан. Ахыг аваад Госпитал руу явсан. ...Манай аавын толгойн хэсэгт нь сэрээгээр хатгасан гэж байсан. Тэгээд толгойн зулай дээрээс нь цус гарч байсан мөн нүүр амнаас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн IQ- 17 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 04- ний өдрийн 6455 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 03- ны өдрийн 6457 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Э, Н.Б нарын үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч Ж.Э, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ж.Э, Н.Б нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ж.Э, Н.Б нарыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Хохирогч Ж.Э, Н.Б нар  нь /хх-ийн 97-98/ гомдол саналгүй болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж  үзлээ.

Иймд Ж.Э, Н.Б нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар тус бүрийг шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, , шүүгдэгч Ж.Э, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж, хохирогч Ж.Э, Н.Б нар нь /хх-ийн 97-98/ гомдол санал байхгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой  эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,5  дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13 см урт саарал өнгийн иштэй, ажлын хэсэг нь 20 см, нийт 33 см урттай хутга 1 ширхэг, шаргал өнгийн сэрээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 164.880 төгрөгийг шүүгдэгч Н.Баас, 262.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Эоос тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэв.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                         ТОГТООХ НЬ:

1. Ж.Э, Б он овогтой Н.Б нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Н.Б нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус бүрийг шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Н.Б нар ань шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  5. Шүүгдэгч Ж.Э, Н.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,5  дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13см урт саарал өнгийн иштэй, ажлын хэсэг нь 20 см, нийт 33 см урттай хутга 1 ширхэг, шаргал өнгийн сэрээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 164.880 төгрөгийг шүүгдэгч Н.Баас, 262.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Эоос тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулсугай.

 8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э, Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛА