Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 156

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чинзориг

Улсын яллагч Б.Байгалмаа,

Хохирогч Г.Хишиг-Амгалан,

Шүүгдэгч Л.Октябрь /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлт гаргасан болно/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Л.Октябрьд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031261 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 Монгол Улсын харьяат, 1986 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч, зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 4-222 тоотод оршин суудаг гэх боловч Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол Эко 26/8 дугаар байрны 8 тоотод оршин суух,

-2007 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж нэмж нэгтэн нийт 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 5 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан.

-2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 226 дугаартай шүүгчийн захирамжаар  эдлээгүй үлдсэн 01 жил 4 сар 26 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан Боржигон овогт Лхагвасүрэнгийн Октябрь /РД:ЧТ86110796/

 

Шүүгдэгч Л.Октябрь нь  давтан үйлдлээр 2015 оны 06 дугаар сарын 04-ний хохирогч  А.Хишиг-Амгалангаас хүүхдийг чинь Төмөр замын дээд сургуульд оруулж өгнө гэж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4.500.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нөхөр Д.Эрдэнэчулууныг батлан даалтанд гаргаж өгнө гэж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч нийт 13.500.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

             Шүүгдэгч Л.Октябрь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин ярих зүйлгүй гэв.

            Хохирогч Г.Хишиг-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай нөхөр Д.Эрдэнэчулуун хэрэгт холбогдоод яах учраа олохгүй явж байхад энэ хүн батлан даалтанд гаргаж болно, бүтнэ гээд надаас мөнгө авсан. Дараагийн мөнгө авсан талаар хэлэхэд хүүхэд маань тухайн үед Хятад улсад сурч байсан бөгөөд шилжүүлээд Улаанбаатар хотын Төмөр замын сургуульд оруулъя гэхэд энэ хүн би Төмөр замын сургуульд хүүхдийг чинь сургаж чадна гэсэн. Тэгээд 4 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл намайг хуурч мэхлэн, хүүхдийн маань бичиг баримтыг нь аваад Төмөр замын сургууль руу өөрөө ордог байсан. Биднийг гадаа нь үлдээгээд өөрөө орчихоод гарч ирэхдээ за маргааш больё гэдэг байсан.Би одоо гомдолтой байна. Би хүнээс мөнгө зээлж аваад энэ хүнд өгдөг байсан. Одоо хүртэл буцааж нэгч төгрөг өгөөгүй учир гомдолтой байна гэв.

Хохирогч Г.Хишиг-Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Өмнөговь аймагт буудал ажиллуулдаг юм. Тэгээд манай ажиллуулдаг буудалд хэдэн эмэгтэй байрласан бөгөөд тэд нар биеэ үнэлэгч нар байсныг мэдээгүй байрлуулсан. Энэ асуудлаас болж манай нөхөр бусдыг биеэ үнэлэхэд орон байраар хангасан гэх үндэслэлээр шалгагдаж хоригдсон.Тэгээд энэ тухай манай нөхрийн эгчийн охин Шийтэрийн нөхөр болох Октябрь мэдсэн. Тэгээд би прокурор шүүгч таньдаг наад асуудлыг чинь зохицуулаад өгье та 10 сая төгрөг өгчих гэхээр нь би хамаг мөнгөө шавхаад байгаа 9 сая төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Урт-Цагаан худалдааны төвийн гадна бэлнээр өгсөн. Тэгтэл хэнтэй уулзсан хэрхэн хөөцөлдөж байгаа талаар юу ч хэлээгүй алга болсон. Утсаар худлаа яриад л яваад байдаг. Уг асуудлаас өмнө 2015 оны 04 дүгээр сард манай хүүхдийг Төмөр замын дээд сургуульд оруулж өнгө таньдаг хүн байгаа та 4.500.000 төгрөг өгчих гэхээр нь Төмөр замын сургуулийн гадна явж байхдаа мобайл банкаар шилжүүлсэн боловч худлаа хэлж мөнгө аваад одоо болтол сургуульд оруулсан ч зүйл байхгүй алга болсон. ...Миний хувьд нөхрөө батлан даалтанд гаргах гээд хамаатнуудаас нь прокурор цагдаагийн байгууллагад таньдаг хүн байна уу мөнгө төгрөг өгөөд ч болтугай батлан даалтанд гаргая гэж асуухад Октябрь асууж үзье гэж байсан. Тэгээд яасан ийсэн талаар асууж араас нь хөөцөлдөхөд Октябрь нь шүүхэд таньдаг хүн байна 10 сая төгрөг олоод өгчих гэж хэлэхээр нь би байсан 9 сая төгрөгөө өгсөн юм. Октябрь нь надад хэлэхдээ шүүгчид тэр мөнгийг өгөөд батлан даалтанд гаргана гэж хэлсэн....Тухайн үед манай хүүхэд Тэлмэнг Октябрь нь хөөцөлдөж сургуульд оруулж өгсөн зүйл байхгүй. Октябрьтай хамран амьдарч байсан Сэржмядаг гэх хүнтэй уулзахад надад хэлэхгүй яасан юм бэ гээд хөөцөлдөж байгаад КТМС-д оруулсан Октябрь нь анх 4.500.000 төгрөгийг авахдаа сургуулийн төлбөр тухайн үеийн ханшаар 2.500.000 төгрөг байсан тэрийг төлөөд 2 сая төгрөгийг ажил хөөцөлдөхдөө ашиглана гэж ярьсан....Манай нөхөр эмэгтэйчүүдийг биеэ үнэлэгч гэдгийг мэдээгүй оруулсан болох нь тогтоогдож үйлдэл нь хэрэгсэхгүй болсон гэх мэдүүлэг,

Гэрч Д.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: Октябрь нь манай төрсөн эгч Чимэдлхамын охин Шийтэрчулууны нөхөр юм. 2015 оны 04 сард манай эхнэр Хишиг-Амгалангийн хүү Тэлмэнг Төмөр замын дээд сургуульд оруулж өгнө гэж хэлээд 4.500.000 төгрөг эхнэр Хишиг-Амгалангаас дансаар авсан. Би 2015 оны 09 сард хэрэгт холбогдож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 461 дүгээр ангид хоригдож байхад нөхрийг чинь батлан даалтанд гаргаж өгье гэж хэлээд 9.000.000 төгрөг авсан байсан. Яаж өгч авсан талаар би мэдэхгүй. Октябрь нь ямар нэгэн байдлаар батлан даалтанд гаргах талаар хөөцөлдсөн ажил байхгүй. Би 2016 оны 02 дугаар сард Өршөөлийн тухай хуульд хамрагдаж суллагдахад эхнэр Хишиг-Амгалан нь надад энэ тухай хэлсэн гэх мэдүүлэг,

Гэрч Г.Тэлмэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Октябрь гэх хүнийг сайн танихгүй. Манай ээж Хишиг-Амгалан нь сургуульд оруулж өгөх хүн гээд л танилцаж байсан. Октябрь гэх хүн намайг Төмөр замын дээд сургуульд оруулж өгнө гэж хэлээд ээжээс мөнгө авсан юм байна лээ. Тэгээд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл өдөр болгон за өнөөдөр оруулж өгнө гэж дагуулж яваад өөрөө дотор хүнтэй уулзана гэж ороод за за маргааш болчихлоо гээд явдаг байсан. Дотор ороод хүнтэй уулздаг байсан үгүйг би мэдэхгүй гэх мэдүүлэг,

 Яллагдагч Л.Октябрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хишиг-Амгалан  Эрдэнэчулуун нар нь манай хуучин эхнэр Шийтэрчулууны ах,эгч нь байгаа юм. Тэгээд 2015 оны хавар Хишиг-Амгалан нь хүүхдээ төмөр замын сургуульд оруулах гэсэн юм таньдаг хүн байна уу асуугаад өгөөч гэж хэлсэн. Тэгхээр нь би асууя гэж хэлсэн. Тэгээд би асуугаагүй байж 4.500.000 болох юм байна гэж хэлээд 4.500.000 төгрөгийг Төмөр замын сургуулийн гадна бэлнээр авсан. Тэгээд явж байхад 2015 оны 08 дугаар сард Эрдэнэчулуун нь бага насны хүүхдийн биеийг үнэлүүлсэн хэрэгт хоригдон шалгуулсан бөгөөд Хишиг-Амгалан нь таньдаг хүн олоод манай нөхрийг батлан даалтанд гаргаад өгөөч надад 10 сая төгрөг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь таньдаг хүн байгаа гэж хэлээд 9 сая төгрөгийг нь авсан. Би Хишиг-Амгалангийн хүүхдийг сургуульд оруулах, нөхөр Эрдэнчулууныг батлан даалтанд гаргах талаар ямар ч ажил хөөцөлдөөгүй. Таньж мэддэг хүн байхгүй байсан юм. Тэгээд тухайн үед буюу 2015 оны 09 дүгээр сарын 20-нд надтай үерхэж байсан Сэржмядагт хүнд худлаа яриад мөнгийг нь аваад үрчихсэн одоо цагдаад өгнө гээд байна гэдгээ хэлэхэд Хишиг-Амгалантай яриад хөөцөлдөж байгаад хүүхдийг нь сургуульд оруулж өгсөн. Надад Төмөр замын сургууль болон Баянзүрхийн шүүхэд таньдаг хүн байгаагүй гэх мэдүүлэг,

 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Л.Октябраас төлбөр барагдуулах хэлцэл хийсэн тухай баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Шүүгдэгч Л.Октябрь нь  давтан үйлдлээр 2015 оны 06 дугаар сарын 04-ний хохирогч  А.Хишиг-Амгалангаас хүүхдийг чинь Төмөр замын дээд сургуульд оруулж өгнө гэж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4.500.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нөхөр Д.Эрдэнэчулууныг батлан даалтанд гаргаж өгнө гэж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч нийт 13.500.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Хишиг-Амгалангийн … манай нөхөр бусдыг биеэ үнэлэхэд орон байраар хангасан гэх үндэслэлээр шалгагдаж хоригдсон….Тэгээд би прокурор шүүгч таньдаг наад асуудлыг чинь зохицуулаад өгье та 10 сая төгрөг өгчих гэхээр нь би хамаг мөнгөө шавхаад байгаа 9 сая төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Урт-Цагаан худалдааны төвийн гадна бэлнээр өгсөн. …2015 оны 04 дүгээр сард манай хүүхдийг Төмөр замын дээд сургуульд оруулж өнгө таньдаг хүн байгаа та 4.500.000 төгрөг өгчих гэхээр нь Төмөр замын сургуулийн гадна явж байхдаа мобайл банкаар шилжүүлсэн боловч худлаа хэлж мөнгө аваад одоо болтол сургуульд оруулсан ч зүйл байхгүй алга болсон...Одоо нийт 13.500.000 төгрөгний хохирол учруулсан гомдолтой байна гэв.

Гэрч Д.Эрдэнэчулууны ….2015 оны 04 сард манай эхнэр Хишиг-Амгалангийн хүү Тэлмэнг Төмөр замын дээд сургуульд оруулж өгнө гэж хэлээд 4.500.000 төгрөг эхнэр Хишиг-Амгалангаас дансаар авсан. Би 2015 оны 09 сард хэрэгт холбогдож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 461 дүгээр ангид хоригдож байхад нөхрийг чинь батлан даалтанд гаргаж өгье гэж хэлээд 9.000.000 төгрөг авсан байсан …гэх мэдүүлэг,

Гэрч Г.Тэлмэнгийн ….2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл өдөр болгон за өнөөдөр оруулж өгнө гэж дагуулж яваад өөрөө дотор хүнтэй уулзана гэж ороод за за маргааш болчихлоо гээд явдаг байсан. Дотор ороод хүнтэй уулздаг байсан үгүйг би мэдэхгүй гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Л.Октябрийн ….2015 оны хавар Хишиг-Амгалан нь хүүхдээ төмөр замын сургуульд оруулах гэсэн юм таньдаг хүн байна уу асуугаад өгөөч гэж хэлсэн. Тэгхээр нь би асууя гэж хэлсэн. Тэгээд би асуугаагүй байж 4.500.000 болох юм байна гэж хэлээд 4.500.000 төгрөгийг Төмөр замын сургуулийн гадна бэлнээр авсан. ….Хишиг-Амгалан нь таньдаг хүн олоод манай нөхрийг батлан даалтанд гаргаад өгөөч надад 10 сая төгрөг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь таньдаг хүн байгаа гэж хлээд 9 сая төгрөгийг нь авсан. Би Хишиг-Амгалангийн хүүхдийг сургуульд оруулах, нөхөр Эрдэнэчулууныг батлан даалтанд гаргах талаар ямар ч ажил хөөцөлдөөгүй. Таньж мэддэг хүн байхгүй байсан юм гэх мэдүүлэг,

 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Л.Октябраас төлбөр барагдуулах хэлцэл хийсэн тухай баримт зэргээр нотлогдож байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт “хорих ялыг нь тэнссэн этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Иймд шүүгдэгч Л.Октябрийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 226 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 4 сар 26 хоногийг хугацааны  өмнө тэнсэн суллагдсанаас үлдсэн хугацаа нь өршөөлд хамрагдсан байна.  

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн  283, 286, 290, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогтой Лхагвасүрэнгийн Октябрийг бусдыг залилан мэхэлсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч Л.Октябрийг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Октябрийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

          4.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Октябриас 13.500.000  төгрөг гаргуулж хохирогч Г.Хишиг-Амгаланд олгосугай.

          5. Шүүгдэгч Л.Октябрийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.    

          6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ё.ЦОГТЗАНДАН