Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/70

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч *******аруул-Ирээдүй

Хохирогч М.О, Д.Г

Хохирогч Д.Э, Г.Э нарын өмгөөлөгч Т.Дашцэрэн

Шүүгдэгч *******,******* тэдгээрийн өмгөөлөгч *******лтандөш,

Шүүгдэгч******* түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам

Шүүгдэгч******* түүний өмгөөлөгч Г.Лхам,

Шүүгдэгч*******  түүний өмгөөлөгч Н.Болорчулуун /цахимаар/ нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч*******ид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, шүүгдэгч*******эд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч*******ад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,*******,*******,*******, ******* нарт холбогдох эрүүгийн 2122000580080 дугаартай хэргийг шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ............. төрсөн, ....... настай, эрэгтэй, ................. боловсролтой, .......... мэргэжилтэй, ..........., ам бүл-................... хамт, ...................тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан *******

2.Монгол Улсын иргэн, ........... өдөр төрсөн, .......... настай, ..........., .............боловсролтой, мэргэжилгүй, ..........., ам бүл-................ хамт, ................ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан*******

 

3.Монгол Улсын иргэн, ............ өдөр төрсөн, .......... настай, эрэгтэй, .............. боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-................. хамт .................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан*******

4.Монгол Улсын иргэн, ..............өдөр төрсөн, .......... настай, эрэгтэй, ................ боловсролтой, ............. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл..................... хамт ...................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан*******

 

5. Монгол Улсын иргэн, ................. өдөр ...........................төрсөн, .............. настай, эрэгтэй, ............... боловсролтой, ................. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл................... нарын хамт ..................тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,*******

 

            Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч  ******* нь Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ногоон хөвийн худаг” гэх газраас 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.Ж эзэмшлийн цахилгаан үүсгэвэр гаргагч моторыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-93 БРА улсын дугаартай машин механизм ашиглаж хулгайлсан,

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 07 дугаар баг 100 дугаар байрны 15 тоотод иргэн Д.Эы орон байрны вакум цонхыг түлхэн орж мөнгөн хазаар, мөнгөн бөгжтэй суман ташуур, 4 ширхэг их гарын үндсэн хул, 5 ширхэг жижиг мөнгөн аяга, дунд гарын ногоон хаш аяга, дунд гарын үндсэн тагш, 5 ширхэг их гарын мөнгөн аяга, 14 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг хаш хөөрөг, Сэврэй хийцийн дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг дарс, их гарын шар мана хөөрөг, сувдан даруулга 2 ширхэг, мөнгөн бугуйвч, эрэгтэй мөнгөн гинж, алтан ээмэг хосоороо, монетон ээмэг, гинж, кулон, бөгж хосоороо, монетон бөгж 1 ширхэг зэрэг нийт 69,590,000 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

Шүүгдэгч*******,******* нар нь бүлэглэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 09 дүгээр баг Мандалын 16-21 тоот хашаанаас 2021 оны 03 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө иргэн Э.Х эзэмшлийн 59- 98 ДУЗ улсын дугаартай “Даюун” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч*******,  ******* нар нь бүлэглэн Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Нүхэн Хонд” гэх газарт хохирогч Н.Т эд зүйлсээ хадгалдаг ёмкостны цоожийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр арматурын төмрөөр хөшин эвдэлж тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтэрч эмээлийн мөнгөн эдлэлүүдийг хулгайлж түүнд 990.156 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *******,*******,******* нар нь бүлэглэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр багийн нутгаас 2021 оны 10 дугаар сард иргэн М.Оийн 5 тооны хонийг нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг Моддын тойром гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Х.Г өмчлөлийн 1 тооны гүүг нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад 900,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номгон гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 24- оос 25-нд шилжих шөнө иргэн Д.Ж эзэмшлийн 17 тооны адуу хулгайлж түүнд 16 сая төгрөгийг хохирол учруулсан,

Шүүгдэгч*******, *******,******* нар нь бүлэглэн Дундговь аймгийн Гурвансайхан сум 2 дугаар баг “Ганц толгой” гэх газар нутаглах иргэн Г.Ц гэрт 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хууль бусаар, нууцаар нэвтрэн орж мөнгөн аяга 20 ширхэг, алтан гинж, ээмэг, бөгж, хуучны хаш хөөрөг, мөнгөн бүс, мөнгөн хормойн боолт, гар утаснууд зэрэг эд зүйлс хулгайлсан,

Яллагдагч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 6-26 тоот хашаанд байх иргэн Г.Эын гэрээс 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 04 сарын 27-ны өдрийн хооронд төмөр сейф 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, Жи-6 маркийн гар утас 1 ширхэг, цайны дээж өргөдөг модон цац 1 ширхэг, Дробинка маркийн галт зэвсэг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдад 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 20-оос 24-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сум 4 дүгээр баг “Хоолойн гашуун” гэх газар нутаглах иргэн Б.У гэрээс мөнгөлсөн хул, үндсэн шар хул, хар аяга мөнгөлсөн дунд гарын мөнгөн аяга, хүрэн аяга мөнгөлсөн дунд гарын мөнгөн аяга, мөнгөн хазаар, хөх цэнхэр өнгийн торгон хоргой эмжээртэй даалинтай даваа толгойтой халтар манан хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдад 9,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

          Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан яллах болон цагаатгах талын болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

  1. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

 

          1.1/ Хохирогч Б.Ж эзэмшлийн цахилгаан үүсгэвэр гаргагч мотор хулгайлсан гэх хэргийн талаар:

- Шүүгдэгч С.Сумъяасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2021 оны 03 сарын 12-13-нд шилжих шөнө******* ахтай Дундговь аймгаас гарч Өлзийт сумаар дайрч Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу явсан. Явах замдаа А ах “нойр хүрээд байна ахын дүү жолоо барьчих” гэхээр нь жолоо барьж явж байгаад төөрсөн. Худаг дээр очтол худгийн цахилгаан үүсгэгч мотор байхаар нь авсан. А ах унтаж байсан” гэв.

          - Хохирогч Б.Ж “2021 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Ногоон хөв”-ийн усан дээр иртэл блокон худгийн цоожийг нь эвдээд онгойлгочихсон байхаар нь худаг дотор ортол миний эзэмшлийн ҮМН-5000 маркийн улбар шар өнгийн цахилгаан мотор хулгайд алдагдсан байхаар нь би цагдаад мэдэгдээд, машины мөрөөр нь урагшаа явтал мөр нь Цогтцэцийн сумын төв замд нийлээд явсан байхаар нь мөрөөр явсаар байгаад Цогтцэций сум ороод явж байтал айлын гадаа миний ҮМН-5000 маркийн улбар шар өнгийн мотор ил тавиатай байхаар нь очтол 17-93 БРА улсын дугаартай хар өнгийн Соната-5 маркийн машинтай 2 залуу авсан байхаар нь би Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-28/

          - Гэрч*******ийн “2021 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 01 цагийн үед 17-93 БРА улсын дугаартай хар өнгийн Соната 5 маркийн машинаараа *******гийн хамт Дундговь аймгаас гараад Өлзийт сум руу яваад Өлзийт суман дээр шөнийн 03 цагийн үед ирээд шууд урагшаа Цогтцэций сум руу явж байгаад замаа буруу авч төөрч явж байгаад төв замд нийлээд явж байтал нойр хүрээд байхаар нь би Сумъяасүрэнг “жолоо бариад явчих, Цогтцэций дөхөөд ирэхээрээ дуудаарай” гэж хэлчхээд машиндаа унтаад өгсөн. Сумъяасүрэн Цогтцэцийн хойно ирээд намайг сэрээгээд би машинаа унаад Цогтцэций орж ирж байтал машин хааз авахгүй доголдоод байхаар нь таньдаг найзууд руугаа залгаад гэрийнх нь гадаа очтол машин унтраад асахгүй болсон. Машиныхаа хамрыг сөхөөд ирдүктер нь шатсан байж магадгүй гэж бодоод машиныхаа багажийг нээгээд түлхүүр багаж авах гэтэл багажинд улбар шар өнгийн цахилгаан мотор байхаар нь Сумъяасүрэнгээс “энэ юун мотор вэ” гэж асуухад Сумъяасүрэн дуугараагүй. Тэгээд машины ирдүктерийг янзалж байх зуураа *******гээс дахиад “энэ юун мотор вэ” гэж асуухад “таныг унтаж байх зуур худаг дээр мотор байхаар нь авчихсан” гэж хэлсэн. Бид хоёр машинаа янзалж байтал 16 цагийн үед моторын эзэн мотоциклтой ирээд, цагдаа дуудаад Цогтцэций сумын цагдаагийн хэлтэс дээр хамт очсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-43/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /1-р хх-ийн 2 /

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3, 6-7 /

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “Тухайн автомашин нь хар өнгөтэй, 17-93БРА улсын дугаартай Соната-5 суудлын автомашин байв. Тухайн автомашин нь өнгө үзэмж муу, хойд, урд гупер нь хагарсан газан хөдөлгүүртэй байв. Автомашиныг түлхүүрээр нь түлхэхэд асахгүй, хар өнгийн салонтой, савхин суудлын бүрээстэй, ар талын суудал дээр эсгийн гутал 1 хос, сэрүүн нэртэй пивоны сав 2 ширхэг байв. Автомашины багажийг шалгахад хоосон байсан бөгөөд шал хэсэг тээр усны цахилгаан мотор тавьсан мөр үүссэн байв. Тухайн мөрөн дээр моторыг  тавихад яг таарч байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1-р хх-ийн 8-12/

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай “Иргэн *******гээс хураан авсан цахилгаан мотор нь улбар шар өнгөтэй, ҮМН-5000 маркийн шинэ цахилгаан үүсгүүр гаргах зориулалттай мотор байв. Асааж үзэхэд хэвийн ажиллаж байв. Гадна талаас харагдах байдал нь шинэ, ямар нэгэн гэмтэлгүй байв” гэх тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-15/

- *******гээс улбар шар өнгөтэй ҮМН-5000 маркийн моторыг хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 18/

- ҮМН-5000 маркийн улбар шар өнгийн цахилгаан моторыг хохирогч Б.Жавхланд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 19 /

- Дундговь аймгийн Өлзийт сумын үнэлгээний комиссын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “ҮМН-5000 маркийн улбар шар өнгийн тог үүсгэгч мотор, 700.000 төгрөг” гэх акт /1-р хх-ийн 47/

- Дундговь аймгийн Өлзийт сумын үнэлгээний комиссын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн “Хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх хар өнгийн  Соната-5 маркийн 1793 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 1.000.000 төгрөг” гэх акт /1-р хх-ийн 55/

- Шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 80, 83-98/ зэрэг болно.

 

1.2/ Хохирогч Д.Эы гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэх хэргийн талаар:

- Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2021 оны 01 сарын 19-20-нд шилжих шөнө Эрдэнэбулган гэх айлаас мөнгөн эдлэл авснаа хүлээн зөвшөөрч байна. Авсан зүйлээ бөө Отгоо гэх ахад өгсөн. Өмнө нь би хохирлыг чинь төлнө гэсэн болохоор нь хэлээгүй. Гэтэл одоо би хохирлыг чинь төлж чадахгүй гээд байгаа” гэв.

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2021 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Одоржийн хамт Онцгой байдлын газрын хойно байх Залуус хорооллын 4 давхрын айл руу орж, мөнгөн эдлэл, хазаар, ташуур, мөнгөн аяга авсан” гэв.

- Хохирогч Д.Эы  “Манайх хөдөө аймгийн Баянжаргалан сумаас урагш 30 километрт “Бумбатын бууц” гэх газар отроор нүүж яваа юм. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө Сайнцагаан сумын 7 дугаар баг 100 дугаар байрны 15 тоотод байх гэрт хулгай орсныг дуулаад гэртээ ирэхэд том өрөөний баруун хойд захад байх мөнгөн эмээл дээр байсан мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн бөгжтэй хүрэн суман ташуур 1 ширхэг, ханийн стенкийн зүүн талын шилэн хаалттай шүүгээнд байсан 4 ширхэг хуучны том үндсэн хул, жижиг архины мөнгө аяга 5 ширхэг, дунд гарын ногоон хаш аяга 1, дунд гарын үндсэн тагш, шинэ цагийн 18 ширхэг мөнгөн аяга, хуучин цагийн мөнгөн нуухтай ногоон жижиг хаш хөөрөг, дунд гарын шинэ цагийн алтан нуухтай хаш хөөрөг, гал тогооны шүүгээнд байсан сэврээ хийцийн 16 лангийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, шоколадтай дарс 2 ширхэг, унтлагын өрөөнд байх авдар дотроос шүрэн толгойтой, алтан нуухтай их гарын шар мана хөөрөг 1 ширхэг, хувцасны шкафан дотор байсан жижиг хайрцагтай алт, монетон эдлэл, мөнгөлөг саарал өнгийн хайрцагтайгаа алдагдсан. Тус саарал хайрцагт хуучин цагийн 1 ширхэг том сувдан даруулга, жижиг сувдан даруулга 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, алтан ээмэг хосоороо, монетон гинж, ээмэг, кулон, бөгжтэй хосоороо, монетон бөгж 1 ширхэг тус тус хулгайд алдсан. Манайхыг хамгийн сайн мэдэх хүн бол Өөдөс буюу Одорж байгаа юм. Учир нь Одорж нь манайд багаасаа морь унадаг байсан. Манайхыг ямар ямар эд зүйлтэйг сайн мэднэ. Энэ намар манайд ирж манай хүүтэй гэрт байж байгаад гэрээс 2 ширхэг виски аваад явсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-148 /

- Гэрч Ж.С “Манай хүргэнтэй айл байдаг найз нь Мөнх гээд зүс таних эмэгтэй ирээд “Эрдэнэбулган танаас гэрийн түлхүүр аваад гэр эргэчхээрэй гэж хэлсэн юм, таныг унаагүй нааш, цаашаа явуулаад яах вэ гэж байсан” гэхээр нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би тухайн Мөнх гэх эмэгтэйд түлхүүр өгч явуулсан. Тэгсэн Мөнх маргааш нь над дээр ирээд “гэрийнх нь цоож дотроосоо түгжээтэй, хий эргээд нээгдэхгүй байна” гэхээр нь би тухайн үед нээх юм бодоогүй байж байгаад маргааш нь эргэх санаатай очтол мөн хаалга нь нээгдэхгүй байхаар нь байрных нь баруун талаар тойроод цонхыг нь хартал фолкон болон дотор талын цонхны том салхивч нь давхраараа нээлттэй байхаар нь би шууд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151/

- Насанд хүрээгүй гэрч Э.Э-ийн "Эрдэнэбулган ахын байрны гадаа очоод гэр рүү нь би Дэмчигцоодол ахтай хамт ороод гэрийг нь би нээгээд Дэмчигцоодол ах унтлагын өрөөнөөс 1 тоос сорогч аваад 00-ийн өрөөнөөс тос аваад удаагүй гарсан. Тэгээд гэрээс гараад би хаалгыг нь түгжээд хоёр эргүүлсэн бөгөөд Дэмчигцоодол ах намайг хаалга түгжсэний дараа “чи сайн түгжсэн үү” гээд ручкыг нь дарж үзэхэд хаалга түгжигдсэн байсан. Би эмээ Сувдаатай гэрийг нь эргэхээр очихдоо ханын стенкэн дотор мөнгөн аяга болон хөөрөг зэрэг эд зүйл байсныг анзаарч харж байсан. Сүүлд Дэмчигцоодол ахтай очоод би хальт харахад мөнгөн аяга хөөрөг зэрэг эд зүйл нь байсан бөгөөд би эмээл болон мөнгөн хазаар байсан эсэхийг анзаарч хараагүй юм байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-153/

- Гэрч А.О-ын “Алинчбиш гэх зүс таньдаг залуу манайд ирээд “хөдөө ямаа самнахаар явах гэж байгаа юм, зардлын мөнгө хэрэгтэй байна” гээд надад нэг ширхэг дунд гарын хуучны үндсэн хул авч ирээд 150.000 төгрөгт барьцаанд тавиад, хөдөөгөөс ирээд 200.000 төгрөгт буцааж авахаар тохиролцсон. Би 150.000 төгрөгийг өөрийн 5450405521 тоот данснаас Алинчбиш рүү шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161- 162 /

- Гэрч Х.А-ийн “Сумъяасүрэн надад нэг дунд гарын үндсэн хул байна гээд харуулсан бөгөөд хүнд түр барьцаанд тавиад өгөөч, эргүүлээд авах юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед хүнээс л түр гуйж авч барьцаанд тавиулж байгаа юм байх гэж бодоод таньдаг ах Отгоо гэх хүнд 150.000 төгрөгт барьцаанд тавьж өгөөд С-д бэлнээр 150000 төгрөг өгөөд мөнгөтэй болохоороо авъя гээд хэлчихлээ, хүүтэй шүү гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166/

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 107/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 109-117/

- Сайнцагаан сумын 5 дугаар баг Зоогийн 8-10 тоотод байх П.О-ын эзэмшлийн орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 124-127/

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Аривжихын  8-11 тоот хашаанд байх Б.Ганбаатарын эзэмшлийн байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1-р хх-ийн 128-130/

- Гэрч А.О-аас “шаргал өнгийн  дунд гарын ёроолдоо улаан өнгийн ханз бичигтэй, 18.5 см диаметртэй 1 ширхэг үндсэн хулыг хураан авсан тухай”  тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 134-136/

- Хураан авсан үндсэн хулыг хохирогч Д.Эаар таниулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 137-139/

-  Хөрөнгө эстимейт ХХК-ний 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №01/18 тоот үнэлгээнд “нийт хохирол 69.590.000 төгрөг”  гэх баримт /2-р хх-ийн 55-56/,

- Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг болно.

 

1.3/  Хохирогч Д.Х-ын мотоциклийг хулгайлсан гэх хэргийн талаар:

-Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Т.Отой хамт ахынх руугаа явж байхдаа хүний мотоцикл авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

-Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би Лхагвасүрэнтэй хамт Хүдэрбаатарын мотоциклыг авснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

- Хохирогч Э.Х “Би 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сайнцагаан сумын төвд байх Бөмбөлөг дэлгүүрт ажиллаж байгаад орой 23 цагийн орчим Сайнцагаан сумын 1-р баг, Мандалын 16-21 тоот байх гэртээ ирсэн. Тухайн үед би өөрийн эзэмшилд байдаг 59-98 ДУЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклоо унаж ирээд, хашаандаа оруулаад өөрийнхөө гэрийн зүүн урд хаяанд данхраадаж тавиад, маргааш өглөө буюу 2021 оны 03 сарын 29-ний 10 цаг өнгөрч байхад босоод ажилдаа явах гээд гэрээсээ гараад иртэл миний 59-98 ДУЗ улсын дугаартай мотоцикл байхгүй байсан. Миний алдсан мотоцикл улаан өнгийн хуучивтар мотоцикл байгаа юм. Би тухайн орой мотоциклынхоо түлхүүрийг кундакторт нь зоолттой үлдээсэн байсан юм” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 91-93/

- Гэрч Г.М-ийн “Би 2021 оны 03 дугаар сарын 28-аас 29-ний өдрийн хооронд аймгаас баруун тийш гарах орох хөдөлгөөнд хяналт тавьж ажилласан. Тухайн өдөр аймгийн төвөөс хоёр мотоцикл гарсан” гэх мэдүүлэг /2 -р хх-ийн 101 /

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 69/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд  /2-р хх-ийн 71-74/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /2-р хх-ийн 83-84/

- Улаан өнгийн 5998 ДУЗ улсын дугаартай, L7GPCKLYHJ1073720 арлын дугаартай, DY162FMJ-2*J5078829 моторын дугаартай мотоциклыг 2021.05.05-ны өдрийн 13 цаг 40 минутад Э.Х-т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 85/

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “2018 онд үйлдвэрлэгдсэн 2018 оны 07 дугаар сард улсын дугаар авсан, хуучин мотоциклын үнэлгээ 500.000 төгрөг” гэх дүгнэлт /2-р хх-ийн 108/

- Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 132-133, 135-143/ зэрэг болно.

 

1.4/ Хохирогч Н.Т ёмкостны цоожийг  эвдэлж, эд зүйл хулгайлсан гэх хэргийн талаар:

- Шүүгдэгч******* шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Өөрийн холбогдсон 6 үйлдлээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

- Шүүгдэгч ******* шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Төртогтохын ёмкостоос эд зүйл авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

- Хохирогч Н.Т “Манайх 2021 оны 03 дугаар сарын эхээр Хулд сумын төвөөс зүүн урагш 33 км-т байх “Нүхэн хонд” гэх өвөлжөөнөөсөө цааш 15 км орчим нүүгээд “Хөх овоо” гэх газар очиж буусан юм. Хөх овоо гэх газар руу нүүхдээ ёмкостоо 2 ширхэг мөнгөн эмээлээ түр орхиод нүүсэн юм. Манай ээж Г.Ням 2021 оны 03 дугаар сарын 17-ны өглөө бууц руу юм авах гээд явснаа эргэж ирээд “манай ёмкост хулгай орсон байна” гээд 2 ширхэг тоногдсон эмээлээ аваад ирсэн юм. Манай ёмкостноос нэг том эмээлийн 4-н даруулга, 2 том баавар, 4 жижиг баавар, жижиг эмээлээс 2 том баавар, 2 жижиг даруулга алга болсон байсан. Нийт 14 ширхэг эмээлийн цагаан хэрэглэл алдсан юм. Эмээлийн хохирлоо бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн  18-21/

- Гэрч Г.Н-ын “2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Нүхэн Хонд” гэх өвөлжөөн дээрээсээ юм авах гээд очтол цоож нь доор хэвтэж байсан. Цоожны гогцоо нь хаалганы цүүндээ дүүжлээстэй байхаар нь ороод нүүхдээ үлдээсэн 2 эмээлээ үзтэл мөнгөн хэрэглэлийг нь тоноод явчихсан байхаар нь сандраад 2 эмээлээ авч машиндаа хийгээд худаг дээр мал усалж байсан хүү Н.Төртогтох дээрээ очиж хэлсэн. Намайг очиход ёмкостны хаалганы цоож нь газар хэвтэж байсан ба гогцоо нь цүүндээ дүүжлээстэй байсан. Би эмээлээ үзэхээр л дотогш орсон. Харин эмээлүүд маань байсан, мөнгөн тоноглолууд нь байхгүй болохоор нь аваад гэрээдээ явсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн  24/

 

- Гэрч У.Г-ийн “Би 2021.03.10-нд хамаатны ах Стай Цогтцэций суманд байдаг хамаатны эгч Сарантуяагийнд очсон. Тэгээд 2021.03.17-ны орой ах Сын хамт бие засах гэж гараад зүүн талд байдаг айлын хашааны ард овоолсон шороо байхаар нь тухайн шороо болон хашаа хоёрын дунд бие засаад сууж байтал надтай хамт явсан С ах шороо руу асаагуурын гэрэл тусгаж байснаа “энэ ээ ийм зүйл оллоо” гээд гялгар ууттай эмээлийн цагаан үзүүлсэн. Гэрт ороод үзтэл 10 ширхэг эмээлийн цагаан байсан. Тэгээд бид олсон юм олуулаа гээд би нэг мөнгөн баавар, ганзаганы мөнгөн даруулга нийт 2 ширхэгийг авсан. С ах цэцгэн хээтэй мөнгөн даруулга, ганзаганы мөнгөн даруулга 2 авсан. Сарантуяа эгч эмээлийн нэг мөнгөн баавар, эмээлийн ганзаганы мөнгөн даруулга, том жижиг дөрвөлжин зүйл 2-г нийт 4 зүйл авсан. Хамт байсан З 2 зүйл авсан. Би тухайн эд зүйлээ 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Нарантуул зах дээр 320.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 32-34 /

- Гэрч Т.С-ын “2021 оны 03 дугаар сарын 17-ны орой замын унаагаар гэрээдээ явахаар эхнэрийн хамаатан Сарантуяа эгчийнд явах унаагаа хүлээж байгаад бие засах гээд зүүн талынх нь айлын хойд талд байх овоолттой шорооны ард сууж байтал асаагуурын гэрэлд шороон дундаас ууттай бөөрөнхий хэлбэртэй эмээлийн цагаан эдлэл шиг зүйл байхаар татаж гаргаад хамт бие засаж байсан Гд хандан “би эндээс юм олчихлоо” гээд дуудсан. Эмээлийн цагаан хэрэглэл байсан бөгөөд хоёр ширхэг нь бусдаасаа арай том нөгөөдүүл нь хоорондоо ижил хэмжээтэй 10 ширхэг зүйл байсан. Мөн заримынх нь хэлбэр хэмжээг эвдэлсэн, мурийлгасан, хөшсөн янзтай байсан. Хадгалаад байж байтал эхнэр Нарантуул зах дээр аваачаад 360.000 төгрөгөөр зарсан байсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 36-39/

- Гэрч Б.М-ын “Манай нөхөр С ирэхдээ зууван хэлбэртэй хос мөнгөн эдлэл, нөгөөх нь цэцгэн дугуй хэлбэртэй хос мөнгөн эдлэл авчирсан юм. Би 2021 оны 08 дугаар сарын 05, 14-нд хот орсон. Энэ хоёрын нэгэнд л хотод Нарантуул захад зарсан санагдаж байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн  41/

- Гэрч Ж.С-ийн “Тэр өдөр З  манайд Аийг огт танихгүй 2 залуугийн хамт дагуулж ирсэн. А тэр залуутайгаа алтанд явна гэхээр нь би хоол унд хийж өгөөд, тэд нар гадаа машин эвдэрчихлээ гээд засаад байж байтал цагдаагийн 2-3 машин гадаа ирсэн. Гэтэл А хамт явсан нэг залуутайгаа мотор хулгай хийж ирсэн юм болоод тэр хоёрыг цагдаа нар аваад явсан... Дараа нь Г, С нар харанхуй болсон үед бие засна гээд гараад ирэхдээ нэг удаагийн ууттай мөнгөн эдлэл бариад ороод ирсэн. Бид нар олзны юмыг олуулаа гээд надад том жижиг нийлсэн 4, З, Г, С нар 2, 2-г авсан. Надад тухайн үед хувааж авсан гэх баавар 1 ширхэг, даруулга 2 ширхэг, дундуураа тасалсан даруулга 1 ширхэг, мөн мөнгөн эдлэлийг эвдэж хайлуулсан 3 ширхэг мөнгөн бугуйвч байгаа” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 43-44/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 10/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 11-14/

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2021.12.01-ний   өдрийн №112 тоот “нийт -990.156 төгрөг” гэж  акт /3-р хх-ийн 52/

-  Мөнгөн эдлэлд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн  57-59/

-  Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /3-р хх-ийн 63-64/

-  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд  /3-р хх-ийн 66-70/

- Шүүгдэгч*******, ******* нарын хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг болно.

 

1.5/ Хохирогч М.Оийн 5 тооны хонийг хулгайлсан гэх хэргийн талаар:

-   Шүүгдэгч******* шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

- Шүүгдэгч ******* шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Оийн 5 тооны хонийг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

-  Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Б.А, ******* хоёр хөдөө явчхаад ирье гэхээр хамт машин жолоодож явсан. Дундговь аймаг руу буцах замдаа айлын хонины хажууд зогс гэхээр нь зогссон. Би машиндаа сууж байсан. Хулгай хийнэ гэж мэдээгүй. Машин бариад өг гэхээр нь хамт явсан. Би хамт 5 тооны мал хулгайлсан гэх үйлдлийг зөвшөөрөхгүй байна” гэв.  

- Хохирогч М.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би гэртээ ганцаараа байдаг. Хонио хүн гуйж тоолуулдаг. Би өөрөө тоолж чаддаггүй. Хонио хойд зүг рүү бэлчээтэл ямаа тасарч яваад хонь нь алга болсон. Өдрийн бүтэн хонио хайж байтал хойд талаас гарч ирсэн. Тэр өдөр хүнээр тоолуулаагүй. 5 тооны хонь алдсан. 3 эр хонь, 2 эм хонь алдсан. Хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна” гэв.

- Гэрч О.З-ийн “Манай ээж О 65 настай, Сайнцагаан сумын 4 дүгээр баг “Хөтөл” гэх газар буюу аймгийн төвөөс баруун урагшаа 32 километрт мал маллаж амьдардаг юм. Би Өмнөговь аймагт ажилтай тул ээждээ анхаарал хандуулах боломжгүй байдаг юм. Тэгсэн сая амралтаараа Дундговь аймагт ирээд ээжийн малыг тоолж үзтэл 5 тооны хонь дутаж байсан. 2 тооны сувай орсон эм хонь, 3 тооны эр хонь дутаж байсан юм. Манай ээж малаа харж чаддаггүй, мал нь хээрээр хааяа хонодог. Ээж хэлэхдээ 2021 оны 10 дугаар сарын эхээр малаа бүртгэж үзэхэд бүрэн байсан гэсэн. Тэгэхээр 10 сарын дундуур хулгайд алдсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 114/

- Гэрч Т.Ч-ын “Тухайн цаг хугацаанд олон хүн мах зарж байсан болохоор хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна. ******* гэх залуу манай дэлгүүрт бог малын мах худалдаж байсан. 4-5 мах байсан санагдаж байна. Яг хэзээ хэдүүлээ ирж өгсөн гэдгийг нь хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 125-126/

- Гэрч Ц.С-ийн “Манай дэлгүүрт мах байнга өгч авч байдаг юм. Тийм учраас яг хэзээ ямар малын мах өгч байсан талаар сайн санахгүй байна. ******* нь манай дэлгүүрт орж ирж мах өгч байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 128-129/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 106/

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 107 дугаартай шинжээчийн “  3 тооны эр хонь тус бүр 200.000 төгрөг, 2 тооны сувай орсон эм хонь тус бүр 100.000 төгрөг, нийт 800.000 төгрөг” гэх дүгнэлт /3-р хх-ийн 132/

- Нэр бүхий хүмүүсийн дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-ийн  169-196/

- Нэр бүхий хүмүүсийн гар утасны орсон, гарсан дуудлагад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 197-228/

- Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэрэг болно.

 

1.6/ Хохирогч Д.Г-ын өмчлөлийн 1 тооны гүүг хулгайлсан гэх хэргийн талаар:

-   Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ “  Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би Д.Гын 1 тооны гүүг хулгай хийгээгүй. А ах хамт яваад заралцаад өг гэхээр нь хамт явсан” гэв.

- Хохирогч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2021 оны 10 сарын 12-ны өдөр манай 15 тооны шарга азаргатай адуу Модотын тойром гэх газар байсан. Маргааш нь очиж үзэхэд 1 гүү бугуйл зүүлттэй явж байсан. Бас нэг гүү алга болсон байсан. Мөрийг нь хөөж үзтэл Шандат улаан гэх газар хороонд хийж барьж авсан байсан. Нэг гүү нь айлын тугалын зэлний бугуйлтай ижилдээ ирсэн байсан. Цагдаад мэдэгдээд эрэл сурал болсон. Цагдаагийн байгууллага үнэн зөвийг олж өгсөн. Одоо хохиролгүй болгож өгөөч гэж хүсэж байна. Манай адууг******* ганцаараа авсан гэж ойлголоо. Манай адуу догшин учраас хөл муутай нэг хүн барих боломжгүй” гэв.

 

- Гэрч Г.Б-ийн “2021 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө би гэрээсээ зүүн урд зүгт малаа харах гээд мотоциклтой явж байхад Д.Гын шарга азаргатай адууны хүрэн халзан гүүнд нь айлын үхрийн зэл байсан бололтой олс зүүлттэй явж байсныг харсан. Тухайн үедээ дотроо нэг их юм бодолгүй адууг нь тоолоогүй” гэх мэдүүлэг /4-р хх-ийн  8-9/

 

- Гэрч Х.Г-ийн “2021 оны 09 дүгээр сарын 13-ны үед туранхай, шар, өндөр, хөл муутай гэж хэлэхээр залуу над дээр ирээд “мах авах уу” гэж хэлсэн. Би тухайн үедээ “гарал үүслийн бичиг нь байгаа юм уу” гэж асуухад “гарал үүслийн бичигтэй, махаа тушаачхаад аваад ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь “гарал үүслийн бичиггүй мах авахгүй, найз нартайгаа уулзах үйл ажиллагаатай” гэж хэлэхэд тэр залуу надаас “авчих” гээд гуйгаад байсан. Би авахгүй байсан чинь намайг авчих гээд 2-3 цаг орчим хүлээсэн. Би тухайн үед найзуудынхаа машинд сууж байсан. Ингээд шалаад байхаар нь махыг нь бүгдийг нь жинлээд авсан. /Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс авсан 2 иргэний зургийг үзүүлэхэд/ Энэ зурган дээр байгаа хоёр хүнийг хоёулаа байсан гэж бодож байна. Дээд талын зурган дээрх хүн нь надтай уулзаад байсан хүн мөн байна. Доор байгаа нь хүн нь бас байсан. Сүүлд тэр залуу зах дээр ирээд надад дансны дугаар өгөөд махны мөнгөө шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 12-14/

 

- Гэрч Л.Д-ийн “2021 оны 09 дүгээр сарын дундуур манай саахалт айлын Д.Г надад хандаж “манай адуунд нэг бугуйлтай адуу ирлээ, нэг гүү дутуу байна, намайг үзэж харсан уу” гэж утсаар залгаад асууж байсан. Би Ганбаатарт “манай хороон дээр байсан зэл алга болсон байна” гэхэд Д.Г надад “манай чулуун хороон дээрээс алга болсон цагаан өнгийн зэл”-ийг дүрсэлж хэлэхээр нь “манай хороон дээрээс алга болсон зэл мөн байна” гэж ойлгосон. Манай хороонд адуу хашсан, чулуун хорооноос адуу харайж гарсан гэдгийг мөрөөр нь мэдсэн. Нэг мотоциклын хорооны ар талд эргүүлсэн гэхээр мөр байсан. Өөр хүний гутлын мөр ажиглаагүй, хорооны ойролцоо машины мөр байгаагүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 24/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 241/

  • Олс хураан авсан тэмдэглэл /3-р хх-ийн 243/

-   Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 84 дугаартай шинжээчийн “Тарган, сувай соёолон насны эм адуу- 900.000 төгрөг” гэх дүгнэлт /4-р хх-ийн 27-28/

-   Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /4-р хх-ийн 106-140/ зэрэг болно.

1.7/  Хохирогч  Д.Ж эзэмшлийн 17 тооны адуу хулгайлсан гэх хэргийн талаар:

- Хохирогч Д.Ж “Манайх СЦ сумын 2-р баг Номгон гэх газар нутагладаг. 2021 оны 09 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн үед манай адуу гэрийнхээ ойрхон дэрсэнд байж байсан ба 25-ны өглөө босоод харахад адуу маань харагдахгүй байсан. Тэгтэл манай саахалтын айл Хаабаагийнх руу манай нутгийн О гэх хүн утсаар яриад “Ж ахын 5 тооны адуу цэргийн ангийн хойно манайхтай ойрхон байна” гэж ярьсныг Хаабаа надад хэлсэн. Тэгэхээр нь би М, Б хоёр хүүгээ явуулсан. Хоёр хүү маань очоод 5 адуугаа үзчихээд үлдэгдэл адуугаа хайж байтал “бойн дээр хэдэн адуу байна, ирээд үз” гэхээр нь үзтэл манай үлдсэн адуу бойнд хийгдсэн байсан. Тэгээд би араас нь бойн дээр очиж адуугаа харсан. Манай адуу нийт 17 тоотой явж байсан ба бага 5 адууг нь ялгаж орхиод бүдүүн 12 тооны адууг нь бойнд оруулаад хийсэн байсан. Би хийгдсэн адуунуудаа толгой, арьс болон зүс, тамгаар нь таньсан. 12 адууны маань 10 толгой нь бойнд байсан. Мөн 2 тооны адууны мах нь байхгүй байсан. Г гэдэг ченж авсан гэж байсан. Азарга, 2 хээр морь, хошуу цагаан зээрд соёолон үрээ, хамар цагаан сартай хонгор халзан морь зэргийг уяж уралдуулдаг байсан юм. Би уядаг байсан 5 морио тус бүрийг нь 2.000.000 төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр үнэлнэ. Үлдсэн 7 адуугаа тус бүрийг нь 1.000.000 төгрөгөөр буюу 7.000.000 төгрөгөөр үнэлнэ. Би нийт 17.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн  203- 204, 207/

- Гэрч Э.О-ийн “Би 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 08:00 цагийн үед Арвижихын 8-11 тоотод гэртээ байхад манай төрсөн дүүгийн нөхөр А орж ирээд “автомашинаа өгчих, гадуур явах ажил байна, нэг их удахгүй авчирч өгнө” гэж хэлсэн. А миний 79-02 УБХ улсын дугаартай тоёота эстима маркийн автомашиныг авчирч өгсөн. Тэгээд би яваад Маргад дэлгүүрийн баруун талд байдаг Аийн хашааны гадаа очиход цагдаа нар намайг шалгасан. Болсон асуудал энэ. Өдөр 14:00 цагийн үед А миний машиныг авч ирэхдээ учиргүй хашааны хаалга хаагаад байхаар нь би их гайхсан. Өмнө нь ийм үйлдэл огт хийж байгаагүй” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 213-214/

 

- Гэрч С.О-ийн “2021 оны 09 дүгээр сарын 24-ний орой 22:00 цагийн үед Г гэх ченж эмэгтэй над руу залгаад “Бойн дээр чинь 10 гаран адуу оруулъя” гэхээр нь би “оройн цагаар бойнд мал оруулахгүй” гэж хэлсэн. Маргааш өглөө нь 07 цагийн үед Г над руу дахин залгаад “нөгөө адуунууд ирчихлээ, бойнд чинь хийх үү” гэхээр нь би тухайн үедээ гарал үүсэлтэй гэсэн болохоор нь “манай бойчид хийнэ ээ, бойнд оруул” гэж хэлсэн. Би 11 цаг өнгөрөөгөөд бойн дээрээ ирэхэд 12 тооны адууг нядлаад дууссан гэж байсан. Тэгтэл тэр адууг тууж ирсэн бололтой залуу “би танд адууны махаа заръя” гэхээр нь би “гарал үүслийн бичгийн кодоо өгчих” гэтэл тэр залуу “гарал үүсэл байхгүй” гэсэн. Тэгэхээр нь би “гарал үүслийн бичиггүй мах худалдаж авахгүй” гэж хэлээд тэр махыг нь аваагүй юм. Тэгээд тэр залуу яваад өгсөн. Гт 2 адууны махыг нь зарах гээд өгсөн гэж байсан. Тэрийг нь би сүүлд мэдсэн. Намайг 11 өнгөрөөгөөд очиход 10 адууны толгой, 12 адууны арьс болон махнууд нь өлгөөтэй байсан юм. 2 адууны толгой болон 2 гэдсийг нь тэр адуу тууж ирсэн хүн нэг хүнд өгсөн гэж байсан. Намайг 11 цаг өнгөрөөгөөд бойн дээр ирэхэд тэр залуу нэг эрэгтэй хүнтэй хамт хоёул байсан. 79-02 УБХ улсын дугаартай цагаан өнгийн Эстима маркийн машинтай ирсэн байсан. Би тэр 2 хүнийг танихгүй. Надад нэг залуу нь өөрийгөө танилцуулахдаа А гэж хэлээд регистрийн дугаараа ЭИ93060511 гэж хэлсэн” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 216-217/

- Гэрч Х.Г-ийн “2021 оны 09 дүгээр сарын 24-ний оройн 22 цагийн үед 88672180 дугаарын утаснаас нэг эрэгтэй хүн над руу залгаад “10 гаран адуу зарах гэсэн юм авах уу” гэсэн. Би 09 цаг өнгөрч байхад бойн дээр очиход 3-4 адууг нь нядалсан байсан ба адуу авчирсан залуу нь өөрөө байхгүй байсан. Тэгэхээр нь би нөгөө залуу руу яриад “гарал үүслийг бичгээ яасан бэ” гэтэл “би гарал үүслийн бичигтээ явж байна, бензин тосны мөнгө хэрэгтэй байна, та түр 2 адууг нь авч байгаа ч” гэж гуйхаар нь 2 адууны махыг нь аваад явсан. Гэтэл 10 өнгөрч байхад О эгч над руу яриад “нөгөө адуунууд чинь хийгдчихсэн байна, гарал үүслийн бичиг нь яасан бэ” гэхээр нь би “тэр залуу гарал үүслийн бичигтээ явж байна гэнэ, түр 2 адууг нь авч байгаа ч гэнэ ээ, бензиний мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би 2 адууны махыг нь авчихлаа” гэж О эгчид хэлсэн. Тэгээд би нөгөө залуу руу дахиад залгатал “удахгүй очлоо” гээд байсан юм. Тэгтэл 13 цаг өнгөрч байхад О эгч над руу дахиж залгаад “нөгөө хүн чинь яасан бэ, мах шөл нь хийгдчихээд байгаад байна, цагдаа энд 12 тооны адуу асуугаад ,яваад байна, буруу гарын адуу юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд намайг дуудахаар нь би бойн дээр нь очсон” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 219-220 /

- Гэрч Ж.М-ийн “Би 2021 оны 09 сарын 25-ны өдөр аймгийн төвд гэртээ байж байтал манай аав Жаргалсайхан над руу 11 цагийн үед утсаар яриад “Манай 5 тооны адуу аймгийн төвд цэргийн ангиас хойш байна гэнэ, О гэдэг хүнтэй яриад сургийг нь гаргаадхаач” гэхээр нь би тэр О гэх хүнтэй ярьтал “үүрээр манай энэ хавиар явж байхаар нь би хойшоо болгосон” гэж надад хэлсэн. Тэгээд тэр хүнтэй уулзаад 5 тооны адуугаа аймгийн төвийн зүүн талаас олуулсан. Манай аав аймгийн төвөөс хойшоо 40 километрт байдаг юм...бид нар 5 адуугаа олоод үлдсэн 12 адуугаа олохгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 222/

 

- Гэрч Ж.М-ийн “Тэгэхээр нь би дүү Банзрагчийн хамт адуугаа хайхаар явсан. Тэгээд аймгийн зүүн талд О ах дээр очиж уулзтал манай 5 тооны адуу байж байсан. Тэгэхээр нь олдсон 5 адуугаа хойшоо гэр рүүгээ туугаад явж байтал манай эгч М над руу залгаад бойны хашаан дээр хүрээд ир, манай үлдсэн адуу бойн дээр хийгдсэн юм шиг байна, таниулъя гэхээр нь аймгийн зүүн урд талын бойн дээр хүрээд иртэл манай үлдэгдэл 12 тооны адууг бойнд оруулаад хийсэн байсан” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 224/

- Гэрч Х.А-ийн “2021 оны 09 сарын 25-ны өдөр О-ийн мал нядалгааны газарт 11 цагийн үед гэдэс толгой байна уу, байвал авъя гэж бодоод очсон. Очиход тэнд адуу хийж байсан. Тэнд нэг танихгүй залуу байхаар нь “гэдэс өгөх үү” гэтэл “үнэгүй ав” гэхээр нь би адууны 2 толгой 2 гэдэс цагаан өнгийн 2 шуудайнд хийгээд аваад гэр лүүгээ явсан юм. Мал нядалгааны газар очиход нэг эмэгтэй хүн бас 4-5 эрэгтэй хүн байсан. Манай эхнэрийн дүү С байсан. Бусдыг нь танихгүй хүмүүс байсан” гэх мэдүүлэг /4-р хх-ийн  226/

- Гэрч М.Т-ын “Би Дундговь аймгийн төвд О-ийн бойн дээр малын гэдэс цэвэрлэх ажил хийж байгаа. О над руу яриад “ 10 гаран тооны адуу ирсэн байна, гэдсийг нь цэвэрлэх үү” гэхээр нь би “за” гээд бойн дээр удалгүй ирэхэд 12 адуу байсан ба 2 адууг нь нядалсан байсан. Дээрх адуунуудыг хийж байхад тууж ирсэн гэх 2 хүн нь адууг хашаанаас бой руу оруулж өгөөд бас махыг нь зөөлцөж өгч байсан. Тэгтэл нөгөө 2 залуу “мах ачих хүн олж ирнэ” гээд яваад өгсөн, Тэгээд эргэж ирээгүй....” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 231-232/

- Гэрч *******-гийн “2021 оны 09 сарын 25-ны өглөө А над руу манай ээж Н-ийн 80590801 дугаар луу залгаж яриад “тамхи дээл дөхүүлээд өгөөч, би О-ийн бойны урд байна, хүрээд ир” гэхээр нь би гэрээсээ ногоон өнгийн дээл, өөрт байсан тамхиа аваад очсон. Очиход А зүүн урд талд нь байх бойны хажуугаар адуу туугаад ирж байсан. Тэгэхээр нь би уулзтал адуу хашилцаад бойны хашаа руу оруулаад өгчих гэж гуйхаар нь би тус болоод адууг нь хашаанд нь оруулж өгсөн. А тэр үед хөх саарал өнгийн Даюун маркийн мотоциклтой явж байсан. Адуу хашиж дуусаад намайг гэрт хүргэж өгсөн. 30-40 минут орчмын дараа цагаан өнгийн эстима машинтай ирээд мах зөөлцөөд өгөөч гэхээр нь би юун мах юм гэтэл манай ахынх байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би за гээд хамт О-ийн бойн дээр очтол Аийн тууж ирсэн адууг хийгээд эхэлсэн байсан. Тэгээд тэнд адууг нь хийлцээд, махыг нь зөөлцөөд адууг нь хийж дууссан. Тэгээд А явья гээд бид хоёр бойны хашаанаас гараад аймгийн төвөөр махны дор дэвсэх юм хайж байгаад 14 цагийн үед гэрт буулгаж өгсөн” гэх мэдүүлэг /-р хх-ийн 228-229/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 167/

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /4-р хх-ийн 168-176/

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 183-191/

- Эд зүйлийг  хохирогч Д.Ж-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4-р хх-ийн 192/

- Мал төхөөрөх газарт 12 тооны адуу тууж оруулж ирэн хашиж буй 2021.09.25-ны өдрийн 07 цаг 18 минутаас 07 цаг 30 минутын хоорондох бичлэг, тухайн мал нядалгааны газрын байшин дотор 12 тооны адуу нядалж буй 2021.09.25-ны өдрийн 08 цаг 50 минутаас 11 цаг 40 минутын хоорондох бичлэг бүхий цахим баримт CD -г эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /4-р хх-ийн 193/

- Бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4-р хх-ийн  194-195/

-*******-ээс улсын  дугааргүй,  хөх саарал өнгийн 2 хажуу талын хаалт таг байхгүй, толь байхгүй, арын дугуй хагарсан, L7GPCKLY104868787, арлын дугаартай, DY162FMJ-2 D6092931 моторын дугаартай Даюун маркийн мотоциклыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 196-198/

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 80 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн “нийт 12 тооны адуу 16.000.000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /4-р хх-ийн 238- 239/

- Шүүгдэгч*******-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /5-р хх-ийн 19-24зэрэг баримтууд болно.

 

1.8/ Хохирогч Г.Ц гэрээс эд зүйлс хулгайлсан гэх хэргийн талаар:

- Шүүгдэгч******* шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “*******, ******* хоёр зүүн тийшээ айлд оччихоод ирье гэхээр нь хамт явсан. Гэтэл замдаа дугуй хагарсан.*******, ******* хоёр айлаас насос асуух гэж орсон. Намайг жолоон дээрээ байж бай гэсэн. Боодолтой юм авч гарч ирээд хөдлөөрэй гэхээр нь хөдөлсөн. Энэ хүмүүстэй хамт явснаа хүлээн зөвшөөрч байна. Хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэв.

- Шүүгдэгч ******* шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2021 оны 10 сарын 30-31-нд шилжих шөнө Дундговь аймгаас Гурвансайхан сум руу явж байх замд машины дугуй хагарсан. Айлаас насос хайж байгаад Ц гэдэг айлд очиход гэрт нь хүн байгаагүй. Вогончигноос нь алтан ээмэг, бөгж, гинж, мөнгөн эдлэлүүд авсан” гэв.

- Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

- Хохирогч Д.Ц-ын “Манайх Гурвансайхан сумын 2 дугаар баг “Ганц толгой” гэх газар нутагладаг бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нөхрийн хамт аймгийн төв явж машинаа янзлуулахаар явсан бөгөөд сумын төвөөс найз М-жийг дуудаж малаа харуулж үлдээсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 30-ны өглөө эрт гэрээрээ хальт ороод Их газрын чулуу яваад эргээд үдээс хойш 16-17 цагийн үед гэрээрээ дөнгөж ороод гар утсаа хайж байгаад буцаагаад цоожлоод түлхүүрээ М үлдээгээд явсан. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай нөхөр гэртээ очиход манай малыг харж байсан М манай нөхөрт “2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр та хоёрыг аймаг явсны дараахан малдаа явчхаад ирэхэд гэрт байсан өөрийнх нь нэг гар утас болон манай нэг гар утас алга болсон, вагончикийн цүү эвдэрсэн байсан” гэж хэлсэн бөгөөд манайх сүлжээгүй болохоор холбогдож хэлж чадсангүй гэж хэлсэн байсан. Тэгээд нөхрөөрөө гэрт байсан эд зүйлээ шалгуулахад вагончикийн хойд хэсэгт байх авдар дотор байсан шинэ цагийн архины том, жижиг нийлсэн 3 ширхэг мөнгөн аяга, шинэ цагийн дунд гарын 12 ширхэг мөнгөн аяга, шинэ цагийн том 6 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг өргөн эмэгтэй хүний алтан гинж, эрэгтэй алтан бөгж 1 ширхэг, 2 ширхэг өрөөсөн алтан ээмэг, мөнгөн хормойн боолт, 2 ширхэг гар утас, хуучин жижиг цагаан хаш хөөрөг, эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, 1 литрийн Эдэн нэртэй архи, шоколадтай дарс 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 87-88, 90/

- Гэрч Л.Б-ын “Би 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Гурвансайхан сум 2 дугаар баг Ганц толгой гэх газар байх өөрийн гэрээсээ Дундговь аймгийн төв рүү эхнэр хүүхдийн хамт явсан. Гэртээ 2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн үед ирээд зөөврийн сууц буюу вагончикт адууны мах дэлгэх гээд орсон чинь авдрын цоож дутуу цоожлогдсон байхаар нь авдраа нээхэд дотор нь байсан эд зүйлс алдагдсан байсан” гэх мэдүүлэг /5 -р хх-ийн 92-93/

- Гэрч Т.Б-ын “2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө ажил дээрээ ирээд байж байтал А над руу утсаар яриад “урт цагаан дээр ирээд алт авдаг хүн байна уу” гэсэн. Би урт цагаан руу гарч ирэхэд А танихгүй залуутай явж байсан. Тэгээд надад “андаа энийг зараад өг” гээд 1 ширхэг алтан гинж, 1 алтан бөгж үзүүлсэн. Би дагуулаад Даймаа ах дээр очоод грамман дээр тавихад 4.181.000 төгрөг болохоор нь “болох юм уу” гэхэд “тэг тэг” гэсэн. Тэгээд данс байхгүй гэхээр нь эхнэрийн дансаар мөнгийг нь авсан.  Дахиад дансаа гэхээр нь өгтөл 690.000 төгрөг орж ирсэн ” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 115/

- Гэрч Д.Д-ийн “Ажил дээрээ байж байтал миний танил Тогоо гэх хүний хүү орж ирээд “1 ширхэг алтан гинж, 1 ширхэг алтан бөгж зэргийг зарах гэсэн юм” гэсэн. Тухайн гинжийг үзэхэд 999 сорьцтой алтан гинж байсан. Бөгж нь 916 сорьцтой байсан. Тагшин аягыг бол сайн мэдэхгүй байсан. Ингээд дэнсээр граммалж үзэхэд алтан гинж нь 18.7 грамм болсон бөгөөд граммыг нь 156.000 төгрөгөөр бодож нийт 2.917.200 төгрөг болсон. Бөгж нь 9 грамм болсон бөгөөд 1.263.600 төгрөг болсон. Тэгээд нийт 4.180.800 төгрөг болсон бөгөөд А гэх данс руу 4.181.000 төгрөг шилжүүлсэн. Дахин ирээд тагшин аягаа 50.000 төгрөгт бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 119/

- Иргэний нэхэмжлэгч Д.Д-ийн “Би өгсөн мөнгө болох 4.231.000 төгрөгөө төлүүлж авах хүсэлтэй  байна ” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 126/

- Гэрч Д.Гантулгын “Урт цагаан дээр өрөөндөө сууж байтал нэг залуу алт авах уу гэж орж ирсэн. Тухайн залуугаас 2 ширхэг ижил буруу мушгиад базсан гэхээр 2 ширхэг ээмгийг авахаар болж ойролцоогоор 3 грамм гаран болж байсан. Тэгээд би хаан банкны данс руу 600 гаран мянган төгрөг шилжүүлсэн санагдаж байна ” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 131/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 -р ххийн 72/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд  /5-р хх-ийн 74-81/

- Дундговь аймгийн Гурвансайхан сумын эд зүйлийн үнэлгээний комиссын  “нийт хохирол 41.616.000 төгрөг” гэх дүгнэлт  /5-р хх-ийн 134-135/

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын эд зүйлийн үнэлгээний комиссын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №113 дугаартай “Samsung s2 гар утас 80.000 төгрөг” гэх дүгнэлт /5-р хх-ийн 141-142/

- 7 ширхэг мөнгөн аяга*******-ээс хураан авсан тэмдэглэл 5-р хх-ийн 212/

- 12 ширхэг мөнгөн аяга *******-гээс хураан авсан тэмдэглэл /5-р хх-ийн 216/

- Алтан гинж 1 ш, алтан бөгж 1 ширхэг, тагш 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч Д.Д-ээс хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд  /5-р хх-ийн 219-222/

- Хохирогчоор эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /5-р хх-ийн 226-229, 234/

- Хохирогч Д.Ц-д эд зүйл хүлээлгэн  өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургууд  /5-р хх-ийн 230-232, 235/

- Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг болно.

 

1.9/ Шүүгдэгч Г.Э-ын эд зүйл, галт зэвсэг хулгайлсан гэх хэргийн талаар:

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ 2021 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө найзынхаа гэрээс гарч яваад Мандалын 6-26 тоот айлын хашаа руу өнгийж үзтэл хүн байгаагүй. Тэгэхээр нь гэрээс нь сейф, буу, гар утас зэргийг авсан” гэв. 

- Хохирогч Г.Эын “2021.04.27-ны өдөр аймгийн төвд ирээд Мандалын 6-26 тоотод байх хашааныхаа гадаа эхнэрээ буулгаад “гэртээ орж бай” гэж хэлчхээд Мандалын 5-р гудамжинд айл оччихоод буцаж гэртээ иртэл манай эхнэр Амартүвшин хашааны хаалгаа нээчихсэн гэрийнхээ гадаа “манай гэрт хулгай орсон байна” гэж хэлээд зогсож байсан.Тэгээд эхнэр бид хоёр гэрт ортол манай үүдний цоожийг эвдэлчихсэн байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс 40x70 см харьцаатай төмөр сейф тухайн сейфэн дотор 5 ширхэг шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга болон ойр зуурын хэрэгцээний зүйл байсан. Мөн цайны дээж өргөдөг модон цац 1 ширхэг, ж5 маркийн гар утас зэргийг алдсан байна гэж мэдүүлэг өгсөн. Тэр өдрөөс хойш манай эхнэр Г.Амартүвшин бид хоёр хөдөө гэртээ очоод өөрийнхөө эд зүйл болон алга болсон эд зүйлээ бүртгэтэл аймгийн төвийн гэр дотор байсан авдар дотор миний өөрийн ашигладаг байсан ОХУ-д үйлдвэрлэсэн дробинка маркийн 11088 гол төмөр замгийн дугаартай галт зэвсэг алга болсон байсныг мэдсэн” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 35-36, 39, 41/

- Гэрч Г.А-ний "Манай нөхөр Г.Э намайг буулгачхаад явахаар нь би өөрийнхөө хашаандаа ороод гэрийн үүдний амбаарын цоожийг нээх гэтэл үүдний амбаарын цоожны дээд талын гогцоо төмөр нь цоожноосоо салаад ирсэн. Тэгээд би гэрийнхээ цоожийг нээх гэтэл манай гэрийн үүдний цүү нь мурийсан байсан. Тэгээд цоожоо онгойлгох гэтэл цоожны дээд талын төмөр нь цоожноосоо салаад ирэхээр нь манай гэрт хулгай орсон байна гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 43-44 /

- Гэрч*******ийн “******* надад буу хадгалуулахаар өгсөн. Хэдэн сард гэдгийг нь мартсан байна. Хавар л энийг хадгалж байгаач гээд дорбинка маркийн буу өгсөн” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 48/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /6-р хх-ийн 24/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх-ийн 25-28/

- Үнэлгээний комиссын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн тухай “ хүндрүүлэгчтэй хуучин төмөр сейф-300.000 төгрөг,  шинэ цагийн хэрэглэж байсан дунд гарын мөнгөн  аяга 5ш-тус бүр 200.000 төгрөг, хэрэглэж байсан Жи-6 маркийн гар утас-100.000 төгрөг, хуучин цайны дээж өргөдөг модон цац 100.000 төгрөг” гэх  акт” /6-р хх-ийн 59-60/

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн тухай “1962 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн 1ш дробинка буу 1.000.000 төгрөг акт” /6-р хх-ийн 64-65

- Галт зэвсэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6-р хх-ийн 77-78 /

- Сейфэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6-р хх-ийн 79-81/

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /6-р хх-ийн 85/

- Мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэл /6-р хх-ийн 86-87/

- Галт зэвсгийн гэрчилгээний хуулбар /6-р хх-ийн 89-90/

- Шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг болно.

 

1.10/ Хохирогч Б.У гэрээс эд зүйл хулгайлсан гэх хэргийн талаар:

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Дундговь аймгийн урд байх Ууган гэх айлаас мөнгөн аяга, хазаар, тагш зэрэг эд зүйлийг авсан” гэв.

- Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

- Хохирогч Б.У “Манайх вагончик дээрээ сувай малаа хураагаад өөрсдөө бууцан дээрээ эм малтайгаа байсан бөгөөд хамгийн сүүлд манай эхнэр Норовсүрэн нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны үед вагончик дотор байх авдар дотор байсан мөнгөн аяга, эд зүйлүүдийг янзалж тавьж байсан гэсэн. 2021 оны 10 дугаар сарын 23-ны орой авдар дотор байсан мөнгөн хазаар, мөнгөн аяга, 2 ширхэг, мөнгөн хул 1 ширхэг, үндсэн хул 1 ширхэг, халтар мана хөөрөг даалинтайгаа алдагдсан байсан бөгөөд 2021 оны дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 153 /

- Гэрч Н.Б-ын “Хамаатны ах Өлзийбаяр залгаад “мөнгөн аяга, мөнгөн хазаар, зарна гэсэн зар байсан, чи авах уу” гэхээр би Өлзийбаярт “үзээд авчих” гээд 2.5 сая төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа замын унаагаар явуулсан байсныг би аваад үзэхэд үндсэн хул 1 ширхэг, том, жижиг нийлсэн 2 ширхэг мөнгөн аяга, хазаар ирсэн байсан” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 166-167/

- Иргэний нэхэмжлэгч Н.Батбаярын “эд зүйл худалдаж авсан 2.5 сая төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 170 /

- Гэрч Б.Ө-ын “би эдгээр эд зүйлийн Сумбаа гэж дууддаг хүнээс авсан. Би нэг ширхэг муу хазаар, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэргийг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 173-174/

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2021 оны 09 сарын 13-ны өдрийн №92 тоот “ нийт 9.300.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээ /6-р хх-ийн  177-178/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /6-р хх-ийн 183-184/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /6-р хх-ийн 145/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6-р хх-ийн  146-149/

- Н.Батбаяраас хазаар, үндсэн хул, мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /6-р хх-ийн 183-184/

- Хохирогчоор эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /6-р хх-ийн 188-190/

- Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг болно.

 

          2.Үйл баримтын талаар:

2.1/ Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Б.Жавхлан нь Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ногоон хөвийн худаг” гэх газарт байх тусгайлан хамгаалсан байр буюу худгийн байшингаасаа 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр цахилгаан үүсгэвэр гаргагч мотороо хулгайд алдсан,

Хохирогч Д.Э нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 07 дугаар баг 100 дугаар байрны 15 тоотод байх гэрээсээ мөнгөн хазаар, мөнгөн бөгжтэй суман ташуур, 4 ширхэг их гарын үндсэн хул, 5 ширхэг жижиг мөнгөн аяга, дунд гарын ногоон хаш аяга, дунд гарын үндсэн тагш, 5 ширхэг их гарын мөнгөн аяга, 14 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг хаш хөөрөг, Сэврэй хийцийн дунд гарын мөнгөн аяг, 2 ширхэг дарс, их гарын шар мана хөөрөг, сувдан даруулга 2 ширхэг, мөнгөн бугуйвч, эрэгтэй мөнгөн гинж, алтан ээмэг хосоороо, монетон ээмэг, гинж, кулон, бөгж хосоороо, монетон бөгж 1 ширхэг зэрэг нийт 69,590,000 төгрөгийн эд зүйл хулгайд алдсан,

Хохирогч Э.Х нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 16-21 тоот хашаанаас 2021 оны 03 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 59- 98 ДУЗ улсын дугаартай “Даюун” маркийн мотоциклоо хулгайд алдсан,

Хохирогч Н.Төртогтох нь Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Нүхэн Хонд” гэх газарт байх өвөлжөөн дээрх тусгайлан хамгаалсан байр буюу ёмкостноосоо эмээлийн 14 цагаан /мөнгөн тоног/ хулгайд алдсан,

Хохирогч М.О нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр багийн нутгаас 2021 оны 10 дугаар сард 5 тооны хонь алдсан,

Хохирогч Д.Г нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг Моддын тойром гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1 тооны гүү хулгайд алдсан,

Хохирогч Д.Ж нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн нутаг, Номгон гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө 17 тооны адуу хулгайд алдсан,

Хохирогч Г.Ц нь Дундговь аймгийн Гурвансайхан сум 2 дугаар баг “Ганц толгой” гэх газарт байх өөрийн гэр /вогончик/-с  мөнгөн аяга 20 ширхэг, алтан гинж, ээмэг, бөгж, хуучны хаш хөөрөг, мөнгөн бүс, мөнгөн хормойн боолт, 2 ширхэг гар утас зэрэг эд зүйлс хулгайд алдсан,

Хохирогч Г.Э нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 6-26 тоотод байрлах өөрийн гэрээсээ төмөр сейф 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, Жи-6 маркийн гар утас 1 ширхэг, цайны дээж өргөдөг модон цац 1 ширхэг, дробинка маркийн галт зэвсэг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайд алдсан,

Хохирогч Б.У нь Дундговь аймгийн Сайнцагаан сум 4 дүгээр баг “Хоолойн гашуун” гэх газарт байх өөрийн гэр /вогончик/-с мөнгөлсөн хул, үндсэн шар хул, хар аяга мөнгөлсөн дунд гарын мөнгөн аяга, хүрэн аяга мөнгөлсөн дунд гарын мөнгөн аяга, мөнгөн хазаар, хөх цэнхэр өнгийн торгон хоргой эмжээртэй даалинтай даваа толгойтой халтар манан хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайд алдсан үйл явдал болсон болох нь тус тус нотлогдож байна.

 

2.2/ Шүүгдэгч *******умъяабазар нь хохирогч Б.Ж Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ногоон хөвийн худаг” гэх газраас алдсан цахилгаан үүсгэвэр гаргагч моторыг*******ийн эзэмшлийн 17-93 БРА улсын дугаартай хар өнгийн Соната-5 маркийн машиныг жолоодон Өмнөговь аймгийн  Цогтцэций сум орох гэж явах замдаа тусгайлан хамгаалсан байр буюу худгийн блокон байшингийн цоожыг эвдлэн авсан болох нь хохирогч Б.Ж “2021 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Ногоон хөв”-ийн усан дээр иртэл блокон худгийн цоожийг нь эвдээд онгойлгочихсон байхаар нь худаг дотор ортол миний эзэмшлийн ҮМН-5000 маркийн улбар шар өнгийн цахилгаан мотор хулгайд алдагдсан байсан. Мөрөөр нь явсаар байгаад Цогтцэций сум ороод явж байтал айлын гадаа миний ҮМН-5000 маркийн улбар шар өнгийн мотор ил тавиатай байхаар нь очтол 17-93 БРА улсын дугаартай хар өнгийн Соната-5 маркийн машинтай 2 залуу авсан байсан” гэх мэдүүлэг, гэрч*******ийн “ машиныхаа багажийг нээгээд түлхүүр багаж авах гэтэл багажид улбар шар өнгийн цахилгаан мотор байхаар нь С-ээс “энэ юун мотор вэ” гэж асуухад Сумъяасүрэн дуугараагүй. Тэгээд машины ирдүктерийг янзалж байх зуураа *******-гээс дахиад “энэ юун мотор вэ” гэж асуухад “таныг унтаж байх зуур худаг дээр мотор байхаар нь авчихсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн, хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 13, 18-19/ зэргээр,

Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн хохирогч Б.Э-ны Дундговь аймгийн Сайнцагаан сумын 07 дугаар баг 100 дугаар байрны 15 тоотод байх гэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр мөнгөн хазаар, мөнгөн бөгжтэй суман ташуур, 4 ширхэг их гарын үндсэн хул, 5 ширхэг жижиг мөнгөн аяга, дунд гарын ногоон хаш аяга, дунд гарын үндсэн тагш, 5 ширхэг их гарын мөнгөн аяга, 14 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг хаш хөөрөг, Сэврэй хийцийн дунд гарын мөнгөн аяг, 2 ширхэг дарс, их гарын шар мана хөөрөг, сувдан даруулга 2 ширхэг, мөнгөн бугуйвч, эрэгтэй мөнгөн гинж, алтан ээмэг хосоороо, монетон ээмэг, гинж, кулон, бөгж хосоороо, монетон бөгж 1 ширхэг зэрэг нийт 69,590,000 төгрөгийн эд зүйлийг авсан болох нь хохирогч Д.Эы “Манайхыг хамгийн сайн мэдэх хүн бол Өөдөс буюу Одорж байгаа юм. Учир нь Одорж нь манайд багаасаа морь унадаг байсан. Манайхыг ямар ямар эд зүйлтэйг сайн мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Х.Алинчбишийн “Сумъяасүрэн надад нэг дунд гарын үндсэн хул байна гээд харуулсан бөгөөд хүнд түр барьцаанд тавиад өгөөч, эргүүлээд авах юм гэж надад хэлсэн. Таньдаг ах Отгоо гэх хүнд 150000 төгрөгт барьцаанд тавьж өгөөд С-д бэлнээр 150000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,  гэрч А.О-ын “А манайд нэг ширхэг дунд гарын хуучны үндсэн хул авч ирээд 150.000 төгрөгт барьцаанд тавьсан” гэх мэдүүлэг, үндсэн хулыг А.Обатаас хураан авсан тэмдэглэл,  А.О-аас хураан авсан хулыг хохирогч Д.Э-аар таниулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэргээр,

Шүүгдэгч*******,******* нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 16-21 тоот хашаанаас Д.Х-ын 59-98 ДУЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклыг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авсан болох нь хохирогч Д.Х-ын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж*******гээс хураан авсан тэмдэглэл /2-р хх-ийн 83-84/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 85/, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар,

 

Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн хохирогч Н.Т эд зүйлсээ хадгалдаг ёмкостны цоожийг  эвдлэн хууль бусаар нэвтэрч эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр эмээлийн 14 цагаан / мөнгөн тоног/ авсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрч Ж.С-ийн “Тэр өдөр З  манайд Аийг огт танихгүй 2 залуугийн хамт дагуулж ирсэн. Тэд нар гадаа машин эвдэрчихлээ гээд засаад байж байтал цагдаагийн 2-3 машин гадаа ирсэн. Гэтэл А хамт явсан нэг залуутайгаа мотор хулгай хийж ирсэн юм болоод тэр хоёрыг цагдаа нар аваад явсан... Дараа нь Г, С нар харанхуй болсон үед бие засна гээд гараад ирэхдээ нэг удаагийн ууттай мөнгөн эдлэл бариад ороод ирсэн” гэх мэдүүлэг, гэрч У.Г, Т.Сын нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар

Шүүгдэгч *******,*******,******* нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан иргэн М.Оийн 5 тооны хонийг хулгайлан авсан болох нь шүүгдэгч *******,******* нарын мэдүүлэг, гэрч Т.Ч-ын “******* гэх залуу манай дэлгүүрт бог малын мах худалдаж байсан. 4-5 мах байсан санагдаж байна. Яг хэзээ хэдүүлээ ирж өгсөн гэдгийг нь хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Ц.Сарантуяагийн “...******* нь манай дэлгүүрт орж ирж мах өгч байсан санагдаж байна” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн Х.Г өмчлөлийн 1 тооны гүүг нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч Х.Г “манай 1 гүү бугуйл зүүлттэй явж байсан. Бас нэг гүү алга болсон байсан. Манай адуу догшин учраас хөл муутай нэг хүн барих боломжгүй” гэх мэдүүлэг, гэрч Х.Гийн “2021 оны 09 дүгээр сарын 13-ны үед туранхай, шар, өндөр, хөл муутай гэж хэлэхээр залуу над дээр ирээд “мах авах уу” гэж хэлсэн...Энэ зурган дээр байгаа хоёр хүнийг хоёулаа байсан гэж бодож байна. Дээд талын зурган дээрх хүн нь надтай уулзаад байсан хүн мөн байна. Доор байгаа нь хүн нь бас байсан. Сүүлд тэр залуу зах дээр ирээд надад дансны дугаар өгөөд махны мөнгөө шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 12-14/ зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч******* нь 2021 оны 09 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө иргэн Д.Ж эзэмшлийн 17 тооны адуу хулгайлсан болох нь хохирогч Д.Ж “25-ны өглөө босоод харахад адуу маань харагдахгүй байсан. Хоёр хүү маань очоод 5 адуугаа үзчихээд үлдэгдэл адуугаа хайж байтал бойн дээр хэдэн адуу байна, ирээд ү” гэхээр нь үзтэл манай үлдсэн адуу бойнд хийгдсэн байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Оцэцэг, Х.Г нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, эд зүйлийг  хохирогч Д.Жаргалсайханд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч*******, *******,******* нар нь бүлэглэн Г.Ц гэр /вогончик/-т 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 20 ширхэг, алтан гинж, ээмэг, бөгж, хуучны хаш хөөрөг, мөнгөн бүс, мөнгөн хормойн боолт, гар утаснууд зэрэг эд зүйлс авсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрч Т.Б-ын “А над руу утсаар яриад “урт цагаан дээр ирээд алт авдаг хүн байна уу” гэсэн. Тэгээд надад “андаа энийг зараад өг” гээд 1 ширхэг алтан гинж, 1 алтан бөгж үзүүлсэн. Би дагуулаад Даймаа ах дээр очоод грамман дээр тавихад 4.181.000 төгрөг болохоор нь “болох юм уу” гэхэд “тэг тэг” гэсэн.Тэгээд данс байхгүй гэхээр нь эхнэрийн дансаар мөнгийг нь авсан.  Дахиад дансаа гэхээр нь өгтөл 690.000 төгрөг орж ирсэн ” гэх мэдүүлэг, гэрч  Дамдинсүрэнгийн “ажил дээрээ байж байтал миний танил Тогоо гэх хүний хүү орж ирээд 1 ширхэг алтан гинж, 1 ширхэг алтан бөгж зэргийг зарах гэсэн юм гээд ирсэн. Тэгээд нийт 4.180.800 төгрөг болсон бөгөөд А гэх данс руу 4.181.000 төгрөг шилжүүлсэн. Дахин ирээд тагшин аягаа 50.000 төгрөгт бэлнээр өгсөн”   гэх мэдүүлэг, гэрч Д.Г-ын “Урт цагаан дээр өрөөндөө сууж байтал нэг залуу алт авах уу гэж орж ирсэн. Тухайн залуугаас 2 ширхэг ижил буруу мушгиад базсан гэхээр 2 ширхэг ээмгийг авахаар болж хаан банкны данс руу 600 гаран мянган төгрөг шилжүүлсэн санагдаж байна” гэх мэдүүлэг, 7 ширхэг мөнгөн аяга*******-ээс хураан авсан тэмдэглэл, 12 ширхэг мөнгөн аяга *******-ээс хураан авсан тэмдэглэл, алтан гинж 1 ш, алтан бөгж 1 ширхэг, тагш 1 ширхгийг Д.Д-ээс хураан авсан тэмдэглэл, хохирогчоор эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, хохирогч Д.Ц-д эд зүйл хүлээлгэн  өгсөн тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 6-26 тоотод байх Г.Эын гэрт хууль бусаар нэвтэрч төмөр сейф 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, Жи мобайл маркийн гар утас 1 ширхэг, цайны дээж өргөдөг модон цац 1 ширхэг, Дробинка маркийн галт зэвсэг 1 ширхэг эд зүйлийг хулгайлж авсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, галт зэвсэгт үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, сейфэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэл, галт зэвсгийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 20-оос 24-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сум 4 дүгээр баг “Хоолойн гашуун” гэх газар нутаглах иргэн Б.У гэр /вогончик/-т хууль бусаар нэвтэрч мөнгөлсөн хул, үндсэн шар хул, хар аяга мөнгөлсөн дунд гарын мөнгөн аяга, хүрэн аяга мөнгөлсөн дунд гарын мөнгөн аяга, мөнгөн хазаар, хөх цэнхэр өнгийн торгон хоргой эмжээртэй даалинтай даваа толгойтой халтар манан хөөрөг зэрэг эд зүйлсийг авсан болох нь хохирогч Б.У, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрч Н.Батбаярын “хамаатны ах Өлзийбаяр залгаад мөнгөн аяга, мөнгөн хазаар, зарна гэсэн зар байсан, чи авах уу гэхээр би Ө-т үзээд авчих гээд 2.5 сая төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа замын унаагаар явуулсан байсныг би аваад үзэхэд үндсэн хул 1 ширхэг, том, жижиг нийлсэн 2 ширхэг мөнгөн аяга, хазаар ирсэн байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Ө-ын “би эдгээр эд зүйлийн Сумбаа гэж дууддаг хүнээс авсан ” гэх мэдүүлэг, хазаар, үндсэн хул, мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд  зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

  1. Хэргийн зүйлчлэл, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

3.1/ Шүүгдэгч  ******* нь Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ногоон хөвийн худаг” гэх газарт байрлах худгийн байшингийн цоожийг эвдлэн хохирогч Б.Ж эзэмшлийн цахилгаан үүсгэвэр гаргагч моторыг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй авсан,

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 07 дугаар баг 100 дугаар байрны 15 тоот буюу иргэн Д.Эы байрны вакум цонхыг түлхэн орж 69,590,000 төгрөгийн эд зүйлсийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй авсан,

 

Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Нүхэн Хонд” гэх газарт оршин суух хохирогч Н.Т эд зүйлсээ хадгалдаг ёмкостны цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч эмээлийн мөнгөн эдлэлүүдийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй авсан,

Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 6-26 тоот хашаанд байх иргэн Г.Эын гэрийн цоожыг эвдлэн нэвтэрч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр эд зүйл авсан,        

Шүүгдэгч*******, *******,******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сум, 2 дугаар баг “Ганц толгой” гэх газар нутаглах иргэн Г.Ц гэр /вогончик/-н цоожыг эвдлэн орж, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр мөнгөн аяга 20 ширхэг, алтан гинж, ээмэг, бөгж, хуучны хаш хөөрөг, мөнгөн бүс, мөнгөн хормойн боолт, 2 ширхэг гар утас зэрэг эд зүйлс авсан,  

Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 20-оос 24-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сум 4 дүгээр баг “Хоолойн гашуун” гэх газар нутаглах иргэн Б.У гэр /вогончик/-т хууль бусаар нэвтэрч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр мөнгөлсөн хул, үндсэн шар хул, хар аяга мөнгөлсөн дунд гарын мөнгөн аяга, хүрэн аяга мөнгөлсөн дунд гарын мөнгөн аяга, мөнгөн хазаар, хөх цэнхэр өнгийн торгон хоргой эмжээртэй даалинтай даваа толгойтой халтар манан хөөрөг зэрэг эд зүйлийг нь авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад  хууль бусаар буюу цонхоор нь, цоожийг эвдлэх зэрэг аргыг хэрэглэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй, нууцаар авч, зарж борлуулж  байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч*******,******* нар нь бүлэглэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 09 дүгээр баг Мандалын 16-21 тоот хашаанаас 2021 оны 03 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө иргэн Э.Х эзэмшлийн 59- 98 ДУЗ улсын дугаартай “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлах буюу Эрүүгийн  хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч  байгаа үйлдэл нь энэ гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч *******,*******,******* нар нь бүлэглэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр багийн нутгаас 2021 оны 10 дугаар сард иргэн М.Оийн 5 тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглан авсан,

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг Моддын тойром гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Х.Г өмчлөлийн 1 тооны гүүг хулгайлсан,

Шүүгдэгч******* нь тээврийн хэрэгсэл ашиглан Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номгон гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 24- нөөс 25-нд шилжих шөнө иргэн Д.Ж эзэмшлийн 17 тооны адуу хулгайлсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь*******тэй бүлэглэн Д.Г-ын 1 тооны адуу /гүү/-г хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар үгүйсгэгдэж байна. Тухайлбал: уг адууны махыг худалдан авсан гэрч Х.Г “шүүгдэгч нарыг зургийг харуулахад мах зарахдаа хамт явсан” гэж мэдүүлсэн, хохирогч Д.Гын “манай алдсан адуу догшин учраас нэг хүн барих боломжгүй, дахиад нэг гүүний хүзүүнд бугуйл зүүлттэй ирсэн” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч *******-гийн мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа болно.

 

3.2/ Прокуророос шүүгдэгч нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ үйлдэл тус бүрт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан байх тул Эрүүгийн хуулийн нэг зүйлд заасан гэмт хэргүүдийг нэгтгэн зүйлчилж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал: Шүүгдэгч *******-д холбогдуулан 6 удаагийн үйлдэл тус бүрт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, 2 удаагийн үйлдэл тус бүрт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2, 2.4 дэх хэсэг болгон,

Шүүгдэгч*******-д холбогдуулан 3 удаагийн үйлдэл тус бүрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, 3 удаагийн үйлдэл тус бүрд 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэг болгон,

Шүүгдэгч*******-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон тус тус нэгтгэн зүйлчлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзлээ.

 

Иймд хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-г ганцаараа болон бусадтай бүлэглэн 6 удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглаж, бусдын орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 2 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч*******-ийг бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр бусдын орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 3 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч*******-ийг бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр болон бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч*******-г бусадтай бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч*******-ыг бусадтай бүлэглэн болон машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэргийг, бусадтай бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч*******-ийн өмгөөлөгч Ж.Чимэддулам болон хохирогч Д.Э өмгөөлөгч Т.Дашцэрэн нараас “шүүгдэгч*******, ******* нар нь хохирогч Д.Э гэрээс хулгайлсан эд зүйлээ бөө О гэх хүнд өгсөн талаар мэдүүлж байх тул үүнийг шалгуулах зорилгоор хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Зоогийн 8-10 тоотод байх П.О-ын эзэмшлийн орон байранд нэгжлэг хийсэн болох нь 1-р хавтаст хэргийн 124-127-р хуудсанд авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч нарын мэдүүлэгтээ дурдсан бөө О гэх хүн нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг авсан, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж зарж, борлуулсан, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдүүлэхээр хатгасан гэх үндэслэл бүхий баримт байгаа бол энэ талаарх гомдлоо цагдаагийн байгууллагад гаргаж, энэ хэргээс тусад нь шалгуулах эрх нь нээлттэй юм.

Шүүгдэгч******* нь хохирогч М.О-ийн 5 тооны хонийг хулгайлахад, хохирогч Г.Ц гэр /вогончиг/-н цоожийг эвдлэн орж, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр мөнгөн аяга 20 ширхэг, алтан гинж, ээмэг, бөгж, хуучны хаш хөөрөг, мөнгөн бүс, мөнгөн хормойн боолт, 2 ширхэг гар утас зэрэг эд зүйлсийг авахад шүүгдэгч *******умъяабазар,******* нартай хамт машин барьж явсан боловч хулгай хийхэд оролцоогүй, мэдээгүй,гэж мэдүүлж  байна.

Гэвч шүүгдэгч******* нь шүүгдэгч *******,******* нарыг бусдын 5 тооны хонийг болон бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж байгаа үйлдлийг мэдэх боломжтой байсан ба гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хулгайн эд зүйлийг зарж борлуулах зорилгоор хамт явж байгаа идэвхитэй  үйлдэл нь түүнийг дээрх  гэмт хэргүүдийг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч******* нь машин барьж явахдаа бусдын хонины дэргэд зогсоод 5 тооны хонь барьж байгаа, ноос асуух гэж айлд очоод эд зүйл авч гарч ирснийг мэдсэн, хохирогч Г.Ц-аас авсан эд зүйлээ зарж борлуулахаар Улаанбаатар хот явахад хамт явсан зэрэг үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул түүнийг дээрхи гэмт хэргүүдийг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзсэн болно.

 

  1. Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан үзээд дараах ялыг шүүгдэгч нарт оногдуулахаар шийдвэрлэлээ. Үүнд:

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч*******эд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч*******-д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

 шүүгдэгч*******-д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч******* тус шүүхийн 2021 оны 04 сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******,*******,******* нарт энэхүү шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.12 дугаар 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял оногдуулсан тул энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******-ийн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч*******-ийн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч*******-ын эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Мөн шүүгдэгч ******* нь  Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 3 жил 05 сар 24 хоногийн хорих ялыг эдлээгүй байх тул  энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч *******-ийн биечлэн эдлэх нийт ялыг 8 жил 05 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч******* нь урьд өмнө нь 3 удаа ял шийтгүүлсэн бөгөөд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жил 05 сар 24 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлээгүй үлдсэн байх тул зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг  хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн тооцож, энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 06 сарын хугацаагаар хорих  ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Т.ийн биечлэн эдлэх ялыг 3 жил 11 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч******* нь Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жил 08 сар 16 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлээгүй үлдсэн байх тул зорчих эрхийг хязгаарлах ялын  1 хоногийг  хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн тооцож, энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч*******-ын биечлэн эдлэх ялыг 5 жил 08 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч******* нь  урьд 2 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04  дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 11 сар 14 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн байх тул энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч*******-ийн биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч*******-ийн хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан эрүүл мэндийн байдал, шүүгдэгч *******,*******,******* нарын хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон гэмт хэргийн улмаас 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 84 хоног цагдан хоригдсон байх  ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож хасах нь зүйтэй гэж үзэв.

           

  1. Хохирол төлбөрийн талаар:

          Шүүгдэгч *******,******* нарын үйлдлийн улмаас хохирогч Д.Э-д 69.590.000 төгрөгийн хохирол учирснаас 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий үндсэн хулыг буцаан олгосон, 68.390.000 (68.390.000/2=34.195000) төгрөгийн хохирол төлөгдөөгүй, шүүгдэгч*******, ******* нарын үйлдлийн улмаас хохирогч Н.Т-д 990.156 (990.156/2=495.078) төгрөгийн хохирол учирсан төлөгдөөгүй, шүүгдэгч*******ийн үйлдлийн улмаас хохирогч Д.Жд 16.000.000 төгрөгийн хохирол учирснаас 12.304.500 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн, 3.695.500 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, шүүгдэгч*******, *******,******* нарын үйлдлийн улмаас хохирогч Г.Ц-д 41.616.000 төгрөгийн хохирол учирснаас 11.350.000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн, 30.266.000  (30.266.000/3=10.088.666) төгрөгийн хохирол төлөгдөөгүй, шүүгдэгч*******, ******* нарын үйлдлийн улмаас хохирогч Д.Гт 900.000 (900.000/2=450.000) төгрөгийн хохирол учирсан төлөгдөөгүй, шүүгдэгч*******, *******,******* нарын үйлдлийн улмаас хохирогч М.От 800.000 (800.000/3=266.666) төгрөгийн хохирол учирсан төлөгдөөгүй, шүүгдэгч *******-ийн үйлдлийн улмаас хохирогч Г.Э-д учирсан 2.500.000 төгрөгийн хохирол учирснаас 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий галт зэвсэг хэрэгт хураагдаж ирсэн, одоо 1.500.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, шүүгдэгч*******, ******* нарын үйлдлийн улмаас хохирогч Б.У-д 9.300.000 төгрөгийн хохирол учирснаас 5.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг буцаан олгосон, одоо 3.400.000  (3.400.000/2=1.700.000) төгрөгийн хохирол төлөгдөөгүй, иргэний нэхэмжлэгч Д-д 4.231.000 (4.231.000/3=1.410.333) төгрөгийн хохирол төлөгдөөгүй, иргэний нэхэмжлэгч Н.Б-т 2.500.000 (2.500.000/2=1.250.000) төгрөгийн хохирол тус тус төлөгдөөгүй байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Иймд дээр дурдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг үйлдэл тус бүрд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч *******-ээс 51.355.746 төгрөгийг гаргуулан хохирогч Эрдэнэбулган 34.195.000 төгрөгийг, хохирогч Төртогтоход 495.078 төгрөгийг, хохирогч Ц-д 10.088.666 төгрөгийг, хохирогч Г-т 450.000 төгрөгийг, хохирогч М.От 266.666 төгрөгийг, хохирогч Эрдэнэбатад 1.500.000 төгрөгийг, хохирогч Б.У-д 1.700.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д-д 1.410.333 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б-т 1.250.000 төгрөгийг, шүүгдэгч*******-ээс 19.356.243 төгрөгийг гаргуулан хохирогч Т-д 495.078 төгрөгийг, хохирогч Ж 3.695.500 төгрөгийг, хохирогч Ц-д 10.088.666 төгрөгийг, хохирогч Г-т 450.000 төгрөгийг, хохирогч М.О-т 266.666 төгрөгийг, хохирогч Б.У-д 1.700.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д-д 1.410.333 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б-т 1.250.000 төгрөгийг, шүүгдэгч*******-оос 34.195.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э 34.195.000 төгрөгийг, шүүгдэгч*******-аас 11.765.665 төгрөгийг гаргуулан хохирогч Ц-д 10.088.666 төгрөгийг, хохирогч М.О-т 266.666 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д-д 1.410.333 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

  1. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч*******-ийн хохирогч Д.Ж 17 тооны адууг хулгайлахдаа ашигласан улсын дугааргүй, Даюун маркийн тээврийн хэрэгслийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хураан ирүүлсэн байх тул улсын орлогод оруулж, шүүгдэгч*******ийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 1793 БРА улсын дугаартай Соната 5 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хохирогч Б.Ж цахилгаан үүсгэвэр гаргагч моторыг хулгайлсан болох нь тогтоогдож байна. 1793 БРА улсын дугаартай Соната 5 маркийн тээврийн хэрэгсэл нь Х.Эрдэнэтуяа гэх хүний нэр дээр бүртгэлтэй боловч шүүгдэгч*******ийн эзэмшлийнх  болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг ашиглан хулгай хийж гэж байгаа гэдгийг эзэмшигч******* мэдээгүй болох нь түүний 1-р хх-ийн 41-43-рт өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.

 

 Мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дорбинка маркийн галт зэвсэг 1, саарал өнгийн төмөр сейф, цагаан өнгийн гялгар ууттай 1900 грамм жинтэй тунгалаг өнгийн чулуу, цагаан өнгийн эмжээртэй хар өнгийн хүүхдийн хос гутал, удирдлага 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Эрдэнэбатад,  ногоон өнгийн иштэй бахийг эзэмшигчид нь  тус тус буцаан олгож, Си-Ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн  1, 2, 3, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан 6 удаагийн үйлдэл тус бүрд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, 2 удаагийн үйлдэл тус бүрд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэг болгон,

Шүүгдэгч*******эд холбогдуулан 3 удаагийн үйлдэл тус бүрд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, 3 удаагийн үйлдэл тус бүрд 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэг болгон,

Шүүгдэгч*******-д холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон тус тус нэгтгэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч *******-ыг ганцаараа болон бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан 6 удаагийн үйлдлээр бусдын орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 2 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч*******-г бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр бусдын орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад  хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 3 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч*******-г бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр болон бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч*******-г бусадтай бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч*******-ыг бусадтай бүлэглэн болон машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэргийг, бусадтай бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч*******-д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч*******-д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч*******-д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******,*******,******* нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч *******гийн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч*******ийн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч*******-ын эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 04 сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 05 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******-гийн биечлэн эдлэх ялыг 8 жил 5 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч*******-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 04 сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 24 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн, шүүгдэгч*******-ийн биечлэн эдлэх ялыг 3 жил 11 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч*******-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 08 сар 16 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн шүүгдэгч*******-ын биечлэн эдлэх ялыг 5 жил 08 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч*******-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр тус шүүхийн 2021 оны 04 сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 14 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч*******-ийн биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-д 1 жил 5 сар 14 хоногийн хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш гарахгүй байх хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт  шүүгдэгч *******-гийн эдлэх 8 жил 5 сар 24 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч*******-ийн эдлэх 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч*******-ийн эдлэх 3 жил 11 сар 24 хоногийн хугацаагаар хорих ял,*******-ын эдлэх 5 жил 08 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 84 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцон хасаж, шүүгдэгч*******,*******,*******,******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ээс 51.355.743 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Э-д 34.195.000 төгрөгийг, хохирогч Н.Т-д 495.078 төгрөгийг, хохирогч Г.Ц-д 10.088.666 төгрөгийг, хохирогч Д.Г-т 450.000 төгрөгийг, хохирогч М.О-т 266.666 төгрөгийг, хохирогч Г.Э-д 1.500.000 төгрөгийг, хохирогч Б.Ууганд 1.700.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Д-д 1.410.333 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Б-т 1.250.000 төгрөгийг, шүүгдэгч*******-ээс 19.356.243 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Т-д 495.078 төгрөгийг, хохирогч Д.Ж-д 3.695.500 төгрөгийг, хохирогч Г.Ц-д 10.088.666 төгрөгийг, хохирогч Д.Гт 450.000 төгрөгийг, хохирогч М.От 266.666 төгрөгийг, хохирогч Б.У-д 1.700.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Д-д 1.410.333 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Б-т 1.250.000 төгрөгийг, шүүгдэгч*******-оос 34.195.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Э-д 34.195.000 төгрөгийг, шүүгдэгч*******-аас 11.765.665 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Ц-д 10.088.666 төгрөгийг, хохирогч М.О-т 266.666 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Д-д 1.410.333 төгрөгийг тус тус олгосугай.

10. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хураан авсан Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж, шүүгдэгч*******-ийн хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураан авсан 1793 БРА улсын дугаартай Соната 5 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч*******-д, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дорбинка маркийн галт зэвсэг 1, саарал өнгийн төмөр сейф, цагаан өнгийн гялгар ууттай 1900 грамм жинтэй тунгалаг өнгийн чулуу, цагаан өнгийн эмжээртэй хар өнгийн хүүхдийн хос гутал, удирдлага 1 ширхэг зэргийг  хохирогч Г.Э-д, ногоон өнгийн иштэй бахь,  олс зэргийг эзэмшигчид нь буцаан олгож, хэрэгт хавсарган ирүүлсэн Си-Ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн 2122000580080 дугаартай хэрэгт хавсаргасугай.

12.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,*******,*******,******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч*******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

13. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.МӨНХБАТ