| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0837/э |
| Дугаар | 2022/ШЦТ/548 |
| Огноо | 2022-06-22 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,
Улсын яллагч: О.Нандинцэцэг,
Нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,
Шүүгдэгч: Б.Б түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2111010730856 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Б.Б, /РД: 35/, Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар багийн 6-22-23 тоот оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 06 дугаар хороо, 64-71 тоотод Н.О согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2111010730856 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн өдөр байж байтал орой дуудахаар нь гэрт нь очсон. Манай найз Н.э тухайн үед эхнэртэйгээ маргасан буюу гэр бүлийн маргаантай байсан. Бид 2 шил архи, хэдэн шил пиво уугаад согтсон байсан. Би нэлээн согтсон бөгөөд Н.э согтоод унтаад өгсөн. Нэг мэдсэн тэр эмэгтэйг би үнссэн. Үнсэхэд надтай юм яриад байхаар нь гайгүй юм болов уу гэж бодсон. Ийм зүйл болчихлоо. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмэгтэй хүний биед зохисгүй булай үйлдэл гаргаж зөвшөөрөлгүй хүрсэнд, эмэгтэй хүнээс төрсөн учир маш их гэмшиж байна гэв.
Хохирогч Н.э “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед манай найз залуу Э өөрийн найз Б манай гэрт дуудаж, улмаар бид гурав 2 ширхэг шилтэй архи, 6 ширхэг лаазтай пиво зэргийг хувааж уугаад юм ярьж сууцгаасан юм. Ингээд цаг хэд болж байсныг санахгүй байна, би архиндаа согтоод тасраад унтаад өгсөн ба гэнэт том өрөөнийхөө орон дэр сэрэхэд миний дээр нэг залуу ‘чи ямар гоё юм бэ’ гээд надтай бэлгийн харьцаанд орж байсан ба хэсэгхэн зуур би найз залуу Эыг гэж бодсон боловч тэврээд авахад өөр бие хаатай, мөн дуугарч байгаа дуу хоолой нь хүртэл өөр байсан ба сайн нягтлаад харахад Б байсан юм. Тэгээд би орилж бархираад түлхсэн чинь миний хоёр гарыг дараад надтай үргэлжлүүлэн бэлгийн харьцаанд ороод байсан. Ингээд би хөлөөрөө жийж босоод найз залуугаа алгадаж сэрээсэн ба энэ үед Б жижиг өрөө рүү гүйгээд орсон. Тэгэхээр нь найз залуудаа Б чинь намайг хүчиндсэн гэж хэлсэн. Тэгэхэд манай найз залуу надад итгэж өгөхгүй байсан ба Б дуудаж асуухад намайг худлаа ярьж байсан гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба Б зугтаагаад гараад явсан. Би явсны дараа усанд ороод бэлэг эрхтнээ угаачихсан юм. ..Миний биеийн байдалд хэвийн, харин согтуу байсан юм. ...ямар ч байсан намайг сэрэхэд манай цонхоор гэрэл тусаад Б миний дээр байгаа нь харагдсан. Учир нь манай ор цонхны дэргэд байдаг ба Баянбүрдийн тойргийн гэрэлд тусдаг юм. Би уугаад сууж байхдаа нимгэн унтлагын хувцастай, дотуураа дотоож, хөхний даруулгатай байсан. Унтахдаа энэ чигээрээ унтсан байсан учир Б надтай бэлгийн харьцаанд орж байхад миний унтлагын хувцас тайлагдаагүй, харин дотоожийг маань тайлчихсан байсан. Хэчнээн хугацаанд надтай бэлгийн харьцаанд орсон талаар би мэдэхгүй байна. Нэг сэрэхэд надтай бэлгийн харьцаанд орж байсан ба бэлгэвчгүй байсан. Би босоод явсны дараа нь шалгаж үзэхэд манай гэрт хэрэглэсэн бэлгэвч болон хайрцаг, уут зэрэг байгаагүй....
