| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0837/э |
| Дугаар | 2022/ШЦТ/553 |
| Огноо | 2022-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Улсын яллагч: А.Азжаргал,
Шүүгдэгч: Л.З /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Л.З холбогдох эрүүгийн 2111013031023 дугаартай хэргийг 2022 оны 05 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Л.З /РД: /, Монгол улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, зээл 38-14 тоотод оршин суух хаягтай, урьд:
Өвөрхангай аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1/200 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Өвөрхангай аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 13- ний өдрийн 1/67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 сарын 18-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 5 сарын хугацаагаар хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, 9 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар
Шүүгдэгч Л.З нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн 1-11 тоотод байрлах нийтийн байрны 2 тоотод 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Д.Ц “гэртээ оруулсангүй" гэх шалтгаанаар толгойн тус газарт гараараа цохиж Д.Цын биед тархи доргилт, баруун хөмсөг, баруун, зүүн хацар, уруул, хамрын нуруу, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн 11 дүгээр байрны нийтийн байрны 01 тоотод өөрийн хамтран амьдрагч З.З бусадтай хардсаны улмаас түүний үснээс зулгааж унагах, хөлөөрөө өшиглөх зэргээр З.Зийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн сарвуу, баруун зүүн бугалга, нуруу, зүүн дал, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2111013031023 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Л.З нь шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн үед би хэрэгт цагдаагаас гадуур зугтааж явсан. Баянбүрдэд байрлалтай нийтийн байранд хамтран амьдрагч З.З амьдарч байсан. З.Зийн таньдаг хүмүүс ирж, улмаар архины хамааралтай хүмүүст асуудал гарсан. Хамтран амьдрагчийг хажуу талын 2 номерын өрөөнд суудаг эрэгтэйтэй хардаж зодооны асуудал үүссэн. Эхлээд өөрийн хамтран амьдрагчийг алгадсан. Сүүлд хажуу өрөөний эмэгтэйг “эр нөхрөө захирч чаддаггүй юм уу” гээд цохисон гэв.
Хохирогч Д.Цын “...би түүнийг оруулахгүй гэтэл “чи муу хөгшин гичий минь, орон дээр алцайгаад хэвт, чи залуу боовонд дуртай гэлүү, би танай нөхрөөс чинь залуу” гээд намайг үснээс чирээд гараараа толгой, цээж, нүүр, дал орчим цохиод, гараараа ам таглаад дуугарвал ална шүү гээд байсан....2021 оны 10 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо дэнжийн 1-11 тоотод байрлах нийтийн байрны 02 тоотод намайг зодсон залууг би дахин харвал танина. Яагаад гэтэл уг залууг намайг өрөөнд байхад 2 ч удаа орж ирээд надтай юм ярилцаж нэлээдгүй удсан болохоор би түүний царайг тухайн үед сайн харсан. Мөн намайг зодуулж байхад орж ирж салгасан хажуу өрөөний эрэгтэй эмэгтэй 2 хүмүүс намайг зодсон залууг хараад зүс таньж байсан бөгөөд Золзаяа гэх эмэгтэй гэрт байдаг хүн байна гэж байсан...Би гомдолтой байна. Компьютер томограф хийлгэсэн, шүүх эмнэлэгт үзүүлсэн, Хөдөлсөн 4 шүдээ авхуулсан, баримтаа авч ирж нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 36-37, 39-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10251 дугаартай “...Д.Цын биед тархи доргилт, баруун хөмсөг, баруун, зүүн хацар, уруул, хамрын нуруу, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээч эмчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 49-50-р тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан “...урьдчилан бэлдэж А4 хэмжээтэй цаасан дээр 9 хүний цээж зургийг 3 эгнээгээр зэрэгцүүлэн нааж зураг тус бүрийн доор 1-9 хүртэл дугаарласан бөгөөд 1 дэх эгнээний 3 дахь мөрөнд З / /-ын цээж зургийг өөр ямар нэг нэмэлт мэдээлэлгүйгээр байрлуулж доод хэсэгт нь “3” гэж дугаарлан хохирогч Д.Цд үзүүлж таниулав. Оролцогч Д.Ц дээрх 9 хүний цээж зургийг сайтар үзэж 10 орчим секунд болсны дараа 3 дугаартай хүний зураг буюу Л.Зын зургийг зааж “2021 оны 10 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо дэнжийн 1-11 тоотод байрлах нийтийн байрны 02 тоотод намайг зодсон хүн мөн байна” гэв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 30-32-р тал/
Гэрч З.Зийн “...З манай гэрийн хажуу айл буюу 02 тоотод шууд ороод явчихсан...өглөө нэг танихгүй хүн хаалга тогшоод энд Б гэж хүн байна уу гэж асуусан ба юу болсон талаар асуухад манай ээжийг өчигдөр танай гэрийн Б гэж хүн орж ирээд зодсон байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 28-р тал/
Таньж олуулах ажиллагаа явуулсан “...З гэдэг хүн мөн болохыг мэдэж байгаа учраас таньж чадна...З дугаартай хүний зураг З.З зодсон хүн байна” гэх тэмдэглэл, /хавтаст хэргийн 179-180-р тал/
Хохирогч З.Зийн “...2021 оны О сарын 21-ний өдөр...З намайг чи хаагуур юу хийгээд яваад байгаа юм бэ, би чамайг хаагуур юу хийж явааг чинь мэднэ шүү гэх мэт зүйл хэлэхээр нь би түүнд миний хаагуур юу хийж явах чамд ямар хаатай юм бэ? Хүүхдүүд ирчихсэн байгаа шүү чамайг цагдаад барьж өгнө шүү гэтэл З “чи цагдаад өгөөд үзэхгүй юу, би одоог хүртэл баригдахгүй явж л байгаа биз дээ” гэж хэлээд надад уурлаж миний үснээс зулгааж сууж байсан сандал дээрээс татаж унагаагаад хөлөөрөө миний толгой, гүүр, бие хэсэгт олон удаа өшиглөсөн...Намайн Нарангэрэл гэх залуутай хардаж зодсон гэж бодож байна...зодуулж гэмтсэндээ гомдолтой байна. Өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 184-185, 187-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 сарын 02-ны өдрийн 10522 дугаартай “...З.Зийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун зүүн сарвуу, баруун зүүн бугалга, нуруу, зүүн дал, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээч эмчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 201-202-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.З нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн 1-11 тоотод байрлах нийтийн байрны 2 тоотод 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Д.Ц “гэртээ оруулсангүй" гэх шалтгаанаар толгойн тус газарт гараараа цохиж Д.Цын биед тархи доргилт, баруун хөмсөг, баруун, зүүн хацар, уруул, хамрын нуруу, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн 11 дүгээр байрны нийтийн байрны 01 тоотод өөрийн хамтран амьдрагч З.З бусадтай хардсаны улмаас түүний үснээс зулгааж унагах, хөлөөрөө өшиглөх зэргээр З.Зийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн сарвуу, баруун зүүн бугалга, нуруу, зүүн дал, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Д.Цын “...би түүнийг оруулахгүй гэтэл “чи муу хөгшин гичий минь, орон дээр алцайгаад хэвт, чи залуу боовонд дуртай гэлүү, би танай нөхрөөс чинь залуу” гээд намайг үснээс чирээд гараараа толгой, цээж, нүүр, дал орчим цохиод, гараараа ам таглаад дуугарвал ална шүү гээд байсан....2021 оны 10 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо дэнжийн 1-11 тоотод байрлах нийтийн байрны 02 тоотод намайг зодсон залууг би дахин харвал танина. Яагаад гэтэл уг залууг намайг өрөөнд байхад 2 ч удаа орж ирээд надтай юм ярилцаж нэлээдгүй удсан болохоор би түүний царайг тухайн үед сайн харсан. Мөн намайг зодуулж байхад орж ирж салгасан хажуу өрөөний эрэгтэй эмэгтэй 2 хүмүүс намайг зодсон залууг хараад зүс таньж байсан бөгөөд Золзаяа гэх эмэгтэй гэрт байдаг хүн байна гэж байсан...Би гомдолтой байна. Компьютер томограф хийлгэсэн, шүүх эмнэлэгт үзүүлсэн, Хөдөлсөн 4 шүдээ авхуулсан, баримтаа авч ирж нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 36-37, 39-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10251 дугаартай “...Д.Цын биед тархи доргилт, баруун хөмсөг, баруун, зүүн хацар, уруул, хамрын нуруу, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээч эмчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 49-50-р тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан “...урьдчилан бэлдэж А4 хэмжээтэй цаасан дээр 9 хүний цээж зургийг 3 эгнээгээр зэрэгцүүлэн нааж зураг тус бүрийн доор 1-9 хүртэл дугаарласан бөгөөд 1 дэх эгнээний 3 дахь мөрөнд З //-ын цээж зургийг өөр ямар нэг нэмэлт мэдээлэлгүйгээр байрлуулж доод хэсэгт нь “3” гэж дугаарлан хохирогч Д.Цд үзүүлж таниулав. Оролцогч Д.Ц дээрх 9 хүний цээж зургийг сайтар үзэж 10 орчим секунд болсны дараа 3 дугаартай хүний зураг буюу Л.Зын зургийг зааж “2021 оны 10 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо дэнжийн 1-11 тоотод байрлах нийтийн байрны 02 тоотод намайг зодсон хүн мөн байна” гэв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 30-32-р тал/, Гэрч З.Зийн “...З манай гэрийн хажуу айл буюу 02 тоотод шууд ороод явчихсан...өглөө нэг танихгүй хүн хаалга тогшоод энд Б гэж хүн байна уу гэж асуусан ба юу болсон талаар асуухад манай ээжийг өчигдөр танай гэрийн Б гэж хүн орж ирээд зодсон байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 28-р тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан “...З гэдэг хүн мөн болохыг мэдэж байгаа учраас таньж чадна...З дугаартай хүний зураг З.З зодсон хүн байна” гэх тэмдэглэл, /хавтаст хэргийн 179-180-р тал/, Хохирогч З.Зийн “...2021 оны О сарын 21-ний өдөр...З намайг чи хаагуур юу хийгээд яваад байгаа юм бэ, би чамайг хаагуур юу хийж явааг чинь мэднэ шүү гэх мэт зүйл хэлэхээр нь би түүнд миний хаагуур юу хийж явах чамд ямар хаатай юм бэ? Хүүхдүүд ирчихсэн байгаа шүү чамайг цагдаад барьж өгнө шүү гэтэл З “чи цагдаад өгөөд үзэхгүй юу, би одоог хүртэл баригдахгүй явж л байгаа биз дээ” гэж хэлээд надад уурлаж миний үснээс зулгааж сууж байсан сандал дээрээс татаж унагаагаад хөлөөрөө миний толгой, гүүр, бие хэсэгт олон удаа өшиглөсөн...Намайн Нарангэрэл гэх залуутай хардаж зодсон гэж бодож байна...зодуулж гэмтсэндээ гомдолтой байна. Өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 184-185, 187-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 сарын 02-ны өдрийн 10522 дугаартай “...З.Зийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун зүүн сарвуу, баруун зүүн бугалга, нуруу, зүүн дал, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээч эмчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 201-202-р тал/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Л.Зын үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч Л.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Л.Зын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.Зын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хохирогч Д.Ц, З.З нар хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 150.000 төгрөгийг шүүгдэгч Л.Заас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч Л.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 07 жил 06 сар 22 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 90 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 жил 09 сар 22 хоногоор тогтоосугай.
Шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Хохирогч Д.Ц, З.З нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2, дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Л.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Зыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 07 жил 06 сар 22 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 90 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 жил 09 сар 22 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.Зд оногдуулсан 07 жил 08 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,5 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 42 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгч Л.Зын эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 150.000 төгрөгийг шүүгдэгч Л.Заас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүү