| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 105/2019/0490/Э |
| Дугаар | 584 |
| Огноо | 2019-06-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 584
2019 6 13 2019/ДШМ/584
Г.Э , Ж.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Ж.М-ын өмгөөлөгч М.Батмөнх,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 538 дугаартай шийтгэх тогтоолыг прокурор Ч.Батбаярын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Э , Ж.М нарт холбогдох 1806014460321 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Г-ийн Э , ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;
2. Б овгийн Ж-ын М, ..............тоотод оршин суух бүртгэлтэй,
Төв аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 4 дүгээр 16-ны өдөр 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг биечлэн эдлээгүй 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1513 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаатай хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:.........../;
Г.Э , Ж.М нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 26-100 тоот хашаанд байсан иргэн М.Амгалангийн эзэмшлийн 51-82 УНХ, 04- 24 УБИ, 55-81 УБР улсын дугаартай ачааны 3 автомашины нийт 6 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 960,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Э , Ж.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Э , Ж.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э од хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.М-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Ж.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ял дээр, энэ тогтоолоор Ж.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.М-н урьд цагдан хоригдсон нийт 74 /далан дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.М-аас 480,000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Амгаланд олгохоор, тус шүүхийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд Г.Э ын тушаасан 480,000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Амгаланд тус тус олгож шийдвэрлэжээ.
Прокурор Ч.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна”, 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заасныг шүүгдэгч Г.Э од хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэхдээ дурдаагүй нь шийтгэх тогтоолыг ойлгомжгүй гарсан гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 538 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Ж.М-ын өмгөөлөгч М.Батмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил, 1 сарын хугацаатай хорих ял оногдуулж, үргэлжилсэн үйлдэл буюу шийтгэх тогтоол гарсны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулсан. Түүний эрх зүйн байдал нь дордоогүй гэж үзэж байна. Тухайн үйлдсэн гэмт хэрэг нь үргэлжилсэн үйлдэл. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Г.Э нь Ж.М нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 26-100 тоот хашаанд байрлуулсан иргэн М.Амгалангийн эзэмшлийн 51-82 УНХ, 04- 24 УБИ, 55-81 УБР улсын дугаартай том оврын ачааны 3 автомашины нийт 6 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 960,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.Амгалангийн “...Би том оврын чирэгч ачааны автомашинуудаар тээвэрт явдаг юм. ...2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 13-14 цагийн хооронд үл таних 2 хүн хашаа давж орж ирээд уг аккумуляторуудыг хулгайлж гарахдаа мөн машины сэлбэг төмрийг хашаа давуулан шидэж хулгайлж байгаа бичлэг хадгалагдсан байгаа тул аккумуляторуудаа олж авмаар байна. ...” /хх 31-33/ гэсэн мэдүүлэг, аккумляторуудыг авсан болохоо мэдүүлсэн шүүгдэгч Г.Э /хх 46-47/, Ж.М нарын мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-13/, камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20-22/, хөрөнгийн үнэлгээний “Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 26/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Г.Э , Ж.М нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” буюу мөн хуулийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул тэдний үйлдлийг тус гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүх Ж.М-г 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс багасгаж хорих ял оногдуулсан байх тул Ж.М-ын 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгүүлсэн гэмт хэрэг үйлдэхээс өмнө үйлдсэн гэмт хэргийг дараа нь буюу 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэж, уг хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж дүгнэхээр байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Э , Ж.М нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээнд тохирчээ.
Прокурор Ч.Батбаяр нь шийтгэх тогтоол ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаж бичээгүй талаар улсын яллагчийн эсэргүүцэл бичжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагатай.
Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна...”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...” гэсэн заалтыг заах нь тухайн тэнсэгдсэн, үүрэг хүлээсэн Г.Э ыг хариуцлагажуулсан, эрүүгийн хариуцлагатай болохыг ойлгуулах ач холбогдолтой тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 538 дугаартай шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах үндэслэл болж байна.
Харин улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэснийг шийтгэх тогтоолд заах талаар эсэргүүцлийг хангах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Үндэслэл нь, шүүх Г.Э од ял оногдуулахгүйгээр тэнссэн заалт дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол...” гэсэн заалтыг нэмж оруулахаар шийтгэх тогтоол ойлгомжтой болно гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 538 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг Г.Э од мэдэгдсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