...Би 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед буюу Б дуудахаас өмнө найз залуу Н.этай өөрийн хүслээр бэлгийн харьцаанд орсон байдаг. Найз залуу Этай бэлгийн харьцаанд орохдоо дур тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 21 дүгээр хуудас/,
Гэрч Н.эын “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд би найз Бийн утас руу нь залгаж О гэрт дуудсан. О гэр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 64а байрны 71 тоотод байдаг юм. Б ирэхэд бид гурав архи ууцгааж юм ярьж суусан. Бид гурав 2 шил архи уугаад шөнө болж Оюун-Эрдэнэ түрүүлээд том өрөөнд унтсан. Харин Б бид хоёр архи ууж сууж байгаад амрахаар болж Б жижиг өрөөнд ор засаж байсан Би О хажуугаар ороод согтсон байсан учир нам унтсан байсан. Намайг унтаж байхад Оюун-Эрдэнэ алгадаж сэрээгээд би сандарсандаа буцаагаад алгадсан. Сэрээд учрыг нь асуухад Оюун-Эрдэнэ ‘танай найз намайг хүчиндэж байна, чамайг юм болов уу гэж бодтол биш байна’ гэж гэхээр нь би Бээс ‘чи яасан юм бэ’ гэхэд наад хүүхэн чинь солиорч байна гэж хэлсэн. Би Б нэг удаа нүүр лүү нь алгадсан. Оюун-Эрдэнэ ‘арай ч дээ’ гэх зэргээр бухимдаж байх хооронд Б гараад явсан байсан...
...найз бүсгүй Н.Отэй 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчим сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон байдаг. Миний зүгээс бэлгийн харьцаанд орж байхдаа дур тавьсан /эр бэлгийн эс гадагшилсан/” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 08/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7955 дугаартай шинжээчийн “...Н.э баруун сарвууны чигчий хурууны үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Н.э үтрээнээс авсан наалдцад эр бэлгийн эс илэрсэн байна. Эмэгтэйчүүдийн хэт авиа шинжилгээ хийгдээгүй болно. Н.О нь бэлгийн замын ДОХ, тэмбүү, заг хүйтэн халдваргүй, трихомониазын халдвартай байна” гэх дүгнэлт /хх-ийн 46-47/,
Шинжээч эмч Б.Дэлгэрмаагийн “...Хохирогч Н.О, холбогдогч Б хоёрын хувьд нэг удаагийн бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалтгүй байсан гэх тул энэ тохиолдолд тэмбүү өвчний халдвар дамжих боломжтой. Харин холбогдогч гэх Б нь тэмбүү өвчний антибиотек эмчилгээг эмчийн зааврын дагуу бүрэн хийлгэсэн тохиолдолд уг өвчин бүрэн эдгэнэ. Мөн бүрэн эмчилгээ хийлгэсэн зарим тохиолдолд тухайн хүний цусанд тэмбүү өвчний халдварын шинжилгээг хийхэд ТРНА /+/, RPR /-/ хариу гарч болдог ба энэ тохиолдолд бусдад тэмбүү өвчин халдварлахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн “...Чигчий хурууны гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэх мэдүүлэг /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 06 дугаар хороо, 64-71 тоотод Н.О согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Н.э мэдүүлэг /хх-ийн 19, 21 дүгээр хуудас/, Гэрч Н.эын мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 08/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7955 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47/, Шинжээч эмч Б.Дэлгэрмаагийн мэдүүлэг /хх-ийн 34-35/, Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 37/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Чингэлтэй дүүргийн 06 дугаар хороо, 64-71 тоотод Н.О согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн гэх үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Б.Б нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдлийн тухайд:
Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж хурьцал үйлдэх хэлбэрээр илрэх бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогч болох Н.О согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлджээ.
Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж хурьцал үйлдэж эхэлснээр төгсдөг бөгөөд хохирогчийн биеэс эр бэлгийн эс илэрсэн байх үр дагаврыг заавал шаардахгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч Б.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Б нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов
Хохирогч Н.О нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй байна. /хх-ийн 129/
Шүүх Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 -т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 -т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 78 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Бийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүү