Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 125

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оргилтунгалаг

Улсын яллагч: Н.Энхтуяа

Шүүгдэгч Т.Цэрэнтогтох /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцов/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Т.Цэрэнтогтоход холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031496 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Chinggis Beer ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл 7, эх, эхнэр, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 43 дугаар гудамж 530 тоотод оршин суух Бөх овгийн Төмөртогоогийн Цэрэнтогтох / РД: НЙ:90052811/ нь

2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргилуун хүнсний дэлгүүр дотор хохирогч Ц.Солонготой хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа дэлгүүрийн лангууны шилийг Т.Цэрэнтогтох нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн устгаж нийт 122.200 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

  •            үүгдэгч Т.Цэрэнтогтох шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дэлгүүр рүү тамхи зээлэх гээд орсон. Гэтэл дэлгүүрийн худалдагч урьд өдөр нь манай ахтай уулзсан байсан бөгөөд үүнээс болж маргалдаад уурандаа лангууг нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд хагалсан гэв.

              Хохирогч Ц.Солонгын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 31 минутын үед Оргилуун нэртэй хүнсний дэлгүүртээ зогсож байтал гаднаас Цэрэнтогтох орж ирж надад 1 ширхэг том пиво, 1 хайрцаг тамхи, 1 том ундаа зээлээч гэхээр нь би үгүй энэ удаад чамд зээл өгөх боломжгүй гэж хэлээд байж байтал Цэрэнтогтох гэнэт битгий хүн доромжлоод байгаарай гээд дэлгүүрийн шилэн лангууг гараараа цохиж, хагалаад дараа нь хөлөөрөө өшиглөөд унагааж, над руу нэг удаа салаавч гаргаад гараад явсан надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Байгалмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Цэрэнтогтох манай ах, дүү нарыг доромжилж дуусаагүй юу гээд уг дэлгүүрийн шилэн лангууг гараараа хагалаад хөлөөрөө өшиглөж унагаасан...гэх мэдүүлэг,

Гэрч Д. Ишжанцангийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...намайг худалдан авалт хийх завдалгүй Цэрэнтогтох гэх залуу дэлгүүрийн шилэн лангууг нэг гараараа цохиж хагалаад, дараа нь хөлөөрөө цохиж унагаасан...гэх мэдүүлэг,

Гэрч Б.Баярсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...уг дэлгүүр лүү ороход хаалгаар ороод үүд хэсэгтээ бага хэмжээний цус болсон, гол хэсэгт байрлах шилэн лангуу нь хагараад газар унасан байдалтай байсан...гэх мэдүүлэг,

Яллагдагч Т.Цэрэнтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Оргилуун хүнсний дэлгүүр рүү орж тамхи, пиво зээлээр авахаар ортол худалдагч нь зээлгүй гээд би гэнэт уур хүрээд уг дэлгүүрийн шилэн лангууг гараараа хагалаад, хөлөөрөө өшиглөөд унагаасан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хяналтын камерт бичлэг хийсэн тэмдэглэл,

Гэрэл зургийн үзүүлэлт

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол,

Эд зүйлийн үнэлгээ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Цэрэнтогтох нь 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргилуун хүнсний дэлгүүр дотор хохирогч Ц.Солонготой хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа дэлгүүрийн лангууны шилийг Т.Цэрэнтогтох нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн устгаж нийт 122,200 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Солонгын: ... би үгүй энэ удаад чамд зээл өгөх боломжгүй гэж хэлээд байж байтал Цэрэнтогтох гэнэт битгий хүн доромжлоод байгаарай гээд дэлгүүрийн шилэн лангууг гараараа цохиж, хагалаад дараа нь хөлөөрөө өшиглөөд унагааж, над руу нэг удаа салаавч гаргаад гараад явсан надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Байгалмаагийн ...Цэрэнтогтох манай ах, дүү нарыг доромжилж дуусаагүй юу гээд уг дэлгүүрийн шилэн лангууг гараараа хагалаад хөлөөрөө өшиглөж унагаасан...гэх мэдүүлэг,

Гэрч Д. Ишжанцангийн ...намайг худалдан авалт хийх завдалгүй Цэрэнтогтох гэх залуу дэлгүүрийн шилэн лангууг нэг гараараа цохиж хагалаад, дараа нь хөлөөрөө цохиж унагаасан...гэх мэдүүлэг,

Гэрч Б.Баярсүрэнгийн ...уг дэлгүүр лүү ороход хаалгаар ороод үүд хэсэгтээ бага хэмжээний цус болсон, гол хэсэгт байрлах шилэн лангуу нь хагараад газар унасан байдалтай байсан...гэх мэдүүлэг  болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож  байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохиролоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж ял оноох нь зүйтэй.  

              Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Бөх овогт Төмөртогоогийн Цэрэнтогтохыг бусдын эд хөрөнгийг гэмтээж нийт 122.200 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Т.Цэрэнтогтоход 1 жилийн хорих ял оногдуулсугай.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цэрэнтогтоход оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цэрэнтогтоход оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд  хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

     5.Шүүгдэгч Т.Цэрэнтогтох нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

     6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

              7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН